Бидний тухай
Багш ажилтан
Нийгмийн ялгарал ба давхраажлын судлах зүйл, үндсэн ойлголтууд, шалгуур, нийгмийн ялгарал ба давхраажлын онол, үзэл баримтлалууд, давхраажлын системийн үндсэн хэв маягуудыг танин мэдэхээс гадна нийгмийн давхраа, бүлгүүд, тэдгээрийн хэлбэрүүдийг судална. Нийгмийн мобиль хөдөлгөөн, түүний хэлбэрүүд хийгээд нийгмийн дээд, дунд, доод давхрааны онцлог, мөн чанарыг танин мэдэхийн зэрэгцээ нийгмийн давхраажлын орчин үеийн үзэл баримтлалыг шинжлэнэ. Монголын нийгмийн ялгарал ба давхраажил, түүний онцлог, түүхэн нөхцөл байдал, хөгжлийн цаашдын хандлагад дүн шинжилгээ хийнэ.
Энэхүү хичээлийг судалснаар нийгмийн давхраажлын онол, үзэл баримтлал, түүхэн хэв маяг, үндсэн ойлголтууд, шалгуурууд, нийгмийн бүтцийг бүрдүүлэгч бүлэг, нийтлэг, давхраануудын мөн чанар,
Ёс зүйн судлах зүйл, үндсэн ойлголтууд, ёс зүйн судалгааны хөгжлийн түүхэн тоймтой танилцаж, нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүй, ёс зүйн түвшин, нийгмийн ажлын ёс зүйн үүргүүд, ёс зүйн зарчим, хэм хэмжээг судлана. Мөн нийгмийн ажилтны хувийн ёс суртахууны шинж чанар, нийгмийн ажлын харилцаан дахь деонтологийг судалж, улс орон, нийгмийн өмнө, мэргэжлийнхээ өмнө, хамт олныхоо (мэргэжил нэгт нөхдийнхөө) өмнө, үйлчлүүлэгч болон түүний ойр дотныхны өмнө, нийгмийн ажилтан өөрийнхөө өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг танин мэдэхийн зэрэгцээ нийгмийн ажлын ёс зүйн хоёрдмол байдал, нийгмийн ажилтны биеэ авч явах ёс журам (этикет)-ын асуудлыг хөндөнө.
Нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг чадвар, үүрэг хариуцлага, үйл ажиллагааны үндэс болсон мэргэжлийн үнэт зүйл, ёс зүйн зарчим, хэм хэмжээг судлан эзэмшиж нийгмийн ажлын ёс зүйн ухамсрыг оюутнуудад төлөвшүүлэхэд оршино.
:Энэхүү хичээлээр нийгмийн анхдагч жижиг бүлэг болохын хувьд болон нийгмийн институт болохын хувьд нь авч үзэхдээ гэр бүлийн талаарх онолын үндсэн үзэл баримтлалуудыг судална. Гэр бүлийн үүсэл хөгжлийн зүй тогтол, задрал, бүтэц бүрэлдэхүүн, хэв маяг, нийгмийн үүргүүд, гэр бүлийн дотоод харилцаа, гэр бүлийн өнөөгийн нийгмийн дүр төрх; гэр бүлийн гишүүдийн нэр хүнд, эрх мэдэл, үүргийн хуваарилалт; гэр бүлийн амьдралын мөчлөг, нийгэм болон бие хүнд чиглэсэн гэр бүлийн үүрэг; гэр бүлийн янз бүрийн хэлбэрүүдийн онцлог; гэр бүлийн хосуудын сэтгэл ханамж; гэр бүлийн тогтвортой байдал; бүтэц бүрэлдэхүүн, гэр бүл дэх сөрөг үзэгдэл зэрэг асуудлуудыг хөндөнө. Гэр бүлийг нийгмийн хөгжил, өөрчлөлт шинэчлэлт, хувьсал хөдөлгөөн, нийгмийн ялгарал, аж үйлдвэржилт, хотжилт, нийгмийн бүтэцтэй холбон судалж тайлбарлахаас гадна гэр бүлийн нийгмийн үүрэг, хэм хэмжээ, түүний гишүүдийн эрх үүрэг, нийгмийн хэрэгцээг хангах хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл хариуцлага зэргийг судална.
Хичээлийн зорилго нь гэр бүлийн социологийн судлах зүйл, бүтэц, үүрэг, судалгааны түвшинтэй танилцаж, гэр бүлийн хөгжил хөдөлгөөний мөн чанар, зүй тогтол, зарчмыг нийгмийн бусад үзэгдэл үйл явцын хөгжилтэй холбон шинжилж гэр бүлийн асуудлаар суурь болон хавсрага судалгаа хийх чадвартай болгоход оршино.