Бидний тухай
Багш ажилтан
Хуульчийн ёс зүй хичээлээр оюутнууд мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний мэдлэг олж, цаашид хуульчаар ажиллахдаа мэргэжлийн алдаа, зөрчил гаргахгүй байх, нийгэмд биеэ зөв авч явах дадал төлөвших, мэргэжлийн үйл ажиллагаандаа эрх зүйн болон ёс зүйн үүднээс дүн шинжилгээ хийх чадвар эзэмших ач холбогдолтой. Хуульчийн ёс зүй хичээл нь хууль зүйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад хуульчийн мэргэжлийн хариуцлагын ойлголт, үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэм, хэм хэмжээ, шаардлага, түүнд хүлээлгэх эрх зүйн хариуцлага зэргийг ерөнхий болон тусгай онолын хүрээнд судлаж, хуульчийн бие авч явах дадалд суралцах, мэргэжилдээ хариуцлагатай хандах хандлага төлөвших, хууль зүйн болон ёс зүйн үүднээс мэргэжлийн дүн шинжилгээ хийх чадвартай болоход оршино.
Хуульчийн ёс зүй хичээлээр оюутнууд мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээний мэдлэг олж, цаашид хуульчаар ажиллахдаа мэргэжлийн алдаа, зөрчил гаргахгүй байх, нийгэмд биеэ зөв авч явах дадал төлөвших, мэргэжлийн үйл ажиллагаандаа эрх зүйн болон ёс зүйн үүднээс дүн шинжилгээ хийх чадвар эзэмших ач холбогдолтой. Хуульчийн ёс зүй хичээл нь хууль зүйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад хуульчийн мэргэжлийн хариуцлагын ойлголт, үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн дүрэм, хэм хэмжээ, шаардлага, түүнд хүлээлгэх эрх зүйн хариуцлага зэргийг ерөнхий болон тусгай онолын хүрээнд судлаж, хуульчийн бие авч явах дадалд суралцах, мэргэжилдээ хариуцлагатай хандах хандлага төлөвших, хууль зүйн болон ёс зүйн үүднээс мэргэжлийн дүн шинжилгээ хийх чадвартай болоход оршино.
Энэ хичээлээр үйлчлүүлэгчийн хүлээн авч уулзах, хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр тайлбар, лавлагаа бэлтгэх, хэрэг бүрдүүлэх ажиллагаа, хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль зүйн ач холбогдол бүхий барит бичгийн эх боловсруулах, хууль зүйн бусад туслалцаа үзүүлэх арга зүйг судална.
Хууль зүйн клиник хичээлийн зорилго нь оюутан хуульчийн мэргэжлийн дадал дүй,ур чадварт эзэмших, хуульчийн мэргэжлийн ёс зүйн төлөвшилтэй болгоход оршино.
Энэхүү хичээлээр иргэний эрх зүйн болон гэрээний эрх зүйн үндсэн асуудлууд, бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ, бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээ, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх гэрээ, зээл тооцооны гэрээний төрлүүд, тэдгээрийн онцлог, ижил төстэй болон ялгаатай талууд, тэдгээр гэрээнд тавигдах шаардлага, холбогдох зохицуулалтын талаар авч үзнэ. Мөн гэрээний харилцаанд оролцохдоо өөрсдийн ашиг сонирхолоо илэрхийлэх, хамгаалах, хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэх, шаардах эрхээ хэрэгжүүлэх, аливаа маргааныг шийдвэрлэхтэй холбоотой асуудлуудыг авч үзнэ.
Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой гэрээний тусгай төрлүүдийг гүнзгийрүүлэн судалж, онол, практикийн мэдлэг, гэрээ байгуулах чадварыг эзэмших, түүнийгээ ажил мэргэжил төдийгүй өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж сургахад хичээлийн зорилго чиглэгдэнэ.
Гэм хорын эрх зүйн хичээлээр хариуцлага хүлээх гэм буруугийн болон гэм буруугүйгээр хариуцлага үндэслэл хүлээх үндэслэл зарчим, гэм хор учуулсан субьектын онцлог, гэм учруулсан обьектын төрлөөс хамааран гэм хорыг арилгах арга хэлбэрийг хэрэгт судлана.
Гэм хорын эрх зүй хичээлийг судалснаар гэм хорын эрх зүйн зохицуулалтын талаар мэдлэг, эрх зүйн зохицуулалтыг хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд хичээлийн зорилго чиглэнэ.
Гаалийн эрх зүй хичээлээр оюутан (i) гаалийн эрх зүй, холбогдох хууль болон хуульчлагдсан актууд, Монгол Улсын гадаад худалдаа, гаалийн бодлого болон үндсэн чиглэл, олон улсын гаалийн болон хүний эрхийн конвенцуудыг ойлгох; (ii) гаалийн хяналт шалгалт, гаалийн зохицуулалт, гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох арга журам хэрэглэх, тариф тооцох чадвартай болох; (iii) гаалийн хэрэг зөрчлийн шийдвэрлэлт, тэрчлэн гаалийн газар, хороо, хилийн боомтод бараа тээврийн хэрэгсэлд тавих хяналт, ногдуулсан татвар хураамж болон барагдуулж буй арга ажиллагаа зэрэгт гаалийн байгууллага, гаалийн байцаагч, албан тушаалтны эрх зүйн статус, тэдний зүгээс бараа тээврийн хэрэгслийг хураах, саатуулах, торгууль ноогдуулах, улсын орлого болгох талаар хууль эрх зүйн мэдлэгтэй болох; (iv) Монгол Улсын гадаад худалдааны стратегийн түнш орнуудтай гаалийн эрх зүйн чиглэлээр хийсэн хэлэлцээр, эрх зүйн баримт бичиг, хамтын ажиллагааны талаар гүнзгийрүүлэн судлах; (v) уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийг хамарсан цар тахал, дижитал шилжилт, глобальчлал, терроризм, мөнгө угаалт зэрэг дэлхий нийтийн улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, санхүүгийн системд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг гаалийн эрх зүй, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан судална.
Гаалийн эрх зүй, гадаад худалдаа гаалийн бодлого, гаалийн үйл ажиллагаа, гаалийн хэрэг зөрчил, гаалийн ажилтны эрх зүйн статус болон арга ажиллагааг олон улсын конвенци, хүний эрх, эрх чөлөө, гадаад харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын үндсэн чиглэл, олон улсад гарч буй улс төр, эдийн засаг, цаг уур, технологийн шинэчлэлтэй уялдуулан системтэй мэдлэгийг олгохоос гадна оюутанд хичээлийн агуулгын хүрээнд цаашид тухайлсан сэдвээр бие даан гүнзгийрүүлэн судлагаа хийх чадавхи олгох зорилго, ач холбогдолтой.
Хүний нийгмийн үүсэл хөгжлийн түүхэн үйл явцын салшгүй нэгэн үзэгдэл болох уламжилж ирсэн өв залгамжлал, түүний шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалтын агуулга, хэлбэр болон өв залгамжлалын лэрх зүйн хэм хэмжээг практикт хэрэглэж эзэмшихэд оршино.
Өв залгамжлалын эрх зүйн онол, арга зүйн үндэс, өв залгамжлалын эрх зүйн харилцаа, түүний бүтэц /элемент/, субъект, объект, агуулга, өвлүүлөгчийн давуу эрх, өвлөх эрх үүсэх газар, цаг хугацаа, хууль ёсны ба гэрээслэлээр өвлөх, өв хүлээн авах журам, өвлөгдөх эд хөрөнгийг хуваарилах, хадгалах, хамгаалах, гадаад зарим улсын өв залгамжлалын хууль тогтоомжийг өөрийн улсын хуультай харьцуулан судлах болно.
The course covers the basic concepts of business law, the role of business law in the legal system, the subjects of business legal relations, forms of doing business, the differences between them, advantages and disadvantages, business transactions, representation, and investment, securities, legal regulation, competition regulation, and bankruptcy regulation.
Энэ хичээлээр бизнесийн харилцааны оролцогч болох иргэн, хуулийн этгээдээс аж ахуй эрхлэх явцад үүссэн ашгийн төлөө харилцаа, түүнтэй нягт холбоотой ашгийн бус харилцаа, олон нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор төрөөс эдийн засагт нөлөөлөх явцад үүссэн харилцаа, түүний мөн чанар эрх зүйн зохицуулалтын талаар шинжлэх ухааны онолын мэдлэг олгох замаар бизнесийн эрх зүйн зохицуулалтыг танин мэдэж, учир холбогдлыг нь ойлгож , энгийн төвшинд амьдрал , практикт хэрэглэх чадвар эзэмшихэд тусална . Хичээлийн товч агуулга: (монголоор) Уг хичээлээр бизнесийн эрх зүйн үндсэн ойлголт, эрх зүйн тогтолцоонд бизнесийн эрх зүйн гүйцэтгэх үүрэг, бизнесийн эрх зүйн харилцааны субъектүүд, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх хэлбэрүүд, тэдгээрийн хоорондын ялгаа, давуу болон сул тал, бизнесийн хэлцэл , төлөөлөл, гэрээ болон хөрөнгө оруулалт, үнэт цаасны эрх зүйн зохицуулалт, өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт, дампуурлын эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг судална.