МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE208
Багц цаг: 3

Товч агуулга

Эдийн засгийн дипломат ажиллагааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн харилцан уялдаа, бүтэц; Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үе шатуудтай уялдах нь; Монгол Улсаас зарим нэг хөгжингүй оронтой явуулсан дипломат ажиллагааны бодлого, хэрэгжүүлсэн арга зам; эдийн засгийн дипломат ажиллагаа орчны өөрчлөлт, улс төрийн харилцаатай уялдах нь; Монгол улсын зээл, тусламж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, техникийн хамтын ажиллагааны хөгжпийн үе шат.

Зорилго

1. Эдийн засгийн дипломат ажиллагааны тухай мэдлэг олгох; 2. Эдийн засгийн дипломат ажиллагааны шинжпэх ухааны ухагдахууныг Монгол улсын олон болон хоёр талт хамтын ажиллагааны бодит жишээн дээр буулгаж тайлбарлах; 3. Социализмын үе, шилжилтийн үе, зах зээлийн тогтолцооны үеийн эдийн засгийн дипломат ажиллагааны талаар харьцуулсан мэдлэг олгох; 4. Монгол улсаас хөгжингүй орон, олон улсын байгууллага, хөгжиж байгаа орнуудтай явуулсан дипломат ажиллагааны тодорхой жишээн дээр задлан шинжилгээ хийх замаар сургамж авах, туршлага судлах 5. Орчин үеийн эдийн засгийн дипломат ажиллагааны хөгжлийн ерөнхий онол, арга зүйн асуудлууд, түүний зүй тогтол бүтэц, боломж, чадавхи ба хөгжлийн чиг хандлага, мөн чанар түүнчлэн бүс нутгийн болон үндэсний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар оюутан суралцагсдад онолын болон хавсарга мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE414
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE202
Багц цаг: 3

Товч агуулга

ОУЭЗХ-ны эрх зүйн объект, субъект, үйл ажиллагааны үндсэн зарчмууд, ОУЭЗ-ийн онолын сургуулиуд, үндэсний эдийн засаг ба ОУЭЗ-н хэлхээ холбоо, Олоэ улсын хөдөлмөрийн хувиарлалтын хөгжлийн үе шат, олон улсын худалдааны зохицуулалт, олон улсын худалдааны зохион байгуулалт, олон улсын валютын харилцаа, түүний зохицуулалт, олон улсын санхүү, хөрөнгийн хөдөлгөөн, ажилллах хүчний олон улсын шилжих хөдөлгөөн, бүс нутгийн интеграци, глобализм ба регионализм, ОУЭЗХ дахь шинжлэх ухаан, технологийн солилцоо, джлхийн эдийн засгийн шинэ дэг журам.

Зорилго

1. ОУЭЗ-ийн харилцааны суурь мэдлэг олгох 2. ОУЭЗ-ийн харилцааны үндсэн зарчим, зохицуулах механизмыг судлан таниулах 3. ОУЭЗ-ийн байгууллагын бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмыг ойлгуулах 4. ОУЭЗ-ийн харилцааны хөгжлийн үйл явц, чиг хандлагад бие даан дүн шинжилгээ хийх чадвар олгох

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE100
Багц цаг: 3

Товч агуулга

Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, оролцогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Олон улсын улс төрийн үйл явцын гол онцлог нь улс төрийн энэхүү салбарт дээд засаглал байдаггүйд оршдог бөгөөд өөр өөрсдийн эрх ашгийг тунхаглах улс хоорондын улс төрийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Гэвч олон улсын улс төрийн харилцааг зохицуулах гол улс төрийн зохицуулагч нь улс хооронд үүссэн хүчний тэнцвэр байдаг. Олон улсын харилцааны орчин, оролцогчид өөрчлөгдөхийн хэрээр олон улсын улс төрийн үйл явц улам ярвигтай болж байна. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төрийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Олон улсын улс төрийн үйл явц нь зөрчилт, ярвигтай, олон хувилбартай хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана. Олон улсын улс төрийн үйл явцыг зохицуулагч хүчний тэнцвэрт цөмийн зэвсгийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байгааг ойлгуулна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн үйл явцад хүчний арга хэрэгслүүр шийдвэрлэх нөлөөтэй хэвээр байна. Энэ нөхцөлд дэлхийн бодлогын талаарх зөв ойлголт үнэлэлт өгөхийг эрмэлзэнэ. Үүнд, дэлхийн бодлого нь олон улсын эрх зүйн үндсэн субьектүүдийн улс төрийн үйл ажиллагааны нэгдэл байдгийг ойлгуулна.

Зорилго

Олон улсын харилцааны талаарх ерөнхий суурь ойлголтыг олгохыг зорино.Үүнд, Олон улсын харилцаа нь бие даасан шинжлэх ухаан болохын хувьд судлах зүйл, тухайлбал, бүрэн эрхт улс хоорондын улс төр-эрх зүйт харилцаа үүсэн бүрэлдсэнээс хойшхи олон улс харилцааны оролцогчдын талаар, тэдгээрийн ангилал, олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх зорилго, арга хэрэгслүүр, олон улсын харилцааны газарзүйн буюу геополитикийн, нийгмийн буюу соёл иргэншлийн орчин ба тэдгээрийн олон улсын харилцааны субьектүүдэд үзүүлж буй нөлөөлөл, олон улсын харилцааны систем, түүний түүхэн хувьсал, дэлхийн дэг журам, тэдгээрийн хувьслыг орчин даяаршлын үйл явцтай нягт уялдуулан олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны салбаруудтай холбон судална.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE205
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол улсын гадаад бодлогын чиг хандлагыг ойлгохын тулд юуны өмнө Монгол улсын түүхэн сургамжтай асуудлуудыг товч дурьдах шаардлагатай. Үүний тулд эхлээд тусгаар тогтнолын үнэ цэнийг тайлбарлах. Энэ хүрээнд монголчууд ямар учраас Манжийн дарлалд орж, ямар нөхцөл байдлын үед Манж Чин улсын ноёрхолоос гарч, тусгаар тогтнолоо зарласан, дэлхийн улс орнууд Монголын тусгаар тогтнолд хэрхэн хандаж байсан, ямар байр суурьтай байсан. Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд түүхэн ямар үе шатуудыг даван туулсан эдгээр түүхэн сургамжууд нь өнөөгийн Монгол улсын гадаад бодлогыг хэлбэржүүлэхэд ямар нөлөө үзүүлсэн. Монгол улсын өнөөгийн гадаад бодлогын чиг шугамыг Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал дээр тулгуурлан тайлбарлах хөрш орнуудтай харилцах гуравдагч хөршийн асуудал ОУБ-тай харилцах асуудал Бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэн орох цөмийн зэвсэггүй байх талаар явуулж байгаа бодлого, түүний шалтгаан зэргийг хамрана.

Зорилго

Аливаа улс өөрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор хөрш орон, гадаадын бусад улс орон, дэлхий дахинтай харилцах шаардлагатай байдаг ба энэ зорилгоор гадаад харилцаанд маш их ач холбогдол өгдөг. Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрэнтэй хиллэдэг, далайд гарцгүй Монгол улсын хувьд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг эрмэлздэг ба энэхүү бодлогын хүрээнд гадаад орчноо мэдрэх, гадаад бодлогоо ойлгох, түүний чиг хандлагыг мэдэх нь маш чухал юм

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE412
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхийн эдийн засаг буюу глобал эдийн засаг нь дэлхийн бүх орнуудын эдийн засгууд буюу үндэстнүүдий эдийн засгуудад хамаардаг. Мөн дэлхийн эдийн засаг нь глобал нийгмийн эдийн засаг болон үндэсний эдийн засгуудаас бүрдэж, глобал шинж төрхтэй байдаг. Үүнийг янз бүрийн аргаар үнэлдэг. Жишээлбэл, үнэлгээнд ашиглаж байгаа загвараасаа хамааран тодорхой валютаар, жишээлбэл, доллараар юмуу еврогоор илэрхийлдэг. 2011 оны байдлаар ДНБ-ий хэмжээ нь 2 их наяд ам.доллар, 1,25 их наяд евро давсан томоохон эдийн засгуудад АНУ, Хятад, Япон, Герман, Франц, Нэгдсэн Вант Улс, Бразил болон Итали орж байв. Дэлхийн улс орнуудыг ангилах нь: Хөгжингүй орнуудын бүлэг. Хөгжиж буй орнуудын бүлэг. Шилжилтийн эдийн засагтай орнуудын бүлэг .

Зорилго

Орчин үеийн дэлхийн аж ахуйн хөгжлийн ерөнхий онол, арга зүйн асуудлууд, түүний зүй тогтол бүтэц, боломж, чадавхи ба хөгжлийн чиг хандлага, мөн чанар түүнчлэн бүс нутгийн болон үндэсний эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар оюутан суралцагсдад онолын болон хавсарга мэдлэг эзэмшүүлэхэд оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар