МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Study on microclimate of Ulaanbaatar city
Бүртгэлийн дугаар: P2023-4594
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 18.6 сая ₮
Хугацаа: 2023.12.31 - 2024.12.30
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Нийслэл Улаанбаатар хотын байршил Хан Хэнтийн нурууны салбар уулсын дундах “Хүн чулууны хотгор”-т байршиж, Туул голын өргөн уудам хөндий түүний цутгал цөөнгүй голын хөндий бүхий дэнж, уулын бэл, хажуу бүхий рельефтэй юм. Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын бохирдлын 80% гэр хорооллын (Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр - 2017) галлагаатай холбоотой боловч агаарын бохирдлын ихсэлт нь өвлийн эсрэг циклоны нөлөөгөөр температурын инверсийн эрчимшил хамгийн их утгандаа хүрдгээс гадна эргэн тойрондоо өндөр уулсаар хүрээлэгдэж, хотын салхин дээд талд бохирдуулагчийн эх үүсвэр болон өндөр барилга байгууламж ихтэй түүнчлэн агаарын бохирдлыг сарниулах хамгийн чухал хүчин зүйл болох салхины хурд бага байдагтай холбоотой. Хотын харьцангуй бага газар нутаг эрчимтэй ашиглагдсанаар, өөрөөр хэлбэл оршин суугчид суурьшлын орчинг динамикаар өөрчлөх замаар тухайн газар нутгийн агаар, хөрс, усны чанарыг эрс өөрчилдөг. Нэг саяас дээш хүн амтай хотын орчимд агаарын температур хотын гаднах агаараас 1-3°С дулаан болох үзэгдэл буюу хотын дулаан агаарыг "дулааны арал" гэж нэрлэдэг (Voogt, 2014). Улаанбаатар хот, хот орчмын нутаг дэвсгэр нөгөө талаас хот, хотын элемент, хүний хүчин зүйлийн үйл ажиллагаа нь агаарын бохирдол болон бичил, бэсрэг уур амьсгалын цоо шинэ хүчин зүйлийг бий болгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл хот болон хот орчмын физик-газарзүйн нөхцөл хотжилд байр сууриа алдаж хэв шинж нь барилга, барилга байгууламж, хүний буруутай буюу зориудын үйл ажиллагаанаас болж өөрчлөгдсөн. Иймд хотын уур амьсгал хэмээх нэн өөр бэсрэг, бичил уур амьсгалын хэв шинж буй болон барилга байгууламжийн байршил, тэдгээрийн өндөр, гудамж, цэцэрлэгт хүрээлэнгийн өтгөн сийрэг мод, гол горхины усан сан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, урсгалын хурд болон хотын бусад хүчин зүйлийн түүний дотор хотын хүн амын нягтаршил зэргээс хамааран үүсдэг (Намхайжанцан, 2008). Энэхүү судалгааны зорилго бол дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүн амын өсөлт, хүний үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгдсөн Улаанбаатар хотын бичил уур амьсгалыг нарийвчлан тодорхойлох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэн дүн шинжилгээ хийх, судалгааны үр дүнг орчны бохирдлыг бууруулах, “дулааны арал”-ын сөрөг нөлөөллийг багасгах, хот төлөвлөлтийн цаашдын төлөвлөгөөнд тусгахад оршино гэж үзэж байна.

Abstract

The capital city Ulaanbaatar is located in the "Hun Stone Hollow" in the middle of the mountains of the Khan Khentii mountain range, and the vast valley of the Tuul River has terraces, foothills and side reliefs with numerous tributary valleys. 80% of Ulaanbaatar's cold season air pollution is related to residential emissions (National Air and Environmental Pollution Reduction Program-2017), however, the increase in air pollution is due to some factors such as the intensity of temperature inversion under the winter anti-cyclone, surrounded by high mountains and the large number of polluting sources and high-rise buildings at upwind of the city, as well as the low wind speed, which is the most important factor in dispersing air pollution (Sumiya et.al., 2023). By intensively using a relatively small area of the city, i.e., by dynamically changing the living environment, the inhabitants significantly change the air, soil and water quality of the area. The phenomenon where the air temperature around a city with more than one million people is 1-3°C warmer than the air outside the city, or the warm air in the city is called a "heat island" (Voogt, 2014). On the other hand, Ulaanbaatar city and the surrounding area are characterized by the fact that the city and urban elements and human activities create completely new factors of air pollution and micro-climate. In other words, the physical-geographical conditions of the city and its surroundings have lost their place in the city, and their patterns have changed due to buildings, constructions, and human's wrongful or intentional activities. Therefore, the city micro-climate comes from the location of buildings, their height, sparse trees in streets and parks, rivers and streams, traffic and flow speed, and other factors of the city including the population density (Namkhaijantsan, 2008). The purpose of this study is to determine in detail the microclimate of Ulaanbaatar city, which has changed depending on the effects of global warming and climate change, population growth, and human activities, and to identify and analyze the factors affecting it, as well as to reduce environmental pollution and the negative impact of "heat island" and to reflect it in future city planning.

Түлхүүр үгс:
температурын-инверс,
хур-тунадасны-горим
салхины-горим
дулааны-горим
дулааны-арал
Бичил-уур-ам
Англи нэр: Distribution of temperature inversion over the territory of Mongolia
Бүртгэлийн дугаар: P2023-4556
Санхүүжүүлэгч: Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2023.10.04 - 2023.12.04
Захиалагч: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол орны өвлийн улирлын уур амьсгал нь Евроазийн их газрыг хамран тогтдог Сибирийн их даралтын орны нөлөөн доор оршдог учраас харьцангуй үүлний давтагдал бага, салхины хурд ихэнх нутагт тогтуун, хуурай, хүйтэн уур амьсгалтай байдаг билээ. Энэхүү уур амьсгалын онцлогоос хамаарч Монголчууд удаан үргэлжлэх хүйтэн өвлийг даван туулахдаа нэмэлт эрчим хүчийг хэрэглэдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор агаар, орчны бохирдлыг бий болдог. Ялангуяа Улаанбаатар хот болон бусад хүн ам төвлөрсөн аймгийн төвүүдэд агаар, орчны бохирдол хүлцэх агууламжаас хэд дахин нэмэгддэг. Энэ талаар гадаад дотоодын эрдэмтэд нилээд судалгаа хийсэн (Iny Jhun, 2015; Цацрал, 2016; Wang, Minrui, 2018 г.м). Өвлийн улиралд Улаанбаатар хотод өглөө, оройдоо хамгийн их бохирдол ажиглагддаг ба энэ нь температурын инверс, салхины хурднаас хамаарч байна гэж Цацрал (2016) үзжээ. Ерөнхийдөө агаарын температур тропосферт 100 метр тутамд 0.70С-ээр буурдаг зүй тогтолтой боловч Монгол орны эх газарт зарим үед ялангуяа өвлийн улиралд энэ зүй тогтол алдагддаг. Харин агаарын температур эсрэгээрээ өсдөг бөгөөд түүнийг температурын инверс гэж нэрлэдэг. Температурын инверсийн талаар С. Эрдэнэсүх 2008 онд судалгаа хийж түүгээрээ эрдмийн зэрэг хамгаалсан байна. Энэхүү судалгаандаа аэрологийн ажиглалт болон бусад цаг уурын мэдээг ашиглан инверсийн давтагдал, эрчим, дээд хилийг анх гарган ирсэн байна. С. Эрдэнэсүхийн хийсэн нь нэг сэдэвт бүтээл нь тухайн үеийн шинжлэх ухааны хамгийн шинэлэг аргыг ашигласан боловч аэрологийн мэдээний нарийвчлал нь тухайн үед одоогийнхоос муу байсан болон орон зайн нарийвчлалын хувьд орчин үеийн хэрэгцээ шаардлагад тэр бүр хангахгүй сул талууд байна. Зөвхөн аэрологийн мэдээнээс гадна орчин үед хиймэл дагуулын технологи сайжирсаны үр дүнд түүний мэдээний хэвтээ болон босоо тэнхлэгийн ялгах чадвар 16 километр (км), 100 түвшинд тус тус тооцоолдог, мөн Монгол орны нийт нутгийг хамарсан 9×9 км-ийн цэг бүр дээр бүс нутгийн уур амьсгалын загварын бодолтыг хийж түүний үр дүнгээр инверсийн тархалтыг нарийвчлан хийх боломж бүрдсэн байна.

Abstract

Mongolian climate is characterized by relatively less cloudiness, wind calm, dry, and a long severe cold winter, is mainly influenced by Siberian high (e. g., Mijiddorj, 1999; Panagiotopoulos et al, 2005; Bayasgalan and Ahn, 2018) which is a dominant circulation system over the Eurasian continent in winter. Depending on characteristics of the Mongolian climate, people, where lives, is necessary to take additional energy for surviving the long cold winter, and in connection, air pollution occurs. Several research is revealed that air and environmental pollution increases several times over the tolerance level in populated center, especially Ulaanbaatar (e. g. Iny Jhun, 2015; Tsatsral et al., 2016; Wang, Minrui, 2018). Air pollution has reached maximum values in the morning and evening in Ulaanbaatar that depends on a temperature inversion (Tsatsral, 2016). Under general atmospheric condition, air temperature decreases by 0.70C at every 100 meter in troposphere, the temperature inversion called as the general atmospheric is lost. S. Erdenesukh completed to study on the temperature inversion in 2008 and received PhD. S. Erdenesukh’s monograph on the inversion was used the most innovative scientific methods at the moment, however accuracy of used data was relatively low and there are weaknesses in terms of spatial distribution map that do not meet modern requirements. Currently, spatial distribution of state-of-the-art regional climate model is much improved which is possible to make a detailed inversion distribution on a horizontal resolution of 9×9 km.

Түлхүүр үгс:
хиймэл-дагуулын-мэдээ
температурын-инверс,
аэрологийн-мэдээ
Инверсийн-давтагдал
Инверсийн-эрчим
Англи нэр: “Impact of agriculture and livestock development on water resources and environment under climate change and human influence in Mongolia”
Бүртгэлийн дугаар: P2023-4423
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 5.5 сая ₮
Хугацаа: 2023.01.02 - 2024.12.10
Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Эх газрын гүнд орших Монгол улс нь Хятад улстай гүнзгий түүхэн харилцаатай явж ирсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт Монгол нь Хятад улстай харьцуулахад нэн ялгаатай бэлчээрийн мал аж ахуй зонхилсон хэдий ч өөр хоорондоо харилцан холбоотой явж ирсэн байдаг. Бэлчээрийн мал аж ахуй бол Монголын нийгэм, эдийн засгийн чухал эх үүсвэрийн нэг. Сүүлийн жилүүдэд газар тариалан, мал аж ахуй улам бүр хурдан хөгжихийн хэрээр усны нөөцийн асуудлыг улам бүр хурцаар гарган тавих үндэслэл болж байна. Мөн Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болсон дулаарал болон хуурайшилтын үйл явцад давхар нэрвэгдэх болсон нь усны нөөц хурдан багасах, газрын доройтол болон цөлжилтийн үйл явцыг эрчимжүүлэх болсон юм. Нөгөөтээгүүр энэхүү үйл явц нь БНХАУ-ын хойд хэсэгт ч мөн нөлөөлөх болсон юм. Энэхүү төслийн гол зорилго нь хүрээлэн буй орчны экологийн асуудлууд, усны нөөцийн судалгааг Монгол-Хятадын судлаачид хамтран хэрэгжүүлэх; Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухаанд суурилсан санал боловсруулах; усны нөөц болон хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах; газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт Хятад-Монгол хоёр улсад харилцан ашигтай байх загвар боловсруулах түүнчлэн хоёр орны хил залгаа нутгуудын экологийн аюулгүй байдлыг бататгах юм. Орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болсон сансар судлалын үр ололт зайнаас тандан судлах арга зүйг ашиглан Монгол орны газрын бүрхэвч, ургамалжилтын сүүлийн 30 жилийн мэдээллийг боловсруулах; Монгол улсын уур амьсгал, усны нөөц нийгэм-эдийн засгийн өгөгдлийг нэгтгэн дүгнэх; Монгол орны хэмжээнд малын бэлчээрийн даац болон усны нөөцийн эмзэг бүс нутгуудыг тодорхойлох; Монгол орны хэмжээнд малын бэлчээрийн даац болон усны нөөцөд нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний хүчин зүйлийн нөлөөг ялган тодорхойлох юм. Төслийн хүрээнд дараах шинжлэх ухааны асуудлыг авч судална: Газар ашиглалт/газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөө; Монгол орны усны нөөц болон хээрийн экосистемийн өөрчлөлтөд нөлөөлөх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн хоорондын харилцааг илрүүлэх; усны нөөц болон экологийн нөхцөл байдал нь газар тариалан болон мал аж ахуйн хөгжилд ямар зам, механизмаар нөлөөлж байгааг илрүүлэх; газар тариалан, мал аж ахуйд хэрэглэж ирсэн усны нөөцийн өөрчлөлтийн механизмыг болоод эдгээрийн хоорондын харилцааг судална.

Abstract

Mongolia is located deep in the hinterland of Asia and Europe and has deep historical ties with China. Mongolia has good differences, complementarity, and interdependence in agricultural trade. Livestock farming is a traditional industry in Mongolia. The rapid development of the agricultural and livestock industry in recent years has led to a serious waste of water resources. In addition, Mongolia is affected by the warm dryness caused by climate change, which has led to rapid shrinkage of water bodies, degradation of pastures, and desertification, the further deterioration of which may aggravate the ecological security of northern China, especially the Beijing-Tianjin-Hebei metropolitan area. The project aims to cooperate with Mongolia on water resources and ecological environment issues, provide scientific guidance for Mongolian agricultural development, water resources and environmental protection, develop a mutually beneficial and win-win model of Sino-Mongolian agriculture and livestock industry, and ensure ecological security in northern China. Key Technologies: To use remote sensing technology to obtain land cover and vegetation in Mongolia in the last 30 years; to collect meteorological and hydrological data and socio-economic statistics in Mongolia; to determine the sensitive areas of Mongolia in terms of changes in water resources and land carrying capacity of livestock; to distinguish the impact of climate change and human activities on water resources and livestock carrying capacity of Mongolia. Scientific Objectives: To reveal the influence of natural and anthropogenic factors on land use/cover change; to clarify the quantitative relationship between global climate change, human activities and changes in grasslands and water areas in Mongolia; to clarify the influence on water resources and ecological environment during the development of agriculture and animal husbandry in Mongolia, to grasp the law of development of agriculture and animal husbandry in Mongolia, and to predict its development trend; to reveal the evolution mechanism of runoff and groundwater and the interaction between them; to reveal the evolution mechanism of water use changes in agriculture and animal husbandry and the interaction between them.

Англи нэр: Determining of boundary layer height and mapping distribution of temperature inversion over Ulaanbaatar city in the cold season
Бүртгэлийн дугаар: P2022-4403
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 28.1 сая ₮
Хугацаа: 2022.12.31 - 2023.12.30
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны нутаг дэвсгэр дээр хүйтний улиралд эсрэг циклон тогтвортой байрлаж, манай орны цаг агаарыг ерөнхийд нь удирдахдаа газрын гадарга орчимд температурын инверс тогтвортой үүсэх, удаан хугацаанд дэвсгэр гадаргын цацрагийн хөрөлтийн улмаас инверс цаашид эрчимжих нөхцлийг бүрдүүлнэ. Температурын инверсид агаар мандлын хэт тогтвортой төлөв байдалтай тул босоо хөдөлгөөнийг сааруулж, харин ч бүүр уруудах хөдөлгөөн бий болгосноор агаарын янз бүрийн хольцууд тухайлбал тоос, өтгөрөлтийн цөм, утаа униар зэргийг газрын гадарга орчимд хуримтлуулж шилжих нөхцлийг саатуулна.Үнэн хэрэгтээ хүн ам төвлөрсөн хот суурин газарт агаарын бохирдол үүсэх цаг агаарын үндсэн хүчин зүйл нь газрын гадарга орчмын температурын инверс болно. Хүн ам олноор суурьшсан төвлөрсөн хот, суурингуудад газар орчимд хүчтэй инверс тогтож удаан хадгалагдах явдал хот суурин газарт бий болсон агаар бохирдуулах эх үүсгэврийг удаан хугацаагаар саатуулж улмаар энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч хүний бие организмд сөргөөр нөлөөлж ялангуяа өвлийн улиралд хүн амын өвчлөл ихсэж, цаашилбал байгаль орчны экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүрдэг. Мөн инверсийн үе дэх газрын гадарга орчмын температурын бууралт агаарын даралтыг нэмэгдүүлж, чийгшлийн хуримтлалыг ихэсгэдэг учир дэлхийн бусад газар нутгуудтай харьцуулахад уур амьсгалын аномаль нөхцөл бүрдэж цаг агаарыг урьдчилан мэдээлэхэд алдааг бий болгох үндэс болдог. Иймд 2021 оны байдлаар хүн амын тоо дундажаар 1.53 саяд хүрээд байгаа Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлын эх үүсгэвэрийг удаан хугацааны туршид саатуулж байгаа газрын гадарга орчмын температурын инверсийн газарзүйн тархалтыг зураглах, түүний урвуу үзүүлэлт болох хязгаарын үе давхаргын өндрийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм.

Abstract

In the cold season, Asian anticyclone dominates over the territory of Mongolia which has an extreme continental climate. The near-surface temperature inversion layer produces a very stable layer of air under the influence of the Asian anticyclone. The stable and super-stable state of air under the near-surface temperature inversion inhibits vertical motion and turbulent exchange of the air. It leads to an accumulation of various compositions of air such as gas, dust, condensation nuclei, and smoke near the surface layer of the atmosphere. In the other words, the near-surface temperature inversion layer is the most important factor of meteorology on air pollution in highly populated urban. When a strong surface temperature inversion layer has established near highly populated cities, it can act like barrier for dispersion of air pollutants around the city during long period. Then, concentrations of the air pollutants exceed the air quality standard. It is not only influencing negatively on human health but also disbalancing the environment. Besides, temperature decrease under the surface temperature inversion condition leads to an increase in air pressure and accumulation of air humidity, so it arise climate anomaly, which becomes basis of error in weather forecast while compared to the other regions. Thus, we need to map geographical distribution of the characteristics of the near-surface temperature inversion which inhibits the sources of air pollution in Ulaanbaatar city (population of Ulaanbaatar city is about 1.53 million in 2021), and to determine boundary layer height which is a inverse characteristics of the temperature inversion.

Түлхүүр үгс:
аэрологийн-мэдээ
Температурын-инверс
Хязгаарын-үе-давхарга
Англи нэр: Development of curriculum and educational program on Climate change Adaptation
Бүртгэлийн дугаар: P2021-4012
Санхүүжүүлэгч: Уур амьсгалын ногоон сан
Мөнгөн дүн: 47.0 сая ₮
Хугацаа: 2020.06.30 - 2021.06.17
Захиалагч: Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэхүү ажлын зорилго нь их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудад Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаар онол-арга зүйн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулахад оршино. “Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” хичээлийн зорилго бол Дэлхийн уур амьсгалын системийн бүрдүүлэгчүүдийн нарийн төвөгтэй уялдаа холбоо, системийн гадаад хүчин зүйл, уур амьсгалын хэлбэлзэл, орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож буй үндсэн шалтгаан, хүний үйл ажиллагааны нөлөөлөл, цаашилбал нэгэнт бий болсон энэхүү өөрчлөлтийг сааруулах, өөрчлөлтөнд дасан зохицох бодлого, арга хэмжээний талаар судлах явдал юм. Энэхүү хичээлийг судласнаар уур амьсгалын өөрчлөлтийн талаархи дэлхийн нийтийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлууд, эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд энэ өөрчлөлтөнд өртөх болон эмзэг байдал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнд дасан зохицох дэлхийн хэмжээний нийтлэг бодлого, арга хэмжээ, Монгол оронд хэрэгжсэн дасан зохицохуйн арга хэмжээний сайн туршлага, уламжлалт аргуудын талаархи мэдлэгийг авах ач холбогдолтой юм.

Abstract

Main aim of this project is to develop curriculum and educational program on Climate change Adaptation for bachelor level of universities, develop pilot and guidebook for lecturers and train of corresponding lecturers. Review of syllabus and educational program on Climate change Adaptation the selected international universities. Drafting of the first version of the syllabus on “Climate change Adaptation” for review and discussion. Preparing the first version of contents and description of lectures on “Climate change Adaptation” for the review and discussion. Debate and discussion with related government officials, researchers of the professional institutes, professors and lecturers of universities on development and approval of syllabus and contents of lectures on Climate change Adaptation. Preparing of the first version of the guide book(handbook) for lecturers, and developing the lecture and seminar materials on “Climate change Adaptation” course. Developing of the proposal on Inclusion of syllabus on “Climate change Adaptation” as a fundamental course into the undergraduate curriculum's in cooperation with related departments and divisions of the Ministry of Environment and Tourism, and Organize debate and consultations among affiliated organizations.

Түлхүүр үгс:
дасан-зохицох-стратеги
Цаг-агаар
Дасан-зохицох
Хүлэмжийн-үзэгдэл
Хүлэмжийн-хийн-ялгарлыг-бууруулах




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар