Бидний тухай
Багш ажилтан
Биполяр, MOSFET транзисторт болон үйлдлийн өсгөгч бүхий хэлхээний DC болон AC анализ. Өсгөгчдийн өндөр давтамжийн муж дахь эквивалент хэлхээ, давтамжийн хязгаар. Чадлын өсгөгчид. Дохио үүсгэх болон хэлбэржүүлэх хэлхээ. Фильтрийн хэлхээ
Энэ хичээл нь электрон хэлхээний элементүүдийн математик болон физик загвар, хэлхээний анализ, дизайныг хамрах болно. Оюутан хэлхээний загварчлал, шугамчлал, давтамжийн хариу үйлчлэл (response), анализ, дизайн зэрэг ямар нэгэн системийн дизайнд хэрэгтэй ерөнхий асуудлуудыг гаргаж тавин түүндээ хариулт олох чадвартай болно. Тухайлбал биполяр болон MOS транзистор, үйлдлийн өсгөгчийн загварууд, гэдрэг холбоо бүхий хэлхээний хүчтэй болон сул дохионы анализ олон чухал аргуудыг танилцуулах болно. Энэ тэргүүнд энэ хичээл нь өмнөх холбоо хичээлд сурсан анализын гол зарчмуудыг авч тэдгээрийг хэрэглэх шаардлагатай аргад сургана.
Хагас дамжуулагч материал. Квант механикийн ойлголтууд. Хатуу биеийн бүсийн онол. Цэнэг зөөгчдийн статистик, генерац, рекомбинац. Электрон тээвэрлэлт. Метал хагас дамжуулагч болон p-n шилжилт. Гетерошилжилт, MOS багтаамж, p-n шилжилт, Биполяр транзистор. Биполяр транзисторын сул дохионы загвар. Оронгийн транзистор. Скалед MOS. Диак, триак. Интеграл схемийн тухай ойлголтууд.
Уг хичээлийг судалснаар кристал бүтэц, энергийн бүс, бүсийн диаграм, хольц, цэнэг зөөгчдийн нягт гэх мэт хатуу биеийн болон хагас дамжуулагчийн онолын ойлголтуудыг ашиглан электрон элементүүдийн ажиллагааг тайлбарлаж сурна. Хольцтой болон өөрийн дамжуулалтай хагас дамжуулагчийн цэнэг зөөгчдийн концентрац, дрейф болон диффузийн гүйдлийг тооцоолж сурна. Диод, BJТ болон MOSFET транзисторын ажиллах зарчмыг тайлбарлаж, эдгээрийн багтаамж, гүйдэл, өсгөлтийг тооцоолж хялбар хэлхээнд хэрэглэж сурна. Гэрэл цацруулах болон хүлээн авах, чадлын электрон элементүүдийн хэрэглээний ялгааг тайлбарлаж сурна.
Инженерчлэлийн мэргэжил, сайн инженерийн шийдлүүд, инженерчлэлийн салбарууд, зохион бүтээх үйл ажиллагаа, инженерийн шийдэл, асуудал шийдвэрлэх аргууд
Энэ хичээлийн зорилго нь суралцагсдад инженерийн суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ. Аливаа асуудалд инженерийн шийдэл дэвшүүлж, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлж, цаашид инженерийн мэргэжлээр суралцах эрмэлзлийг төрүүлж, чиглүүлнэ.
Оюутан уг хичээлийг судалснаар дижитал ур чадварын суурь ойлголтууд, дижитал технологийн хөгжил, мэдээлэл хайх, үнэлэх, удирдах арга зүй, дижитал харилцаа ба хамтын ажиллагаа, цахим орчин дахь хувийн нууц ба аюулгүй байдал, зохиогчийн эрх ба ёс зүй, өгөгдлийн суурь ойлголт, шинээр гарч буй технологиуд (хиймэл оюун, их өгөгдөл гэх мэт)-ын талаарх суурь мэдлэгийг олгоно. Мөн дижитал орчинд сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, дижитал ул мөрөө нягтлах, дижитал мэдээлэлтэй зохистой ажиллаж сурах зэрэг практик ур чадварыг олгоно.
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь оюутнуудыг орчин үеийн дижитал нийгэмд үр дүнтэй, ёс зүйтэй, аюулгүй оролцох, суралцах, ажиллах, харилцахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршино. Оюутнууд дижитал технологийг ухамсартайгаар ашиглах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, цахим орчинд хувийн нууц, аюулгүй байдлаа хангах, бусадтай үр дүнтэй хамтран ажиллах зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү хичээл нь оюутнуудыг: • Академик орчинд амжилттай суралцах, судалгаа шинжилгээ хийхэд дижитал хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах; • Ирээдүйн ажлын байранд шаардагдах дижитал ур чадваруудыг эзэмшиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх; • Мэдээллийн үнэн зөвийг ялгаж, цахим залилан, хуурамч мэдээллээс сэргийлэх; • Дижитал иргэний хувьд ёс зүйтэй, хариуцлагатай байж, нийгэмд эерэгээр нөлөөлөх; • Аливаа цахим донтолтоос өөрийгөө хамгаалах; • Насан туршдаа суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна.