Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээл судалгааны ёс зүй, оюуны өмч, загварчлал гэсэн 3 хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт Судалгааны ёс зүйн ойлголтууд, шударга байдал, ил тод байдал, нийтлэг зөрчлүүд болон Ёс зүйн зөвшөөрөл ба судалгаанд оролцогчийн талаар, Тоон ба чанарын өгөгдлийн ашиглалт ба хэрэглээний ёс зүй, хуурамч өгөгдөл, зохиогчийн эрх ба хэвлэн нийтлэх ёс зүйн асуудлын талаар судална. Хоёрдугаар хэсэгт Оюуны өмчийн төрлүүд, патент, хэвлэн нийлэх эрхүүд, плажеризмын тухай ойлголт, төрлүүд, үйлдэх, эс үйлдэх, плажеризмээс зайлсхийх болон түүний хор уршиг, Copyright ба зүй зохистой хэрэглээ ОУ ба Монголын нөхцөлийн талаар авч үзнэ. Гуравдугаар хэсэгт Загварын үндсэн ойлголт, төрлүүд, үнэлгээ, түүвэрлэлтийн тархалт, таамаглал шалгах талаар судалсны дараа Регрессийн шинжилгээ (cross section data), Регрессийн загварын үндсэн ойлголтууд, хөндлөн огтлолын өгөгдлийн загвар байгуулах нь талаар хэвлэгдсэн өгүүллийг жишээлэн судална. Улмаар магадлалын загварыг ашиглан хэрхэн загвар байгуулах талаар судалж эцэст нь олон хэмжээст ангиллын аргуудыг нийгмийн судалгаанд хэрхэн ашиглах болох талаар үзнэ.
Энэхүү хичээл нь судалгааны ёс зүйн суурь ойлголт, судалгааны ажил хийхэд хариуцлагатай, шударга, ил тод байх зарчмыг баримтлах мэдлэг, чадварыг эзэмшиж, үүнтэй холбоотой хандлагыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Улмаар нийгмийн судалгааны статистик загвар байгуулах үндсэн арга зүйг эзэмшсэн, загвараа зөв байгуулах мэдлэг, чадвар, хандлага олгох зорилготой. Судалгааны загварчлал, зохиогчийн эрх, хамтран бичих, өгөгдөл удирдах, хэвлэн нийтлэх үйл явц дахь ёс зүйн асуудлууд, түүнчлэн ёс зүйн зөрчлийн үр дагавар болон плажиаризмын хэлбэрүүдийг судална.