МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO410
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO202
Багц цаг: 4

Товч агуулга

Нанохимийн үндэс, литографийн технологи, өөрөө эрэмбэлэгдэх давхаргууд, наноконтакт принтинг технологи, өөрөө эрэмбэлэгдэх нанород, нанотүб, нановайр, нанокристалын синтез ба өөрөө эрэмбэлэгдэх, микросфер, мизопоре ба микропоре материалууд, өөрөө эрэмбэлэгдэх блок кополимер, нанобиоматериалууд, өөрөө эрэмбэлэгдэх процессийн талаар онолын болон практик мэдлэг олж авна.

Зорилго

Нанохими нь жижиг хэмжээтэй маттеруудын электрон, соронзон, оптик, химийн болон механик шинж чанарыг өөрчилж бэлтгэх, синтезийн болон биологийн янз бүрийн аргуудыг өргөнөөр ашигладаг. Энэхүү хичээлээр наноматериалын өвөрмөц шинж чанарын онолын тулгуур ойлголтууд болон практик аргуудын талаар судалж, турших байдлаар суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO200
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO311
Багц цаг: 3

Товч агуулга

Цуврал лекц, семинарын дасгалаар дамжуулан наноинженерчлэл гэж юу болох өмнөх үеийн технологиудаас юугаараа ялгаатай байгаа, атом молекулын түвшинд дахь молекулуудын харилцан үйлчлэл, химийн урвалуудыг зохистой удирдсанаар шинэ үеийн техник технологи хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар цэцтэй мэдлэг олгох болно. Лабораторын нөхцөлд явагддаг онолын тооцоолол болон практик туршилтууд үйлдвэлт нэвтрэх хүрлээ ямар шат дамжлага дамждаг, тэдгээрийн хөгжүүлэлтийн талаарх мэдлэгийг олж авна.

Зорилго

Наноматериалуудын өвөрмөц шинж чанарыг хэрхэн инженер, технологи, хими, энерги, биологи, анагаахын салбаруудад үр дүнтэй ашиглаж байгаа болон тэдгээрийн хэрэглээтэй танилцана. Олон төрлийн салбарт хэрэглэгдэж буй өндөр технологи шингээсэн бүтээгдэхүүнээс авхуулаад мэргэжлийн тусгайлсан хэрэглээнүүдийг мэдэж авна. Энэ салбарт гарсан сүүлийн үеийн өөрчлөлт, ололт амжилтууд болон наноматериалуудын өвөрмөц шинж чанарыг тайлбарладаг тулгуур онолуудын талаар цэгцтэй мэдлэгт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO313
Багц цаг: 3

Товч агуулга

Хатуу биеийн физкийн ойлголтуудаас авахуулаад хагас дамжуулагч нано материалуудын электрон, соронзон, гадаргуун идэвх, нано жижиг хэсэгүүд (nanoparticle) тэдгээрийн өвөрмөц шинж чанар, гарган авах химийн синтезийн аргуудын талаар цэгцтэй мэдлэг өгөх бөгөөд оюутанууд цаашид судалгаа хийхэд онолын болон практик мэдлэгийг олгоно.

Зорилго

Нанобүтцэт материалуудыг ерөнхийд нь биологийн ба химийн гаралтай гэж ангилдаг. Энэхүү хичээлээр эдгээр маетриалууд ямар ямар шинж чанартай, ямар технологиудад хэрхэн хэрэглэгддэг талаар үзэж мэдхээс гадна хэрхэн нанобүтцэт материалуудыг гаргаж авах талаар сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN304
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн кинетик; химийн урвал; урвалыг ангилах зарчим; төрөл урвалын хурдыг залах арга,Энерги ба температурын тухай ойлголт, тэдгээрийн холбоо, термодинамикийн систем, ажил ба дулаан, термодинамикийн үндсэн хуулиуд, тэдгээрийн хэрэглээ; Энергийн хувирал, энергийн баланс, энерги ба хүрээлэн буй орчин; идеал хий, хийн төлөв, төлвийн диаграмм, хэрэглээ; энтропи, цикл процесс, ууршилт, хөдөлгүүрийн цикл, хөргөгчийн цикл

Зорилго

Термодинамик ба кинетик нь амьдрал дээр тохиолдох энергитэй холбоотой үзэгдлүүдийг судлах салбар бөгөөд дэлхий нийтийн инженерийн сургалтын программд чухал байр эзэлдэг. Энэ хичээлийг судалснаар байгаль ертөнц, ахуйн техник хэрэгсэл, тээвэр, цахилгаан энергийг үйлдвэрлэх, дамжуулах хэрэглэх систем дэх энергийн шилжилт, төлөв байдал, тэнд явагдах процессууд, тэдгээртэй холбоотой сэтгэлгээний хүрээнд хэрэглэгдэх хууль, зүй тогтол тухай мэдлэг, термодинамикийн практикт хэрэглэх чадварыг эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар