Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээлээр экологийн өгөгдөл, түүний хэлбэрүүд, хээрийн судалгааны загвар талбай сонгох, хэмжилтийн төрөл (scale), амьтан ба ургамлын популяцийн элбэгшлийг үнэлэх тэмдэглэх-дахин барих, квадратын, шугаман болон зайн судалгааны аргууд, амьтан, ургамлын популяцийн орон зайн тархалтын хэлбэрүүдийг газарзүйн мэдээллийн систем болон статистик арга ашиглан судлах, бүлгэмдлийн үндсэн параметрийг үнэлэх төсөөзүйн коэффициент, кластер анализ, зүйлийн олон янз байдлыг хэмжих арга, газарзүйн мэдээллийн систем (GIS) программ ашиглан байгаль орчныг үнэлэх болон байгаль орчны тандалт судалгаа хийх аргуудын талаар судалж, тодорхой жишээнүүд дээр суралцагчид дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийнэ.
Энэ нь экологийн бүтэц, зохион байгуулалтын (бодгаль, популяци, бүлгэмдэл, экосистем зэрэг) бүхий л түвшний судалгаанд хэрэглэгдэх түүвэрлэлтийн арга техник, судлагдаж буй экологийн системийг төлөөлөхүйц өгөгдөл цуглуулах арга, экологийн системийн бүтцийг илтгэх статистик параметрүүдийг өгөгдлөөс үнэлэх, тэдгээртэй холбоотой таамаглалыг дэвшүүлэх, шалгах, дүгнэлт хийх аргын талаар онолын мэдлэг болон хэрэглээний чадвар олгох үндсэн зорилготой хичээл мөн.
Ургамал, амьтны бодгалийн байршил, шилжилт хөдөлгөөнийг зураглах, ургамал амьтны популяцийн тархалт, элбэгшлийг зураглах, дэлхэц нутгийг тодорхойлох, зүйлийн амьдрах орчныг загварчлах
Ургамал, амьтны олоны янз байдлын элбэгшил, тархалтыг загварчлах орон зайн арга зүйд суралцана.
Одоо цагт тулгараад буй хүний нийгмээс хүрээлэн буй орчинд учруулж буй асуудлууд ба тэдгээрийн шийдлүүдийн тухай тодорхой жишээнүүд дээр экологийн орчин үеийн концепциудын хүрээнд үзэх болно. Уур амьсгал, түүний өөрчлөлтөөс экосистемд үзүүлэх нөлөө, биологийн олон янз байдал, хотжилтийн үр дагаврын тухай түлхүү үзэх болно.
Энэ хичээлээр экологийн үндсэн ойлголтыг хүний нийгэмд хэрхэн хэрэглэх тухай анхан шатны ойлголт өгнө.
Удиртгал – Орон зайн анализ - Тойм -Статистикийн удиртгал - Орон зайн анализийн ерөнхий зарчим – Популяцийн* өгөгдөлд орон зайн анализ ашиглах нь - Түүврийн өгөгдөлд орон зайн анализ ашиглах нь - Алаг цоог байдал ба хилийн шугам - Орон зайн автокорреляцийн асуудалууд - Орон зай-цаг хугацааны анализ
Орон зай болон цаг хугацаан дахь өөрчлөлтийн үзэгдэл нь экологийн судалгааны үндсэн асуудлын нэг хэсэг нь юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд экологийн хуулиуд, түүврийн дизайн гаргах, туршилтын дизайн болон загварчлалын судалгаанд дээрх орон зай болон цаг хугацааны анализыг эрчимтэй хэрэглэх болсон. Орон зайн анализийн үндэс суурь нь цаг хугацаан болон орон зайд бий болж буй экологи, хүрээлэн буй орчин, биологийн үзэгдлийн өөрчлөлт хувьслыг илрүүлэх, танин мэдэх явдал юм. Үүнээс улбаалан дүгнэхэд орон зайн анализ, түүнд хэрэглэх арга зүйг бусад салбаруудад тухайлбал популяцийн экологи, ландшафтын экологи, экосистем, хүрээлэн буй орчны судалгаа, ургамлын газарзүй, ой судлал гэх мэт олон салбаруудад хэрэглэхийн зэрэгцээ нийгмийн шинжлэх ухааны салбарт ч үр ашигтай хэрэгжүүлэх бүрэн боломжтойд түүний ач холбогдол нь оршино.
Удиртгал. Ландшафтын экологийн суурь үзэл баримтлалууд. Орон зайн масштабын тухай ойлголт, түүнийг ландшафтын экологид хэрэглэх нь. Иерархийн тухай онол. Орон зайн гетероген байдал ба ландшафтын бүтэц. Ландшафт ба түүнийг бүрдүүлэгч элементүүд. Зах, хил хязгаарын тухай ойлголт. Бүс нутгийн ландшафт, зах, хил хязгаар, коридор болон холбоотой байдал (connectivity)-ын тухай. Ландшафтын мозайк, ландшафтын динамик. Ландшафтын анализ. Ландшафтын динамик. Ландшафтын өөрчлөлт. Экологийн босго ба экологийн тогтвортой байдлын тухай ойлголт. Ландшафт ба байгалийн нөөцийн менежент (газар ашиглалт). Экологийн босго, тогтвортой байдалд гарах өөрчлөлт. Тогтвортой байдлын шалгуур ба индикаторууд
Ландшафтын экологи нь бодгаль, популяци, ялангуяа бүлгэмдэл ба экосистемийн орон зайн тархац ба эдгээр тархцын шалтгаан, үр дагаврыг судалдаг шинжлэх ухааны салбар мөн. Уг хичээлийн зорилго нь ландшафтын экологийн суурь үзэл баримтлал, судалгааны арга зүй, түүнийг байгаль хамгаалал, байгалийн нөөцийн менежмент ба газар төлөвлөлтөд хэрхэн ашиглах тухай мэдлэгийг оюутанд олгох зорилготой. Масштаб, орон зайн хэв маяг, иерархи, ландшафт, ландшафтын олон янз байдал, фрагментаци зэрэг үзэл санааны тухай, ургамал, амьтан, популяци, усны экологи болон ландшафтын газарзүйд ландшафтын экологийн үзэл санааг хэрэглэх тухай, коридор, фрагментаци, экосистемийн менежментийн асуудалд ландшафтын үзэл санааны үүднээс хандах, зарим программ хангамжийг хэрэглэх, менежментийн асуудалд ландшафтын үзэл санааг хэрэглэх тухай мэдлэг чадвар олгоно
Уг хичээлээр удиртгал, биологийн олон янз байдлын үзэл санаа, тодорхойлолт, генетик олон янз байдал, гарал үүсэл, хэмжүүрүүд, микробиомын олон янз байдал, зүйлийн олон янз байдлын дэлхийн хэв маяг, түүний шалтгаан, бүлгэмдэл дэх зүйлийн баялаг, зүйлийн элбэг ба ховор байдал, зүйлийн олон янз байдлын индекс, бүлгэмдлийн зүйлийн олон янз байдлын харьцуулсан судалгаа, зүйлийн олон янз байдлын орон зай, цаг хугацааны динамик, бүлгэмдлийн бүтцийг судлах ординацийн хандлага, бүлгэмдэл дэх зүйлийн олон янз байдлын шалтгаан ба үр дагавар, экосистемийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээ, хүний нийгмийн учир холбогдол, биологийн олон янз байдлын хамгаалал, түүний ач холбогдол зэргийг олон улсын сурах бичиг, эрдэм шинжилгээний анхдагч бүтээл, статистикийн програм ашиглан үзэж судална.
Дэлхий нийтэд биологийн олон янз байдлын хомсдлын түвшин “амьдралын түүхэн дэх зургаа дахь удаагийн мөхөл” гэж нэрлэгдэхүйц хэмжээнд хүрсэн нь хүний сайн сайхан амьдралд олон талын үр уршигтай, судлаачдын төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Нөгөө талаар биологийн шинжлэх ухааны бусад салбараас хамгийн их ялгагдах зүйл бол судалгааны объект бүрийн дахин давтагдашгүй байдлаар илрэх вариаци бөгөөд энэ нь биологийн олон янз байдлын нэг илрэл болох тул түүний гарал үүсэл, оршин тогтнох механизм, түүнийг тоон үзүүлэлтээр үнэлэх арга ажиллагаанд суралцах нь биологийн салбарт суралцагсдад хамгийн өндөр ач холбогдолтой мэдлэг, чадвар юм. Иймд “Биологийн олон янз байдлын анализ” хичээлээр суралцагсдад биологийн олон янз байдлын үндсэн гурван түвшин болох генетик, зүйлийн, экосистемийн олон янз байдлын гарал үүсэл, хадгалагдах механизм, шалтгаан-үр дагаврын талаар организмын бүлгээс үл хамаарсан ерөнхий, нийтлэг онолын мэдлэг олгож, биологийн олон янз байдлыг түвшин бүрт үнэлэх тусгай аргуудыг эзэмшүүлж, уг салбарт гарч буй сүүлийн үеийн арга, хандлагуудын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой.
Сонгодог эдийн засагт аливаа бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлт, ажиллах хүч, цалин хөлс, ашигийн асуудлыг авч үздэг бол байгалийн нөөцийн эдийн засагт байгаль орчин түүний нөөц баялаг, эдийн засгийн хоорондын хамаарал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн асуудлыг судална. Эдийн засгийн уламжлалт болон хүрээлэн буй орчны талаарх хандлагууд, микро, макро эдийн засгийн асуудлууд, хүн амын өсөлт, хэрэгцээ, биологийн төрөл зүйлийн хомсдол, байгалийн нөөцийн сэргээгдэх, үл сэргээгдэх баялагийн ашиглалт, тэдгээрийн үнэ өртөгийг тооцоолох аргуудтай танилцана. Экологийн болон хүрээлэн буй орчны эдийн засаг хоорондын ялгаа. Аливаа эдийн засгийн үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөлөл хамгийн бага байхаар хэрхэн оновчтой төлөвлөн явуулах, нөөцийг яаж үр ашигтай хуваарилах асуудлыг авч үзнэ. Мөн эдийн засаг, популяци, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн тогтвортой хөгжил, менежментийн талаарх үндсэн ойлголтуудыг танилцуулахад оршино.
Энэхүү хичээлээр байгалийн нөөцийн ашиглалтын тулгамдсан асуудлууд болон байгалийн нөөцийн хомсдол нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар мөн энэхүү нөлөөллийг хэрхэн бууруулах, үнэлэхийн тулд ямар бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаарх мэдлэгийг олж авахад оршино.
Удиртгал, Газарзүйн мэдээллийн системийн үндсэн ойлголт, амьтан, ургамлын тархалт, тэдгээрийн байршлыг хэрхэн дүрсэн үзүүлэх, үүнд шинэ техник, технологи болоод арга зүйг хэрхэн эзэмшихыг лекц болон семинар, дадлагын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.
Биологийн нөөцийн тархалт, нөөцийн өөрчлөлтыг хэрхэн хянах, үр дүн болоод тоон мэдээллийг дүрслэн үзүүлэх арга зүй, мэдлэгийг олгоно. Тодорхой газар нутгийн хэмжээнд биологийн нөөцийн менежментийн төлөвлөгөө хийх, үнэлэх, улмаар тэдгээр мэдээллийг орон зай тархалттай холбон үзүүлэх тайлбарлах мэдлэг, чадвар олж авна.
Удиртгал, Дэлхийн нөөцийн тухай, Биологийн нөөц, түүний ангилал, Биологийн нөөцийн тархалт, биологийн нөөцийн элбэгшил, биологийн нөөцийн нөхөн сэргээлт, ашиглалт, биологийн нөөцийг дүрслэн үзүүлэх, биологийн нөөцийн орон зай ба цаг хугацааны өөрчлөлт, биологийн нөөцийн тооцоолол, биологийн нөөц ба орон зайн анализын хэрэглээ, шаардлага, ирээдүйн чиг хандлага
Биологийн нөөцийн тархалт, ангилал болоод тулгамдсан асуудал, биологийн нөөцийг тодорхойлох, тодорхой арга зүйгээр нөөцийн тархалт болон элбэгшлийн тухай дүрслэх, биологийн нөөц болоод орон зайн анализын олон янзын арга зүйг хэрэглэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаануудын талаар онолын мэдлэг, дадлага, чадвар олноно.