Бидний тухай
Багш ажилтан
Аналог болон тоон дохио, логик элементүүд, булийн алгебр, деморганы теорем, хоёртын арфиметик үйлдлүүд, хөвөх цэгтэй тоо, кодууд, тоон хэлхээний үзүүлэлтүүд, RTL, DCTL, IIL, DTL, TTL, ECL,CMOS, Гурван-төлөвт логик. Комбинацийн логик хэлхээ: Карногийн карт, Квен Масласкийн аргачлал, хугацааны диаграм, don’t care нөхцөл, хазард, MSI хэлхээ ашиглан комбинацийн хэлхээний дизайн хийх. Цуваа логик хэлхээ: Mealy болон Moore-ийн төлвийн машин, төлвийг цөөлөх, One-hot аргачлал. Ассинхрон цуваа хэлхээ, тогтвортой байх нөхцөл, урсгал хүснэгт, implication table, merger diagram, ассинхрон цуваа хэлхээний анализ. Програмчлагддаг логик: хагас дамжуулагч санах ой, програмчлагддаг логик, verilog, behavioral, structural, dataflow загварууд.
Тоон технологийн үндсэн мэдлэг, комбинацийн болон цуваа логик хэлхээ зохион бүтээх, түүний цахилгаан болон хугацааны үзүүлэлтүүд дээр хэмжилт, анализ хийх чадвар олгох. CAD дээр суурилсан тоон системийн загварчлал хийх анхан шатны чадвар эзэмшүүлэх, микропроцессорын үндсэн мэдлэг олгох.
Микропроцессор. ALU. Удирдлагын нэгж. Регистр. Архитектур. Harvard. Von Neumann. ISA. Пайплайн. Санах ойн шатлал. Микроконтроллер. Өгөгдлийн төрөл. Функц. Хувьсагч. Процесс. Компайлер. Ассемблэ хэл. Сан. GPIO. Таймер. PWM. Тасалдалт. Урьтамж. ISR. Сериал өгөгдөл дамжуулалт. UART. SPI. Аналог-дижитал хөрвүүлэлт ADC. Дижитал-аналог хөрвүүлэлт DAC. Флаш санах ой. RTC. Өгөгдөл дамжуулах протокол. RTOS. Чадлын менежмент. Бага чадлын горим. USB өгөгдөл дамжуулалт. Сенсор интерфейс. Дэлгэц. Хэрэглэгчийн интерфейс.
Энэ хичээлийн зорилго нь оюутнуудад микропрофессорын бүтэц, ажиллагаа, 32 битийн микроконтроллерийн бүтэц, програмчлал, санах ой, оролт гаралтын төрөл бүрийн төхөөрөмжүүдийг удирдах талаар авч үзэхээс гадна чадлын менежмент, бага чадлын горим, сенсорын интерфейс хийх талаар ойлголтыг олгоно. Өргөн хэрэглэгддэг микроконтроллерын нэг болох STM32 бүлийн 32-бит архитектурын ажиллагааг жишээ болгон авч үзнэ.
Хичээлийн зорилго нь оюутан аж үйлдвэрийн болон гэрийн автоматжуулалт, энтэртайнмент систем, эмнэлгийн тоног төхөөрөмж гэх мэт төрөл бүрийн салбарт улам бүр чухал болж буй эмбэддэд системийг хэрхэн зохион бүтээх талаар мэдлэг олж авах явдал юм. Ийм системийн цөм нь электроникийн техник хангамж болон холбогдох программ хангамжаар тэжээгддэг. Тиймээс холбогдох технологийн мэдлэг, электроникийн техник хангамжид суурилсан эмбэддэд системийг хөгжүүлэх, засварлах ур чадвар олгох юм. Уг хичээл нь систем дэх техник хангамжид хэрхэн дүн шинжилгээ хийх, зөв тохиргоог суулгах талаар өгүүлдэг. Хөгжүүлэлтийг бий болгож, зарим практик хэрэглээг зохион бүтээхэд ашигладаг.