Бидний тухай
Багш ажилтан
Төрийн хяналтын ерөнхий ойлголт, түүхэн хөгжил, үзэл баримтлал хөгжлийн чиг хандлага, ач холбогдол, хэлбэр, төрөл онцлог, агуулга, эрх зүйн орчин, гадаад болон дотоод орчин, хууль эрх зүйг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаа, хяналт шалгалтын байгууллагууд, төрийн хяналтад оролцогч талууд, тэдгээрийн үүрэг, хариуцлага, төрийн хяналт систем мөн болохын хувьд түүний уялдааг гүнзгийрүүлэн судална. Төрийн байгуулал, засаглалын эрх мэдлийн хуваарилалтын хүрээнд удирдлагын хяналт болох парламент, засгийн газар, шүүх, төрийн санхүү, олон нийтийн, дотоод хяналт, түүний арга хэрэгслүүд, үр дүн, үр нөлөө, дахин хяналт, хяналтын орчил эргэлт, хяналт ба хариуцлагыг олон улсын туршлагад тулгуурлан онол, арга зүйн цогц системтэй мэдлэгийг олгоно.
Төрийн хяналтын үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, үүсэл хөгжил, төрөл, онцлог, агуулга, эрх зүйн орчин, төрийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоо, хяналтын үйл ажиллагаанд оролцогч талууд, хяналтын үе шат, гүйцэтгэх арга аргачлал, үр дүн, үр нөлөө, хяналт ба хариуцлага, олон улсын туршлага болон төрийн хяналтыг систем болохын хувьд судалж онол, арга зүйн мэдлэгийг системтэй эзэмшүүлэх зорилготой. Урьдчилж судалсан хичээлийн мэдлэгтэй уялдуулан төрийн хяналт ардчилсан нийгмийн үндсэн зарчим, үнэт зүйл болохын хувьд нийтийн удирдлагын шинжлэх ухаантай холбогдуулан үр дүн, үр нөлөөг гүнзгийрүүлэн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх ач холбогдол оршино.
Орон нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны онолын ойлголт, нутгийн удирдлагын үүсэл хөгжил, онолын урсгалууд; суурь үзэл баримтлалууд, хууль эрх зүйн орчны тухай ерөнхий ойлголт, төрийн захиргаа, орон нутгийн захиргааны адил болон ялгаатай тал; орон нутгийн удирдлагын хяналтын төрлүүд; орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн тухай ойлголт; төлөвлөлт, хөгжлийн төлөвлөлтийн үндсэн асуудлууд, орчны нөхцөл байдлын шинжилгээ, хөгжлийн зорилго стратегийг тодорхойлох; иргэдийн эрх үүрэг, иргэд шууд болон шууд бусаар орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг хянах нь; орон нутгийн шийдвэр гаргалт, байгаль орчны бодлого, үйл ажиллагааны ил тод байдлын талаар мэдлэг олгоно.
Энэхүү хичээлийн зорилго нь орон нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны ойлголтод үндэслэн орон нутгийн удирдлагын онол, судлагдахуун, орон нутгийн засаглал, засаглалын бодлого, оролцогч талууд, нөлөөлөх хүчин зүйлс, иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн удирдах байгууллагын гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн харилцан уялдаа холбоо, хүний нөөц, захиргааны үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл, хяналт хариуцлагын тогтолцоо, шийдвэр гаргалт зэрэг асуудлуудын хүрээнд онол, арга зүйн цэгцтэй мэдлэг, чадвар олгоход оршино. Орон нутгийн онолын ойлголтыг шинжлэх ухааны үндэстэй судалснаар суралцагсдыг онол, практикийг харьцуулахуйц дадал, олгосноор практикт ажиллахад түшиц болохуйц ач холбогдолтой
ТНийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, үүсэл, түүхэн хөгжил, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онолын судалгааны үндэс, парадигмын хувьсал, өөрчлөлт, нийтийн удирдлагын шинэтгэлийн онол, үзэл баримтлал; нийтийн ашиг сонирхол ба нийтийн удирдлагын харилцан хамаарал; төрийн байгууламж, төрийн захиргааны ерөнхий ойлголт; нийтийн удирдлагын байгууллагын чиг үүрэг, төрөл, ангилал; нийтийн захиргааны байгууллага, хэвтээ, босоо удирдлага, нийтийн удирдлага ба улс төр, нийтийн (төрийн) бодлого, төрийн албаны хүний нөөцийн удирдлага, төрийн албаны манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо, иргэний нийгэм, орон нутгийн удирдлага, технологи, инновац, нийтийн санхүүгийн удирдлага, нийтийн удирдлагын хяналт, төр, хувийн хэвшлийн түншлэл, нийтийн удирдлагын орчин үеийн чиг хандлага зэргий талаар судална.
ЭЭнэхүү хичээлийн зорилго нь нийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, суурь судлагдахуун, онол, үзэл баримтлал, хөгжлийн түүх, орчин үеийн чиг хандлага, нийтийн удирдлагын бодлогын онцлог, төрийн/нийтийн удирдлагын бодлого, нийтийн алба, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд системтэй мэдлэг олгоход оршино.
Нийтийн удирдлага системт шинжлэх ухаан мөн болох, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онолын онол, парадигм, үзэл баримтлал, нийтийн удирдлагын шинэтгэлийн онолууд, пост-модерн онолууд, төрийн эрх мэдэл хуваарилалт, эрх мэдэл хуваарилалтын субъект, хариуцлагын төрөл, захиргааны болон санхүүгийн хариуцлага нь чухал болох, төрийн байгууламжийн хэлбэр, захиргааны бүтэц, зохион байгуулалт, засаглалын ялгаатай хэлбэрүүд дэх төрийн удирдлага, зохион байгуулалт, төрийн бодлогын зорилго, бодлого боловсруулах үе шат, бодлого хэрэгжүүлэлтийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, төрийн бодлогын онол, онолын орчин үеийн чиг хандлага, нийтийн салбарын стратегийн ойлголт, стратегийн төлөвлөлт ба удирдлага, стратегийн шийдвэр гаргалт, стратегийн төлөвлөлт, аргууд, стратегийн төлөвлөлт нь төрийн үйлчилгээг шинэчлэх арга хэрэгсэл болох, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаа – оролцогч талууд, иргэдэд ойр нийтийн үйлчилгээ, чанар, хүртээмж, нийгмийн хариуцлага, хот төлөвлөлт, бодлого, удирдлага, глобал орчин үеийн засаглал, нийтийн удирдлагын шийдвэр гаргалтад тавих хяналт-шинжилгээ, үнэлгээ, хариуцлага, дахин хяналтын талаар судална.
Нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, судлагдахуун, судалгааны арга, эрх мэдлийн хуваарилалт, төрийн байгууламж, засаглал, дэглэм, төрийн бодлого, нийтийн салбарын стратеги, шийдвэр гаргалт, нийтийн үйлчилгээ, хот төлөвлөлт, глобал засаглал, нийтийн удирдлагын шийдвэр гаргалтын хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар онолын системтэй мэдлэг, чадвар олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Тус хичээлийг судалснаар нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, судлагдахуун элементүүдийг ойлгосноор суралцагсдад практикт ажиллахад түшиц болохуйц ач холбогдолтой.
Бодлогын ойлголт, бодлого систем болохын мөн чанар, онцлог, ач холбогдол, мөн чанар; төрийн бодлогын ойлголт, үүрэг, ач холбогдол, төрийн бодлого нь улс орны хөгжлийн бодлого болох нь, төрийн бодлогын төрөл хэлбэр, төрийн бодлогын үе шатууд, бодлого боловсруулах асуудлыг тодорхойлох, хувилбар боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах үе шатууд, тэдгээрийн онцлог, оролцогч талууд, бодлого хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц, хэрэгжүүлэгч байгууллага чиг үүрэг, уялдаа, хэрэгжүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлс, бодлогын үнэлгээ хийх ялгаатай арга хэрэгслүүдийг судална. Монгол Улсын төрийн бодлогын түүхэн хөгжил, өнөөгийн байдлыг шинжлэх, нэгтгэн дүгнэх, бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлс, бодлогын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах төрийн байгууллагуудын чиг үүрэг, бодлогын уялдаа, хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг санал болгох системтэй эзэмшүүлнэ.
Энэ хичээлийн зорилго нь бодлогын онолын ойлголт, мөн чанар, төрийн бодлогын төрөл, хэлбэр, төрийн бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хянах үе шатуудын суурь мэдлэг эзэмших, бодлогын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах төрийн байгууллагуудын чиг үүрэг, Монгол Улсын төрийн бодлогын түүхэн хөгжил, өнөөгийн байдлыг шинжлэх, нэгтгэн дүгнэх, бодлогын уялдаа, хэрэгжилтэд нөлөөлөх хүчин зүйлс, анхаарах асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг санал болгох системтэй эзэмшүүлэхэд оршино. Төрийн бодлогын ойлголтыг шинжлэх ухааны үндэстэй судалснаар суралцагсдыг онол, практикийг харьцуулахуйц дадал, олгосноор практикт ажиллахад түшиц болохуйц ач холбогдолтой.
Албан баримт бичгийн үндсэн ойлголт, албан харилцаа дах баримт бичгийн үүрэг ач холбогдол, түүнийг боловсруулахад тавигдах хууль эрх зүй, найруулга зүй, стандартын бүрдлийн шаардлагууд, Монгол Улсын албан хэрэг хөтлөлтийн түүх, уламжлалыг судална. Захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичгийн төрлүүдийг тус тус гүнзгийрүүлэн судалж, төрийн байгууллагын жишээнд тулгуурлан баримт бичгийг боловсруулах талаар судална. Албан хэрэг хөтлөлтийн хүрээнд баримт бичигтэй ажиллах, зохион байгуулалтыг үйл явц тус бүрээр судална. Хувь хүнтэй холбогдолтой баримт бичиг түүх, намтар, тодорхойлолт болон академик баримт бичгийн төрөлд хамаарах эрдэм шинжилгээний ажил бичих, бүтээлийн эх үүсвэр (ишлэл зүүлт) ашиглалтын тухай системтэй мэдлэг, ур чадварыг олгоно.
Албан баримт бичгийн үндсэн ойлголт, мөн чанар, баримт бичгийн төрөл ангилал, үүрэг, тавигдах шаардлага, боловсруулалт, төрийн байгууллагын албан баримт бичигтэй ажиллах, зохион байгуулалт, архив хадгалалт, хамгаалалтын талаар системтэй судлан албан хэрэг, баримт бичиг боловсруулалтын суурь мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлийг судалснаар төрийн байгууллага, хувь хүний, эрдэм шинжилгээний судалгааны баримт бичгүүдийг боловсруулах анхан шатны суурь мэдлэг, ур чадварыг эзэмших ач холбогдолтой.