МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: JAPN100
Багц цаг: 3

Товч агуулга

“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үндсэн чиг баримтлалд тулгуурлан, япон хэлний хирагана, катакана цагаан толгойн 96 үсгийн дуудлага, бичлэг, нийлэмж, тэмдэглэгээ, 150 орчим дүрс үсгийн унших, бичих, хэрэглэх арга, япон хэлний хэл зүйн айн үндсэн ойлголтууд, япон хэлний тэмдэг нэр, үйл үгийн хувилах хэлбэрийн дүрмүүд, өгүүлбэрийн бүтэц, найруулга зэргийг судална. Хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал зэрэг сэдвийн хүрээнд Can-Do statements-Би чадна илэрхийллийн дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурна.

Зорилго

“JF Япон хэлний боловсролын стандарт 2010”-ын үзэл баримтлалд тулгуурлан, хүний өдөр тутмын үйл, гэр бүл, амьдрах орчин, амралт чөлөөт цаг, цаг хугацаа, орон зай, хичээл сургууль, зам тээвэр, идээ ундаа, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, баяр цэнгээн, аялал жуулчлал гэх мэт сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих, өөрийн хэрэгцээгээ энгийн үг хэллэг ашиглан илэрхийлэхэд шаардагдах А1 шатны суурь мэдлэг, чадвар олгох зорилготой. Can-Do statements-Би чадна илэрхийллээр томьёолсон хичээлийн зорилтын дагуу монгол хүнд зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сонсож, уншиж, бичиж, харилцан ярьж сурахад хичээлийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: BRIT303
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхий даяар заагдаж байгаа англи хэл болон барууны соёлыг хэлээр дамжуулан хэрхэн түгээж байгаа мөн соёлын үнэт зүйл, ёс заншил, тус улсын нийгэм, шашин шүтлэгийн талаарх өнөөгийн бодлого, хөгжлийн чиг хандлага, нийгмийн бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжилт зэргийг судална.

Зорилго

Энэхүү хичээлийг судласнаар Британий нийгэм соёлын талаар ерөнхий цогц ойлголттой болно. Британий нийгмийн амьдрал, тус орны соёлын талаар эх сурвалжид тулгуурласан бодит ойлголттой болох, бие даан судалгааны ажил хийх, товчлол бичих, санал бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэгт оролцох, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, шүүмжтэй сэтгэн бодох чадварт суралцах холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL312
Багц цаг: 2

Товч агуулга

Хүний сэтгэл хөдлөл, түүний шалтгаан, хуванцар материалын хэрэглээ, хамгийн шилдэг сурах арга, төлбөр болон амьдралын шинэ хэв маяг, хэл, хоолны гарал үүсэл, ой санамжаа хэрхэн нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих чадвар хөгжүүлэх дасгал ажлыг гүйцэтгэнэ. Мэргэжлийн түвшиний эх бичвэрийг уншиж, өөрийн үгээр ярьж, бие даан ахисан түвшиний бичвэр бичнэ

Зорилго

Энэхүү хөтөлбөрийг дүүргэснээр англи хэлт улс орны их дээд сургуулиудад бакалавр, магистрт сурах, эрдэм шинжилгээний ажил хийх, англи хэлний гүн бат суурьтай болох, үгийн сангийн нөөц арвижих, чөлөөт болон тодорхой сэдвээр зохион бичлэг, найруулан бичлэг хийх (үгийн тоо 200-с дээш), тодорхой зүйлийн тухай нарийвчлан ярьдаг болох зэрэг болно. Мөн энэхүү хичээл нь IELTS, TOEFL-ийн бэлтгэл болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: ENGL212
Багц цаг: 3

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд хэлзүйн дөрвөн чадварыг хөгжүүлэх дасгал хийнэ. Мэргэжлийн түвшний эх бичвэрийг уншуулж, өөрийн үгээр ярицлж, бие даан ахисан түвшний бичвэр бичүүлэх дасгал хийнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ETRA300
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь монголын орчуулгын түүх, монгол болон барууны тур дундаа англи, америк, оросын орчуулгын онолуудыг харьцуулан судалж, орчин үеийн орчуулгын чиг хандлагууд, орчуулгын нэр төрөл, нэрт орчуулагчдын орчуулгын арга барил, орчуулгын тэнцвэрт чанар, орчуулгын утгын хийдэл, англи монгол, монгол англи орчуулгын үгийн семантик утга (денотат, коннотаци), соёлын орчуулгыг судлах юм.

Зорилго

Энэхүү хичээлээр оюутан орчуулгын төрлүүд, ангилал, онцлог, зарчим, арга, загвар, тэнцвэрт байдал, төрөл зүйл, орчуулгын утгын хийдэл зэрэг орчуулгын онолын ухагдахууныг судалж мэдэхээс гадна тухайн сэдвээр англи, монгол уран зохиолыг бие даан судлах юм.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ETRA312
Багц цаг: 2

Товч агуулга

Хичээлээр M.Mead “Male and Female”, Konrad Lorenz “On Aggression”, H.Laski “Authority and the Modern State”, Jessica Bernard “The Future Family” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээс орчуулж, шинжлэх ухааны нэр томьёо, түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, найруулгын асуудалд анхаарч орчуулах дадал эзэмшинэ.

Зорилго

Оюутан өмнөх орчуугын хичээлээр олж авсан мэдлэг дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэл, монгол хэлнээс англи хэлрүү гүнзгийрүүлсэн түвшний эх материалын орчуулга хийж, орчуулгын дадал чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой. Энэ удаад академик нэг сэдэвт судалгааны бүтээл түлхүү орчуулах ба сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг тодорхойлж, найруулгын оновчтой хувилбарыг тодорхойлж, орчуулж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: ETRA312
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр M.Mead “Male and Female”, Konrad Lorenz “On Aggression”, H.Laski “Authority and the Modern State”, Jessica Bernard “The Future Family” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээс орчуулж, шинжлэх ухааны нэр томьёо, түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, найруулгын асуудалд анхаарч орчуулах дадал эзэмшинэ.

Зорилго

Оюутан өмнөх орчуугын хичээлээр олж авсан мэдлэг дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэл, монгол хэлнээс англи хэлрүү гүнзгийрүүлсэн түвшний эх материалын орчуулга хийж, орчуулгын дадал чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой. Энэ удаад академик нэг сэдэвт судалгааны бүтээл түлхүү орчуулах ба сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэгийг тодорхойлж, найруулгын оновчтой хувилбарыг тодорхойлж, орчуулж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: ETRA212
Багц цаг: 2

Товч агуулга

Оюутан монгол, англи хэлнээс харилцан бичгийн орчуулга хийх дадал, чадварыг эзэмшихдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, байгаль орчин, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил, аялал жуулчлал, танин мэдэхүй зэрэг олон сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.

Зорилго

Хичээлийн зорилго нь орчуулгын онол дээр тулгуурлан англи хэлнээс монгол хэлнээ, монгол хэлнээс англи хэлнээ уран яруу, зөв оновчтой орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадварт суралцах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: AENG121
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар