Бидний тухай
Багш ажилтан
Хуулийн сэтгэл судлалын үндсэн ойлголт, судлах зүйл; хууль зүйн сэтгэл судлалын онол арга зүйн үндэс; хуулийн сэтгэл судлалын судалгааны арга. Мөрдөн байцаах үйл ажиллагааны сэтгэл зүй. Мөрдөн байцаагчийн психограмм. Гэрчийн сэтгэл зүй. Хохирогчийн сэтгэл зүй. Сэжигтэн бие хүний сэтгэл зүй. Шүүхийн шийдвэр гарах үйл ажиллагаа. Шүүх хурлын сэтгэл зүй. Шүүгчийн психограмм. Өмгөөллийн үйл ажиллагааны сэтгэл зүй. Өмгөөлөгчийн психограмм. Өмгөөлөгчид хандах олон нийтийн хандлага. Яллагдагчийн сэтгэл зүй. Албадан саатуулах үйл ажиллагааны сэтгэл зүй. Хорих газрын сэтгэл зүй. Гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй. Гэмт хэргийн нийгмийн сэтгэл зүйн үндэс. Женовезегийн хам шинж. Гэмт хэрэгтэнд хандах олон нийтийн хандлага, нөхөн сэргээх сэтгэл зүйн үйлчилгээ. Насанд хүрээгүй этгээдийн гэмт хэргийн сэтгэл зүй. Хорих газрын сэтгэл зүй, сэтгэл зүйн үйлчилгээ. Суллагдагсдын сэтгэл зүй. Гэр бүл, олон нийтийн дэмжлэг, харилцаа.
Хууль эрх зүйн хэм хэмжээ, эрх зүйн харилцаанд оролцогчдын зан үйлийн онцлогийг таньж мэдэх, хууль эрх зүйн үйл ажиллагаатай холбоотой хүмүүс хоорондын харилцааг зохицуулах сэтгэл зүйн арга техникийг эзэмших, хууль эрх зүйн үзэгдэлд сэтгэл зүйн талаас нь дүн шинжилгээг хийхэд шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлээр хүний хөгжлийн тулгуур асуудал болох чадавх-боломжийг авч үзнэ. Чадавхийг хөгжүүлж, боломжийг бий болгох, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судална. Мөн эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн хоорондын харилцан хамаарлыг тайлбарлах бөгөөд өсөлтийн хэв маяг, ядууст үзүүлж буй нөлөөллийг авч үзнэ. Хүний хөгжлийн бодлого, стратегиуд, тэдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг судална. Мөн институциудын хүний хөгжлийн төлөөх үүрэг хариуцлагыг тайлбарлана. Оюутнууд хүний хөгжлийг хэмжих буй түгээмэл хэмжигдэхүүн тухайлбал, ХХИ, ЖХИ, ЖЭМХ, ХЯИ-ийг тооцох, баялгийн хуваарилалт, тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг шинжлэн дүгнэх, үр дүн үнэлэх, тайлбарлах арга барилд суралцана.
Хүний хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлал, хүний чадавхид суурилсан хөгжлийн арга зам, хүний хөгжлийн хэмжүүрүүд, хөгжил дэх тэгш бус байдал, хүний аюулгүй байдал, хүний хөгжлийн төлөөх эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн төлөөх макро болон микро түвшний бодлогууд, тэдгээрийн өвөрмөц байдлын талаар ойлголт, онолын мэдлэг эзэмшүүлнэ.
Хүний хөгжлийн судалгааны аргууд, Хүний хөгжлийн талаарх онол, хандлагуудын тойм, Хүний ургийн үеийн хөгжил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, Хүний бие организм, сэтгэц, танин мэдэхүйн хөгжлийн мөн чанар, Хүний сэтгэц танин мэдэхүйн хөгжлийн талаарх байгал, нийгмийн хүчин зүйлийн маргааны тухайд, Бие хүн төлөвших, Хүйсийн үүрэг төлөвших, Хайр дурлал, гэр бүл, Дунд болон ахимаг нас, Үхэл, амьдралын төгсгөл
Хөгжлийн сэтгэл судлал хичээлээр оюутан хүний филогенез хөгжил, мөн онтогенез хөгжлийн хувьд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралын турш дахь тасралтгүй динамик хөгжлийг төрөл бүрийн онол хандлагын үүднээс тайлбарларуудтай танилцаж, харьцуулан мэдлэг бүтээнэ. Ингэхдээ насны үечлэл тус бүр дээр бие махбод, танин мэдэхүй, нийгэмшил гэсэн 3 үндсэн айн хүрээнд ерөнхий хөгжлийн зүй тогтлын зэрэгцээ тухайн насны хувьд онцлог хөгжлийн үзэгдлүүдийг тухайлан судална.
Хүний хөгжил дэх сэтгэцийн болон физиологийн бүрэлдэхүүний харьцааны асуудал, тэдгээрийг тайлбарлах оно үзэл баримтлал, хандлага. Р.Декартын дуалист үзэл баримтлал, психофизиологийн параллелизмийн онол, тархи сэтгэцийн хамаарлын асуудлыг шийдвэрлэхэд рефлексийн онолын гүйцэтгэх үүрэг. Хүний зан үйлийн идэвхтэй хариу үйлдлийн харьцааны асуудал. Тархи-сэтгэцийн асуудлыг шийдвэрлэхэд тогтолцооны онолыг ашиглах нь. Сэтгэц нь тархины эмерджент шинж. Эмерджент шалтгаант төлөв. Сэтгэц-физиологийн асуудлыг шийдвэрлэх мэдээллийн хандлага. Системт сэтгэц-физиологи. Сэтгэц-физиологийн бичилт. Нейрон болон булчин нь сэтгэц-физиологийн бичилтийн объект болох нь. Сэтгэц-физиологийн бичилт хийх төхөөрөмжийн төрөл зүйл. Сэтгэц-физиологийн лабораторын аюулгүй ажиллагаа, ёсзүйн асуудал. Тархины ЭЭГ бичлэг болон имидж. Электромиографи. Папиллографи. Электроокулографи. Амьсгалын тогтолцоо. Электрогастрофи. Зүрх судасны тогтолцоо. Арьс болон Электродермал идэвхжилт. Цочроол.
Хүний сэтгэц, практик үйл ажиллагааг тайлбарладаг рефлексийн онолын давуу болон сул тал, функциональ үйл ажиллагаа болон сэтгэцийн үндсэн үйл, үйл хөдөлгөөний зохион байгуулалтын сэтгэц-физиологи, сэтгэц-физиологийн үндсэн аргуудыг ашиглан сэтгэц-физиологийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын болон арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл болон сэтгэл судлалын судалгааны зарчим, судалгааны аргууд, зан үйлийн биологийн үндэс, сэтгэц ухамсар, ухамсарын бусад хэлбэр, танин мэдэх үйл явц, бие хүний онцлогууд болох темперамент, зан төлөв болон бие хүний онол, үзэл баримтлалтай танилцаж, судална. Мөн хүний хөгжил, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, нийгмийн зан үйл, хэвийн бус зан үйл зэрэг асуудлыг судална.
1. Бие хүний онцлог, танин мэдэх үйл явц, оюун ухаан, харилцаа, хүний хөгжлийн талаар мэдлэгтэй болох 2. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдрал дээрх үйл явц, үзэгдэлтэй холбож сурах, сэтгэл судлалын мэдлэгээ амьдралд хэрэглэж сурах 3. Оюутнуудад шинжлэх ухаанч, бүтээлч, эрэл хайгуулч хандлагыг төлөвшүүлэх
Сэтгэл зүйн зөвлөгөөний судлагдахуун нь сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс, сэтгэл зүйн зөвлөгөөний онол арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөөн дэхь орчин цагийн асуудлууд, сэтгэл зүйн гэмтэл траума ба хямрал, сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн техник, сэтгэл зүйн зөвлөгөөний ёс зүй ба зөвлөхийн үүрэг, үйлчлүүлэгч төвт сэтгэл зүйн зөвлөгөө, экзистенциал сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлийн сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн сэтгэл зүйн зөвлөгөө, психоаналитик сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө, донтолтын сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг авч үзнэ.
Сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарсан хувь хүн, хүүхэд, гэр бүлийн хүмүүст эерэгээр нөлөөлөх, асуудлаа шийдвэрлэхэд туслах, зөв шийдвэр гаргахад чиглүүлэх, амьдралын зөв дадал зуршилтай болоход сэтгэл зүйн зөвлөгөөний арга техник, зарчмуудыг оновчтой хэрэглэх ур чадварт суралцах нь хичээлийн гол зорилго юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний арга техникийг танин мэдсэнээр онолын мэдлэгээ хэрхэн ашиглах талаар олон талын мэдлэгийг өөртөө бий болгоно. Хичээл нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үүнд: 1. Хувь хүний болон гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, зөв оновчтой арга замыг олоход хэрхэн туслах вэ? 2. Хувь хүний асуудалд сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн нөлөөлөх вэ? 3. Хувь хүний асуудлыг зан үйлийн аргаар хэрхэн өөрчлөх вэ? 4. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хэрхэн сэтгэл судлалын судалгааны арга, оношилгоо, туршилтыг хэрэглэх вэ? 5. Сэтгэцийн эмгэг болон сэтгэл зүйн төрөл бүрийн өвчнүүдийг хэрхэн оношлох вэ? 6. Психоаналитик, гештальт, хүмүүнлэг сэтгэл судлалын аргуудаар хэрхэн хэрхэн сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах вэ?
Уг хичээл нь сургалтын сэтгэл зүйн үндсийг суралцагчдад ойлгуулахад чиглэнэ. Үүний тулд сурагчийн сурах үйл ба сэдэл, хөгжлийн хандлагууд, хувийн ба бүлгийн ялгаа, сургалтын орчин ба сэтгэл зүйн уур амьсгал, сургалтын үр дүнтэй аргууд зэргийг авч үзнэ. Сургалтын явцад багш сурагчийн тухайн насанд илрэх танин мэдэхүйн хөгжлийн онцлог, бие хүний ба нийгмийн танин мэдэхүйн онцлог, үеийн тэнгийн харилцааны онцлогийг харгалзах, сурагчийн хэрэгцээ ба сэдлийг танин мэдэж сургалтыг идэвхжүүлэхэд хэрхэн ашиглах, хичээлд анхааран төвлөрөх орчин нөхцлийг бүрдүүлэх зохион байгуулалт хийх зэрэг асуудлыг багтаана.
Уг хичээл нь суралцах үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, сурагчдын танин мэдэхүйн, бие хүний, сэтгэл хөдлөлийн, нийгэмшлийн онцлогийг танин мэдэж сургалтыг зохион байгуулахад тухайн насны сурагчдын эдгээр онцлогийг харгалзан үзэх чадвар, дадал бий болгох зорилготой.
Психотерапийн орчин үеийн чиг хандлага, зөвлөх мэргэжилтэнд тавигдах шаардлага, сэтгэл заслын ёс зүйн зарчим, Психоаналтик, Бодьгаль-сэтгэл зүйн, Оршихуйн, Хүн төвт, Гештальт, Зан үйлийн, Когнитив, Бодит байдлын, Феминист, Постмодерн, Гэр бүлийн тогтолцооны сэтгэл заслын онолын үндэслэлийг ойлгож, зөвлөгөө, засалд хэрэглэх мэдлэг олгоно.
Психотерапийн суурь болсон онолын үзэл баримтлалууд, тэдгээрийн зарчим, үйл явцын талаарх мэдлэг эзэмшүүлж, кейсийг эдгээр онолын үүднээс тайлбарлах чадвар, дадал төлөвшүүлэх, сэтгэл заслын үндсэн техникийг хэрэглэх чадвартай болгоход тус хичээлийн зорилго оршино.
Боловсролын хөгжлийн зүй тогтол, чиг хандлага, мэдлэгийн нийгэмд боловсролын гүйцэтгэх үүргийн талаарх суурь ойлголт, суралцахуйн онол, арга зүйн үндэс, тэнхимийн болон цахим орчинд сургалтыг зохион байгуулах хэв загвар, хөтөлбөрийн агуулга, сургалтын үр дүнг үнэлэх арга зүйн талаарх суурь мэдлэг, тэдгээрийг хэрэглэх арга зүй.
Боловсролын суурь ойлголт, суралцахуйн онол, арга зүйн үндсэн мэдлэг, түүнийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг эзэмшүүлэх.