Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү судалгаа нь Монголын их, дээд сургуулийн оюутнуудын дунд академик стресс, түгшүүр (anxiety), (burnout), сурлагын гүйцэтгэлийн (GPA) хоорондын харилцан хамаарлыг шинжилж, ялангуяа түгшүүр болон туйлдлын хам шинжийн зуучлагч (mediating) үүргийг тодорхойлоход чиглэсэн болно. Мөн хүйс нь академик стресс ба түгшүүрийн хоорондын хамааралд зохицуулагчийн (moderating) нөлөө үзүүлж буй эсэхийг шалгана. COVID-19 цар тахлын үед Монголын хэд хэдэн их, дээд сургуулийн 382 бакалаврын түвшний оюутныг хамруулсан хөндлөн огтлолын судалгааг явуулсан. Судалгаанд баталгаажсан хэмжүүрүүдийг ашигласан бөгөөд үүнд Academic Stress Inventory (ASI), Generalized Anxiety Disorder Scale (GAD-7), Maslach Burnout Inventory-Student Survey (MBI-SS) багтсан. Өгөгдлийг Partial Least Squares Structural Equation Modeling (PLS-SEM) аргаар боловсруулсан. Энэхүү арга нь таамаглалд чиглэсэн шинж чанартай бөгөөд ялангуяа зуучлагчтай нарийн төвөгтэй загварыг шинжлэх, онол хөгжүүлэх, судалгааны эхний шатны нөхцөлд тохиромжтой тул сонгосон (Hair et al., 2022). Хэмжилтийн загварын чанарыг найдвартай байдал (reliability), нэгтгэх хүчинтэй байдал (convergent validity), ялгарах хүчинтэй байдал (discriminant validity; HTMT)-аар үнэлсэн. Харин бүтцийн загварын харилцааг замын коэффициентууд (path coefficients), нөлөөллийн хэмжээ (effect size), мөн таамаглах чадвар (PLSpredict, Q²_predict)-аар нь үнэлсэн. Академик стресс нь түгшүүрийг статистикийн ач холбогдолтойгоор нэмэгдүүлсэн (β = 0.558, p < .001), улмаар түгшүүр нь туйлдлын хам шинжийг урьдчилан таамагласан (β = 0.454, p < .001). Түгшүүр нь GPA-д хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн (β = −0.553, p < .001), харин туйлдлын хам шинж нь мөн сөрөг нөлөөтэй байсан боловч харьцангуй бага (β = −0.240, p < .001) байв. Зуучлалын шинжилгээний үр дүнд түгшүүр нь академик стрессээс туйлдлын хам шинж болон сурлагын голч дүнд үзүүлэх нөлөөний үндсэн дамжуулах механизм болох нь тогтоогдсон. Загвар нь GPA-ийн хэлбэлзлийн 48.4%-ийг тайлбарласан бөгөөд дунд зэргийн таамаглах чадвартай байв. Хүйс нь шууд болон зохицуулагч нөлөөний аль алинд статистикийн ач холбогдол үзүүлээгүй. Судалгааны үр дүн нь академик стресс нь сурлагын гүйцэтгэлд нөлөөлөхдөө эхлээд түгшүүрээр, улмаар туйлдлын хам шинжээр дамжин дараалсан сэтгэлзүйн механизм үүсгэдэг болохыг баталж байна. Ялангуяа түгшүүр нь академик үйл ажиллагаанд төв байр суурь эзэлж буйг харуулж, их, дээд боловсролын салбарт сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн дижитал тэгш бус байдал зэрэг бүтцийн хүндрэл бүхий орчинд оюутны сурлагын амжилтыг сайжруулахын тулд сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хангах нь чухал юм.
Дэлхий даяар мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 316 сая хүн болж өссөн байгаа ба энэ нь 10 жилийн өмнөхөөс 28 хувиар их байна.Энэхүү өсөлтөд дэлхий дахины нийгмийн тогтворгүй байдал тэр дундаа Covid 19 Цар тахлын үед болон дараа хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсэн гэж дүгнэсэн. (Crime, 2023) Сүүлийн жилүүдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад нэмэгдэх хандлагатай болж, нийгмийн ноцтой асуудлын нэг болоод байна. Энэ үзэгдэл нь гэмт хэргийн шинжтэйгээс гадна нийгмийн бүтэц, харилцаа, соёлын орчинтой салшгүй холбоотой цогц асуудал юм. Иймд мансууруулах бодисын эргэлт, хэрэглээг зөвхөн эрх зүйн хүрээнд бус, социологийн үүднээс судлах шаардлага зүй ёсоор тамигдаж байна. Энэхүү судалгааны зорилго нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, хэрэглээний хэв шинж болон нийгмийн хүчин зүйлсийг илрүүлэхэд оршино. Энэхүү судалгаанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сүүлийн 3 жилд шүүхээр шийдвэрлэгдсэн 30 хэргийн материалд шинжилгээ хийсэн болно. Үр дүнгээс харахад мансууруулах бодистой холбоотой хэрэг нь ихэвчлэн хэрэглээ, хадгалалтын түвшинд төвлөрч (80%) , хэрэглэгчдийн дийлэнх нь 18-35 насны залуучууд (80%), эрэгтэйчүүд (83,3%) байна. Бодисын хувьд каннабис (60%) зонхилж, синтетик бодис (30%) нэмэгдэх хандлагатай байна. Судалгааны үр дүн нь мансууруулах бодисын хэрэглээ нь хувь хүний бус нийгмийн орчин, харилцаа, эдийн засгийн хүчин зүйлтэй нягт холбоотой болохыг харуулж байна.
Энэхүү судалгаа нь соёлын орчинд гүнзгий шингэсэн материалууд орчин үеийн хувцас өмсөх дадалд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлах шалтгаант хамаарлын загварыг боловсруулж, эмпирик байдлаар баталгаажуулах зорилготой. Судалгаанд материаллаг орчны нэг хэлбэр болох торгыг голлон авч үзэж, материаллаг соёлын онол, дизайн төвтэй үнэлгээний хандлага болон танин мэдэхүйд суурилсан хэрэглээний онолуудыг нэгтгэн материалын шинж чанарууд хэрэглэгчийн зан төлөвт хэрхэн шилжин нөлөөлдөгийг судалсан. Энэхүү судалгаанд торгыг зөвхөн гоо зүйн шинжтэй эсвэл тансаг хэрэглээний нэхмэл эдлэл хэмээн авч үзэхийн оронд бэлгэдлийн утгыг дамжуулж, хэрэглэгчийн тайлбарлах үйл явцыг бүтэцжүүлдэг идэвхтэй соёлын дамжуулагч гэж үзсэн. Судалгаанд зэрэгцээ дам нөлөөний загвар дэвшүүлж, материаллаг орчин нь хувцас өмсөх дадалд хоёр зэрэгцээ механизмын дам нөлөөгөөр нөлөөлдөг гэж тайлбарласан. Үүнд: • Хээ угалз болон загварын үнэлгээ (дизайн төвтэй зам) • Соёлын үндэстэй утга учир (утга төвтэй зам) Судалгаанд холимог арга зүйн хандлага ашигласан. Эхний шатанд мэргэжилтнүүдтэй хийсэн чанарын ярилцлагуудыг нээлттэй болон тэнхлэгт кодчиллын аргаар шинжилж, соёлын утгын далд хэмжээсүүдийг тодорхойлсон. Дараа нь эдгээр хэмжээсүүдэд тулгуурлан хэрэглэгчдийн дунд тоон судалгаа явуулж, дэвшүүлсэн таамаглалуудыг Partial Least Squares Structural Equation Modeling (PLS-SEM) аргаар шалгасан. Судалгааны үр дүнгээс харахад материаллаг орчин нь хэрэглэгчийн зан төлөвт шууд бус, тайлбарлах механизмын дам нөлөөгөөр голлон нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Ялангуяа соёлын утга нь нөлөөллийн хамгийн хүчтэй дамжуулах суваг болж, дизайн төвтэй үнэлгээнээс илүүгээр хувцас өмсөх дадалд нөлөөлж байгааг илрүүлсэн. Энэхүү үр дүн нь зэрэгцээ дам нөлөөний бүтцийг эмпирик байдлаар баталж, соёлын өвд суурилсан бүтээгдэхүүний хувьд бэлгэдлийн тайлбар нь зөвхөн гоо зүйн үнэлгээнээс илүү чухал болохыг харуулж байна. Монголын уламжлалт хээ угалзтай торгыг орчин үеийн хэрэглэгчийн зан төлөвийн онолын хүрээнд авч үзсэнээр энэхүү судалгаа нь барууны бус, соёлд суурилсан шинэ хандлагыг бүтэцчилсэн загварчлалын судалгаанд нэвтрүүлж, материал хэрхэн соёл болж, соёл хэрхэн дадал болон хувирдгийг тайлбарлахад хувь нэмэр оруулж байна.

Хураангуй: Энэхүү судалгаа нь Монголын их, дээд сургуулийн оюутнуудын дунд академик стресс, түгшүүр (anxiety), (burnout), сурлагын гүйцэтгэлийн (GPA) хоорондын харилцан хамаарлыг шинжилж, ялангуяа түгшүүр болон туйлдлын хам шинжийн зуучлагч (mediating) үүргийг тодорхойлоход чиглэсэн болно. Мөн хүйс нь академик стресс ба түгшүүрийн хоорондын хамааралд зохицуулагчийн (moderating) нөлөө үзүүлж буй эсэхийг шалгана. COVID-19 цар тахлын үед Монголын хэд хэдэн их, дээд сургуулийн 382 бакалаврын түвшний оюутныг хамруулсан хөндлөн огтлолын судалгааг явуулсан. Судалгаанд баталгаажсан хэмжүүрүүдийг ашигласан бөгөөд үүнд Academic Stress Inventory (ASI), Generalized Anxiety Disorder Scale (GAD-7), Maslach Burnout Inventory-Student Survey (MBI-SS) багтсан. Өгөгдлийг Partial Least Squares Structural Equation Modeling (PLS-SEM) аргаар боловсруулсан. Энэхүү арга нь таамаглалд чиглэсэн шинж чанартай бөгөөд ялангуяа зуучлагчтай нарийн төвөгтэй загварыг шинжлэх, онол хөгжүүлэх, судалгааны эхний шатны нөхцөлд тохиромжтой тул сонгосон (Hair et al., 2022). Хэмжилтийн загварын чанарыг найдвартай байдал (reliability), нэгтгэх хүчинтэй байдал (convergent validity), ялгарах хүчинтэй байдал (discriminant validity; HTMT)-аар үнэлсэн. Харин бүтцийн загварын харилцааг замын коэффициентууд (path coefficients), нөлөөллийн хэмжээ (effect size), мөн таамаглах чадвар (PLSpredict, Q²_predict)-аар нь үнэлсэн. Академик стресс нь түгшүүрийг статистикийн ач холбогдолтойгоор нэмэгдүүлсэн (β = 0.558, p < .001), улмаар түгшүүр нь туйлдлын хам шинжийг урьдчилан таамагласан (β = 0.454, p < .001). Түгшүүр нь GPA-д хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн (β = −0.553, p < .001), харин туйлдлын хам шинж нь мөн сөрөг нөлөөтэй байсан боловч харьцангуй бага (β = −0.240, p < .001) байв. Зуучлалын шинжилгээний үр дүнд түгшүүр нь академик стрессээс туйлдлын хам шинж болон сурлагын голч дүнд үзүүлэх нөлөөний үндсэн дамжуулах механизм болох нь тогтоогдсон. Загвар нь GPA-ийн хэлбэлзлийн 48.4%-ийг тайлбарласан бөгөөд дунд зэргийн таамаглах чадвартай байв. Хүйс нь шууд болон зохицуулагч нөлөөний аль алинд статистикийн ач холбогдол үзүүлээгүй. Судалгааны үр дүн нь академик стресс нь сурлагын гүйцэтгэлд нөлөөлөхдөө эхлээд түгшүүрээр, улмаар туйлдлын хам шинжээр дамжин дараалсан сэтгэлзүйн механизм үүсгэдэг болохыг баталж байна. Ялангуяа түгшүүр нь академик үйл ажиллагаанд төв байр суурь эзэлж буйг харуулж, их, дээд боловсролын салбарт сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн дижитал тэгш бус байдал зэрэг бүтцийн хүндрэл бүхий орчинд оюутны сурлагын амжилтыг сайжруулахын тулд сэтгэлзүйн сайн сайхан байдлыг хангах нь чухал юм.