Бидний тухай
Багш ажилтан
Харилцааны хэм хэмжээ, харилцааны бүс, үе хоорондын харилцааны соёл, албан харилцааны соёл болон монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, чадварыг хөгжүүлнэ. Мөн түүнчлэн бусдын соёлд хүндэтгэл, хүлээцтэй хандах харилцааны дадал бий болно. Ярих ур чадвар, ярианы найруулга, илтгэлийн төрөл, хэлбэр, илтгэлийн бүтэц, илтгэх арга, илтгэх бичих аргуудыг таниулж, илтгэх чадварыг хөгжүүлнэ. Эсээний үүсэл, хөгжил, төрөл хэлбэр, бүтэц, эсээ бичих арга барил, үе шатуудыг танилцуулж, эсээ бичих арга барилд сургана. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийн хэл найруулга, эшлэл авах, ном зүй бичих зэргийг таниулна.
Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд нийтийн өмнө ярих, мэдээлэл хийх, илтгэх, эсээ бичих, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл унших чадвартай болно.
Агуулга: Испани орны физик газарзүй, уур амьсгал,хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үечлэл, өнөөгийнбайдал Аж үйлдвэр, дэд бүтэц, ХАА, газар тариалангийн бүс нутгууд, ашигт малтмалын орд газрууд болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд, аж үйлдвэрийн төвүүд Автономит муж улсуудын эдийн засгийн гол салбарууд гэсэн бүлэг сэдэв үзэж, реферат бичнэ6 Эзэмших мэдлэг, чадвар, дадал: - Испанийн эдийн засгийн талаар мэдлэг эзэмших
- Испанийн муж улсуудын эдийн засгийн гол үйл ажиллагааны талаар мэдлэг эзэмших
Испани хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сангийн тухайд А1 түвшний идэвхитэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үгийн хүйс тоо, үйл үгийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хувирал, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр үзэх. Ярих сонсох чадварын тухайд, өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
Испани хэлээр сонсох, ярих, унших, бичих анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшний чадвар, дадлыг эзэмшүүлэх. Испаниийн их дээд сургуулийн элсэлтийн DELЕ шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.
Дэлхийн олон соёл иргэншлийг Дорно, Өрнө хэмээх ерөнхий хоёр бүлэгт хуваан үзэж судална. Үүнд: Энэтхэг, Хятад, Япон, Солонгос хийгээд Төв Ази, Ойрхи Дорнодын олон соёл иргэншлийг Дорнын, харин Грек, Ром, Газар дундын тэнгис, баруун, зүүн болон төв Европ, Америкийн соёлыг Өрнийн соёл иргэншилд хамааруулан авч үзнэ. Чингэхлээр улс төр, нийгмийн байгуулал, шашин, бүс нутгийн харилцаа асуудлын, харилцан нөлөөлөл зэрэг соёл иргэншлийн түүхэн үндэс, түүний мөн чанар, хөгжил дэвшил, зүй тогтолыг тодруулан судална.
Хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон гайхамшигт соёл иргэншлийг бүтээсээр иржээ. Түүхэн урт хугацааны туршид бүтээгдсэн тэдгээр соёл иргэншилд тодорхой хэмжээгээр өдгөө ч дэлхийн олон улс, үндэстний түүх, хэл соёлд уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээрийг тухайлан үзэж судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Дэлхийн олон соёл иргэншлийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц мэдлэг, соёл иргэншлийг танин мэдэх чадвар олгож буйд уг хичээлийн ач холбогдол оршино.
А1 төвшний мэдлэг олгож байгаа тул мэндлэх, танилцах, танилцуулах, талархах, өршөөл уучлал гуйх, санаа бодлоо илэрхийлэх, зөвшөөрөл авах, зөвлөх, зөвлөгөө авах, асууж лавлахаас эхлэн ажил, амьдрал, ахуйн сэдвээр шинэ үг хэллэг сурч испанар зөв сонсож, ярьж сурах
Хэлний орчин бүрдүүлж испаниар ойлгож ярих дадалтай болохын зэрэгцээ мэргэжлийн бусад хичээлээр үзэж буй зүйлийг бататгах мөн испани хүний харилцааны зан заншилтай танилцуулах
Сурах бичгийн хүрээнд гарч буй сэдэв болон бусад нийгэм, соёлын харилцаа, өдөр тутмын амьдрал, гэр бүлтэй холбогдох нийтлэг энгийн сэдвийн хүрээнд анхан шатны түвшний эх бичиж, үзэл бодлоо илэрхийлж сурах болно. Үүнд: өөрийн болон гэр бүлийн танилцуулга, өдөр тутмын амьдралтай холбоотой сэдвээр богино эх, зурвас бичих, тэмдэглэл бичих, энгийн маягт, асуулга бөглөх, гэр бүл, сонирхол, чөлөөт цаг, спорт, урлаг, үзвэр үйлчилгээ, хүсэл мөрөөдөл, төлөвлөсөн ажлын тухай богино эх бичих, сэдвийн дагуу өөрийн үзэл бодлоо товч илэрхийлэх, эелдэгээр санал хүсэлтээ бичих зэрэг болно.
Орчин цагийн испанийн утга зохиолын яриа, бичгийн хэлний хэм хэмжээнд зөв уншиж, бичих ; Сурах бичгийн хүрээнд гарч буй сэдэв болон бусад нийгэм, соёлын харилцаа, өдөр тутмын амьдрал, гэр бүлтэй холбогдох нийтлэг сэдвийн хүрээнд анхан шатны түвшний эх бичиж сурах. Испани хэлний хэлзүй, үгийн сан, өгүүлбэрзүйн анхан шатны мэдлэгээ хэрэглэх, бататгах, үзсэн дүрэм, мэдлэгийн хүрээнд испаниар зөв бичиж, үзэл бодлоо илэрхийлж сурах нь цаашид яриа, бичгийн хэлний дадал чадварын суурь болох ач холбогдолтой.
Испани хэлний үг бүтэх, хувилах, холбоо үг, өгүүлбэр бүтэх хэв шинж, зүй тогтол; хэлзүйн арга, хэлбэрүүд; хэлний байгуулалын талаар мэдлэг эзэмшинэ. Үгийн аймаг /категори/ тус бүрт холбогдолтой хэлзүйн арга, хэлбэрүүдийг судлана.
Хэлзүй, үгийн сан, ярианы хэлний анхан шатны буюу Европын олон хэлний суурь хөтөлбөрийн ангиллаар А1 түвшингийн мэдлэг олгон яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих мөн толь хэрэглэх чадвартай болгох.