Бидний тухай
Багш ажилтан
Микроорганизмын эсийн молекул зохион байгуулалт,бактерийн эсийн ханын нийлэгжил, үржил өсөлт,хооллолтын физиологи,, бодисын солилцооны үндсэн механизмууд ба микроорганизмын энерги гарган авах аргууд,гол гол төлөөөлөгчдын физиологийн шинж,онцлог, микроорганизмын бодисын солилцооны зохицуулгын механизм ,түүхэн хөгжлийн явцад морфлогийн ялгарал ,физиологийн чхөгжлийн чиглэл, стресс, зэргийг судална.
Микроорганизмын эсийн молекул зохион байгуулалт, энерги гарган авах , тэдгээр механизмын онцлог талуудын талаар өргөн мэдлэг, ойлголттой болох, янз бүрийн дээжнээс ашигтай микроорганизмыг ялган авч тэдгээрийн морфологи, физиологи ба биохимийн шинж чанарыг тодорхойлон ангилах, идэвхийг нь биохими ба микробиологийн аргаар тодорхойлох арга зүйг эзэмшинэ
Хөрс, усны микробиологийн шинжилгээ, азот шингээгч, уураг задлагч бичил биетэнг илрүүлэх, хөрсний ризосфер, эпифит микрофлорыг илрүүлэх, хөрсний К ба Р -ын нөөцийг микробиологийн аргаар тодорхойлох, бохир уснаас колифаг ялгах, бактерийн хүнд металд тэсвэрлэх чадварыг тодорхойлох, бичил биетний ДНХ гэмтээх чадварыг тодорхойлох арга зүйг эзэмшинэ. Түүнчлэн бичил организмыг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн процессын динамик, түүнд нөлөөлдөг хүчин зүйл, хөрсний биологийн идэвх, зарим үндсэн процессыг судална.
Микробиологийн судалгаа, шинжилгээний арга зүй, техник ажиллагаа, багаж аппаратыг ажиллуулж дадлагажих, микробиологийн судалгааны ажлыг бие даан хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Прокариот (Eubacteria and Archaebacteria) организм, вирус болон нэг эст эукариот организмыг Микробиологийн шинжлэх ухаан судална. Бичил организмын эсийн бүтэц, зохион байгуулалт, химийн найрлага, хооллолт, өсөлт ба үржил, бодисын солилцооны үндэс, удамшлын зүй тогтол, байгаль дахь тархалт, экосистемд гүйцэтгэдэг үүрэг, бусад организмтай хэрхэн харилцан үйлчилдэг болон улмаар бичил организмтай тэмцэх, практикт ашиглах талаар судална. Лабораторийн хичээлээр микроорганизмын өсгөвөртэй ажиллах үндсэн арга техник, өсгөвөрлөлт болон микроскопын арга зүйг эзэмшинэ.
“Микробиологи I” хичээлийн хөтөлбөр нь Биологийн мэргэжлээр суралцагч болон бусад салбар (Биохими, Биотехнологи, ХАА, Хүрээлэн буй орчин, Экологи, Биологийн багш, Биологийн менежмент хамгаалал г.м.) –ын оюутнууд судлахад зориулагдсан болно. Бичил организмын эс, бодисын солилцоо, удамшлын үндэс, бичил организмын тархалт, байгаль дахь үүрэг, ач холбогдол, практик хэрэглээний талаар судалснаар цаашид байгаль шинжлэлийн бусад салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно. Тухайлбал, янз бүрийн салбарын мэргэжилтнүүд бичил организмыг талх, шар айраг, тараг, айраг үйлдвэрлэх; биобордоо гарган авах; малын тэжээл бэлтгэх; хөрсний үржил шимийг сайжруулах; ургамлын хортон шавжтай тэмцэх; бохир ус цэвэршүүлэх; антибиотикийн үйлдвэрлэл зэрэг маш өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байдаг. Нөгөө талаас амьдралын гарал үүслийг судлах, амьд байгалийн түүхэн эволюцын асуудлуудыг судлах г.м. энд бичил организм юугаар ч орлогдошгүй судалгааны загвар организм болно.
Биологийн нөөц судлал 2 хичээлээр бактер, эгэл биетэн болон мөөгийн зүйлийн олон янз байдал, нөөц түүнийг хамгаалах ашиглах менежмент, хотжил суурьшил дагасан ургамал, амьтад, паркийн ургамал амьтад, биологийн харь зүйл, агнуурын бус амьтад, ховор амьтан ургамал зэргийг хамгаалах, зохистой ашиглах менежмент зэргийг судална. Түүнчлэн эгэл биетэн, мөөгийн эдийн засгийн ач холбогдол, үнэлгээ зэргийг судалж оюутанд системтэй мэдлэг чадвар дадлага эзэмшүүлнэ.
Эгэл биетэн болон мөөгийн аймгийн зүйлийн олон янз байдал, тоо толгой, тэдгээрийн нөөц, түүнийг судлах тооцох аргууд, зохистой ашиглах, хамгаалах менежментийн талаар системтэй мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх үндсэн зорилготой. Бичил организм /бактери, доод мөөг/-ын олон янз байдал, нөөц. Бичил организм биологийн идэвхи, бодисын солилцооны бүтээгдэхүүн, үйл ажиллагааг практикт ашиглах