Бидний тухай
Багш ажилтан
“Стратегийн ХНМ-ийн үзэл баримтлалын хүрээ” хэсэгт хүний нөөцийн менежмент, стратеги болон стратегийн ХНМ-ийн үзэл баримтлалын талаар тодорхой мэдлэг олгох болно. Харин “Стратегийн ХНМ-ийн практик” гэсэн хэсгийн хүрээнд оюутнууд байгууллагын хүний нөөцийн стратегийн үүрэг роль, ХНМ-ийн үр нөлөө, үйл ажиллагаан дахь стратегийн ХНМ болон стратегийн олон улсын ХНМ-ийн талаар суралцана. “Хүний нөөцийн стратеги” гэсэн гурав дахь хэсэгт ХН-ийн стратеги, бизнесийн инновацийн загвар, өндөр гүйцэтгэлийн стратеги, хүнийн капиталын стратеги, корпорацийн нийгмийн хариуцлагын стратеги, байгууллагын хөгжлийн стратеги, тогтоон барих стратеги, мэдлэгийн менежментийн стратеги, нөөцүүдийн стратеги, талант менежментийн стратеги, суралцах ба хөгжих стратеги, шагнал урамшууллын стратеги болон ажиллагчдын харилцааны стратегиудын талаар мэдлэг олгоно.
Байгууллагын хүний нөөцийг стратегийн байр сууринаас үнэлж бизнесийн стратегитэй холбон удирдах, ингэснээр байгууллага урт удаан хугацаанд амжилттай оршин тогтнох, өрсөлдөөний давуу талаа бэхжүүлэхэд хүний нөөцийн стратегийн онол, арга хандлагуудыг эзэмших.
Байгууллагын орчин дахь үр дүнтэй манлайллын зарчим, онол, практик, манлайллын хэв маягууд, сэтгэл хөдлөлийн үүрэг, ёс зүйтэй хэрхэн шийдвэр гаргах, багийг урамшуулах зэрэг асуудлуудыг судлах болно. Кейс судалгаа, интерактив хэлэлцүүлэг, практик дасгалуудын тусламжтай оюутнуудын харилцах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, стратегич сэтгэлгээтэй байх, өөрчлөлтийн менежмент зэрэг манлайллын чухал ур чадварыг хөгжүүлэх болно.
Манлайлал, манлайллын онол, загваруудын тухай ойлголтуудыг өгөх, амжилттай манлайлагч байхын тулд ямар ямар ур чадваруудыг эзэмших болох, байгууллагын гүйцэтгэлд манлайлал хэрхэн нөлөөлдгийг судлах, Ач холбогдол: • Манлайлагчийн ур чадвар болон зөв хандлага нь байгууллага, баг хамт олон, нийгмийн амжилттай хөгжилд чухал үүрэгтэй. • Манлайлагчид өөрсдийн ур чадвараа хөгжүүлж, инновац, бүтээлч сэтгэлгээг дэмжих замаар эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна. • Оюутнууд өөрсдийнхөө манлайллын хэлбэр, зорилго, үнэт зүйлсээ тодорхойлж, илүү ухаалаг шийдвэр гаргах, баг хамт олноо удирдах чадвараа сайжруулна. • Өгөгдсөн онол, практикийн мэдлэгийг амьдралдаа хэрэгжүүлэн, үнэн зөв шийдвэр гаргаж, илүү ил тод, ёс зүйтэй манлайлагч болох боломж бүрдэнэ.
Манлайлал хичээлээр манлайллын хэлбэрүүд, үр дүнтэй харилцаанд нөлөөлдөг хүчин зүйлс; Шийдвэр гаргах, баг бүрдүүлэх болон коачинг хийхэд манлайлагчийн үүрэг; Манлайлагчийн эрх мэдэл, менежер болон манлайлагчийн ялгаа; Сэдэлжүүлэлтийн онолын практик хэрэглээ, өөрчлөлтийн удирдлага, манлайлагчийн зан төлөв болон ёс зүй зэргийг судална.
Манлайлал нь олон хэсгээс бүрдсэн амаргүй үйл явц байдаг бөгөөд байгууллагын ажилчдын ажлын гүйцэтгэл, үр дүнд нөлөөлж байдаг. Аливаа хүний итгэл үнэмшил, ёсзүй, мэдлэг, ур чадвар зэрэгт нөлөөлөх, өөрчлөх замаар тэдний манлайлах ур чадварыг хөгжүүлэх боломжтой байдаг. Манлайлал хичээлийн үндсэн зорилго нь манлайллын талаарх үндсэн ойлголтуудыг өгөх, амжилттай манлайлагч байхын тулд ямар ямар ур чадваруудыг эзэмших болон манлайлал нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судлахад оршино.
Байгууллагын зан төлөв нь байгууллага дахь харилцааг хувь хүн, бүлэг, байгууллага гэсэн 3-н түвшинд ангилан авч үзнэ. Нэгдүгээр түвшин буюу хувь хүний зан төлөв гэсэн түвшинд БЗТ-ийн ерөнхий ойлголт, бие хүний зан төлөв, хүртэхүй ба бие хүний шийдвэр гаргалт, үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж, сэдэлжүүлэлт болон стрессийн удирдлагын талаар судална. Хоёрдугаар түвшин буюу Бүлгийн зантөлөв гэсэн түвшинд бүлгийн зан төлөв, манлайлал болон эрх мэдлийн талаар ярихаас гадна зөрчилдөөн удирдлагын талаар авч үзнэ. Гуравдугаар түвшин буюу Байгууллагын зан төлөв гэсэн түвшинд байгууллагын бүтэц, дизайн, байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт, хөгжил болон хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэлтийн талаар судлах болно.
Байгууллагын зан төлөв /БЗТ/ хичээлээр байгууллагын зан төлвийн шинжлэх ухааны талаархи үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан, ач холбогдол, энэ шинжлэх ухааны үүсэл хөгжилд хувь нэмэр болсон менежментийн сэтгэлгээнүүдийн онцлог шинжүүдийг тайлбарлахаас гадна байгууллага дахь бие хүний зан төлвийн онцлог шинжүүд, байгууллагын бүтэц, зөрчилдөөн, соёл, манлайлал зэрэг нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судална.