Бидний тухай
Багш ажилтан
Хураангуй: МУИС-ийн гадаад хэлний хөтөлбөрийн испани, итали, франц хэлийг А1 түвшинд сурч буй монгол суралцагчийн эгшиг авианы дуудлагын туршилт авиа зүйн судалгааны үр дүнг энэ өгүүлэлд тусгав. Монгол суралцагч гадаад хэлний авиаг хэрхэн дуудаж байгааг Праат программаар нарийвчлан гаргаж, тоон судалгааны үр дүнг эх хэлтний жишиг дуудлагын үзүүлэлттэй харьцуулж, дүн шинжилгээ хийв. Судалгааны үр дүнг үзэхэд суралцагчдын төрөлх хэлний авианы өгүүлүүрийн онцлог гадаад хэлээр зөв дуудахад нөлөөлж байгаа нь батлагдаж, зөв дуудлагыг хэвшүүлэхийн тулд гадаад хэлний авиа зүйн онцлог шинж, тухайн суралцагчийн хэл сурах дадал, өгүүлүүрийн онцлогийг харгалзан нэмэлт дадлага хийлгэх хэрэгцээ байгааг харуулж байна. Тиймээс гадаад хэл сурах, сургах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнд авиа зүйн агуулгыг орхигдуулахгүй байх нь чухал бөгөөд семинар, дадлагын хичээлээр хийх авиа, дуудлагын дасгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Өгүүлэгчийн хэлэх өгүүлэх зорилго, сэтгэл хөдлөл зэрэг хэлний хэрэглээний шинжтэй мэдээлэл өгүүлбэрийн аялгаар илэрдэг. Дууны өндөр намын өөрчлөлтийг зөв таньж ойлгох, санаагаа зөв аялгаар илэрхийлж сурахад чиглэсэн агуулгыг гадаад хэлний хичээлийн хөтөлбөрт чухалчлан тусгадаг. Аялга хэрэглээний шинж зонхилсон хэлний үзэгдэл учраас гадаад хэлний сургалтад онцгой ач холбогдолтой. Гадаад хэлээр харилцах чадамжид “харилцааг зуучлан дамжуулах” ур чадварыг хамааруулан тодорхойлох болсноор гадаад хэлний түвшин бүрд аялгыг ойлгож хүлээж авах, утга хэрэглээг зөв дамжуулах чадвар эзэмшүүлэх зорилгыг мөн хичээлийн агуулга, хөтөлбөрт тусгах шаардлага нэмэгдэж байна. Харилцах чадварыг сайжруулах зорилгоор сонсох, ярих дадлага, дасгалын уламжлалт аргуудаас гадна дижитал чадвартай хослуулах арга хэрэглэж, аялга, өргөлт зэрэг айзмын холбогдолтой чадамжид сургах асуудал гадаад хэлний сургалтын нэг гол чиглэл болоод байна.
Нэр үгийн хэл зүйн айн нэгэн чухал шинж нь онцлон ялгах, тухайлан ялгах ёс юм. Энэ илтгэлээр монгол хэлний нэр үгийн ялгах ёс буюу нэр үг, тодотгол гишүүний өгүүлбэрийн харилцаа холбоог үүсгүүр өгүүлбэр зүйн аргаар шинжилсэн судалгааны үр дүнг танилцуулахаар зорилоо. Онцлон ялгах болон тухайлан ялгах утга хүн төрөлхтний хэлэнд нийтлэг шинжтэй үзэгдэл бөгөөд тоо, хүйсийн ай зэрэг түгээмэл айн нэгэн адил нэр үгийн хэлбэржих хэл зүйн тусгайлсан бүтээвэргүй хэлэнд ч нэрийн зарим тодотголоор илэрдэг. Ялгах ёс хэлний хэрэглүүрээр илрэх байдал нь олон хэлэнд түгээмэл зүй тогтолтой. Тухайлах, эс тухайлах ялгац болон нэр үгийг тухайлан ялгах үүрэгтэй залгавар болон угтвар бүтээвэр нь ялгах утга хэл зүйн айд илрэх гол арга хэрэгсэл болдог. хэл зүйн аргаар ялгах ай илэрдэггүй хэлэнд биеийн төлөөний нэр, заах болон хамаатуулах төлөөний нэр, тооны нэр тодотгогч, заахын тийн ялгалын нөхцөл зэрэг хэлний нэгж ялгах, тухайлах утга илэрхийлдэг. Монгол хэлэнд ялгах ёс илрэх онцлогийг академич Ш. Лувсанвандан тэргүүлэн судалж, 1953 онд хэвлүүлсэн “Монгол хэлэн дэх ялгах ба үл ялгахын ёсон” өгүүлэлдээ “... нэрийн зүйлийг үгүүлбэрт хэрэглэхдээ үгүүлэгч, сонсогч этгээдийн сэтгэлд уул юмны нэрийг тухайн төрлийн олон юмын нэрсээс онцолж ялган заах буюу эсвэл тэгж онцлон ялгахгүйгээр тухайн төрлийн нэг юмын нэр болох төдийг заах” (Лувсанвандан, 1953) үг зүй, өгүүлбэр зүйн аргуудыг судалгааны баримт, жишээгээр шинжлэн тайлбарлажээ. Ялгах ёс буюу “ялгах ба үл ялгахын категори” нэр үгийн заахын тийн ялгалаар хэлбэржих аргыг онцлон шинжлэхийн зэрэгцээ нэр үгийн зарим тодотголоор илэрдэг болохыг шинжлэн тогтоосон. Монгол хэлний нэр үгийн зарим тодотгол ялгах ёсыг илтгэх бөгөөд нэрийн тодотгол бүр ялгах ёсыг илэрхийлдэггүйг ажиглан тогтоожээ. Академич Ш. Лувсанванданы тодорхойлон тогтоосноор: · үйлт нэрийн тодотгол, болон гишүүн өгүүлбэр, · зүг, чиг огторгуйн холбогдол бүхий утгатай дутмаг нэр тодотгол, · биеийн төлөөний нэрийн харьяалахын тийн ялгалын хэлбэрт тодотгол, заах төлөөний нэр тодотгол, асуух төлөөний нэр эдгээр нэгж ялгасан утгатай болохыг тайлбарласан. Бид үүсгүүр хэлзүйн онол, арга зүйд үндэслэн нэр үгийн тодотголыг ангилж, ялгах ёс илтгэх тодотгол бүрдүүлбэр өгүүлбэрийн холбоо харилцааны хувьд бусад тодотголоос утга, үүргийн хувьд ялгаатай болохыг шинжилсэн болно. Судалгаанд Хэлцийн бүтцийн X’ (X-bar) (Chomsky, 1970) онолыг үндэслэл болгож хэлцийн бүтцэд үгийн сангийн утга агуулдаг үгс болох хэлцийн толгой бүрдүүлбэр (head) болон түүний утгыг дэлгэрүүлэх үүрэгтэй нэмэлт тодотголоос гадна үгийн сангийн утгагүй үгс буюу үүргийн айн нэгж болох тодотгогч бүрдүүлбэрийн синтактикийн байрын ялгааг загварчилсан арга зүйн дагуу өгөгдлийн санд шинжилгээ хийх зорилго тавьсан. “Монгол хэлний нэрийн бүлгийн задлуурыг модны сангаас үүсгэх нь” төслийн хүрээнд өгүүлбэрийн гишүүдийг нэрийн, үйлийн болон бусад дэд бүлэгт хуваах үйлдэл хийх, өгүүлбэрийн бүлгийн задлал хийх туршилтад ашигласан өгөгдлийн санд шинжилгээ хийхдээ монгол хэлний нэрийн тодотголыг үзүүлж буй харьцааны гол утгыг “Монгол хэл судлал, Өгүүлбэр зүй” (2022:146) бүтээлд дурдсан дагуу ангилсан. Тус ангилалд нэр үгийн тодотголыг чанар, тоо хэмжээ, овор хэлбэр, хэмжээ, бүтсэн эд, өнгө, орны харьяалал, цагийн харьяалал, шинж, үйл хөдлөл заасан утгыг бүлэглэн тодотгол ангилалд оруулах, эзний харьяалал заасан болон төлөөлөн заасан утгатай гишүүдийг онцлох, тухайлан ялгах утга илэрхийлсэн утгатай хэмээн бүлэглэсэн. Эдгээр бүлэгт хамаарах тодотгол гишүүдийн хэрэглээний байрыг шинжлэн, тоон харьцааг гаргасан. Уг тооцоо болон үүсгүүр өгүүлбэр зүйн аргаар шинжилсэн үр дүнг харьцуулан, монгол хэлний ялгах ёс нэрийн хэлцэд илрэх онцлогийн талаарх ажиглалт, дүгнэлтийг энэ илтгэлд танилцуулахаар зорилоо.
Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны нэр томьёо хийсвэр шинжтэй, хувьсан шинэчлэгдэж байдаг. мэргэжлийн үг хэллэг --- бичгийн хэл, өдөр тутмын ярианы хэл хийсвэр юмс үзэгдлийг нэрлэсэн байдаг – англи хэлний төстэй хоёр хийсвэр ухагдахууныг нэрлэсэн өөр өөр нэр томьёог монгол хэлэнд нэг нэр томьёогоор оноох тогтсон ангилал, номенклатур буюу нэршил байхгүй Хэл шинжлэлийн ялангуяа Үүсгүүр өгүүлбэр зүйн нэр томьёог оноон орчуулахтай холбоотой асуудлыг авч үзнэ.
Орчин цагийн монгол хэлний заах төлөөний үг төлөөлөх, заах үүргээс гадна онцлон ялгах, тухайлан ялгах үүрэгтэй болохыг тодруулсан судалгааны үр дүнг танилцуулна. Заах төлөөний үг нэрийн зүйлийг онцлон ялгах үүрэг монгол хэлэнд бодитой илрэх, зүй тогтолт үзэгдэл болохыг академич Ш. Лувсанвандан судлан тогтоож, 1953 онд хэвлүүлсэн “Монгол хэлэн дэх ялгах ба үл ялгахын ёсон” өгүүлэлдээ тайлбарласан. Заах төлөөний үгийн тухайлах, ялгах үүргийг Академич Д. Төмөртогоо (Д.Төмөртогоо, 2008) түүхэн хэл зүйн судалгаагаар нотолж, мөн профессор Ц. Шагдарсүрэн (Ц.Шагдарсүрэн, 2010) монгол хэлний заах төлөөний үг европ зүгийн хэлний “...ялгацын үүргийг давхар гүйцэтгэдэг” тухай өгүүлсэн. Бид заах төлөөний үгийн ялгах ёсонд хамаарах онцлон ялгах утгаас гадна тухайлан ялгах утгыг тусгайлан ангилж, өдөр тутмын сонины бичвэр болон ярианы сан гэсэн хоёр санд хийсэн тооцоонд үндэслэн, хэрэглээний үүргийг тодруулан үзсэн болно. Эмпирик судалгааны зэрэгцээ үүсгүүр өгүүлбэр зүйн онол, арга зүйд үндэслэн заах төлөөний үгийн хэрэглээний байрыг шинжилж, нэр үгийн референтийг тухайлан заах утга илэрхийлэх нэгжийн үүргээр орохдоо тодотгогч бүрдүүлбэрийн байранд байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Монгол хэлний заах төлөөний үг тухайлах, ялгах утга илэрхийлэх үүргийн хувьд энэтхэг-европ бүлгийн хэлний ялгацын үүргийг гүйцэтгэдэг онцлогтой бөгөөд онцлон ялгах, тухайлан ялгах хэрэглээний утга нь хэл ярианы үүдэл, логик зүй тогтлоос хамааралтай, олон хэлэнд түгээмэл үзэгдэл гэдгийг өгүүлсэн судлаачдын үзэл баримтлал мөн монгол хэлний баримтаас үзэхэд илэрхий байна.
Зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн бүтээл туурвилаас 2013 онд Мадрид хотноо “Математикчийн дэвтэр” “Сuadernos del matemático” сэтгүүл 50 дах дугаартаа нийтэлж, мөн 2017 онд “Домогт талын нүүдэлчний шүлгүүд” түүврийг Испанийн Ediciones Vitruvio хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн билээ. энэ хоёр бүтээлд нийт 70 гаруй яруу найраг, эсээ тэмдэглэлийг сонгон оруулсны дийлэнх хэсгийг Испанийн яруу найрагч Хусто Хорхе Падрон англи орчуулгаас испани хэлээр хөрвүүлжээ. Монголын яруу найрагчийн зохиол бүтээлийг испани хэлт олон орны уншигчдад хүргэх энэ их үйлсэд монгол, испани бичгийн их хүмүүсийн захидал харилцааг хоёр хэлээр буулган, хэл залгуулах төдийхнөөр хамтран оролцох явцад уран зохиолын тэр дундаа яруу найргийн бүтээлийг харь хэлнээ орчуулах талаар ажиглаж, сурсан зүйлээсээ баримт жишээ түшиглэн өгүүлэхийг зорилоо.
Топонимия является важным источником информации о восприятии и концептуализации человеком физического пространства, что делает топонимы исключительно важным материалом для когнитивных наук. Данная статья стремится расширить междисциплинарные исследования в области топономастики путем изучения закономерностей использования цветообозначений как составных элементов географических названий. Материал исследования извлечен из базы данных, включающей 214 805 топонимов, относящихся к территории Монголии. Из этого массива по определенному алгоритму были отобраны топонимы, содержащие цветовые обозначения — как основные, так и дополнительные, после чего результаты сопоставлялись с предшествующими работами по топонимии других стран и регионов. Основные результаты исследования можно свести к следующим трем наблюдениям. 1. Наиболее частотные указания на цвета, встречающиеся в монгольской топонимии (а именно ‘черный’, ‘белый’ и ‘красный’), идентичны цветовым обозначениям, которые чаще всего встречаются в топонимии других территорий, если судить по имеющимся в научной литературе данным. Этот феномен требует объяснения, основывающегося на универсальных когнитивных механизмах цветового восприятия и, соответственно, развития цветовой терминологии. 2. Цветообозначения чаще встречаются в топонимии степных и пустынных районов Монголии, а не в топонимии областей с континентальным климатом, что может быть объяснено особенностями ландшафта этих двух географических зон и универсальными когнитивными механизмами топономинации. Вместе с тем было выяснено, что независимо от региона и ландшафтно-климатических особенностей местности в топонимии Монголии используется единый набор цветовых терминов. 3. В типологическом отношении топонимия Монголии обнаруживает культурно- специфическую особенность, связанную с широким использованием цветовых терминов, изначально предназначенных для описания оттенков шерсти животных, что может объясняться влиянием кочевого образа жизни и скотоводства на культуру монголов и на систему цветовой терминологии. Изучение цветообозначений как элементов географических названий расширяет наше понимание когнитивных механизмов номинации географических объектов и по-своему дополняет когнитивные исследования в области восприятия и концептуализации цвета.
Орчуулагчийн эзэмшсэн байх хэлний бус мэдлэг, чадварт ерөнхий мэдлэг, тухайн салбарын мэдлэг, үйлчилгээ үзүүлэх чадвар болон орчуулгын сатандарттай холбоотой эзэмшсэн байх чадамж орно. Эдгээр чадамж орчуулагчийн ерөнхий танин мэдэхүйн түвшинд утга санааг гаргаж, гүнзгийрүүлэн ойлгох, улмаар амжилттай орчуулах боломжийг олгодог.
Орчуулагчийн хэл, соёлын чадамж нь хэл зүй, үгийн сан, нийгэм-хэл шинжлэл, аж хэрэглээний гэсэн чадвараас бүрдэнэ.
A conceptual metaphor enables the application of the knowledge acquired in one area to the one employed in another area. This current study focuses on defining an essential role of horses which are a part of the Mongolian nomadic culture and the horse associated knowledge within the framework of the political discourse by utilizing facts of daily newspapers and websites. A complex notion of a political election, which has not been thoroughly studied in political discourse studies, was studied by utilizing the method of the metaphor expanding target mapping, and a model for ‘political election – horse race’ was developed.
The variety of languages can be explained with the existence of universal parameters, which are set differently in different languages. Therefore, it might be interesting to know a few facts about the nature of language acquisition and the theories behind the process of acquiring and learning a language. As proposed Chomsky there is a set of grammar rules responsible for organizing the language and explaining the process of children’s language acquisition. The article presents a few arguments for the existence of Universal Grammar, namely: that principles of grammar shared by all languages considered to be innate to human beings.
Үндэсний онцлог бүхий үг хэллэгийн орчуулгын асуудлыг танихуйн хэл шинжлэлийн үүднээс судлах боломжийг "Монгол хэл соёлын дүйцэлгүй нэрийн япон тайлбар толь"-ийн баримтад тулгуурлан авч үзэв.