Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээл нь МЭӨ VI зуунаас МЭ-ын IV зуун хүртэлх мянга гаруй жилийн философи сэтгэлгээний хөгжлийг харуулах өргөн агуулгатай. Сэдвийн хувьд Сократаас өмнөх үеийн байгалийн философиос эхлээд сонгодог үеийн философичдын ёс зүй, танин мэдэхүй, метафизик, улс төрийн үзлээр дамжин эллинизм, хожуу эртний үеийн философи эрэл хайгуулаар өндөрлөх болно.
Философийн түүхийн эхлэл нэгэн цэг болох эртний грек, ромын философийн үүсэл, хөгжил, нөлөөлөгч голлох хүчин зүйлс, томоохон философичдын үзэл баримтлал, үндэслэлийг судалснаар философи мэдлэгийн үүсэл, онцлог, хожмын үе дэх түүний үр нөлөөллийг шинжлэхэд тулгуур болох ач холбогдолтой.
Утга зохиол, урлаг судлал багш Л.Хэрлэн,Ш.Ариунаа,А.Одгэрэл:Хүн төрөлхтөний соёлын үүсэл, хөгжил, соёлын тухай ойлголт, тодорхойлолтууд, эдийн болон оюуны соёлын тухай, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай тал, соёл судлалын үүрэг төрлүүд, хүн, нийгэм, байгаль, шинжлэх ухаан, угсаатан, хэл зэрэг соёлд хамаарал хүчин зүйлс, өрнө, дорно болон монголын соёлын түүхэн дэх соёлын дурсгалууд, нэрт төлөөлөгчдийн үзэл баримлал, бие хүний соёл, биеэ авч явах ёс журам, хэм хэмжээ, хүн болоод нийгмийн соёлын харилцааны асуудлуудыг хамрана. Философи, шашин судлалын тэнхим багш Т.Дорждагва, Д.Оюунгэрэл, Б.Мөнхжавхлан: Соёл судлалын объект, судлагдахуун, бүтэц, судалгааны арга. Соёл судлалын түүхэн нөхцөл байдал, мэдлэгийн салбарт түүний эзлэх байр суурь. Натураль, сонгодог, сонгодог бус болон постмодерн загвар, соёлын үзэгдлийг авч үздэг хандлагууд. Соёлын тухай ойлголт, тодорхойлолт, түүнийг ангилал. Соёлын функцүүд. Үнэлэмж, хэм хэмжээ, ёслол, чин эрмэлзлэл, соёлын универсаль. Соёлын бүтэц, хэв маяг, хэв маягчлал. Соёлын динамик: аккультураци, инкультураци, дэвшил, бууралт, хуьсал, хувьсгал, өвлүүлэх, хуримтлал, нэгдэл, салбарлалт, нэвчилт, шинэчлэл, түрэмгийлэл, даяарчлал, хожимдол, уламжлал, тогтвортой байдал, хямрал, соёлын бодлого. Ардын язгуур, нийтийн, элит соёлууд, дэд болон эсрэг соёл, залуучуудын соёл, маргиналь хүн. Биет ба биет бус соёл, соёлын олон янз байдал. Нийгэм, семиотик, хэл, тэмдэг, бие хүн, жендер, угсаатан, арьтан, институци, субъект, иргэншил. Байгаль, тогтвортой хөгжил, экологийн асуудал, улс төр, эдийн засаг, эрх, ёс суртахуун, шашин, шинжлэх ухаан, философи, шидэт домог. Техник, постмодерн соёл, соёлын ирээдүйн тухай үзэл баримтлалууд. Соёл ба уран сайхны соёл. Урлаг ба уран сайхны соёл, урлагийн тухай үзэл, урсгалууд. Соёл ба ардчилал, хүний эрх, эрх чөлөө.
Утга зохиол, урлаг судлал багш Л.Хэрлэн,Ш.Ариунаа,А.Одгэрэл: Соёл судлалын судлагаа нь хүн судлал, хүн төрөлхтний соёлын түүх, соёлын онол зэрэг өргөн хүрээг хамарсан судлагдахуун юм. Соёлын онолоор /cultural studies/, түүхээр /cultural history/, салбар шинжлэх ухааны бие даасан соёлын судлагдахуунуудаар / Cultural anthropology, archaeology, cultural region or cultural sphere/ задлан үздэг дэлхийн хэмээний олон их дээд сургуулиуд бий. Энэ хичээлээр ийм мэргэшсэн соёл судлаачдад зориулагдсан бус ерөнхий суурь боловсролд зориулагдсан соёл судлалын хичээлийг үзэхэд зориулагдсан болно. Хичээлийн зорилго нь хүн төрөлхтөний соёлын үүсэл хөгжил, соёл судлалын онолын үндсэн ойлголт мэдлэгтэй болох, соёлын түүхийн судлагдахуун нь урлагийн төрөл зүйлсийн 60-70%-ийг эзэлдэг учраас соёлын түүхэнээ хөгжиж уламжлагдаж ирсэн урлаг соёлын үнэт өв, дурсгалуудтай танилцах, соёлын хөгжилд гарсан урсгал чиглэл, нэрт төлөөлөгчдийн үзэл баримтлалууд, хөгжлийн зүй тогтлууд болон хувь хүний болоод нийгмийн харилцааны мөн чанар, хэлбэрүүд зэрэг цогц мэдлэгийг ерөнхий тойм байдлаар олгоход чиглэгдэнэ. Энэ хичээлийг үзэж судласнаар дэлхийн улс түмний соёлын ялгааг таниж мэдэх, монголын өв соёлыг сурч судлан бахархах, соёл судлал нь шинжлэх ухааны олон салбаруудтай холбоотой хөгжиж ирснийг ойлгож мэдсэнээрээ соёл болон тухайн шинжлэх ухааныг холбон гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой болно. Философи, шашин судлалын тэнхим Т.Дорждагва, Д.Оюунгэрэл, Б.Мөнхжавхлан:Соёлын тухай онолын цэгцтэй ойлголтыг суралцагчдад өгч, тэдэнд хүмүүнлэг / хүнлэг чанар олгох, орчиндоо (байгаль, нийгэм, хүмүүст) төдийгүй, өөртөө ухаалаг, хүндэтгэлтэй хийгээд хүлээцтэй (tolerance) харьцах чадвар эзэмшүүлэх зорилготой.
Энэхүү хичээл нь нийгэм, ёс зүй, үзэл суртал, эрх мэдэл, ижилсэл, зүй ёс, тэгш байдал, нийгмийн өөрчлөлт зэргийг багтаасан философийн янз бүрийн үзэл хандлагыг цогцоор нь судлах боломж олгоно. Оюутнууд нийгэм, ёс суртахууны бэрх ацан шалаануудыг сайтар шинжилж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсоноор бидний ертөнцийг бүрдүүлсэн орчин үеийн нийгмийн бүтэц, институцийн суурь болох ёс суртахуун, философийн үндсийг нээн илрүүлнэ. Хичээлийн туршид оюутнууд нийгмийн бүтэц, ёс суртахууны үнэт зүйлс, зүй ёс, тэгш байдлын зарчим, улс төрийн олон янзын сургаалтай холбогдох философийн үзэл санааны нарийн ээдрээтэй талбарт ажиллах болно. Шүүмжлэлт, аналитик хандлагыг ашигласнаар философийн эдгээр үзэл бодлыг ойлгохоос гадна өөрсдийн давуу, сул талыг шүүмжлэлтэй үнэлэх чадварыг хөгжүүлж, нийгмийг маань залуурдах философийн суурь үндэслэлийг ойлгож авна.
Шүүмжлэлт сэтгэлгээ, ёс зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, нийгмийн нарийн ээдрээтэй мэтгэлцээнд оролцох, түүнд хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилготой. Нийгэм, ёс зүй, тэгш байдал, зүй ёсны талаарх олон янзын философийн үзэл баримтлалыг судалснаар нийгмийн институцийн суурь болсон зарчмуудыг илүү гүнзгий ойлгож, орчин үеийн сорилтуудыг даван туулах, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмэр оруулах боломж бүрдүүлэх ач холбогдолтой.
Философийн салбарын магистрантурын сургалтанд үздэг нийгмийн тухай онолын тогтолцоонд нийгмийн тухай философи ямар ач холбогдолтойг тодруулж, нийгмийн үйлдэл ба нийгмийн өөрчлөлтийн хэрэгжих арга замыг онцлон авч үзэж, нийгмийг танин мэдэхүйн ба нийгмийг урьдчилан харахуйн асуудлуудыг философи судалгааны чухал сэдвүүд мөний нь хувьд тайлбарласан болно. Бас нийгмийг танин мэдэх ба үнэлэн цэгнэх үйл ажиллагаанд өргөн ашиглаж ирсэн философи арга ба аргазүйн зарчмуудыг энэ хичээлд үзэх болно.
Нийгмийн тухай философийн орчин үед сургалт, судалгааны онцгой сэдэв болж буй зарим асуудлуудыг Монголын өнөөгийн бодит байдалтай хэрхэн холбогдож буй талаас онцлон авч үзнэ.
Энэ хичээлээр нийгмийн тухай онол бол нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн онол гэсэн үндсэн хоёр салбарт хуваагдаж, улмаар хүмүүнлэгийн онолын нэг чухал дэд салбар нь философи мөнийг тайлбарлана. Эндээс философи бол шинжлэх ухааны ололтонд тулгуурладаг боловч шинжлэх ухаан биш гэдгийг магистрант нарт ойлгуулна. Хүмүүнлэгийн мэдлэгийн философи ямар онцлогтойг авч үзэх нь энэ хичээлийн бас нэг чухал хэсэг байх юм. Энэ нь хүмүүнлэгийн философи, нийгмийн тухай философи хоёр нэг талаар чухал нэгдэлтэйг, нөгөөтэйгүүр тодорхой ялгаатайг авч үзэхэд хүргэнэ. Ингэж авч үзэх нь философи мэдлэгийн агуулга, аргазүй аль алинд холбогдоно. Бас сонгодог, сонгодог биш, сонгодог бишийн дараах аль аль философийг энэ нь хамарч буй болно.
Нийгмийн тухай философийн гол гол бүрэлдэхүүний суурь асуудлуудыг Монголын өнөөгийн бодит байдалтай хэрхэн холбогдож буй талаас онцлон авч үзнэ.
Шашны үзэгдлээр голлон тодорхойлогддог, хүн төрөлхтний философи сэтгэлгээний 1000 гаруй жилийн түүхийг мөшгөж, сэргэн мандалтын үе дэх схоластицизмийн үргэлжлэл, эртний грек ромын үнэлэмж рүү эргэх хийгээд философийн сонирхлыг улс төр, уран зохиол руу өргөтгөх хандлага, түүний шинжлэх ухаан технологийн хувьсгалтай холбогдох уялдаа хамаарлыг шинжлэх зорилготой.
Шашны үзэгдлээр голлон тодорхойлогддог, хүн төрөлхтний философи сэтгэлгээний 1000 гаруй жилийн түүхийг мөшгөж, сэргэн мандалтын үе дэх схоластицизмийн үргэлжлэл, эртний грек ромын үнэлэмж рүү эргэх хийгээд философийн сонирхлыг улс төр, уран зохиол руу өргөтгөх хандлага, түүний шинжлэх ухаан технологийн хувьсгалтай холбогдох уялдаа хамаарлыг шинжлэх зорилготой.