МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): K.Luvsanbat, Т.Төртогтох, Т.Бэгзсүрэн, М.Отгонбаатар, G.Srikanth, O.Ichiro, Д.Эрдэнэбаатар
"Space radiation induced failure rate calculation method using energy deposition probabilityfunction for high-voltage semiconductor device" MATERIALS TODAY COMMUNICATIONS, vol. 35, no. June 2023, pp. 105499, 2024-5-24

https://doi.org/10.1016/j.mtcomm.2023.105499

Хураангуй

With the development of modern space technology, it is necessary to use onboard highvoltage power systems to supply increased electric power demand. High-voltagesemiconductor devices are the critical components in the system. According to the increase inthe power system bus voltage, malfunction of high voltage power semiconductor devices dueto space radiation becomes the most critical issue for designing the system. What we need toreduce the risk is failure rate calculation for the high-voltage semiconductors used in thesystem and selecting appropriate devices and the bus voltage. This risk can be reduced bycalculating the probability of damage caused by space radiation for high-voltagesemiconductor devices. In this study, the energy deposition probability function of a siliconsemiconductor device has been developed in a more comprehensive way using the Geant4simulation toolkit. This method makes it possible to calculate the safe operating voltage of anysemiconductor device in space depending on the shape, size, applied voltage, dopingconcentration, and space radiation flux. Furthermore, using this comprehensive method fordefining the safe threshold applied voltage of a high-voltage PiN diode of spacecraft in lowearth orbit and compared it to a reference.

Зохиогч(ид): М.Алтансүх, Т.Бэгзсүрэн, Д.Улам-Оргих, М.Отгонбаатар, Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох
"Аянга цахилтын тархалт, байршил тодорхойлох судалгаа: Улаанбаатар хотын цахилгаан соронзон шуугиан ба V-Poteka", Шинэ үеийн залуу судлаач, 2024-5-10, vol. 2024, pp. 1

Хураангуй

Олон улсад аянга бүртгэдэг систэм олон байдгаас гадна өгөгдөл нь олон нийтэд нээлттэй байдаг. Аянга цахилтын тоон хэмжээг тэдгээр системүүд бүгдийг хүлээн авч буй мэт боловч Монгол оронд аянга бүртгэх станц байхгүй тул бага эрчимтэй аянга бүртгэгдэхгүй байна. Иймд энэ ажлаар Монгол орны аянга цахилт илрүүлэх ба аянгын эрчмийг тодорхойлох аргачлалыг авч үзэн системийн дизайныг зохион бүтээсэн. Цахилгаан соронзон шуугиан хэмжих диполь антен хийн “SDRPLAY” радио спектр анализер ба түүний програм хангамж тусламжтайгаар Улаанбаатар хотын шуугианыг хэмжсэн бөгөөд шуугианы хэмжээ нь -110 -аас -120 dBm хооронд хэмжигдэв. МУИС-д аянгын дохио амжилттай бүртгэгдэж, мэдээлэл цуглуулж байгаа ч бид нарийвчилсан боловсруулалт хийхээр Японы Хоккайдогийн их сургуультай зөвлөлдөж Япон улсад байдаг станцуудтай синхрон ажиллах системийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд: • Монгол орны аянга цахилтын тархалтыг судлах, байршил тодорхойлох, системийн дизайн бүтээсэн. • МУИС-ийн номын сан дээрх хэт бага давтамж (VLF) дахь шуугианы түвшин тодорхойлсон. • Япон улсын V-Poteka аянга бүртгэгч системийг судлах, МУИС номын сан дээр суурилуулсан, тохируулга хийгдсэн. • Цаашид Монголд станцын тоог нэмэгдүүлэх мөн Япон улсад байдаг станцуудтай синхрон ажиллах системийг байгуулахаар төлөвлөж байна. • Хүчтэй аянга цахилгаантай бороо, шуурга болохыг урьдчилан мэдэгдэх.

Зохиогч(ид): Г.Дашням, Г.Анар, Т.Төртогтох, Т.Бэгзсүрэн, М.Отгонбаатар, Д.Эрдэнэбаатар, Б.Бат-Отгон
"NI-MH баттерейны багтаамж болон дотоод эсэргүүцэл тодорхойлох LabVIEW системийн хөгжүүлэлт" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 35, no. 594, pp. 37-42, 2024-4-16

https://journal.num.edu.mn/physics/article/view/6627

Хураангуй

Энэ ажлаар дахин цэнэглэгддэг батарейны багтаамж болон дотоод эсэргүүцлийг хэмжих LabVIEW систем хөгжүүлсэн. Ингэхдээ Panasonic үйлдвэрийн AA хэмжээтэй Eneloop батарейны багтаамж, дотоод эсэргүүцлийг электроник ачаа (DL3021), програмчлагддаг тэжээлийн үүсгүүр (DP821), DAQ NI-9219 болон термохос ашиглан автоматаар хэмжиж авах аргыг боловсруулсан.

Зохиогч(ид): О.Баярцэцэг, Г.Даваадулам, Т.Төртогтох, М.Отгонбаатар, Ө.Баярсайхан, Д.Эрдэнэбаатар, Т.Бэгзсүрэн
"Гиперспектр буюу хэт олон сувагт “LCTF” камер ашиглан ургамлыг төрөл зүйлээр ангилан ялгах шинэ алгоритм" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 35, no. 594, pp. 21-29, 2024-4-10

https://journal.num.edu.mn/physics/article/view/5602

Хураангуй

Энэ судалгааны хүрээнд хэт олон сувагт LCTF (Liquid Crystal Tunable Filter) буюу шингэн кристалл шүүлтүүртэй камерын тусламжтай ургамлын зүйлийг түүний спектр шинж чанарт тулгуурлан ялгаж, навчны талбайн индекс LAI (Leaf Area Index) тооцож гаргах шинэ алгоритмыг туршин үзэв. 2022 оны 7-р сарын эхний долоо хоногт Хар Ямаат байгалийн нөөц газарт хэд хэдэн бодит талбарт LCTF камераар хээрийн ургамлуудын зургийг авч, цуглуулсан зурган мэдээллээс ургаж буй олон зүйлийн ургамлуудын гэрлийн ойлтын спектрийг дүрс боловсруулах аргаар ялгаж, түүгээр спектр сан үүсгэв. Үүсгэсэн сангийн мэдээллээс бид улаан хилийн зурваст тулгуурлан өвслөг ургамлын зүйлийн бүрдлийг тодорхойлох алгоритм туршиж үзсэн. Тухайн алгоритмаар навчны талбайн индексийг мөн тооцож гаргахад эрүүл ургамлыг хагдарсан өвс болон ургамал бус зүйлээс 95% дээш нийлэмжтэй ялгаж байна. Энэ ажлын үр дүнд ургамлын төрөл зүйлийг машинаар олон сувагт камерын тусламжтай өндөр нарийвчлалтай ялгах боломжтойг харуулж байна. Цаашид орчин үеийн хиймэл дагуул, дроноор авсан зургаас уг бидний хөгжүүлсэн алгоритмыг ашиглан хаана ямар төрөл зүйлийн ургамал хэр хэмжээгээр ургаж буйг ялгах боломж бүрдэх юм.

Зохиогч(ид): Г.Даваадулам, Т.Бэгзсүрэн, Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, М.Отгонбаатар, Т.Бадамхатан
"Ургамлын пигментийн агууламжийг ойлтын спектрт тулгуурлан тодорхойлох, тооцоолох алгоритм" Физик технологийн хүрээлэнгийн бүтээл, vol. 49, no. Vol. 49 No. 13 ISSN 2707-3149, pp. 112, 2022-10-21

https://ipt.ac.mn/c/r?content=3613975

Хураангуй

Навчны пигментийн агууламжийг cпектрометрийн хэмжилтийн үр дүн дээр тодорхойлж, тооцоолох нь хөдөө аж ахуйн менежментийг сайжруулах ач холбогдолтой. Үзэгдэх болон хэт улаан гэрлийн муж дахь спектрийн өгөгдөл дээр тулгуурлан ургамлын эрүүл мэнд, өвчин эмгэг, стрессийг тогтоох, биохимийн болон пигментийн агууламжийг тодорхойлох боломжтой. Хлорофилл a+b, каротеноидын агууламж, хөндлөн огтлолын усны зузаан, хуурай бодис, бор пигментийн агууламж, бүтцийн параметр, навчны талбайн индекс зэрэгт үндэслэн ургамлын спектрт ойлтын хэлбэрийг урьдчилан таамаглах боломжтой загварууд байдаг (PROSPECT). Нөгөө талаас хэрэв навчны спектрийн өгөгдөл байвал математик оновчлол, тусгай алгоритм ашиглан дээрх дурдсан параметрүүдийг тодорхойлох боломжтой. Энэ ажлаар навч дээр ойсон гэрлийн спектрийн өгөгдөл дээр тулгуурлан пигментийн агууламжийг тодорхойлох математик загвар, код бичиж баталгаажуулах үндсэн зорилготой ба 410-940 нм хүртэл 18-н өөр сувагт гэрлийн ойлтын спектрт эрчмийг бүртгэдэг багаж зохион бүтээн төрөл бүрийн ургамлын спектрийн мэдээллийн санг бий болгох дэд зорилготой. Бид МАТЛАБ программ ашиглан “Script” хэлээр код бичсэн. Загварын оролтын пигментийн параметрүүдийг концентрацаас хамааруулан симуляци хийхэд үзэгдэх гэрлийн мужид пигментийн концентрац нэмэгдэхэд ойлт буурч байсан. Түүнчлэн хэмжилтийн ойлтын спектрээс нь пигментийн концентрацийг олох алгоритм бичив. Энэ алгоритмыг ашиглан Populus tremuloides, Euphorbia esula зүйлийн ургамлын навчны хэмжилтийн спектрийн өгөгдлөөс пигментийн агууламжийг тус бүр тодорхойлсон.

Зохиогч(ид): Г.Даваадулам, Т.Бэгзсүрэн, Д.Эрдэнэбаатар, T.Badamkhatan, Т.Төртогтох, М.Отгонбаатар
"Ургамлын пигментийн агууламжийг ойлтын спектрт тулгуурлан тодорхойлох, тооцоолох алгоритм", Монголын физикийн нийгэмлэгийн ЭШ хурал, 2022-10-21, vol. 015, pp. 22-23

Хураангуй

Навчны пигментийн агууламжийг cпектрометрийн хэмжилтийн үр дүн дээр тодорхойлж, тооцоолох нь хөдөө аж ахуйд хлорофилийн менежментийг сайжруулах түлхүүр юм. Үзэгдэх болон хэт улаан гэрлийн муж дахь спектрийн өгөгдөл дээр ургамлын эрүүл мэнд, өвчин эмгэг, стрессийг тогтоох, биохимийн агууламж, мөн навч доторх фигментийн концентрацийг тодорхойлох боломж бий. Хлорофилл a+b, каротиноид агууламж, хөндлөн огтлолын усны зузаан, хуурай бодис, бор пигментийн агууламж, бүтцийн параметр, навчны талбайн индекс зэрэгт үндэслэн ургамлын спектрт ойлтын хэлбэрийг урьдчилан таамаглах боломжтой загварууд байдаг (Жишээ нь: “PROSPECT”). Нөгөө талаас хэрэв навчны спектрийн өгөгдөл байвал математик оновчлол, тусгай алгоритм ашиглан дээрх дурьдсан параметруудыг тодорхойлох боломжтой. Энэ ажлаар навч дээр ойсон гэрлийн спектр дээр тулгуурлан пигментийн агууламжийг тогтоох математик загвар, машин код бичиж баталгаажуулах үндсэн зорилготой ба 410-940 нм хүртэл 18-н өөр сувагт гэрлийн ойлтын спектрт эрчмийг бүртгэдэг багаж зохион бүтээн төрөл бүрийн ургамлын спектрийн мэдээллийг санг бий болгох дэд зорилготой. “MATLAB” програм ашиглан “Script” хэлээр код бичсэн. Загварын оролтын пигментийн параметрүүдийг концентрацаас хамааруулан симуляци хийхэд үзэгдэх гэрлийн мужид пигментийн концентрац нэмэгдэхэд ойлт буурч байсан. Түүнчлэн хэмжилтийн ойлтын спектрээс нь пигментийн концентрацийг олох алгоритм бичив. Энэ алгоритмийг ашиглан Populus tremuloides зүйлийн модны навчны хэмжилтийн спектрийн датанаас пигментийн агууламжийг тодорхойлоход хлорофил 5 µг/см2, каротенойд 6 µг/см2, антоцианин 0 µг/см2 байсан. Оновчлол ашиглан хамгийн тохирох пигментийн концентрацад харгалзах спектрийг олох алгоритмийг бичсэн.

Зохиогч(ид): Т.Бэгзсүрэн, Д.Улам-Оргих, М.Отгонбаатар, Б.Төгөлдөр
"Коронавируст халдвар (Ковид-19)-ын динамик тооцоолол БА ХӨЛ ХОРИО, ДАРХЛААЖУУЛАЛТЫН НӨЛӨӨ", КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТУРШЛАГА, СУРГАМЖ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ХУРАЛ, 2022-10-4, vol. 1, pp. 45

Хураангуй

Хураангуй: Халдвар тархалтын урьдчилсан тооцооллыг гаргахдаа халдвар тархалтын хурд, өдөрт хэдэн хүн халдвар авсан болон өртөх эрсдэлтэй хүний тоо, вакцин хийлгэсэн хүмүүсийн тоо, вакцины үр нөлөө гэх мэт олон тоон мэдээлэлд суурилж хийдэг. Эдгээр тоон мэдээллээ холбож, нэг систем тэгшитгэлүүд болгодог. Энэ систем дифференциал илэрхийллүүдээр бичигдэнэ. Олон улсад түгээмэл хэрэглэгддэг “SEIR” загвараас бид үүнээс жишээ авч манай улсын нөхцөл байдалд тохируулан сайжруулж, загварыг цар тахлын үед ажиллуулж үр дүнг танилцуулсан. Ийм загварчлалын тусламжтай болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх, халдварт өвчний тархалтыг хэрхэн бууруулах зэрэг асуудалд үнэлгээ дүгнэлт өгөх боломжтой. Харин бид Монголын нөхцөлд тохируулан сайжруулсан SEIRQDP загварыг шинээр боловсруулан хэрэглэж байгаа бөгөөд урьдчилсан тооцоо бодит байдалтай нийлэмж өндөр байна. Энэ загвар бодитоор бүртгэх боломжгүй өвчний нууц хугацаандаа яваа болон нийгэмд халдвар тээгч шатандаа яваа хүмүүсийн тоог тооцоолж гаргаж ирдэг. Дархлаажуулат болон хөл хорио тогтоох нөлөөг загварт оруулж өгсөн нь ямар нэг шийдвэр гаргахаас өмнө нөлөө нь ямар байхыг тооцоолох боломжийг энэ динамик систем олгодог. Энэ илтгэл 2 үндсэн хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэгт урьдчилсан таамаглал ажиллуулах ач холбогдлын талаар ярьна. Дельтагийн оргил үетэй тааруулан цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг нээхэд бид 5/9 зарчим санаачилан ЭМЯ, БШУЯ-нд танилцуулсан нь үндэслэлтэй байсан тул 2021-2022 оны хичээлийн жилийн эхний хагаст улс орон даяар хэрэгжүүлсэн. Хичээлийн жилийн I улиралд 5/9 зарчим баримталснаар сургууль, цэцэрлэгт КОВИД голомтлон тархаагүй. ХӨСҮТ-ийн судалгаагаар хичээлийн жилийн эхний улиралд Улаанбаатар хотын 69 цэцэрлэг, 413 сургуульд коронавируст халдвар бүртгэгдсэн боловч огт голомтолж тарсан тохиолдол огт гараагүй нь 5/9 зарчим оновчтой байсныг илтгэж байгаа юм.

Зохиогч(ид): Т.Төртогтох, Т.Бэгзсүрэн, М.Отгонбаатар, Д.Эрдэнэбаатар, Б.Сувданцэцэг, М.Алтансүх
"Development status of TEMUULEL 1U CubeSat project", Asian Conference on Remote Sensing, Монгол, 2022-10-4, vol. 2022, pp. e-proceedings 23 дахь илтгэл

Хураангуй

The advantages of standardized launch systems, small size, short development time, and the use of COTS elements have led to a significant evolution in the development of small satellite technology, as can be seen from the number of small satellites launched each year. A 1U Cubsat-class satellite launched by Mongolia in 2017 was the first action taken in the process of creating and mastering this technology. This CubeSat project was started as part of the BIRDS project, a global collaboration led by the Japan- based Kyushu Institute of Technology. The BIRDS project's primary objective, which was achieved, was to aid in educating developing nations' human resources on space technology. The Mongolian team has three members who studied graduate program during the project. The first satellite of Mongolia was designed, developed, assembled, and tested by those team members, while they were in Japan. But operated from Mongolia, after the release of the satellite from ISS. As the team defined, their next step is to build a satellite inside the country to own the space technology which was never done before. For several reasons, a CubeSat was the best place to start, including the project's modest overall budget, potential risks associated with building internally for the first time, and the opportunity of developing human resources in this field at the university. As a result, the TEMUULEL 1U CubeSat project was launched in 2019. In the latter half of 2023, the satellite will launch into space. TEMUULEL is a satellite for technological demonstration that has five challenging missions. Missions include picturing the earth from space, collecting data remotely, demonstrating low-cost solar panels in space, reprogramming a standardized interface board in orbit, and delivering non-volatile memory into space to carry citizen wishes. The presentation provides a high-level summary of the TEMUULEL project's missions and current state of development.

Зохиогч(ид): М.Алтансүх, Д.Улам-Оргих, Т.Бэгзсүрэн, Ж.Дөлгөөн, М.Отгонбаатар, Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, М.Ананд
"Монгол орны аянга цахилтын тархалтыг тодорхойлох ба аянгын цахилтын байршил тогтоох сүлжээ зохион бүтээх нь " МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 33, no. Vol. 33 No. 562, pp. 8, 2022-5-24

https://journal.num.edu.mn/physics/article/view/977

Хураангуй

Дэлхийг хамарсан аянга илрүүлэх систем олон байдгаас гадна өгөгдөл нь олон нийтэд нээлттэй мэдээллийг түгээдэг. Аянга цахилтын тоон хэмжээг тэдгээр системүүд байршлаар бүгдийг хүлээн авч буй мэт боловч Монгол оронд аянга бүртгэх станц байхгүй тул бага эрчимтэй аянга бүртгэгдэхгүй байна. Иймд энэ ажлаар Монгол орны аянга цахилт илрүүлэх ба аянгын байршлыг тодорхойлох аргачлалыг авч үзэн системийн дизайныг зохион бүтээсэн. Орчны цахилгаан соронзон бохирдол, нарны цацаргалт, хүмүүсийн үйл ажиллагаанаас хамааран аянга бүртгэх системийн эхний даалгавар нь зөвхөн аянгын цахилгаан соронзон сигналыг шүүх байдаг тул бид маш бага давтамжийг (VLF) шүүдэг 2-р эрэмбийн дифференциал аналог шүүлтүүрийг давхарлаж туршиж үзсэн. Шүүлтүүрийн харьцангуй нэвтрүүлэх чадвар 1.0 kГц – 50 kГц хүртэл 50% дээш, 0.8 kГц – 200 kГц гадна мужид 5.0% -иас бага байгаа нь шүүлтүүр зарчмын дагуу ажиллаж байна. “Atmel SAM3X8E ARM Cortex-M3 CPU” процессор дээр өгөгдлийг хүлээн авах, хадгалах, дамжуулах үйлдлийг хийсэн. МУИС-д аянгын дохио амжилттай бүртгэгдэж байгаа ч бид нарийвчилсан боловсруулалт хийхээр Японы Хоккайдогийн их сургуультай зөвлөлдөж байна. Аянга цахилгаан нь 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэлх хугацаанд тархаж, 7 дугаар сард аянга цахилтийн оргил үе байдаг. Аянгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх нь тухайн бүс нутгийн аянга болон түүнтэй холбоотой ослын талаар тодорхой ойлголттой байх шаардлагатай.

Зохиогч(ид): Д.Эрдэнэбаатар, Т.Бэгзсүрэн, Т.Төртогтох, Д.Улам-Оргих, М.Отгонбаатар, Ж.Дөлгөөн, М.Алтансүх, O.Gerelmaa
"MICROSATELLITE DEVELOPMENT AND SPACE INITIATIVIE IN MONGOLIA", Japanese Geoscience Union (JpGU) Meeting, Japan, 2022-5-22, vol. 2022, pp. 1

Хураангуй

In recent years, developing countries have emerged in the space sector gradually. Since the technology miniaturization effect takes place in any field, the space technology field is involved in the trend. On the other hand, the know-how of space technology has been spread worldwide and shifted to the commercial road. Developing countries established their own space agency or related organization and declared the space policy by considering this new trend. Some country, for instance Mongolia, have newly built state space organization which is under Academy of Science. This organization take the role of developing space technology through Microsatellite development. The organizations do have good collaboration with the local universities. One of the combinations has established cooperation with the National University of Mongolia which is the member of Asian Microsatellite Consortium. In this presentation will discuss about the plan of the organization to develop space technology through Microsatellite development.

Зохиогч(ид): М.Алтансүх, М.Отгонбаатар, М.Ананд, Т.Бэгзсүрэн
"Determining the distribution of lightning in Mongolia and developing a lightning detection network", Meeting of the Asian Network to Promote Teacher Education on Education for Sustainable Development, Монгол, 2022-5-11, vol. 1, pp. 36

Хураангуй

There are many global lightning detection systems, and the data is free to access to the public. Even though these systems appear to receive all the lightning location, low-intensity of lightning has not been recorded in Mongolia due to the number of lightning stations. Consequently, the system design will be developed based on the time of arrival method (ToA) and lightning location methodology in the following project. Due to environmental electromagnetic pollution, solar radiation, and human activity, the first mission of a lightning recording system is to filter only lightning electromagnetic signals. Therefore, we tested a second-order band pass filter which contains high pass that low pass filters in electromagnetic region of very low frequencies (VLF). The relative frequency response of the filter is more than 50% from 1.0 kHz to 50 kHz and less than 5.0% in the outer region of 0.8 kHz to 200 kHz that indicating it works according to the filter principle. System is received, recorded, and transmitted data using the "Atmel SAM3X8E ARM Cortex-M3 CPU" processor. Lightning signal is recorded successfully at NUM, but we are consulting with Hokkaido University of Japan for additional detailed development. Lightning waves are propagated from May to September, with the peak of lightning in July. The protection and the prevention of lightning require a clear understanding of local lightning and related lightning incidents. Keywords: lightning, amplifier, propagation, lightning incident

Зохиогч(ид): E.Usukhbayar, Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Т.Бэгзсүрэн, М.Отгонбаатар, B.Purevkhuu
"Structural Analysis and Development Status of the Structural Subsystem of TEMUULEL CubeSat", Khurel Togoot, Монгол, 2021-11-20, vol. 17, pp. 28

Хураангуй

This paper presents a mechanical analysis for the Mongolian first domestic CubeSat project named TEMUULEL. To perform the preliminary analysis, a finite element model of the satellite has been created. The ANSYS software has been used for creating the finite element model of the satellite, applying the boundary conditions and load cases, and post-processing in mechanical analysis. As result, all of the outcomes from this analysis satisfied the mechanical requirements which mean this design can withstand all environments, for instance, ground transport, launch, deployment, and orbiting

Зохиогч(ид): Ж.Дөлгөөн, Д.Эрдэнэбаатар, М.Отгонбаатар, Т.Төртогтох, М.Алтансүх
"Шилэн самбарын технологийг цар тахлын үеэр физикийн хичээлд ашигласан нэгэн үр дүн", ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, 2021-11-19, vol. ISSN 2311-1097 МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК №31 (536), pp. аман илтгэл тавигдсан, хэвлэгдсэн хураангуй болон бүтэн өгүүлэл сэтгүүлд ороогүй

Хураангуй

Ирээдүйн үнэ цэнэ бүтээх өндөр технологийн суурь хичээлүүд бол Физик, Хими, Биологи, Математик бөгөөд эдгээр хичээлүүд дээр улсын сургуулийн сурагчид хангалттай оноо авч чаддаггүй асуудал үүсэж байна. Мөн түүнчлэн физикийн хичээлд дургүй болсон оюутнууд цаашид физикийн мэргэжлийг сонгож суралцахгүй байгаа нь чанартай сургалтын хүртээмж муу байгаа учраас энэ ялгаа гарч байна гэж үзсэн учраас чанартай дижитал контентыг аргазүй дидактикийн хувьд оновчтой хэлбэрээр хүргэхийг зорьсон.

Зохиогч(ид): Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, М.Отгонбаатар, Д.Улам-Оргих, Т.Бэгзсүрэн, Ж.Ванчинхүү, М.Алтансүх, У.Төгөлдөр
"Development status of a first domestically-built satellite project of Mongolia" Proceedings of the International Astronautical Congress, vol. 2021, no. IAC-21,B4,1,6,x61881, pp. 61881, 2021-10-29

https://dl.iafastro.directory/event/IAC-2021/paper/61881/

Хураангуй

In 2015, three young engineers from Mongolia started to work on CubeSat, which was the very first Mongolian satellite under the BIRDS project at Kyushu Institute of Technology, Japan. The main goal of the BIRDS project was to help to prepare human resources in space technology for developing countries, which was accomplished. Not only those three engineers, but more Mongolian young people are graduated, and some are still studying abroad in the space technology field, nowadays. As we defined, our next step is to build a satellite inside the country to own the space technology which was never done before. A CubeSat is the best option for us, and we started the 1U Cubesat project called TemuulelSat in 2019. The stakeholders of the project are the National University of Mongolia and the Mongolian Space Technology Association (MOSTA). The satellite will be launched in late 2022. TemuulelSat is a technology demonstration satellite with ambitious five missions. Missions consist of earth imaging from space, remote data collection system, failure rate determination of high voltage semiconductor device on orbit, reprogramming of standardized interface board on orbit, and sending wishes of citizens into space with non-volatile memory. The paper shows an overview of the development status of the TemuulelSat project.

Зохиогч(ид): Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, М.Отгонбаатар, Т.Бэгзсүрэн, Д.Улам-Оргих, Ж.Ванчинхүү, М.Ананд, М.Алтансүх, У.Төгөлдөр, Б.Баттүвшин
"Development status of a first domestically-built satellite project of Mongolia", International Astronautical Congress, United Arab Emirates,, 2021-10-26, vol. IAC-21,B4,1,6,x61881, pp. -

Хураангуй

In 2015, three young engineers from Mongolia started to work on CubeSat, which was the very first Mongolian satellite under the BIRDS project at Kyushu Institute of Technology, Japan. The main goal of the BIRDS project was to help to prepare human resources in space technology for developing countries, which was accomplished. Not only those three engineers, but more Mongolian young people are graduated, and some are still studying abroad in the space technology field, nowadays. As we defined, our next step is to build a satellite inside the country to own the space technology which was never done before. A CubeSat is the best option for us, and we started the 1U Cubesat project called Temuulel in 2019. The stakeholders of the project are the National University of Mongolia and the Mongolian Space Technology Association. The satellite will be launched in late 2022. Temuulel is a technology demonstration satellite with ambitious five missions. Missions consist of earth imaging from space, remote data collection system, failure rate determination of high voltage semiconductor device on orbit, reprogramming of standardized interface board on orbit, and sending wishes of citizens into space with non-volatile memory. The paper shows an overview of the mission and development status of the Temuulel project.

Зохиогч(ид): Ж.Ванчинхүү, М.Отгонбаатар, Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар
"Ерөнхий физик: Цахилгаан соронзны лабораторийн ажлууд ", 2021-6-15
Зохиогч(ид): М.Отгонбаатар, Д.Улам-Оргих, B.Buyantushig, Т.Бэгзсүрэн, R.Oyungerel, Z.Adiyasuren, C.Munkhtsetseg, G.Odmaa, L.Dashtseren, B.Enkhtuya, G.Jargalsaikhan
"Монгол улсад тархсан ковид-19 цар тахлын динамик хандлага", АШУҮИС-ийн Эрдмийн чуулган, 2021-5-19, vol. 63, pp. 22

Хураангуй

Монгол улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын дотоодын анхны батлагдсан тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүртгэгдсэнээс хойших тоон мэдээлэлд үндэслэн халдварын тархалтын динамикийг Монголын нөхцөлд тохируулан сайжруулсан SEIRQDP загварын тусламжтайгаар тодорхойлов. 2020 оны 12 сарын дунд үе хүртэл аймаг, нийслэлээр, 2021 оны 1 сараас аймгуудад халдварын тархалт хумигдсан учир нийслэлийн хэмжээнд халдварын өсөлт бууралтыг тооцоолсон. Халдварын динамикийг тоцоолсон энэхүү загвар нь тархалтын эволюцийг үнэн зөв таамаглаж байгааг Монгол улсад өдөр бүр бүртгэгдэж байгаа КОВИД-19 өвчний бодит тоон мэдээлэл баталж байгаа юм. Мөн 2021 оны 2-р сарын 23-ны өдрөөс эхэлсэн дархлаажуулалт, "Нэг өрх, нэг шинжилгээ" үйл ажиллагааны нөлөө тус бүрийг КОВИД-19 өвчний тархалтын динамик тооцоо. Загварын урьдчилан тооцоолсон үр дүнг харгалзан урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагааг шат бүртээ хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ судалгаанд 2021 оны 4-р сарын 3-наас бүх нийтийн бэлэн байдал зайлшгүй тогтоох, вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатайг, "Нэг өрх, нэг хаалга шинжилгаа" ажлын хүрээнд хэд хэдэн голомт илрүүлсэн нь халдвар тархалтыг сааруулахад нөлөө ажиглагдахгүй байгааг харуулсан.

Зохиогч(ид): М.Отгонбаатар, Т.Бэгзсүрэн, B.Buyantushig, Д.Улам-Оргих, R.Oyungerel, Z.Adiyasuren, C.Munkhtsetseg, L.Dashtseren, B.Enkhtuya, G.Odmaa, G.Jargalsaikhan
"Коронавирүст халдвар (КОВИД-19)-ын динамик ба хөл хорио, дархлаажуулалтын нөлөө, нийтийг хамарсан шинжилгээ" Халдварт өвчин судлалын монголын сэтгүүл, vol. 96, 97, no. 1, 2, pp. 57, 2021-4-1

https://www.esan.mn/authors/6175

Хураангуй

Монгол улсад коронавирүст халдвар (КОВИД-19)-ын дотоодын анхны батлагдсан тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүртгэгдсэнээс хойших тоон мэдээлэлд үндэслэн халдварын тархалтын динамикийг Монголын нөхцөлд тохируулан сайжруулсан SEIRQDP загварын тусламжтайгаар тодорхойлов. 2020 оны 12 сарын дунд үе хүртэл аймаг, нийслэлээр, 2021 оны 1 сараас аймгуудад халдварын тархалт хумигдсан учир нийслэлийн хэмжээнд халдварын өсөлт бууралтыг тооцоолсон. Халдварын динамикийг тооцоолсон энэхүү загвар нь тархалтын эволюцийг үнэн зөв таамаглаж байгааг Монгол улсад өдөр бүр бүртгэгдэж байгаа КОВИД-19 өвчний бодит тоон мэдээлэл баталж байгаа юм. Мөн 2021 оны 2-р сарын 23-наас эхэлсэн дархлаажуулалт, “Нэг өрх, нэг шинжилгээ” үйл ажиллагааны нөлөө тус бүрийг КОВИД-19 өвчний тархалтын динамикт тооцлоо. Загварын урьдчилан тооцоолсон үр дүнг харгалзан урьдчилан төлөвлөсөн үйл ажиллагааг шат бүртээ хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ судалгаанд 2021 оны 4-р сарын 3-наас бүх нийтийн бэлэн байдал зайлшгүй тогтоох, вакцинжуулалтыг түргэсгэх шаардлагатайг, “Нэг өрх, нэг хаалга шинжилгээ” ажлын хүрээнд хэд хэдэн голомт илрүүлсэн нь халдвар тархалтыг сааруулахад нөлөө ажиглагдахгүй байгааг харуулсан.

Зохиогч(ид): Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Улам-Оргих, М.Отгонбаатар, Т.Бэгзсүрэн, Г.Анар, Л.Галбаяр
"The Battery Monitoring Device for Temuulel Nanosatellite ", Хүрэлтогоот 2023, 2020-11-14, vol. 16, pp. 36-40

Хураангуй

One thing that sets a satellite apart from other systems is that it cannot be repaired in space. Therefore, all subsystems inside the satellite must be tested on the ground. The TEMUULEL Satellite's Electrical Power Subsystem provides power to the other systems. To do this, the Electrical Power Subsystem charges the batteries with solar panels and supply other systems. The battery pack consists of a series or parallel connected structure. The battery capacity information provided by the manufacturer is not precisely the same as that of the battery. Problems arise when batteries of different capacities are made into a single battery pack. Therefore, before launching into space, the batteries' capacity and internal resistance should be tested. The batteries with the same capacity and internal resistance should be selected and placed in a single battery pack. Due to the high cost of measuring batteries' capacity and internal resistance, this study aims to replace the experimental setup and test the TEMUULEL satellite battery, which will launch in 2021.

Зохиогч(ид): Ж.Ванчинхүү, E.Bayanjargal, Ц.Эрдэнэбат, М.Отгонбаатар
"XRD Quantitative Analysis of Cathode Deposition Formed by DC Arc-Discharge in Water" Solid State Phenomena, vol. 310, pp. 118-123, 2020-9-7

www.scientific.net/SSP.310.118

Хураангуй

In this study, we aimed to estimate the weight fraction of crystalline phases in a cathode deposition formed by DC arc-discharge between graphite electrodes in water via the XRD method and CARBON XS program based on Shi model, which takes into account disorder and stacking faults in a graphite structure. The structural computation of graphitic carbon materials for comparison was done by using CARBON XS according to Shi model. From the study, we observed that the total weight fraction of 2H hexagonal and 3R rhombohedral ordered structures of graphitic carbon decreases from 77.69% to 48.98%, whereas the weight fraction of random shift and stacking faults increases from 22.31% to 51.02% as compared to these parameters belonging to pure graphite structure during the arc-discharge process.

Зохиогч(ид): М.Отгонбаатар, Д.Улам-Оргих, С.Мөнхцэцэг, П.Түвшинтөр, G.Shilagardi, E.Shpilevsky, S.Filatov, A.Soldatov, D.Tumurbaatar
"The formation of composites based on polymers and metallofullerene complexes.", International Conference on Materials Science (ICMS2019)-VIII, Russia, 2019-8-24, vol. Program-Poster, pp. 17

Хураангуй

The technological regimes of the formation of composites based on polystyrene, high-pressure polyethylene and metallofullerene complexes, which ensure uniform distribution of components, are revealed. It has been established that fullerenes C60 and metal fullerene complexes introduced into polymers cause changes in their structure and optical spectra: a shift in the transmission boundary, an increase in transmittance, the appearance of new absorption bands, which is caused by the presence of clusters of fillers and the structuring of polymer molecules.

Зохиогч(ид): E.Spilevski, O.Penyazikov, O.Filatova, A.Zamkobets, Д.Улам-Оргих, П.Түвшинтөр, М.Отгонбаатар, С.Мөнхцэцэг, Д.Төмөрбаатар, G.Shilagardi
"Absorption of surface plasmon resonance in the composites based on the polymers and metal fullerene complexes", VIII International Conference on Material Science (ICMS-2019), Russia, 2019-8-20, vol. 1, pp. 244-248

Хураангуй

It is shown that metal-fullerene nanostructures on the surface of polymers cause plasmon resonance absorption, for which the location of the maximum position, the shape and width of the plasmon absorption band are due to the mass fraction of the components, the size of the islands, the degree of filling of the substrate surface, and internal mechanical stresses.

Зохиогч(ид): Н.Төвжаргал, М.Отгонбаатар, Ж.Даваасамбуу
"Nd2Fe14B соронзон материал гарган авах судалгаа" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 28, no. 510, pp. 6, 2019-5-1

Хураангуй

Бид энэ ажлаар Nd2Fe14B соронзон материалыг төмөр (Fe), неодум (Nd), бор (B) -ийн цэвэр нунтаг дээжийг 2:14:1 атомын харьцаатайгаар шууд холих замаар өндөр температурт хайлуулж нэгтгээд дулааны боловсруулалтад оруулж, огцом хөргөх арга ашиглан гарган авах ажлыг хийж гүйцэтгэв. Туршилтын үр дүнгээс үзэхэд эхлээд хольж хайлуулсан хайлш нь дээж бэлтгэл болон боловсруулалтын явцад агаар, орчны нөлөөгөөр исэлдэж неодим оксид (Nd2O3) давамгайлсан фазууд үүссэн байна. Үүнийг инертийн хийн орчинд битүүмжилж дулааны боловсруулалтад оруулж, огцом хөргөсний дараа Nd2Fe14B-ийн хайлш болж байгаа нь рентген бүтцийн анализын үр дүнгээс харагдаж байна. Цаашид Nd2Fe14B-ийн хайлшийг цэврээр кристаллжилт сайтай гарган авах болон хүчтэй соронзон ашиглаж соронзжуулах ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай.

Зохиогч(ид): Ц.Хос-Очир, П.Мөнхбаатар, Ц.Баатарчулуун, Б.Өлзийбаяр, Н.Төвжаргал, Г.Эрдэнэ-Очир, Г.Мөнхбаяр, М.Отгонбаатар, Ж.Даваасамбуу
"Femtosecond Pump Probe Spectroscopy Implementation for Semiconductors" Solid State Phenomena, vol. 288, pp. 148, 2019-3-1

Хураангуй

Two different pump-probe (PP) setups were developed successfully with different femtosecond pulse lasers. Using a PP setup with an ultra-short pulse laser, the excitation of coherent phonons in GaAs was measured for a calibration and an accuracy test of the developed setup. The frequencies of the coherent phonon modes were in good agreement with reported values [1, 2]. The setups for ZnSe and GaAs were transmission and reflection–type, respectively. When using the ultra-short pulse laser, the signal in the PP experiment was measured by a balanced photo diode. In the other PP experimental setup, built to measure the transient transmittance of bulk ZnSe, the light source and detector differed from the previous PP setup. A strong pulse laser was successfully used for the spectrally resolved pump probe experimental setup. A broadband, high-resolution spectrometer (HR4000CG-UV-NIR) was used as the detector.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар