МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS300
Багц цаг: 3

Зорилго

Физикийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийн мэдлэгийг эзэмшүүлэх, дифференциал тэгшитгэлийн суурь аргуудыг судалгаанд ашиглах чадвар эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS200
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь хоёр хэсгээс тогтох бөгөөд эхний хэсэгт магадлалын онолын үндсэн ойлголт, магадлалын онолын үндсэн дүрмүүд, санамсаргүй хэмжигдэхүүн, түүний характеристик, түгэлтийн функцүүд, чанарууд, тасаралтгүй санамсаргүй хэмжигдэхүүн, хоёр санамсаргүй хэмжигдэхүүнийг илэрхийлэх аргуудтай танилцана. Сүүлийн хэсэгт комплекс тоо, түүн дээрх үйлдэл, комплекс хувьсагчийн функц, түүний шинж чанар, дифференциалчлах ба интегралчлах, үлдэц, аналитик функц, аналитик үргэжлэл, конформ буулгалттай танилцана.

Зорилго

Физикийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад магадлалын онол, комплекс анализийн суурь мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS202
Багц цаг: 1

Товч агуулга

- Физикийн суурь бүлэг болох механикийн онол, хууль зүй тогтол, зарчим, ухагдахуун ойлголтуудыг батжуулах, - тодорхой физик туршилтуудыг лабораторийн нөхцөлд явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн алдааг тооцож сурах нь цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам нь болох юм. - Мөн хэмжилтээр олж авсан хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолоо үндэслэн дүгнэлт гаргах, - хичээлээр олж авсан мэдлэг, чадвар дээрээ тулгуурлан хэрэглээний физик, инженерийн практик дахь хялбар жишээний физик үндсийг ойлгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,

Зорилго

Физикийн тулгуур бүлгүүд болох механикийн онол, хууль зүй тогтол, ухагдахуун ойлголтууд дээрээ тулгуурлан тодорхой туршилтуудыг явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн алдааг тооцож сурах нь цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам нь болох юм. Мөн хэмжилтийн хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолоо үндэслэн дүгнэлт гаргаж сурах юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS201
Багц цаг: 3

Товч агуулга

Тооллын систем, материал цэгийн кинематик, нормаль ба танггенцилаь хурдатгал, Галилейн хувиргалт, Галилейн хувиргалт, Лоренцийн хувиргалт, материал цэгийн динамик, Ньютоны хуулиуд, биеийн масс, материал цэгийн импульс, импульсийн момент, хүчний момент, материал цэгийн системийн импульс ба импульсийн момент, массын төв, хадгалах хуулиуд, инерциаль бус тооллын систем, инерцийн хүчнүүд, хатуу биеийн динамик, инерцийн моментийн тензор, тэнхлэгтэй харьцангуй инерцийн момент, Эйлерийн тэгшитгэл, нутаци, гироскопийн прецесси, гармоник хэлбэлзэл, унтрах ба албадмал хэлбэлзэл, долгион, интерференци, Допплерийн үзэгдэл , шингэн ба хийн механик, хувьсах маастай биеийн хөдөлгөөн (Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.)

Зорилго

Ерөнхий физикийн төвшинд механикийн үндсийг эзэмшүүлэх зорилготой бөгөөд уг хичээл нь сонгодог физикийн суурь байдаг нь ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS212
Багц цаг: 4

Товч агуулга

Физик гүнзгий II хичээлээр температурын тодорхойлолт, термодинамикийн үндсэн хуулиуд, бодисын төлвүүд, хувийн болон далд дулаан багтаамжууд зэрэг макро төвшний хэмжигдэхүүнүүдийг судлахаас гадна микро төвшинд буюу молекул кинетик онолоор, хийг идеальчилж, Планкын тогтмол болон температурын холбоосыг гаргаж ирнэ. Цаашлаад молекцлын хурдаар түгэх түгэлтийг судлана. Хийн хувьд дулаан багтаамжийг тодорхойлж, түүнд шингэх дулаан болон тухайн хийн гадаад орчиндоо хийх ажил, дотоод энергийн өөрчлөлтүүдийг тооцох, Термодинамикийн I хуулийг хэрхэн ашигладаг тухай танилцана. Мөн төлвийн функцүүд болох даралт, эзлэхүүн, температур, энтропи, энталпи, Гиббсийн чөлөөт энерги зэрэг физик хэмжигдэхүүнүүдийг тодорхойлж тэдгээрийг хэрэглээг, нөхцөл бүр дээр тухайлчлан судлах болно. Мөн Ерөнхий физик II хичээлээр гэрлийн бөөмлөг шинж чанар буюу Ньютоын зарчим, мөн долгиолог шинж чанар буюу Гьюгенсийн зарчмуудыг хослуулан судлах ба төрөл бүрийн оптик төхөөрөмжүүд, үүнд шилэн болон толин линзүүд, дифракцын тор, интерферометр зэрэг багажуудын ажиллах зарчим, онолын үндсийг судалж, бусад физикийн салбарт хэрхэн ашигладаг тухай танилцаж, цааш үргэлжлүүлэн судлах, туршилтын багаг схем бие даан боловсруулах чадвар олгоно. Гэрлийн бөөмлөг болон долгиолог хосолмол шинж чанарыг янз бүрийн үзэгдлийн хувьд харьцуулан судалснаар квант физикийн долгион функцийн онолтой танилцах суурь тавигдана.

Зорилго

Физик гүнзгий II хичээлээр термодинамик, молекул кинетик онол, геометр болон долгион оптик судлана. Термодинамик, түүнийг микро түвшинд судлах ба энэ нь статистик физикийн суурь үндэс болохоос гадна магадлалын онолтой нягт уялдана. Геометр оптик, оптик төхөөрөмжүүд, оптикийн хуулиудыг судлахаас гадна гэрлийн долгиолог чанар, түүний интерференций судлах бөгөөд долгиолог шинж чанар дээр тулгуурласан төхөөрөмжүүд, дифракцийн тор, интерферометр, спектрометрийг нарийвчлан судлах ба энэ нь орчин үеийн физикийн шинжлэх ухаанд хэрэглэгдэх техникүүд, атомын физик, квант физикийн тулгуур суурь болно

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS213
Багц цаг: 1

Товч агуулга

- Хийн кинетик онолын үндсэн ойлголтуудыг баталгаажуулж, туршилтийн хуулиудыг туршлагаар шалгах, - дулааны физикийн туршилтуудыг лабораторийн нөхцөлд явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн боловсруулах, түүнийг тайлагнах суралцах нь цаашид судалгаа хийх эхний алхам нь болох юм. - Мөн хэмжилтээр олж авсан хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолоо үндэслэн дүгнэлт гаргах, - хичээлээр олж авсан мэдлэг, чадвар дээрээ тулгуурлан хэрэглээний физик, инженерийн практик дахь хялбар жишээний физик үндсийг ойлгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,

Зорилго

Физикийн тулгуур бүлэг молекул физикийн онол, хууль зүй тогтол, ухагдахуун ойлголтууд дээрээ тулгуурлан тодорхой туршилтуудыг явуулж, физик хэмжилт хийх, хэмжилтийн алдааг тооцож сурах нь цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам нь болох юм. Мөн хэмжилтийн хамаарах болон үл хамаарах утгуудаар график байгуулан, математик ойлголтуудын тусламжтайгаар боловсруулалт хийж, физик хууль зүй тогтолууд дээрээ үндэслэн дүгнэлт гаргаж сурах юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар