Бидний тухай
Багш ажилтан
Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, оролцогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Олон улсын улс төрийн үйл явцын гол онцлог нь улс төрийн энэхүү салбарт дээд засаглал байдаггүйд оршдог бөгөөд өөр өөрсдийн эрх ашгийг тунхаглах улс хоорондын улс төрийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Гэвч олон улсын улс төрийн харилцааг зохицуулах гол улс төрийн зохицуулагч нь улс хооронд үүссэн хүчний тэнцвэр байдаг. Олон улсын харилцааны орчин, оролцогчид өөрчлөгдөхийн хэрээр олон улсын улс төрийн үйл явц улам ярвигтай болж байна. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төрийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Олон улсын улс төрийн үйл явц нь зөрчилт, ярвигтай, олон хувилбартай хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана. Олон улсын улс төрийн үйл явцыг зохицуулагч хүчний тэнцвэрт цөмийн зэвсгийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байгааг ойлгуулна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн үйл явцад хүчний арга хэрэгслүүр шийдвэрлэх нөлөөтэй хэвээр байна. Энэ нөхцөлд дэлхийн бодлогын талаарх зөв ойлголт үнэлэлт өгөхийг эрмэлзэнэ. Үүнд, дэлхийн бодлого нь олон улсын эрх зүйн үндсэн субьектүүдийн улс төрийн үйл ажиллагааны нэгдэл байдгийг ойлгуулна.
Олон улсын харилцааны талаарх ерөнхий суурь ойлголтыг олгохыг зорино.Үүнд, Олон улсын харилцаа нь бие даасан шинжлэх ухаан болохын хувьд судлах зүйл, тухайлбал, бүрэн эрхт улс хоорондын улс төр-эрх зүйт харилцаа үүсэн бүрэлдсэнээс хойшхи олон улс харилцааны оролцогчдын талаар, тэдгээрийн ангилал, олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх зорилго, арга хэрэгслүүр, олон улсын харилцааны газарзүйн буюу геополитикийн, нийгмийн буюу соёл иргэншлийн орчин ба тэдгээрийн олон улсын харилцааны субьектүүдэд үзүүлж буй нөлөөлөл, олон улсын харилцааны систем, түүний түүхэн хувьсал, дэлхийн дэг журам, тэдгээрийн хувьслыг орчин даяаршлын үйл явцтай нягт уялдуулан олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны салбаруудтай холбон судална.
Олон улсын харилцааны чиглэлээр, гадаад бодлого дипломат ажиллагаатай холбогдол бүхий дипломат баримт бичгүүд, ном зохиол эх сурвалжууд дээр ажиллаж, дэлхийн улс төр буюу ОУХ-ны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаарх шинэ тутам бичвэрүүдийг унших, ойлгох, аман болон бичгийн хэлбэрээр орчуулах чадварыг хөгжүүлэх, орчуулгын арга барил, онол дадлыг эзэмшүүлнэ. ОУХ-ны талаарх аливаа бичвэр, дипломат баримт бичиг зэргийг англиас монгол, монголоос англи хэл рүү орчуулах, орчуулснаа хянан засварлах, зөв орчуулах арга барилыг эзэмших, уншиж ойлгож орчуулж сурах, баримт бичиг боловсруулах, хөтлөх арга барилд суралцах, багаар болон бие даан ажиллах чадварыг эзэмшиж, цаашдаа ОУХ-ны мэргэжлийн чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийх арга барилыг эзэмших, мөн орчуулж буй материалуудаар дамжуулан мэргэжлийн хичээл дээр үзсэнээ бататгана.
Дэлхийн улс төр буюу олон улсын харилцааны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаар бичигдсэн эх зохиол, эх сурвалж, дипломат баримт бичгийг унших, ойлгох, англи хэлнээс монгол хэл рүү, монголоос англи хэл рүү орчуулах, гол санааг нь аман болон бичгээр оновчтой илэрхийлэх чадварыг эзэмшүүлнэ. Баримт материал, эх сурвалжид үндэслэн сонгосон /өгөгдсөн/ бичвэрийг зөв орчуулах чадвар дадлыг эзэмшүүлэх, үүний тулд дипломат баримт бичгийн агуулга, хэл найруулга, бичлэгийн онцлог, нарийн ялгааг мэдэх, өөрийн болон бусдын бичвэрт дүн шинжилгээ хийх, хянан засварлах, зөв орчуулах, ойлгосноо аман болон бичгийн хэлбэрээр зөв илэрхийлж сургах нь тус хичээлийн гол зорилго юм. ОУХ-ны мэргэжлийн чиглэлээр аман болон бичгийн орчуулга хийх арга барилыг эзэмших, мөн орчуулж буй материалуудаар дамжуулан мэргэжлийн хичээл дээр үзсэнээ бататгах ач холбогдолтой. Орчуулга нь их дадлага туршлага шаарддаг ажил тул тэвчээртэй агаад тууштай зан чанарыг төлөвшүүлдэг. Түүнчлэн, зөвхөн гадаад хэлийг сайтар сурах нь хангалттай бус болохыг ойлгож, эх хэлний мэдлэгийг, төрөлх хэлээрээ аливааг зөв, уран яруу илэрхийлж сурахын ач холбогдлыг үнэлж сурна.
Олон улсын харилцааны чиглэлээр, өөрөөр хэлбэл, гадаад бодлого дипломат ажиллагаатай холбогдол бүхий дипломат дипломат баримт бичгүүд, ном зохиол эх сурвалж ашиглан дэлхийн улс төр буюу ОУХ-ны үндсэн ойлголтууд, онолууд болон тулгамдсан асуудлын талаарх шинэ тутам бичвэрүүдийг унших, ойлгох, аман болон бичгийн хэлбэрээр орчуулах чадварыг хөгжүүлэх, орчуулгын арга барил, онол дадлыг эзэмшүүлнэ. Үүний тулд дараах чадваруудыг хөгжүүлэхэд голлон анхаарна.
Олон улсын харилцааны салбарт ажиллах мэргэжилтний эзэмшсэн байвал зохих чухал мэдлэг чадварын нэг нь орчуулах чадвар юм. Дэлхийн олон улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэх салбарт ажиллах мэргэжилтэн харилцааны гол хэрэглүүр болох англи болон бусад түгээмэл хэлээр унших, ярих, сонсох, бичих чадварууд эзэмшсэн байхын зэрэгцээ тухайн хэлнээ эх хэлнээс, эх хэлнээс тухайн гадаад хэлнээ мэргэжлийн чиглэлийн холбогдох бичвэр, албан бичиг баримтыг хэлзүй, найруулга зүйн хэм хэмжээг баритлан зөв, оновчтой орчуулах мэдлэг чадвар дадал эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино.
Олон улсын харилцаа, гадаад бодлого, дипломат ажиллагаатай холбоотой эх бичвэр, дэлхийн улс төр буюу ОУХ-ны түгээмэл болон тулгамдсан асуудлуудын талаарх цаг үеийн бичвэрүүдийг унших, ойлгох, бичгийн орчуулгын чадварыг хөгжүүлэх, орчуулгын арга барил, онол дадлыг эзэмшүүлнэ. ОУХ-ны талаарх аливаа бичвэрийг англиас монгол, монголоос англи хэл рүү орчуулах арга барилыг эзэмших, уншиж ойлгож орчуулж сурах, багаар болон бие даан ажиллах чадварыг төлөвшүүлнэ.
Олон улсын харилцааны салбарт ажиллах мэргэжилтний эзэмшсэн байвал зохих чухал мэдлэг чадварын нэг нь орчуулах чадвар юм. Дэлхийн олон улс оронтой хамтын ажиллагаа өрнүүлэх салбарт ажиллах мэргэжилтний харилцааны гол хэрэглүүр болох англи болон бусад түгээмэл хэлээр унших, ярих, сонсох, бичих чадварууд эзэмшсэн байхын зэрэгцээ тухайн гадаад хэлнээ эх хэлнээс, эх хэлнээс тухайн гадаад хэлнээ мэргэжлийн чиглэлийн холбогдох бичвэр, албан бичиг баримтыг зөв, оновчтой орчуулахад зайлшгүй эзэмшсэн байвал зохих хэлзүй, үгсийн сан, өгүүлбэр зүйн хувиргалын тухай мэдлэг чадвар дадал эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино.