Бидний тухай
Багш ажилтан
И.Бүрэн-Өлзий /Ph.D/. Л.Буямаа /Магистрант/. ЕБС-ийн “Иргэний ёс зүйн боловсрол XII” сурах бичгийн агуулга дахь жендэрийн талаарх үзэл ойлголт, түүнд хийсэн шинжилгээ. Товч утга: Мэдээллийн эрин зуун болох XXI зуун биднээс боловсролтой, хүмүүнлэг иргэнийг бий болгохыг шаардсаар байна. Ийм ч утгаараа ирээдүй хойч үеэ зөв боловсон, соёл боловсролтой, эх оронч, хүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд багш нар тэр дундаа Нийгмийн ухааны багш нарын үүрэг ихээхэн чухал юм. “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөр нь Монгол Улсад амар амгалан, хүмүүнлэг нийгмийг бүтээх, сургууль, анги хамт олон, гэр бүлд эелдэг найрсаг уур амьсгал бүрдүүлэх, сурагчдад ёс зүйн боловсрол эзэмшүүлэх чухал ач холбогдолтой хэмээн заасан байдаг. Хүний нийгмийн хөгжлийн орчин цагийн хэрэгцээ нь хувь хүний эрхийг хүндэтгэх, ялангуяа хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүний дотор хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах буюу эрэгтэй эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдлыг тогтоохыг шаардаж байна. Тус илтгэлд сурах бичигт жендэрийн үзэл ойлголт хэрхэн тусгагдсан талаас авч үзэхэд чиглэгдсэн болно. Abstract submission: The 21st century, the age of information, still requires us to create an educated and humane citizen. In this sense, the role of teachers, especially Social Studies teachers, is very important in shaping future generations to be well-educated, cultured, patriotic and humane citizens. The "Civil Ethical Education" curriculum states that it is important to create a peaceful and humane society in Mongolia, to create a kind and friendly atmosphere in schools, classrooms, and families, and to teach students ethical education. The modern needs of the development of human society require respect for individual rights, especially the elimination of any form of discrimination, including gender discrimination, or the establishment of gender equality between men and women. The report focuses on how gender concepts are reflected in textbooks.
Эрдэмтэн, зохиолч Х.Цэдэвийн “Галдан хааны ганцаардал” дуулалт жүжгийн үзэл санааг шинжихүй Проф. И.Бүрэн-Өлзий. (Ph.D) МУИС, Баруун бүсийн сургууль Товч утга: Монголчууд бидний түүхийн бахархам нэгэн, тэр дундаа Ойрад Монголчуудын тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийн сэтгэл, оюунаа зориулсан түүхт хүмүүний тухай өгүүлсэн түүхэн сурвалжууд, басхүү уран сайхны зохиол туурвилууд цөөнгүй аж. Баатарлаг, эх оронч, бие, сэтгэл, оюунаа үл хайхрагч тийм гайхамшигт хүмүүс Та бидэнд, ирээдүй хойчид домог мэт чихэнд хоногшиж, эх орон, нутаг усаа гэх тэрхүү нандин мэдрэмж, ухаарал, гэгээрлийг бий болгосоор иржээ. Ийм л сэтгэлээс үүдэлтэй нэгэн бүтээл нь ШУ-ны гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, профессор Наваан зоч, Хаянхярваагйн Цэдэв агсны дуулалт жүжиг хэмээн үзэж болно. Түлхүүр үгс: Галдан Бошгот хаан, зөвшил, тэрслэл, авлал, арсалдал, ганцаардал, дэмийрэл.
Товч утга: Монголчууд эртнээс нааш өргөн дэлгэр нутагтаа нүүдэллэн амьдарч, хүрээлэн байгаа орчин, байгаль ертөнцөө аажмаар танин мэдэх явцдаа өвөрмөц мэдлэгийг хуримтлуулан хөгжүүлж иржээ. Энэ мэдлэг нь хэрэглээний шинжтэй байснаараа онцлог юм. Тэрхүү мэдлэгийн үндсэн дээр онолын болон хийсвэр сэтгэлгээний шинжтэй мэдлэг бий болох үндэс тавигджээ. Ингэхдээ Ертөнц дэлхий, одон гаригийн үүслийг тайлбарлах “арга билгийн сэтгэлгээ”, “язгуур таван махбодын онол” нь тэр гүн ухаан сэтгэлгээний үндэс болж хувирсан. Арга билгийн сэтгэлгээ, арга билгийн ухаан гэдгийг бид бүхэлд нь Дорно дахины сэтгэлгээний арга, гүн ухааны цогц сургаал хэмээн хүлээн зөвшөөрдөг. Чухамхүү Дорно дахины орнууд болох Эртний Энэтхэг, Хятад, Төвд, Монголд сэтгэлгээний өвөрмөц арга нь бясалгалын арга хийгээд арга билгийн сэтгэлгээ байсан бөгөөд энэ нь харилцан бие биеэсээ хамааралтай байдлаар баяжин хөгжиж улам боловсронгуй болж иржээ. Энэхүү илтгэлд нэрт эрдэмтэн профессор, номын багш Н.Хавх агсны бүтээлүүдэд дээрхи арга зүйн хандлагыг авч үзсэн хийгээд эдүгээ үзэл ойлголтын агуулгыг хэрхэн тайлбарласан талаар “Иргэний ёс зүйн боловсрол” сурах бичиг, хөтөлбөрийн жишээн дээр өгүүлэхийг зорив. Түлхүүр үгс: Сэтгэлгээний арга, арга&билиг, арга&билгийн сэтгэлгээ, арга&билгийн ёс, арга&билгийн зохицол, шүтэлцээ, туйлшрал, арга, арга зүй, арга ухаан, билиг.
Товч утга: Монгол ардын аман зохиолд нүүдэл, нутагшилттай холбоотой утга санаа цөөнгүй байдаг бөгөөд эдгээр нь монголчуудын олон мянган жилийн амьдралын явцад олж авсан мэдлэг туршлага болох байгаль, газар зүйн мэдлэг, ургамал зүйн мэдлэг, цаг уурын мэдлэг, мал аж ахуй эрхлэх мэдлэг ухааныг тусгасан судалгаа шинжилгээний нэн чухал баримт болж байдаг билээ. Нүүдэл бол монголчуудын амьдралын хэв маягийг тодорхойлогч үйл явц бөгөөд энэхүү хэв маяг нь ардын аман зохиолд зохих хэмжээнд тусгалаа олж чадсан нь нүүдэлтэй холбогдох дуу, оньсого таавар, ерөөл магтаал, зүйр цэцэн үг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлээс тодорхой харагддаг. Угсаатан зүйн судалгааны хүрээнд аман зохиол дахь утга санааг нягтлах замаар ард түмний амьдрал, ахуй орчин, шүтлэг бишрэл, үзэл санааны элементүүдийг тодруулаад түүнийгээ бодит байдал дээр угсаатан зүйн судалгаатай харьцуулан батлах боломж бүрдэх юм. Бид аман зохиолын жишээнд тулгуурлан нүүдэл хийгээд нутаг бэлчээртэй холбоотой зан үйлийн уламжлалуудыг тодруулан гаргахыг зорив. Түлхүүр үгс: Нүүдэл, нутагшил, бэлчээр, өвс ургамал, нүүдлийг тоног хэрэгсэл.
“Номонд мөргөмүй Бурханд мөргөмүй Багшид мөргөмүй” хэмээн манай ард түмэн нэн эртнээс 3 эрдэний нэгэнд багшийг шүтэж хүндэлсээр ирсэн билээ. Миний багш эгэл хэрнээ эгэлгүй, энгийн атлаа эгнэшгүй тийм сайхан хүн байсныг санахгүй бас дурсахгүй байж шавь би яахан болох билээ. Сайн багшийн шавь байх гэдэг хүн бүхэнд азтай, хувьтай хэрэг хэмээн би сүслэнэм. Ард түмэн маань “Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэлцдэг нь чухамдаа номч хүний ухаан сэтгэлийг таньж, онож хэлсэн үг бус уу.
Хураангуй: Монголчуудын түүх, соёл, бичиг үсэг, хэл, сүсэг бишрэл, зан үйл, уламжлал, ёс заншил, хүсэл мөрөөдлийг яруу сайхнаар дүрслэн үзүүлсэн аман яруу найргийн үлэмж том хэлбэр бүхий өвөрмөц бүтээл болох туулийн урлаг нь монголчуудын хүн төрөлхтний соёлын өв санд оруулсан гайхамшигт хувь нэмрийн нэг билээ. 2009 онд ЮНЕСКО-ын “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад “Монгол тууль” бүртгэгдсэн бөгөөд туульч, өвлөн уламжлагчид цөөрч буйтай холбоотой, биет бус өвийг тодотгон, хэвлэн нийтэлж, олны хүртээл болгон үлдээх зайлшгүй шаардлага тулгараад байна. Туулийг гадаад, дотоодын олон арван эрдэмтэд утга зохиол, аман зохиол судлалын талаас нь судалж түүхэн баримт, эх сурвалжууд, урлаг талаас нь хайлах, хөгжимдөх, өв тээгчид, авьяастнуудыг тодруулан арвин их бүтээл туурвилын баялаг санг бидэнд үлдээсэн байдаг. Бид өнөөдөр тэр их баялгийг үргэлжлүүлэн даяарчлал, цахим ертөнцийн өнөөгийн эрин үед тохируулан туулийг цаашид хэрхэн өвлүүлэх, заан сургах арга зүйн талаас нь судлах хэрэгцээ шаардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Түлхүүр үг: Жангар тууль, уламжлал, заан сургах арга зүй, хэрэглээ, хэрэгцээ
Abstract: In the years of transition to democracy and market relations, it can be said that the situation and the further course of the process in the social life of Mongolia in the field of religion depends on traditional and non- traditional religious relations. Although the issue of religious rights and freedom seems to be an individual issue, it is a public issue of national security, preservation of traditional culture, and the creation of physical and mental peace of citizens, so the government of MU and every citizen should pay attention to this issue. We believe that it is a right step to preserve our national consciousness and culture in the face of the globalizing world. Most importantly, the issue of religious education for citizens is extremely important. The purpose of this article is to clarify the above-mentioned issues based on sociological research from the citizens of the Western region, including the Gobi-Altai province, the mutual influence, attitudes, positive and negative aspects of many religions, and what issues need to be considered at the level of government policy in the future. Keywords: Religion, worship, freedom of worship, traditional and non-traditional religions.
Abstracts:China It has entered the era of education informatization 2.0. Education informatization has been deeply rooted in the teaching field in an all-round way, and has realized in-depth transformation of education modernization through the transformation of teaching communication, teaching methods and teaching methods. Educational informatization plays an increasingly significant role in promoting social progress, improving the quality of teaching and educational equity. From the perspective of educational informatization, this paper first traces the proposal and development process of education informatization, grasps the process and understands the current situation as a whole. Secondly, it further discusses the theoretical significance of educational informatization in promoting educational equity. Finally, combined with the high-quality development expectations of education informatization in the current and future period, it puts forward strategic suggestions for promoting educational equity. The research results are of great significance for giving full play to the advantages of educational informatization to promote the equitable development of education. Keywords: educational informatization; educational equity; educational technology