МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: “Establishment of a nation-wide network for manufacturing of science laboratory equipment”
Бүртгэлийн дугаар: P2023-4490
Санхүүжүүлэгч: Боловсролын ерөнхий газар
Мөнгөн дүн: 167.1 сая ₮
Хугацаа: 2022.10.31 - 2023.02.01
Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Төсөл боловсруулах ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд эдгээрийн үр дүнд “Ерөнхий боловсролын сургуулийн лабораторийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үндэсний сүлжээ байгуулах төсөл”-ийн баримт бичгийг боловсруулна. Үүнд: - МСҮТ, политехник коллеж, Коосэн болон инженер, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл, түүний анализыг mlab.mn цахим платформыг ашиглан хийж гүйцэтгэх. - МСҮТ, политехник коллеж, Коосэн болон инженер, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хүний нөөц, техник хэрэгслийн нөөц бололцоог судалж, дотооддоо үйлдвэрлэх боломжтой лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн жагсаалтыг боловсруулах. - Олон улс дахь хэрэглэгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын шилдэг туршлага болон хамтран ажиллах боломжийг судлах, хамтын ажиллагаа тогтоох. - Дотоодын оролцогч талуудтай хамтран ажиллах чиглэлийг судалж, сүлжээ (LAB HUB/Platform) бий болгох. - Инженер, техникийн ажилтан, оюуны өмчийн болон менежментийн хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг бэлтгэх хөтөлбөр, түүнд шаардагдах төсвийг боловсруулах. - Сургалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, үйлчилгээ, сургалтын төв байгуулах төслийн санал болон түүнд шаардагдах төсвийг боловсруулах. - Тэгш хамруулах зарчмыг хангасан байгалийн ухааны лабораторийн сайн туршлагыг судалж, тэдгээрт тавигдах шаардлага (сургалтын хөтөлбөртэй нийцсэн), төсвийг боловсруулах.

Abstract

As part of the project development, the following tasks will be carried out, and as a result of these, the document, the "Project for the Establishment of a national network for the Production and Provision of Services for secondary school laboratory equipment" will be developed. It includes: - Registration and analysis of instruments and equipment of technical and technical colleges, Koosen, and universities operating in the field of engineering and technology using the mlab.mn online platform. - Investigate the human resources and equipment resources of the Technical College, Polytechnic College, Koosen, and universities operating in the field of engineering and technology, and develop a list of laboratory tools and equipment that can be produced domestically. - To study the best practices and possibilities of cooperation with international equipment manufacturers and to establish cooperation. - Explore areas of cooperation with domestic stakeholders and create a network (LAB HUB/Platform). - Determine the demand for engineers, technical staff, intellectual property, and management human resources, and develop the program for their preparation and the budget required for it. - Development of a project proposal for the production and service of educational tools and equipment, and the establishment of a training center and the budget required for it. - To study the best practices of natural science laboratories that meet the principle of equal inclusion, develop requirements for them (consistent with the curriculum), and budget.

Түлхүүр үгс:
оюуны-өмч
Шинжлэх-ухааны-боловсрол
Ерөнхий-боловсролын-сургууль
байгалийн-ухааны-лаборатори
сургалтын-хэрэглэгдэхүүн
үндэсний-үйлдвэрлэл
Англи нэр: Molecular Design and Function Investigation of Nanocarriers for Biomacromolecular Drug Delivery
Бүртгэлийн дугаар: P2023-4484
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Мөнгөн дүн: 54.0 сая ₮
Хугацаа: 2023.01.01 - 2025.12.30
Захиалагч: Шинжлэх ухаан, технологийн сан
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Уураг, нуклейн хүчил зэрэг эмчилгээний биомакромолекулуудыг эсийн сийвэнд оруулж тодорхой байнд хүргэх нь олон төрлийн эмгэгийг эмчлэх асар их боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч эдгээр биомакромолекулуудыг эсийн дотогш илгээхэд мембранаар муу нэвчих, нэвтэрсний дараа эндосомоос зугтах боломж хомс байдаг нь гол асуудал болж байна. Уг төслийн зорилго нь одоогийн биомолекулыг эсийн дотогш илгээхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн. Уг төслөөр олон төрлийн биомакромолекулуудыг зөөвөрлөх боломжтой гемини амфифилуудын шинэ үеийг хөгжүүлнэ. Түүнчлэн эмчилгээний шинж чанартай макромолекулуудыг агуулсан зөөвөрлөгч нанобүтцүүд хэрхэн эсийн сийвэнд шилжин байрлаж байгаа болон ирээдүйн эмнэлзүйн салбарт илүү ач холбогдлыг бий болгохын тулд эмчилгээний шинж чанартай макромолекулыг эсийн сийвэн рүү хэрхэн шилжүүлэх, бүтэц-үйл ажиллагааны хамаарлыг тус тус судална.

Abstract

The cytosolic delivery of therapeutic biomacromolecules, such as proteins and nucleic acids, shows great potentials for treating a broad spectrum of disorders associated with intracellular targets. Nevertheless, the intracellular delivery of these biomacromolecules is often challenged by poor transmembrane and limited endosomal escape. The goal of current proposal aims to solve the delivery issues that are encountered by current delivery system, and we will develop a new generation of gemini amphiphiles that can deliver a wide range of biomacromolecules to address the novelty of our application. Moreover, we expect to understand how these delivery vehicles translocate macromolecular therapeutics into cytosol as well as structure-activity relationships in order to offer more insights for the future clinical translation of delivery formulation for biomacromolecular drugs.

Түлхүүр үгс:
Drug-delivery
Gemini-amphiphiles
Gene-therapy
Genome-editing




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар