МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: “Impact of agriculture and livestock development on water resources and environment under climate change and human influence in Mongolia”
Бүртгэлийн дугаар: P2023-4423
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 5.5 сая ₮
Хугацаа: 2023.01.02 - 2024.12.10
Захиалагч: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Эх газрын гүнд орших Монгол улс нь Хятад улстай гүнзгий түүхэн харилцаатай явж ирсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт Монгол нь Хятад улстай харьцуулахад нэн ялгаатай бэлчээрийн мал аж ахуй зонхилсон хэдий ч өөр хоорондоо харилцан холбоотой явж ирсэн байдаг. Бэлчээрийн мал аж ахуй бол Монголын нийгэм, эдийн засгийн чухал эх үүсвэрийн нэг. Сүүлийн жилүүдэд газар тариалан, мал аж ахуй улам бүр хурдан хөгжихийн хэрээр усны нөөцийн асуудлыг улам бүр хурцаар гарган тавих үндэслэл болж байна. Мөн Монгол улс нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болсон дулаарал болон хуурайшилтын үйл явцад давхар нэрвэгдэх болсон нь усны нөөц хурдан багасах, газрын доройтол болон цөлжилтийн үйл явцыг эрчимжүүлэх болсон юм. Нөгөөтээгүүр энэхүү үйл явц нь БНХАУ-ын хойд хэсэгт ч мөн нөлөөлөх болсон юм. Энэхүү төслийн гол зорилго нь хүрээлэн буй орчны экологийн асуудлууд, усны нөөцийн судалгааг Монгол-Хятадын судлаачид хамтран хэрэгжүүлэх; Монгол улсын хөдөө аж ахуйн хөгжилд шинжлэх ухаанд суурилсан санал боловсруулах; усны нөөц болон хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах; газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт Хятад-Монгол хоёр улсад харилцан ашигтай байх загвар боловсруулах түүнчлэн хоёр орны хил залгаа нутгуудын экологийн аюулгүй байдлыг бататгах юм. Орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл болсон сансар судлалын үр ололт зайнаас тандан судлах арга зүйг ашиглан Монгол орны газрын бүрхэвч, ургамалжилтын сүүлийн 30 жилийн мэдээллийг боловсруулах; Монгол улсын уур амьсгал, усны нөөц нийгэм-эдийн засгийн өгөгдлийг нэгтгэн дүгнэх; Монгол орны хэмжээнд малын бэлчээрийн даац болон усны нөөцийн эмзэг бүс нутгуудыг тодорхойлох; Монгол орны хэмжээнд малын бэлчээрийн даац болон усны нөөцөд нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний хүчин зүйлийн нөлөөг ялган тодорхойлох юм. Төслийн хүрээнд дараах шинжлэх ухааны асуудлыг авч судална: Газар ашиглалт/газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөө; Монгол орны усны нөөц болон хээрийн экосистемийн өөрчлөлтөд нөлөөлөх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлийн хоорондын харилцааг илрүүлэх; усны нөөц болон экологийн нөхцөл байдал нь газар тариалан болон мал аж ахуйн хөгжилд ямар зам, механизмаар нөлөөлж байгааг илрүүлэх; газар тариалан, мал аж ахуйд хэрэглэж ирсэн усны нөөцийн өөрчлөлтийн механизмыг болоод эдгээрийн хоорондын харилцааг судална.

Abstract

Mongolia is located deep in the hinterland of Asia and Europe and has deep historical ties with China. Mongolia has good differences, complementarity, and interdependence in agricultural trade. Livestock farming is a traditional industry in Mongolia. The rapid development of the agricultural and livestock industry in recent years has led to a serious waste of water resources. In addition, Mongolia is affected by the warm dryness caused by climate change, which has led to rapid shrinkage of water bodies, degradation of pastures, and desertification, the further deterioration of which may aggravate the ecological security of northern China, especially the Beijing-Tianjin-Hebei metropolitan area. The project aims to cooperate with Mongolia on water resources and ecological environment issues, provide scientific guidance for Mongolian agricultural development, water resources and environmental protection, develop a mutually beneficial and win-win model of Sino-Mongolian agriculture and livestock industry, and ensure ecological security in northern China. Key Technologies: To use remote sensing technology to obtain land cover and vegetation in Mongolia in the last 30 years; to collect meteorological and hydrological data and socio-economic statistics in Mongolia; to determine the sensitive areas of Mongolia in terms of changes in water resources and land carrying capacity of livestock; to distinguish the impact of climate change and human activities on water resources and livestock carrying capacity of Mongolia. Scientific Objectives: To reveal the influence of natural and anthropogenic factors on land use/cover change; to clarify the quantitative relationship between global climate change, human activities and changes in grasslands and water areas in Mongolia; to clarify the influence on water resources and ecological environment during the development of agriculture and animal husbandry in Mongolia, to grasp the law of development of agriculture and animal husbandry in Mongolia, and to predict its development trend; to reveal the evolution mechanism of runoff and groundwater and the interaction between them; to reveal the evolution mechanism of water use changes in agriculture and animal husbandry and the interaction between them.

Англи нэр: Biodiversity monitoring of Khar Yamaat NRA
Бүртгэлийн дугаар: P2022-4297
Санхүүжүүлэгч: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан
Мөнгөн дүн: 64.3 сая ₮
Хугацаа: 2021.06.09 - 2022.06.13
Захиалагч: Дэлхийн Байгаль Хамгаалах Сан
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

2016 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн хоорондын хамтын ажиллагаа, ирээдүйн түншлэлийн үйл ажиллагааны нөхцлүүдийг харилцан тохиролцож, зөвшилцсөний үндсэн дээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд 2016 онд Хар Ямаатын БНГ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус БНГ-т биологийн олон янз байдлын мониторинг судалгааг гүйцэтгэсэн билээ. Мониторинг судалгааны ажлын үр дүнг талууд хэлэлцсэний үндсэн дээр 6 дахь шатны буюу 2021 онд хийх мониторинг судалгааны ажлын хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд энэхүү гэрээний хугацаанд дараах чиглэлийн судалгааг Хар ямаатын БНГ болон түүний орчны бүс нутагт хийхээр төлөвлөв. Мөн түүнчлэн санамж бичгийн хүрээнд Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл хэрэгжих Улз голын эх БНГ, Тосон хулстай БНГ, Жаран тогооны тал А болон Б БНГ, Баян цагааны тал БНГ, Мэнэнгийн цагаан хоолой БНГ-уудад биологийн олон янз байдлын суурь судалгааг хийж гүйцэтгэхээр төлөвлөв. Үүнд: 1. Биологийн олон янз байдлын мониторинг судалгааны хүрээнд a. Ургамлын аймгийн судалгаа b. Жижиг хөхтөн амьтны судалгаа c. Шавжийн судалгаа d. Бэлчээрийн төлөв байдлын судалгаа e. Онон голын сав газрын Улаалзаргана дахь мониторинг судалгааны цэгт экосистем, биологийн олон янз байдлын суурь судалгаа 2. 5 БНГ-т хийгдэх биологийн олон янз байдлын суурь судалгааны хүрээнд a. Ургамлын аймгийн зүйлийн бүрдлийн судалгаа b. Хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн судалгаа c. Шавжийн зүйлийн бүрдлийн судалгаа d. Шувууны зүйлийн бүрдлийн судалгаа

Abstract

In 2016, the terms of cooperation and future partnership between the WWF Mongolia Program Office and the National University of Mongolia (NUM) School of Science (NUM) were agreed and signed a memorandum. Under the MoU, a biodiversity monitoring study was conducted in Khar Yamaat Nature Reserve in 2016 to ensure the implementation of the management plan. Based on the results of the monitoring survey, the parties agreed on the scope of the sixth phase of the monitoring survey to be carried out in 2021. During the agreement, the following surveys are planned to be conducted in Khar Yamaat National Park and its surrounding areas. 1. Within the framework of biodiversity monitoring research a. Flora study b. A study of small mammals c. Insect research d. Pastureland condition survey e. Baseline study of ecosystems and biodiversity at the monitoring study site in Ulaanzargana, Onon River Basin 2. 5 In the framework of the Basic Biodiversity Study in the Nature Reserve a. Plant species composition study b. Study of the composition of mammalian species c. Study of insect species composition d. Study of bird species composition

Түлхүүр үгс:
Хар-ямаат,-ТХГН,-мониторинг,-биологийн-олон-янз-байдал
Англи нэр: Biodiversity monitoring of Khar Yamaat NRA
Бүртгэлийн дугаар: P2021-4053
Санхүүжүүлэгч: WWF Mongolia Programme Office
Мөнгөн дүн: 53.1 сая ₮
Хугацаа: 2020.05.31 - 2020.12.30
Захиалагч: WWF Mongolia Programme Office
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

2016 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн хоорондын хамтын ажиллагаа, ирээдүйн түншлэлийн үйл ажиллагааны нөхцлүүдийг харилцан тохиролцож, зөвшилцсөний үндсэн дээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд 2016 онд Хар ямаатын БНГ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус БНГ-т биологийн олон янз байдлын мониторинг судалгааг гүйцэтгэсэн билээ. Мониторинг судалгааны ажлын үр дүнг талууд хэлэлцсэний үндсэн дээр 4 дэх шатны буюу 2019 онд хийх мониторинг судалгааны ажлын хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд энэхүү гэрээний хугацаанд дараах чиглэлийн судалгааг Хар ямаатын БНГ болон түүний орчны бүс нутагт хийхээр төлөвлөв. Үүнд: 1. Хар Ямаатын БНГ-т тарвага сэргээн нутагшуулах ажлын хүрээнд: i. Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас сэргээн нутагшуулах ажил явагдсан тохиолдолд хяналт, мониторинг хийх (холбогдох зардлыг тухайн үед нь шийдвэрлэнэ) 2. Биологийн олон янз байдлын мониторинг судалгааны хүрээнд a. Ургамлын аймгийн судалгаа b. Жижиг хөхтөн амьтны судалгаа – Түймрийн дараах бүлгэмдлийн нөхөн сэргээлт c. Шавжийн судалгаа d. Бэлчээрийн төлөв байдлын судалгаа e. ОББЦГ-ын Улаалзаргана дахь мониторинг судалгааны цэгт судалгааны ажлыг эхлүүлэх 3. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны эхлэлийг бий болгох a. Сөөглөг ургамлын тархац, нягтшилын судалгаа b. Хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан С2 болон СН4 судалгааг эхлүүлэх c. Цаашид Зүүн бүсэд хийх судалгааны ажлын чиглэл, боломжийг тодорхойлох 4. Чадавхижуулалт. 2 сумын 2 багийн иргэдэд судалгааны ажлынхаа үр дүнгээс танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт хийх. 5. Хар ямаатын суурин судалгааны удаан хугацааны мониторинг судалгааны ерөнхий төлөвлөгөө гаргах

Abstract

In 2016, the WWF Mongolia Program Office and the National University of Mongolia (NUM) School of Science (NS) agreed on the terms of cooperation and future partnership. signed a memorandum. Under the MoU, a biodiversity monitoring study was conducted in Khar Yamaat Nature Reserve in 2016 to ensure the implementation of the Khar Yamaat Nature Reserve Management Plan. Based on the results of the monitoring survey, the parties determined the scope of the fourth phase of monitoring in 2019, and it is planned to conduct the following surveys in Khar Yamaat National Park and its surrounding area during this agreement.

Түлхүүр үгс:
biodiversity
protected-areas
Khar-Yamaat
wildlife-monitoring
Англи нэр: Baseline research of biodiversity of Khar Yamaat NRA
Бүртгэлийн дугаар: P2020-3883
Санхүүжүүлэгч: WWF Mongolia Programme Office
Мөнгөн дүн: 33.8 сая ₮
Хугацаа: 2019.05.29 - 2019.12.30
Захиалагч: WWF Mongolia Programme Office
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

2016 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн хоорондын хамтын ажиллагаа, ирээдүйн түншлэлийн үйл ажиллагааны нөхцлүүдийг харилцан тохиролцож, зөвшилцсөний үндсэн дээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд 2016 онд Хар ямаатын БНГ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор тус БНГ-т биологийн олон янз байдлын мониторинг судалгааг гүйцэтгэсэн билээ. Мониторинг судалгааны ажлын үр дүнг талууд хэлэлцсэний үндсэн дээр 4 дэх шатны буюу 2019 онд хийх мониторинг судалгааны ажлын хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд энэхүү гэрээний хугацаанд дараах чиглэлийн судалгааг Хар ямаатын БНГ болон түүний орчны бүс нутагт хийхээр төлөвлөв. Үүнд: 1. Хар Ямаатын БНГ-т тарвага сэргээн нутагшуулах ажлын хүрээнд: i. Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас сэргээн нутагшуулах ажил явагдсан тохиолдолд хяналт, мониторинг хийх (холбогдох зардлыг тухайн үед нь шийдвэрлэнэ) 2. Биологийн олон янз байдлын мониторинг судалгааны хүрээнд a. Ургамлын аймгийн судалгаа b. Жижиг хөхтөн амьтны судалгаа – Түймрийн дараах бүлгэмдлийн нөхөн сэргээлт c. Шавжийн судалгаа d. Бэлчээрийн төлөв байдлын судалгаа e. ОББЦГ-ын Улаалзаргана дахь мониторинг судалгааны цэгт судалгааны ажлыг эхлүүлэх 3. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны эхлэлийг бий болгох a. Сөөглөг ургамлын тархац, нягтшилын судалгаа b. Хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан С2 болон СН4 судалгааг эхлүүлэх c. Цаашид Зүүн бүсэд хийх судалгааны ажлын чиглэл, боломжийг тодорхойлох 4. Чадавхижуулалт. 2 сумын 2 багийн иргэдэд судалгааны ажлынхаа үр дүнгээс танилцуулах, мэдээлэл өгөх уулзалт хийх. 5. Хар ямаатын суурин судалгааны удаан хугацааны мониторинг судалгааны ерөнхий төлөвлөгөө гаргах

Abstract

In 2016, the WWF Mongolia Program Office and the National University of Mongolia (NUM) School of Science (NS) agreed on the terms of cooperation and future partnership. signed a memorandum. Under the MoU, a biodiversity monitoring study was conducted in Khar Yamaat Nature Reserve in 2016 to ensure the implementation of the Khar Yamaat Nature Reserve Management Plan. Based on the results of the monitoring survey, the parties determined the scope of the fourth phase of monitoring in 2019, and it is planned to conduct the following surveys in Khar Yamaat National Park and its surrounding area during this agreement.

Түлхүүр үгс:
biodiversity
conservation-biology
ecological-long-term-monitoring
protected-areas
Khar-Yamaat
steppe-fire
Англи нэр: Detecting impacts of Climate Change on Human Plague through NDVI changes
Бүртгэлийн дугаар: P2016-1186
Санхүүжүүлэгч: МУИС, ARC-ийн судалгааны төв
Мөнгөн дүн: 7.0 сая ₮
Хугацаа: 2015.12.31 - 2017.01.27
Захиалагч: МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Сүүлийн үеийн шинэ халдварт өвчинүүд шувууны томуу, Арбовирус, Лассавирус, Баруун нил, ДОХ, Эбола, Марбург, Холер, Менингококк, үхрийн тархи сархиатах өвчин /Крейтцфелд, Якобс/, Антибиотикт тэсвэрт М. tuberculosis, S. aureus нь хоруу чанар өндөртэй халдварт өвчнүүд, нянгийн олон төрлийн хувьсал, антибиотикт тэсвэржилт нянгийн генетикийн өөрчлөлтүүд нь дэлхий нийтийн хувьд тулгамдсан асуудал болж байна. Монгол орны хувьд тарваган тахал өвчний дэгдэлт, эпидемүүд удаа дараалан гарч нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд ноцтой хохирол учируулж байсан хийгээд өнөөдөр ч гэсэн ноцтой байдалд байгаа. Өнөөдөр монгол оронд 17 аймгийн 130 гаруй сум, нийт газар нутгийн 443,3 км2 нутагт тарваган тахлын байгалийн идэвхтэй голомттой. 10 гаруй өвчний хам шинж, өвчний үүсгэгч нийт нутаг дэвсгэрийн 28,3%-т байгаагаас аймгийн 81%, сумын 36% дээрхи хам шинж өвчний голомттой байна. 1940-2008 оны байдлаар 520 хүн тарваган тахлаар өвчилж байгаа статистик судалгааны дүн байна. Монгол орны хувьд Алтай, Хангай, Хэнтийн нурууны тарваган тахлын байгалийн голомт иэдвэхтэй байна. Зарим газарт шинээр голомт илрэх, сэргэж идэвхжих байдал харагдаж байна. Хангайн нуруунд тарваган тахлын байгалийн голомт аль ч хэсэгтээ идэвхтэй байна. Монгол Алтайн тарваган тахлын байгалийн бүлэг голомтын Сутай хэсэгт багтах Угалзын нуруу нь Монгол Алтай нурууны зүүн хэсэгт буюу Алаг хайрхан ба Мянганы Угалзын нуруунуудын хооронд орших баруун хойноосоо зүүн ургашаа чиглэлтэй сунаж тогтсон 40 гаруй км урт нуруу юм. Тус нурууны үнэмлэхүй өндөр нь их биш бөгөөд, баруунаас зүүн тийш болох тусам намсаж 2500 м орчим өндөрт орших Тамчийн даваагаар шувтардаг. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт болон ургамлан нөмрөгийн гарцаас хамааран тарваганы тоо толгой жил бүр дараалан буурч байгаа хэдий ч тарваган тахал өвчны халдварын голомт болон халдварын тохиолдол буурч байгаа үзэгдэл ажиглагдах байгаа нь уг өвчний эпидемийн өмнөх тайван байдлыг илэрхийлж байна. Тарваганы тоо толгойн бууралт нь судлаач мэргэжилтнүүдийн хувьд тайвширах хандлага үүсгэж байх хэдий ч эрсдэл үүсэх боломж улам бүр байсаар байна.

Abstract

Plague is one of the diseases under the International Health Regulations, and countries are required to report cases of plague to WHO within 24 hours of being notified. However, as with other diseases under the International Health Regulations, officially reported data on plague do not adequately reflect the incidence of plague. They represent only a portion of the actual number of cases and may not even represent all of the known, active enzootic foci in the world. Global statistics on plague are incomplete because of the reluctance to officially notify plague cases as well as inadequate surveillance and reporting. The associations between the climatic indexes, predicted plague and NDVI suggest that periods of high plague activity should have a degree of correlation with increased precipitation and thus productivity in waterlimited grasslands, as also suggested by earlier studies in Kazakhstan and the USA. The most common source of human plague in Mongolia is contact with and consumption of the marmot (Marmota sibirica) (Gubler et al., 2001). Moreover, the great gerbil (Rhombomys opimus) and the Mongolian gerbil (Meriones unguiculatus) are suspected of being enzootic reservoirs (figure 2). Although small rodents are also assumed to be reservoirs of Y. pestis, the interaction of individual mammals or fleas of particular species in the infectious cycle and the dynamics of an epizootic are not yet clear. The desert regions of Central Asia are known to contain natural foci of plague where the great gerbil (Rhombomys opimus) is the primary host. Plague spread requires both a high abundance of hosts and a sufficient number of active fleas as vectors transmitting plague bacteria between hosts.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар