Бидний тухай
Багш ажилтан
Биполяр, MOSFET транзисторт болон үйлдлийн өсгөгч бүхий хэлхээний DC болон AC анализ. Өсгөгчдийн өндөр давтамжийн муж дахь эквивалент хэлхээ, давтамжийн хязгаар. Чадлын өсгөгчид. Дохио үүсгэх болон хэлбэржүүлэх хэлхээ. Фильтрийн хэлхээ
Энэ хичээл нь электрон хэлхээний элементүүдийн математик болон физик загвар, хэлхээний анализ, дизайныг хамрах болно. Оюутан хэлхээний загварчлал, шугамчлал, давтамжийн хариу үйлчлэл (response), анализ, дизайн зэрэг ямар нэгэн системийн дизайнд хэрэгтэй ерөнхий асуудлуудыг гаргаж тавин түүндээ хариулт олох чадвартай болно. Тухайлбал биполяр болон MOS транзистор, үйлдлийн өсгөгчийн загварууд, гэдрэг холбоо бүхий хэлхээний хүчтэй болон сул дохионы анализ олон чухал аргуудыг танилцуулах болно. Энэ тэргүүнд энэ хичээл нь өмнөх холбоо хичээлд сурсан анализын гол зарчмуудыг авч тэдгээрийг хэрэглэх шаардлагатай аргад сургана.
Инженерчлэлийн мэргэжил, сайн инженерийн шийдлүүд, инженерчлэлийн салбарууд, зохион бүтээх үйл ажиллагаа, инженерийн шийдэл, асуудал шийдвэрлэх аргууд
Энэ хичээлийн зорилго нь суралцагсдад инженерийн суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ. Аливаа асуудалд инженерийн шийдэл дэвшүүлж, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлж, цаашид инженерийн мэргэжлээр суралцах эрмэлзлийг төрүүлж, чиглүүлнэ.
Автомат удирдлагын системийн удиртгал, удирдлагын системийг загварчлах, Системийн төлөвийн хувьсагчийн загвар, Гэдрэг холбоот системийн тодорхойломж, үзүүлэлт болон тогтворжилтын нөхцөл, Шийдийн мөрийн арга, Давтамжийн тодорхойлогчийн арга, ПИД удирдлага, Удирдлагын параметрийг хөглөх аргууд, Үйдвэрлэлийн автоматжуулалтын удиртгал, Үйлдвэрлэлийн контроллёрыг програмчлах
Энэхүү хичээлийн зорилго нь автомат удирдлагын системийг загварчлах, системийг үнэлэх ба хөглөхөд шаардлагатай суурь мэдлэгийг олгож, чадварыг эзэмшүүлэхэд оршино
CMOS логик, Урт сувагт транзисторын I-V болон С-V характеристик, тэдгээрийн идеаль биш эффектүүд, DC дамжууллын характеристик болон Хугацааны анализ хийх загварууд, Чипний Статик болон Динамик чадлын анализ болон Бага чадлын архитектурууд, VLSI хэлхээний дотоод холболтын нөлөөллүүд болон түүний дизайн хийх, VLSI дизайны параметр, найдвартай байдал болон хэмжээсийг анализ хийх, SPICE түүл ашиглан хэлхээний характеристикийг гаргах, VLSI дизайны хэлхээг чип болгох, Түүнийг тестлэх, шалгах, үйлдвэрлэлийн алдааг шалгах, CMOS үйлдвэрлэлийн технологи, болон түүнийг ашиглах дүрмүүдийг судлан хэрэгжүүлэлт хийх
Энэ хичээл нь транзисторын түвшний хэлхээг зохион бүтээх, шинжлэх, шинж чанарыг тохируулах, оновчтой болгох үндсэн чадварыг оюутанд олгох зорилготой юм. Одоогийн VLSI асуудлуудыг шуугианы дүн шинжилгээ, тэжээлийн хангамж, чадлын менежмент, хугацааны анализ, клок, чипний төлөвлөлт/интеграцчлал, транзистор/ дотоод холболт зэргийг тооцоолох болно.