Бидний тухай
Багш ажилтан
Доктор Н.Хавх “Монголчуудын соёл иргэншлийн гүн ухаан” зохиолдоо “Соёл иргэншлийн онолын агуулгыг гаргаж, улмаар монголын нийгмийг соёл иргэншлийн онолын үүднээс тодорхойлсон билээ. Тэрээр нийгэм-түүхийг соёл иргэншлийн онолын үүднээс авч үзсэн нэрт эрдэмтэн сэтгэгчид, тухайлбал Г.В.Гегель, Л.Н.Гумилев, А.Л.Чижевский, А.Дж.Тойнби, О.Шпенглер, Н.А.Бердяев, Н.И.Конрад, Н.Я.Данилевский нарын онол сургаалын талаар тайлбар дүгнэлтээ өгсөн байх бөгөөд судлаачийн өөрийн үзэл баримтлалд тэдгээр сэтгэгчдийн үзэл нэлээд нөлөөлж туссан болох нь түүний бүтээлийг унших явцад ажиглагдаж байгаа юм.
Тус илтгэлдээ Өндөр гэгээний намтар дахь ер бусын домгийг шашин судлалын үүднээс тайлбарлахад эхлээд шашин судлал юуг судалдаг шинжлэх ухаан болохыг тодруулах нь зүйтэй болов уу. Шашин судлаачид “шашин судлал бол танд шашны холбоо бүхий асуудлын голыг ойлгуулж, нийгмийн түүхэнд зайлшгүй үзэл санааны илэрхийлэл болон гарч ирсэн шашин номын ёс, түүнийг сэтгэгчид хэрхэн үзэж үнэлгээ өгч байсан, гол асуудлыг хэрхэн олж ухаарах ёстой вэ гэдэгт тусалдаг мэдлэг юм.”5 хэмээн тодорхойлсон байдаг. Шашин судлал нь аливаа шашинтай холбоотой бодьгал, номлол, юмс үзэгдэл, зан үйлд хэн, юу, хаана, хэзээ, яагаад гэсэн асуулт тавьж ажиглах, нягтлан шинжлэх, харьцуулах судалгаа хийдэг. Тиймээс энэхүү өгүүлэлдээ Өндөр Гэгээн Занабазарын (1635-1723) намтар дахь ер бусын домгийг шашны талаар судалгаа хийж байсан Рудольф Отто (1869-1937), Ниниан Смарт(1927-2001), Мирсеа Элиадэ (1907-1986) зэрэг эрдэмтдийн үзэл онолын үүднээс тайлбар хийхийг зорилоо.
Товч утга: Хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх боловсролын зорилгыг хэрэгжүүлэх хамгийн чухал субъект бол багш мэргэжилтэн байдаг. Багш нь өндөр мэдлэг чадвартай байхаас гадна мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүнтэй ажиллах арга барилыг эзэмшсэн байх нь чухал. Багш мэргэжлийн ёс зүй нь нийт нийгмийн хөгжилд чухлаар нөлөөлөх нэгэн хүчин зүйл мөн. 2022 оныг БШУЯ-аас салбарын ёс зүйн жил болгон зарласан нь тохиолдлын хэрэг биш юм. Энэ тухай салбарын сайд хэлэхдээ “Бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавихгүй бол хүүхдийг зодож загнадаг хуучирсан арга барилаараа сургаж байгаа дүр зураг байна” (Н.Мижидмаа, 2022) гэжээ. Сүүлийн жилүүдэд багшийн ёс зүйн асуудал нийгэмд багагүй шуугиан дэгдээж, эцэг эх, багш сурагчдыг төдийгүй нийт нийгмийг бухимдуулах явдал тохиолдох боллоо. Энэ нь манай улсын боловсролын шинэчлэлийн үйл явцад багшийн ёс зүйн асуудлыг судалж, таниулах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. “Мэргэжлийн ёс зүйн асуудал” суурь судалгааны төслийн хүрээнд “Багш мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” судалгааны ажлын үр дүнд суурилан энэхүү өгүүллийг бичив. Тус судалгаа нь: багшийн харилцааны ёс зүй, соёлын асуудал, багшийн нийгмийн дүр төрх ба цахим орчин, багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг, хариуцлагын тухай гэсэн гурван бүлэг бүхий 56 асуултаас бүрдсэн судалгаа юм. Энэ удаагийн өгүүлэлд багш мэргэжлийн ёс зүйд тулгамдаж буй асуудлыг харилцааны ёс зүйн талаас тодруулан авч үзэх юм.
Тус өгүүлэлд буддын гүн ухааны аймаг болох абхидхармын гол эх судруудын үүсэл хөгжил, хувьсалын явцад буй болсон Энэтхэгийн сэтгэгч Васубандхугийн “Абхидхармакоша” зохиолын сэдэв, бүтэц агуулга, үзэл санаа, буддын гүн ухааны бүтээлүүд дотор эдлэх байр суурь, онцлог байдал, ач холбогдлыг тодруулах болно. “Абхидхармакоша” нь буддын танин мэдэхүй, метафизик, космологи, хүний амьдралын зовлон жаргалын асуудал, ёс зүй, хүний сэтгэлийн олон хэв шинжүүд, гэгээрэлд хүрэх зам мөр, бясалгал, билиг оюун зэрэг өргөн сэдвийг хөндсөн зохиол юм. Тиймээс “Абхидхармакоша” зохиол нь Энэтхэг, Төвөд, Монгол, Буриад, Тува, Халимаг, Өвөр Монголын буддын гүн ухааны дацангийн сургалтад чухал гарын авлага болдог. Монголчууд “Абхидхармакоша” шастирт олон тайлбар хийж ирсний нэг нь Эрэн хамба Лувсанцэрэнгийн (1873-1934) “Илт номын сангаас эхтэй эргэлзээг тасдагч эрдэнийн тодорхой зул” хэмээх зохиол болой. Лувсанцэрэн хамбын бүтээл нь буддын гүн ухааны нэр томъёо, ойлголтуудыг тодотгох үүднээс буддын гүн ухааны мэтгэлцээний хэлбэрт оруулан тайлбарлах хэлбэрээр бичигдсэнээрээ онцлог юм.
Товч утга: 1920-иод оны сүүлч үеэс эхлэн Коминтерн болон МАХН-аас 1923 онд Төвөдөөс оргож Хятад, Өвөр Монголд ирсэн есдүгээр Банчин богдыг Японы БНМАУ-ын эсрэг хэрэгжүүлж буй бодлогод ашиглагдаж байна хэмээн дүгнэх болсон юм. Улмаар Коминтерн ба МАХН-ын зүгээс есдүгээр Банчин богдыг харлуулах суртал ухуулгын ажлыг БНМАУ ба Өвөр Монголд идэвхтэй явуулах болсон юм. Тус өгүүлэлд энэхүү суртал ухуулгын ажлыг хэрхэн явуулж байсныг холбогдох баримтуудад тулгуурлан авч үзсэн болно.
Энэхүү өгүүлэлд янз бүрийн соёлууд ёс суртахууны өөр өөр кодтой тухай өгүүлнэ. ХХ зууны 40-50-иад оны үед европ болон америкт нийгэм соёлын онол сэтгэлгээнд нэгэн чухал байр суурь бүхий чиглэл орж ирсэн нь соёлын релятивизм байв. Энэ нь улс үндэстэн бүрийн соёлын онцлогийг харгалзан үзэх, зарим ард түмний соёлыг зэрлэг, бүдүүлэг мэтээр доромжилсон агуулгаар хандахгүй байхыг уриалж, евроцентризм нь хэтэрхий явцуурч, туйлширч байгааг шүүмжилж гарч ирсэн. Энэ онолын онцлогийг пунд оршдог болох тухай авч үзнэ.
Аль ч үеийн түүхэнд хамгийн нэр хүндтэй мэргэжил бол багшийн мэргэжил байжээ. Багшийн хөдөлмөр бол олон талын мэдлэг, хүнтэй харилцах урлаг, суралцагчийн сэтгэхүйн онцлогийг судалж, ойлгож харилцаж чаддаг байхыг шаарддаг чухал мэргэжлийн нэг юм. Багш хүн суралцагчийг зөв жолоодож, ёс суртахууны хувьд төлөвшүүлж, амьдралын чигийг олоход тусалдаг хүн учраас түүхийн аль ч цагт хүндтэй мэргэжил юм. Ер нь багшийн мэргэжлийг төрмөл зан чанар дээр суурилах мэргэжил хэмээн үзэх нь бий. Мэдлэг, ур чадвараас гадна хүн чанар, хичээл зүтгэл, хүнлэг сэтгэл илүү шаарддаг учраас тэр. Бид “Мэргэжлийн ёс зүйн асуудал” суурь судалгааны төслийн хүрээнд “Багш мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” судалгааны ажлын үр дүнд суурилан энэхүү илтгэлийг танилцуулж байна. Тус судалгаа нь: 1. Багшийн харилцааны ёс зүй, соёлын асуудал 2. Багшийн нийгмийн дүр төрх ба цахим орчин 3. Багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг, хариуцлагын тухай гэсэн гурван бүлэг бүхий 56 асуултаас бүрдсэн томоохон хэмжээний судалгаа болсон юм. Энэ удаагийн илтгэлд зөвхөн нэгдүгээр бүлгийг онцлон сайн багшийн тухай ойлголтыг тодруулан өнөөгийн байдал хийгээд ирээдүйн чиг хандлагыг тодруулан авч үзэх юм.
Тус өгүүлэлд “Тэжээхүй ухааны хураангуй ерөөл рашааны урсгал хэмээх оршвой” судрын агуулгад буй эмчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг тодруулж, уламжлалт анагаах ухаанд эмчийн эрхэм чанарыг ямар шинжээр илэрхийлдэг болохыг дурдах болно. Дээрх сударт эмч хүн аливаа өвчтөнийг эмчлэхдээ зөвхөн биеийн өвчнийг эмчлэх бус сэтгэл, оюун санааг нь анагаах нь чухал гэж үздэг уламжлалт анагаах ухааны үзэл санаа илэрдэг. Эмч хүн уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэгийн эх сурвалж болсон “Язгуурын үндэс”, “Номлолын үндэс”, “Увидасын үндэс”, “Хойд үндэс” гэсэн дөрвөн үндэсний, анагаах ухааны рашааны найман гишүүнд хамаарах, нийт 156 бүлгийн үгийн утга, нууц утгыг эндүүрэлгүй мэдэж, нотод буулган, эзэмших ёстойг тус сударт дурджээ. Мөн уламжлалт анагаах ухааны эрдэмд суралцахдаа эхлээд эрдэм номтой багшийг шүтэж, дунд нь сонсох, санах, дадлагыг гүйцээж, эцэст нь өвчин зовлонгоор энэлсэн өвчтөний амь, насыг аврах асрах, энэрэх сэтгэл үүсгэх ёстой гэсэн гурван үе дарааллыг баримтлах нь чухал болохыг энэ сударт өгүүлнэ.
Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн гурван шатны сонгуулийг ардчилсан сонгуулийн зарчмаар тус тус 8 удаа явуулсан байна. Энэхүү хугацаан дахь ардчилсан сонгуулийн үр дүнг авч үзэхэд өөрчлөлт, алдаа, оноо аль аль нь байж түүнийхээ үрээр нилээдгүй туршлагад хуримтлуулж байна. Ардчилсан сонгуулийг шударга явуулахад эрх зүйн зохицуулалт болон зохион байгуулалтын асуудал чухлаас гадна улс төрийн намын төлөвшил, бодлого, улс төрийн намын боловсон хүчний бодлого, дотоод ардчилал, үзэл баримтлал, чиг баримжаа зэрэг нь ихээхэн шалтгаалдаг. Ийм учраас ардчилсан сонгуулийн үр дүнг улс төрийн намтай холбон авч үзэх нь зайлшгүй чухал юм. Монгол улсад болж өнгөрсөн сонгуулиудаас УИХ-ын сонгуулийн үр дүнг жишээ болгон авч үзэж улс төрийн намын сонгуульд оролцож ирсэн байдал, үр дүн, сонгуулийн тогтолцоо улс төрийн намд хэрхэн нөлөөлж байгаад тулгуурлан энэхүү өгүүллийг бичсэн болно.
Хураангуй: Тус илтгэлд Буддын шашин болон хиндү шашны сайхныг тухай асуудлыг харьцуулахдаа нэг соёл иргэншил, бүс нутгаас үүссэн, хоёулаа дхармик шашин гэдэг ангилалд багтсан байдлаар шалгуур болгон авч үзсэн болно. Будда болон хиндү шашны бурхадын дүрслэл, тэдний чимэг зүүлт, зэр зэвсэг, эд хэрэгсэл, зан үйл, үйл хэрэг нь гоо зүйн гол ойлголт болох сайхантай хэрхэн холбогдохыг тайлбарлана. Буддын шашинд сайхан зүйл нь зөвхөн гадаад хэлбэр, дүрс төдийгүй дотоод агуулга, мөн чанараараа төгс төгөлдөр, зохистой, сэтгэлд амар амгаланг бэлэглэх ёстой гэж үздэг. Буддын шашинд бурхан багшийн шүтээн зураг нь хиндү шашны тэнгэрүүдийг бодвол амар амгалан, бодитой, учир шалтгаан, үр дагаварын төгс зохицолтой, жам ёсны, тэгш хэмтэй, үзэсгэлэнтэй, урлахуйн ухааны онолын дагуу бүтээгдсэн, ариун, тодорхой, лагшины гучин хоёр эрдэм, наян найраг төгссөнөөр дүрслэгддэг. Харин хиндү шашны тэнгэрүүдийн шүтээн зургийн дүрслэл нь гадаад дүр төрх болон дотоод мөн чанар, үйл хэрэг нь сайхны шалгуурт хэрхэн нийцэх эсэх нь эргэлзээтэй хэмээн “Тэнгэрүүдээс хэтэрхий болсны магтаал” бүтээлд дурдсан байдаг.
2002 онд баталсан Монгол Улсын Боловсролын тухай хуулинд боловсролын зорилгыг “иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” хэмээн заасан байдаг. Эдүгээ манай улс боловсролын тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулан шинэчилж байна. Тэрхүү хуулийн төсөлд боловсролын зорилгыг “төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд оршино” хэмээн удахгүй батлахаар мэргэжлийн байгуулага, эрдэмтэн, иргэдийн санал асуулгыг явуулж байна. Боловсрол гэж юу болох, түүний мөн чанар, үүрэг, ач холбогдлын тухай асуудал боловсролын философийн түүхэнд чухлаар тооцогддог юм. Философийн түүхэнд янз бүрийн үзэл санаа дэвшигдэн, эрин цаг үеэ бүтээж байв. Чухам тэдгээр гайхалтай үзэл санаанд боловсрол, түүний зорилго, мөн чанарын тухай санаанууд дэвшигджээ. Энэхүү өгүүлэлд хүн төрөлтхний оюун санааны түүхэнд чухал хувь нэмрээ оруулсан зарим сэтгэгчийн үзэл санааг авч үзэх болно. Боловсролын зорилго нь хувь хүнийг бүх талаар хөгжүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь бие бялдар, сэтгэл санаа, оюун ухааны төлөвшлийг хүнд олгох, улмаар ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ гэсэн үг юм. Философийн сэтгэлгээний түүхэнд хүнийг хүмүүжүүлж, гэгээрүүлж ирсэн түүхээс харахад нийгмийн хөгжлийг дагаж боловсролын зорилго нь өөр өөрөөр тавигдаж байжээ.
Хураангуй: Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн гурван шатны сонгуулийг ардчилсан сонгуулийн зарчмаар тус тус 8 удаа явуулсан байна. Энэхүү хугацаан дахь ардчилсан сонгуулийн үр дүнг авч үзэхэд өөрчлөлт, алдаа, оноо аль аль нь байж түүнийхээ үрээр нилээдгүй туршлагад хуримтлуулж байна. Ардчилсан сонгуулийг шударга явуулахад эрх зүйн зохицуулалт болон зохион байгуулалтын асуудал чухлаас гадна улс төрийн намын төлөвшил, бодлого, улс төрийн намын боловсон хүчний бодлого, дотоод ардчилал, үзэл баримтлал, чиг баримжаа зэрэг нь ихээхэн шалтгаалдаг. Ийм учраас ардчилсан сонгуулийн үр дүнг улс төрийн намтай холбон авч үзэх нь зайлшгүй чухал юм. Монгол улсад болж өнгөрсөн сонгуулиудаас УИХ-ын сонгуулийн үр дүнг жишээ болгон авч үзэж улс төрийн намын сонгуульд оролцож ирсэн байдал, үр дүн, сонгуулийн тогтолцоо улс төрийн намд хэрхэн нөлөөлж байгаад тулгуурлан энэхүү өгүүллийг бичсэн болно.
Хураангуй: Абстракт: Монгол улсын ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын хүн амын ихэнх хэсэг нь буддын шашин шүтдэг. Тэдгээр хил орчмын бүс нутгийн буддын шашинтай сүсэгтнүүдийн итгэл бишрэл, оюун санаа, зан үйлийн хэрэгцээг буддын шашны гүн ухааны боловсрол эзэмшсэн, сахил санваараа сахидаг лам хуврагууд хангах үүрэг хүлээдэг. Монголын хил хязгаар бүс нутгийн лам хуврагуудын цөөн хэсэг нь Энэтхэгийн Дарамсала Буддын гүн ухааны институт, Гоман Брайбүн, Сэра дацанд, дийлэнх хэсэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх дацангууд, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн дэргэдэх Буддын коллежид суралцан буддын гүн ухааны мэдлэг боловсрол олж авч байна. Эдгээр дацан сургуульд лам хуврагууд буддын гүн ухааны таван боть болох учир шалтгааны ухаан, билиг барамид, мадхъяамака, абхидхарма, винайн эх сурвалжийг үзэж судладаг. Буддын гүн ухааны мэдлэг эзэмшсэн лам хуврагууд нь бүс нутагт энх тайван, найрамдал, нөхөрлөл, энэрэл нийгүүлсэл, амар амгалан, шударга ёс, тэгш эрх, хамаг амьтаны сайн сайхны төлөө номлол сургаалыг түгээн дэлгэрүүлэх зорилго агуулж шашин, номын үйл ажиллагаагаа явуулдаг тухай энэхүү илтгэлдээ дурдах болно.
Хүн төрөлхтөнд нарийн төвөгтэй асуудал нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн харилцан хамаарал, эв нэгдэл, хариуцлага, үнэнч шударга байдал, итгэлцэл, хамтран ажиллах чадвар, харилцан туслалцаа, коммунитаризм зэрэг ёс суртахууны үнэт зүйлсийн үүрэг, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Орчин үеийн нийгмийн үйл ажиллагааны хамгийн чухал хэрэгцээ болж байгаа зүйл бол ёс суртахууны үнэт зүйлс (утга учир, бусдыг хүлээн зөвшөөрөх, ялгаатай байдлыг ойлгох, хүндлэл, бүтээлч байдал, өөрийн ухамсар, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэх мэт) юм. XXI зуунд даяаршлын үйл явц, харилцан уялдаа холбоотой байдал улам бүр нэмэгдэхийн хэрээр шинэ сорилт, эрсдэл бий болж байгаагийн хэрээр ёс суртахууны мэдлэг боловсролын хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Үүний тулд хувь хүн өөрийгөө хөгжүүлэхэд ёс зүйн мэдлэг хийгээд практик асуудалд анхаарлаа хандуулж, тэдэнд ул суурьтай хандах нь суурь үндэс болж байна.
Товч утга: Ардчиллын үнэт зүйлсэд тогтмол, чөлөөт шударга сонгууль, олон ургальч үзэл, улс төрийн хүлээцтэй байдал, олон намын тогтолцоо, хүчтэй иргэний нийгэм, иргэдийн оролцоо, хүний эрх, тэгш эрх, тайлагнах ёс, нийтэд ил тод байх, эдийн засгийн эрх чөлөө, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхэд хяналт тавих, хуульд захирагдах зэрэг олон асуудлуудыг багтааж авч үздэг. Эдгээрээс харахад олон намын тогтолцоо, олон ургальч үзэл нь ардчилсан тогтолцоотой улс орнуудад заавал байх ёстой. Монгол улсад болж өнгөрсөн УИХ-ын 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны нийт 8 удаагийн сонгууль нь зохион байгуулагдсан цаг үеийн өвөрмөц онцлог, эдийн засгийн байдал, намын болон төрийн бодлого шийдвэр, нийгмийн цаг үеийн уур амьсгал, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хуулийн өөрчлөлт зэргээс хамаарч өөр өөрийн өвөрмөц онцлогуудтай байсан. Энэ өгүүллийн хүрээнд 2020 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан үйл явц, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар авч үзнэ.
Most people would associate Confucian moral philosophy with ancient education. After all, according to researchers, Confucian philosophical traditions a modern phenomenon. Humanism was an outgrowth, not of speculation, but of historical and social change. Confucius is a humanist thinker, and Confucian philosophy is actually a unique form of humanism. The Chinese conception of humanism is the Confucian ethical theory, including as "benevolence," "goodness," "virtue," "humanity," "humanness," and "being authoritative." Confucianism is generally defined as a humanistic philosophy because of its indifference to metaphysical and transcendental concepts and its strong emphasis on moral virtues and ethical way of life. It provides guidelines over the conducts of state, family and education. It describes principles like golden rule, proper conduct, interconnectedness of well-being, mutual respect and kindness in order to establish a harmonious civil society
Орчин үеийн манай нийгэмд тулгамдсан олон асуудлын дотор гэр бүлийн аз жаргалын асуудал анхаарал татаж байна. Хэдийгээр нийгэм байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг ч сонгодог философичдын бүтээлээс асуудлын шийдлийг хайх боломж байдаг. Аристотель ёс зүйн асуудлаар “Никомахын ёс зүй” (Nicomachean Ethics), “Евдемийн ёс зүй” (Eudemian Ethics), “Дээд суртахуун” (Magna Moralia) хэмээх гурван зохиол бичсэн билээ. Түүний ёс зүйн гол ойлголтууд нь сайн үйл, аз жаргал, сайн сайхан, шударга ёс, дунджийн зарчим зэрэг ойлголт бөгөөд эдгээр ойлголтоороо дамжуулан хүмүүсийг аз жаргалтай, нийгмийг сайн сайхан болгох үүднээс ёс зүйн үзлээ боловсруулсан билээ. Энэхүү илтгэлд дэвшүүлсэн асуудал бол ёс зүйн суурь боловсролыг эзэмшихгүйгээр хэрэглээний ёс зүйн асуудлыг бүрэн гүйцэд танин мэдэх, судлах боломжгүй болох тухай асуудал, мөн хүн өөрөө хувь заяа, сайн сайхнаа хариуцах ёстой, сайн үйл бол хүн эзэмших ёстой ёс суртахууны чухал чанарын нэг ба сайн үйл бол аз жаргалын үндэс болох тухай Аристотелийн үзэл баримтлал нь гэр бүлийн аз жаргалын үндсийн үндэс нь сайн үйл болох тухай асуудлыг судлах онолын үндэслэл болж байгаа жишээгээр илэрхийлж байгаа болно. Өнөөдөр гэр бүлийн аз жаргалын тухай ярьж бичиж буй сургалт, судалгааны ажилд философи, ёс зүйн онолын үндэслэл учир дутагдалтай байгааг анхаарч, тэрхүү сургалт, судалгааны ажилд хувь нэмэр оруулах хэрэгцээ шаардлагын үүднээс уг илтгэлийг бичлээ
Товч утга: Энэ өгүүллийн хүрээнд өмнө нь хэрэгжиж байсан Сонгуулийн тухай багц хууль болон 2019 оны 12-р сарын 20-нд батлан гаргасан УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн тус тусдаа хуулийн зүйл заалтуудыг нэг бүрчлэн бүгдийг багтаах боломжгүй. Иймд Монгол улсад мөрдөгдөж ирсэн сонгуулийн хуулийн зарим өөрчлөлт, түүний хэрэгжилт, үр дагавар, УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн зарим зүйл заалтын ялгаа, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох зүй ёсны шаардлага зэргийн талаар авч үзэв. Өмнө нь мөрдөгдөж байсан Сонгуулийн тухай хуулийг 2019 онд шинээр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтын ялгааг гаргахдаа улс төрийн намтай холбоотой зохицуулалтын зарим хэсгийг харьцуулж, ялгаатай талуудыг гаргаж ирэхийг зорьсон болно.
Философийн түүхэнд боловсролын тухай асуудал чухал байж, түүний зорилго, нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол зэргийг авч үзсээр ирэв. Боловсролын мөн чанар, зорилгын тухай асуудлыг эртний сэтгэгчдээс эхлэн авч үзсэн хэдий ч хүн оюун ухаан болон ёс суртахууны хувьд хэрхэн төлөвших, энэ үйл явцад боловсролын тогтолцоо яаж нөлөөлөх боломжтой вэ гэдгийг судалдаг боловсролын философи хэмээх салбар ХХ зуунд бие даан хөгжиж иржээ. Боловсролын тухай философи асуудал мэдлэгийн бусад салбарын нэгэн адил эртний грекийн философичдын бүтээлдүүдэд тусгалаа олж, тэдний маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлгээс эхэлсэн байдаг. Эрин цаг үеэ бүтээсэн сэтгэгчдийн бүтээлээс боловсролын зорилго, үнэ цэнэ, үүрэг, ач холбогдлын тухай үзэл санааг олж харах боломжтой бөгөөд тийм сэтгэгчийн нэг бол эртний Грекийн философич Платон мөн. Боловсролын мөн чанар, утга учрын тухай чухал санаанууд Платоны бүтээлүүдэд анх хэлцэгджээ. Хэдэн мянган жилийн өмнө Платон боловсролын салбарт чухал санаануудыг өгч байсан нь эдүгээ ч сонирхолтой төдийгүй түүнийг боловсролын тухай өрнөдийн ардчилсан үзэл санааны үндсийг тавьсан хүн гэж тооцож байна.
ХХ зууны эцэст хүн төрөлхтний хөгжил дэвшлийн тухай хэвшмэл ойлголтыг зайлшгүй эргэн харах, хөгжлийн тухай асуудалд нухацтай хандах шаардлага тулгарч “хөгжил” хэмээх ойлголтыг философи утгаар “хүн бол хөгжлийн хэмжүүр”, “хүн бол зорилго”, “хөгжил бол төгөлдөршил” зэрэг агуулгаар авч үзэх болжээ. Шалтгаан нь байгаль дэлхий хүн төрөлхтнөөс “хамтдаа амьдрах эрхийг шаардах” болсноор хөгжлийн тухай төрөл бүрийн үзэл санаанууд бий болсон байдаг. Тэдгээр олон үзэл баримтлал дотор тогтвортой хөгжлийн үзэл баримтлал чухал байр суурь эзэлж байна. Учир нь тус үзэл баримтлал хөгжил нь хүний амьдралын бүхий л үйл явцыг хамарч, хөгжлөөөс нэг ч хүн хоцрох ёсгүй хэмээн үздэг. Уг үзэл баримтлал ёсоор эдийн засаг, нийгмийн тэгш ололтод хүрэх нь хөгжлийн эдийн засаг, соёл, ёс зүй, байгаль, нийгэм, техникийн харилцан үйлчлэлийн үр дүн байх ёстой. Энэхүү илтгэлд тогтвортой хөгжил дэх ёс суртахууны үнэт зүйлсийн тухай авч үзэх болно.