МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Technology study on agricultural product by irradiation of natural polymers
Бүртгэлийн дугаар: P2016-1237
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 25.2 сая ₮
Хугацаа: 2019.06.04 - 2019.12.30
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Сүүлийн үед дэлхийн дулаарал явагдаж Монгол улсын хэмжээнд ширгэж байгаа гол мөрөн цөөн бус байна. Хур бороо багасахын хамт ургамал ургах нөхцөл муудаж байгаа нь хүн бүхэнд илэрхий байгаа билээ. Энэ нь цаашид мал аж ахуй зонхилсон манай орны хувьд хүндрэл гарах талтай. Үүнээс гадна Монгол улс гурил, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавин ажиллаж байна. Үр тариа, хүнсний ногоо тариалах, бэлчээрийн ургамлын ургацыг сайжруулах, үр ашгийг улам нэмэгдүүлэхэд дэвшилтэт технологи нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Материал, түүхий эдийг цөмийн цацрагаар боловсруулан шинж чанарыг улам сайжруулдаг технологийг олон улсад өргөн хэрэглэж байна. Ялангуяа цардуул, далайн хаягдал бүтээгдэхүүн гэх мэт байгалийн полимерийг цөмийн цацрагаар боловсруулан ургамлын бордоо, усыг ихээр шингээгч бодисыг боловсруулан гаргах туршилтууд олноор хийгдэж байна. Ингэж гарган авсан бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай учраас амархан задардаг, тиймээс байгаль орчинд хор нөлөөгүй байдаг байна. Мөн цөмийн цацрагаар материал боловсруулахад яг адил зорилго бүхий химийн боловсруулалттай харьцуулахад хаягдал химийн бодис гардаггүй сайн талтай. Цөмийн цацрагаар боловсруулан гарган авсан усыг ихээр шингээгч бодис нь усыг 200-500 дахин шингээх чадвартай бөгөөд шингээсэн усаа алдах хугацаа харьцангуй удаан байдаг. Өөрөөр хэлбэл, шингээсэн усныхаа 70%-ийг ойролцоогоор сарын хугацаанд алддаг гэсэн судалгаа бий. Ийм бодисыг эх орондоо үйлдвэрлэх боломжтой бол хур бороо багатай орон нутагт ургамал тарихад хэрэглэхэд хатаж гандах хувийг бууруулах сайн талтай. Тиймээс ийм материал боловсруулах технологийг эх орныхоо түүхий эдийг ашиглан бий болгох нь шаардлагатай. Энэ төслөөр ургамал дахь полимерийг цацрагаар шарж ус шингээх, ургац нэмэгдүүлэх шинж чанарыг сайжруулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бий болгох технологи судлах хөгжүүлэх ажил хийгдэнэ.

Abstract

Түлхүүр үгс:
гамма-цацраг
электрон-цацраг
цацрагаар-боловсруулах
ус-шингээгч-бүтээгдэхүүн
хөдөө-аж-ахуйн-бүтээгдэхүүн
байгалийн-полимер
Англи нэр: Establishing Curriculum Design, Development and Implementation System at NUM
Бүртгэлийн дугаар: P2016-1086
Санхүүжүүлэгч: АХБ-ны санхүүжилттэй "Дээд боловсролын шинэчлэл" төсөл
Мөнгөн дүн: 70.0 сая ₮
Захиалагч: БСШУЯ
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэ төсөл нь сургуулийн үйл ажиллагааны дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлд хамаарагдах бөгөөд МУИС-д хичээлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж улмаар үнэлгээ хийсний үндсэн дээр дахин сайжруулж байх тогтолцоог бий болгоход чиглэсэн. Төслийн зорилго зорилтууд: Зорилго 1: Шинээр боловсруулсан хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэн сайжруулах, - Байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн сайжруулах - Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйг боловсронгуй болгох - Багшлах дадлага, үйлдвэрлэлийн дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх - Хавсарга болон салбар дундын хөтөлбөр боловсруулж батлуулах Зорилго 2: Хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийн үнэлгээ, оюутны үнэлгээг боловсронгуй болгох - Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга, эзэмших мэдлэг чадвар тодорхойлох, заавар боловсруулах - Багш нарын заах арга зүйн семинар зохион байгуулах - Оюутан, хичээлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, - Үнэлгээний арга барилыг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах, - Хичээлийн үнэлгээний асуулга, эргэн сайжруулах механизм бий болгох,

Abstract

The project is aimed to establish the system for curriculum development, implementation and evaluation with feedback. Project goals are: Goal 1. To revise newly implementing curricula for advancing them to international level • To revise curricula for natural sciences • To clarify procedures on at Curriculum development NUM • To raise the efficiency of implementation Teaching Training and Internship Goal 2. To develop syllabi for courses, to improve evaluation, assessment and grading for courses and students • To develop the manual for developing syllabus for courses including determination for competencies and knowledge • To organize seminars and workshops for teaching among lecturers • To clarify assessment and evaluation indicators for courses and students, to organize seminars for assessment policy, to revise questionnaire for courses, to establish system for feedback

Түлхүүр үгс:
боловсрол-судлал
хичээлийн-хөтөлбөр
сургалтыг-үнэлэх




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар