МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: A Development of Non-Contact Vital Signs-Based Pediatric Pneumonia Screening System
Бүртгэлийн дугаар: P2025-5039
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 40.0 сая ₮
Хугацаа: 2026.02.01 - 2027.01.31
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Уушгины хатгалгаа нь жилд тав хүртэлх насны 1.4 сая хүүхдийн нас баралтад хүргэдэг бөгөөд энэ нь дэлхий даяарх тав хүртэлх насны бүх хүүхдийн нас баралтын 18%-ийг эзэлж байна. Уушгины хатгалгааны оношлогоог ихэвчлэн шинж тэмдэг болон биеийн үзлэг дээр үндэслэдэг. Уушгины хатгалгааны улмаас нас баралт их байгаагийн гол шалтгаан нь өвчин хүнд шатанд шилжих хүртэл нөөц багатай эмнэлгийн нөхцөлд буруу оношлогддог явдал юм. Жишээлбэл: Монголд 2-59 сартай хүүхдийн бүх шалтгаант уушгины хатгалгаа 1000 хүн амд 31.8 байсан бөгөөд 2015-2016 оны хооронд нийслэл хотод таван нас хүрээгүй 400 гаруй хүүхэд нас баржээ. Одоо уушгины хатгалгаа нь Монголд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан болж байна. Тиймээс цаг алдалгүй оношлох, өвчлөл, нас баралтаас урьдчилан сэргийлэх, антибиотикийг хэтрүүлэн хэрэглэхийг бууруулахын тулд уушгины хатгалгааны эмнэлзүйн шинж тэмдгийг нэн даруй, үнэн зөв тодорхойлох нь чухал юм. Халуурах, зүрхний цохилт болон амьсгалын тоо нэмэгдэх зэрэг амин чухал шинж тэмдгүүдийн хэвийн бус байдал нь таван нас хүрээгүй хүүхдүүдийн уушгины хатгалгааны ердийн шинж тэмдэг юм. Өмнө нь бид эдгээр амин үзүүлэлтүүдэд тулгуурласан насанд хүрэгчдийн уушгины хатгалгааны хяналтын системийг боловсруулсан. Уламжлалт үзлэг буюу хүрэлцэж амин чухал шинж тэмдгүүдийг хэмжих нь, ялангуяа таваас доош насны хүүхдүүдэд хүндрэлтэй бөгөөд тухгүй байдаг. Нөгөөтэйгүүр, зарим судлаачид гар утсанд суурилсан зайнаас уушгины хатгалгааны хяналтыг хийх аргыг санал болгосон. Гэхдээ энэ системийг клиник нөхцөлд хэрэглэхээр хараахан хөгжөөгүй байна. Цаашилбал, саяхны нэгэн судалгаагаар амин үзүүлэлтийн хэвийн бус байдлаас гадна амьсгалах (цээж хонхолзох) болон дунд зэргийн гипоксеми (хүчилтөрөгчийн ханалт) нь уушгины хатгалгаатай хүчтэй холбоотой болохыг харуулсан. Гэсэн хэдий ч цээж хонхолзох хөдөлгөөнийг зөвхөн туршлагатай эмнэлгийн мэргэжилтнүүд үнэлдэг. Саяхан Люси нар видео дээр суурилсан уушгины хатгалгаатай хүүхдүүдэд цээж хонхолзох хөдөлгөөнийг хянадаг аргыг танилцуулсан. Гэсэн хэдий ч энэ арга нь орчны гэрэлтүүлэг, region of interest (ROI)-ыг гараар тодорхойлох зэрэг хязгаарлалттай бөгөөд биеийн хөдөлгөөнтэй нөхцөлд ажиллах боломжгүй юм. Тиймээс хүүхдийн амь насыг аврахын тулд хүүхдийн уушгины хатгалгааны оношилгоонд эмнэлгийн нөөцийг сайжруулах найдвартай, үнэн зөв, практик оношлогооны хэрэгслийг боловсруулах шаардлагатай байна. Энэхүү судалгааны гол зорилго нь хүүхдийг зовоохгүйгээр уушгины хатгалгааны шинж тэмдгийг тодорхойлох шуурхай байдал, нарийвчлалыг сайжруулах явдал юм. Тиймээс энэхүү судалгаа нь таваас доош насны хүүхдэд уушгины хатгалгаа оношлох хөдөлгөөнт, хүрэлцэхгүйгээр амин үзүүлэлтүүд болон цээж хонхолзох шинж тэмдгүүдийн хэмжилтэд суурилсан илрүүлэх системийг боловсруулах зорилготой юм. Бидний өмнө нь боловсруулсан хөдөлгөөнт, үл хүрэлцэх илрүүлгийн систем болох VISC-Camera нь насанд хүрэгчдийн халдварыг тодорхойлох боломжийг харуулсан. Гэсэн хэдий ч бидний боловсруулсан амин үзүүлэлт хэмжих аргууд нь Монгол улсын Чингэлтэй төв эмнэлэгт хийсэн туршилтын хэмжилтийн дагуу хүүхдүүдэд тохиромжгүй байсан. Ялангуяа хүүхдүүдийн биеийн анатоми болон байгалийн зан байдал харилцан адилгүй байдаг. Тиймээс хүүхдүүдийн амин чухал шинж тэмдгүүдийг хэмжихэд санамсаргүй байрлалд хэмжилтийн цэгийг тодорхойлох, биеийн тасралтгүй хөдөлгөөнийг дагах алгоритм зэрэг илүү боловсронгуй алгоритмууд шаардлагатай байдаг. Түүнчлэн, бид халдвар илрүүлэх систем болох VISC-Camera-даа цээж хонхолзолтыг үнэлэх шинэ алгоритм нэмэхийг зорьж байна.

Abstract

Pneumonia causes 1.4 million under-five deaths annually, representing 18% of all under- five annual worldwide mortality. Diagnosis of pneumonia is often based on symptoms and physical examination; therefore, the main reason for the significant mortality in pneumonia is that it is misdiagnosed in resource-poor medical settings until the disease develops into a severe stage. For instance, all-cause pneumonia for children 2–59 months was 31.8 per 1000 population in Mongolia, and over 400 children under the age of five died in the capital city from 2015 to 2016. Now pneumonia is the second leading cause of under-five child mortality in Mongolia. Therefore, it is essential to instantly and accurately identify the clinical symptoms of pneumonia to increase timely diagnosis, prevent significant morbidity and mortality, and reduce antibiotic overuse. Vital signs abnormality such as fever and increased heart and respiratory rates are the typical symptoms of pneumonia in children under five years old. Previously, our laboratory developed a contact-type pediatric pneumonia screening system using these vital signs. However, conventional contact type vital signs measurements are intrusive and uncomfortable for examinees, especially in the case of children under five. On the other hand, Räsänen et al. proposed a concept of a mobile phone-based non-contact pneumonia screening. However, this system has not been developed for clinical settings yet. Furthermore, a recent study showed that increased work of breathing (chest indrawing) and moderate hypoxemia (oxygen saturation) were strongly associated with pneumonia in addition to the vital signs abnormality. However, chest indrawing is only assessed by experienced medical professionals. Recently, Lucy et al. have proposed video-based chest indrawing monitoring in children with pneumonia. However, the method has limitations in environmental illumination, manually determined chest's region of interest (ROI), and it could not work in body-moving conditions. Thus, there is an urgent need to develop reliable, accurate, and practical diagnostic tools to improve medical resources in pediatric pneumonia diagnosis to save children's lives.

Түлхүүр үгс:
Contactless-Screening-System
Non-Contact-Vital-Sign-Measurement
Pediatric-Pneumonia
Chest-Indrawing
Англи нэр: Neonatal Intensive Care Unit's Monitoring System
Бүртгэлийн дугаар: P2024-4798
Санхүүжүүлэгч: Thermo-Foundation
Мөнгөн дүн: 3.3 сая ₮
Хугацаа: 2024.09.30 - 2025.06.29
Захиалагч: University of Electro-Communication
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Эмнэлгийн технологи хөгжихийн зэрэгцээ нярайн эндэгдэл ихээхэн буурч байгаа ч эрчим эмчилгээний тасагт шаардлагатай амь нас аврах, нярайн хүүхдүүд урт хугацаагаар эмнэлэгт хэвтэх тохиолдол эрс нэмэгдэж байна. Үүнд нярайн амин үзүүлэлтүүдийг хянах, ялангуяа амьсгалын системийн үйл ажиллагааг хянах, шалгах шаардлага өндөр байдаг бөгөөд хүүхэд бүр харилцан адилгүй, өөрийг илэрхийлэх чадамж муутай байдаг тул өдөр шөнөгүй хяналт тавих шаардлагатай байдаг. Энэ судалгаанд бид дулааны камерт суурилсан нярайн амин үзүүлэлтийг зайнаас хэмжих системийг (ДНХС) зохион бүтээх, тэр дундаа амьсгалын системийн үйл ажиллагааг хянах, үнэлэхэд туслах зорилготой зайнаас хянах төхөөрөмж хөгжүүлэх, ойлголт, тодорхойлолтыг боловсруулах, практик хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Уг төхөөрөмж нь нярай хүүхдэд тохиромжтой, энгийн хэрэглээтэй, бие суурилуудаг мэдрэгч төхөөрөмжүүдийн сул талыг арилгах, маш шинэлэг аргачлалд суурилсан бөгөөд ЭЭТ-д хяналт тавих, гэрийн эмнэлгийн асаргааны ачааллыг хөнгөвчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Abstract

In recent years, as the birth rate declines and the population ages, and as medical technology and perinatal care advance, the neonatal mortality rate has declined significantly. On the other hand, the number of cases requiring life-saving, intensive care, long-term hospitalization in the NICU, and living at home after discharge from the hospital is rapidly increasing. Vital signs are important objective indicators of various conditions of biological activities, but children are still immature and have difficulty in communication, so day and night monitoring is necessary. In this study, we develop a non-contact device based on thermal image sensing technology that is easy to use, determine the concept and specifications for practical application, and investigate applications for assisting judgment of the respiratory system, the most common organ in pediatric patients. The device is expected to overcome the weakness of complicated contact-type devices for use in children, and is expected to be extremely innovative and contribute to monitoring in NICUs and easing the burden of home medical care. Non-contact vital sign measurement is attracting increasing attention. Non-contact vital sign measurement devices are attracting attention because they reduce the burden on patients and health care workers by eliminating much of the time and effort required to install, remove, and otherwise operate such devices. Especially in light of the recent epidemic of infectious disease spread, the development of non-contact vital sign measurement devices is urgently needed because non-contact itself reduces the risk of infection. This research aims to realize non-contact measurement of body temperature, heart rate, and respiratory rate using advanced thermal image processing, using only a small, easy-to-use thermographic camera. The figure shows a comparison with conventional contact-type devices, clarifies the principle of operation of the non-contact measurement method, and summarizes the challenges and expectations of this research.

Түлхүүр үгс:
Non-Contact-Vital-Sign-Monitoring
Respiration-Monitoring
Thermal-Imaging
Neonatal
Monitoring-System
Contactless-Screening-System




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар