Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн бүртгэл, тайлангийн мэдээллийг уншиж гүйцэтгэлийг үнэлэх болон, төсөв төлөвлөгөө боловсруулах, удирдлагын шийдвэр гаргалтанд ашиглах хэрэгцээ шаардлага. Санхүү эдийн засгийн шинжилгээний агуулга, зорилго, судлах зүйл, төрөл, хэлбэр, шинжилгээнд ашиглагдах арга, аргачлал, шинжилгээний ажлын зохион байгуулалт, арга зүйн ойлголтуудыг судлан эзэмших, улмаар аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тогтсон үзүүлэлтийн системийг ашиглан шинжилгээний тооцооллыг хийх болон үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйн үндсийг судлана. Мөн аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн утга, агуулга, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарал, нөлөөлөх хүчин зүйлсийг судалж үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйн мэдлэг, зохих дадлага чадварыг эзэмшүүлнэ.
Бизнесийн байгууллагын санхүүгийн бүртгэл, тайлагнал, бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрхэлж байгаа үйл ажиллагаа, түүний санхүү-эдийн засгийн үр дүнд шинжилгээ хийж, өнөөгийн ба хэтийн төлөв байдалд нь үнэлгээ, дүгнэлт өгөх арга зүй, дадлага, чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална
Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.