Бидний тухай
Багш ажилтан
Физикийн судлах зүйл, судалгааны арга, Физикийн судалгааны салбарууд ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Физикийн салбарууд, Физик ойлголт ба хэмжигдэхүүн, Вектор ба скаляр хэмжигдэхүүн, Хэмжилт ба харьцуулалт, хэмжигдэхүүний нэгж, хэмжээс, Нэгжийн системүүд, Координатын систем, Тооллын систем, Хөдөлгөөн, хөдөлгөөний төрлүүд, хөдөлгөөний хуулиуд, Харилцан үйлчлэл, хүч, хүчний төрлүүд, Галилейн харьцангуйн зарчим, инерцийн хүч, Ажил, чадал, Энерги, Импульс, хадгалагдах хуулиуд, мөргөлдөөн, Эргэлдэх хөдөлгөөн, инерцийн момент, хүчний момент, импульсийн момент, Таталцлын хууль, Бодисын төлөв, төлөвийн шинж чанар, төлөвийн параметрүүүд, Бодисын бүтэц, молекул кинетик онолын үндэслэлүүд, Хатуу биеийн деформац, Хий,шингэний шинж чанар, Нягт ба ба даралт, Хий ба шингэний өргөх хүч, Хий шингэн дэх хөдөлгөөн, Дулааны физик, Дулааны процесс, Термодинамикийн хуулиуд, Хэлбэлзэл ба долгион, Дуу, Цахилгаан орон ба хүч, цахилгаан орны энерги, багтаамж, Гүйдэл ба эсэргүүцэл, Тогтмол гүйдлийн хэлхээ, Омын хуулийн хэлбэрүүд, Дамжууллын электрон онол, Соронзон орон, Индукцийн үзэгдэл, Хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, Геометр оптикийн хуулиуд, Гэрэл ойх ба хугарах, Толь ба линз, Призм, гэрлийн дисперс, Интерференц, дифракц, туйлшрал, гэрлийн сарнил, Оптик багаж, гэрлийн хурд, Эйнштейны харьцангуйн зарчим, Масс энергийн холбоо, Абсолют хар биеийн цацаргалт, Фотоэффект, Гэрлийн хоёрдмол шинж чанар, Тодорхойгүйн зарчим, Атомын загвар, Атомын спектр, Борын онол, Устөрөгчийн атом, Атомын цацаргалт, сектр, Лазер, Цөмийн бүтэц, шинж чанар, холбоосын энерги, Радиоидэвхит чанар, Цөмийн урвал, хэрэглээ, Цөмийн задрах ба нэгдэх урвал, Эгэл бөөмс ба үндсэн харилцан үйлчлэлүүд.
Энэ хичээл нь дунд сургуульд үзсэн физикийн хичээлийг давтан гүнзгийрүүлж физик ба байгаль шинжлэлийн холбоо, шүтэлцээг тогтооход болон байгалийн шинжлэлийн бусад салбарууд, хавсарга судлал, инженерийн мэргэжилд өргөн хэрэглэгддэг физикийн хууль зүй тогтол, арга зарчмуудыг судалж эзэмшихэд зориулагдсан.
Математикийн тооцоолол, програмчлалын өнөөгийн дэвшлийн ерөнхий цогц арга барилтай танилцана. Онол хийгээд туршилтын чиглэлээр үр бүтээлтэй ажиллах гарааны хурд олно. Тэгшитгэл, математик илэрхийллийг програмчлан шийд , зүй тогтлыг нь 2D, 3D дүрс болон хувирал өрнөлтэй нь тодорхойлно. Товчхондоо математик болон физикт “самбар шохойн” мэдээллээр бус үйлдэн бүтээж суралцах аргыг энэ хичээлд хэрэгжүүлнэ
Эдүгэ физик хийгээд байгалийн үзэгдэл хувирлыг математикаар илэрхийлээд улмаар компьютерийн тооцоо дүрслэл бүхий амилсан загварыг нь босгодог шинэ чиглэл буюу тоон туршилтын дэвшилд хүргээд байна. Математикийн эрэн цагийн тооцооллын жор хийгээд програмчлал, график 3D дүрслэлийн улам бүр баяжин буй номын санд тулгуурлан тооцоололт физик бас хөгжиж байгаатай танилцуулна .
Алгоритмчлал ба програмчлалын үндэс, Python хэл, Тоон аргууд, Өгөгдлийн график дүрслэл, Физик загварчлал, Visual Python зэрэг ерөнхий сэдвийг багтаана. Семинарын хичээл дээр лекцийн сэдвийг баяжуулан бас баталгаажуулан бодлого, дасгал ажиллаж, програм бичнэ.
Физикийн инженерийн мэргэжлээр суралцагч оюутанд алгоритм болон програмчлалын талаарх үндсэн ойлголт, дадал чадвар олгох, олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан физикийн тооцоо, туршилтын програм зохиох, түгээмэл хэрэглэгдэгч тоон аргуудыг ашиглан тооцоо хийх чадварыг эзэмшиж, улмаар физик загварчлал, хялбар 3D загвар систем бүтээх чадварыг олно..
Орчин үеийн физикийн асуудлуудын талаархи үндэсэн ойлголтууд, харьцангуй онол, квант механик, атомын онол, цацраг идэвхи, цөмйн урвал, цөмийн бүтэц, их энергийн физик, эгэл бөөм
Бөөмсийн хоёрдмол шинж чанарын талаар орчин үеийн онолын мэдлэгтэй болох Шредингерийн тэгшитгэлийг хялбар тохиолдолуудад хэрэглэж чаддаг болох Атом, цөмийн молекулын бүтцийн талаар системтэй ойлголтой болох Цацаргалтын спектрийн төрхөөр бодисийн бүтэц найрлагыг судлах арга үндэсийг эзэмших Цөмийн урвал, хуваагдалын талаархи үндэсэн ойлголть онолын мэдлэгтэй болох Цацраг идэвхи, түүний хор уршиг, хэрэглээ, цацрагийн хамгаалалийн талаархи ойлголтой болох Эгэл бөөм, сансарын туяаны тухай систетэй ойлголтой болох
Физикийн судлагдахуун: одон гаригаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр
Энэхүү хичээл нь МУИС-ийн ХШУИС-д элсэн суралцагчдад зориулсан МУИС-ийн ерөнхий суурь хичээл бөгөөд оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.