МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): А.Батцэцэг, Д.Өнөрмаа, Т.Шиан Шиан, Б.Тэргэл
"БНХАУ-ын Экологи хүрээлэн буй орчны хуулийн цогц эмхэтгэлийг шинжлэх нь" Олон улсын харилцаа, vol. 2026 No1 , no. 50, pp. 16, 2026-5-1

https://journal.num.edu.mn/jir/issue/view/683

Хураангуй

In the modern world, climate change and environmental degradation have become major challenges for countries’ development policies. In this context, the People’s Republic of China has strengthened its ecological governance system by developing the Compendium of Laws on Ecology and Environment. This framework establishes a comprehensive legal mechanism that integrates environmental protection, pollution control, and ecosystem conservation. This represents the first specialized legal code on environmental protection in the history of the People’s Republic of China. The law is expected not only to ensure the implementation of ecological policies but also to serve as a foundational framework aligned with China’s overall economic and social development strategy, supporting the nationwide implementation of green development. The Fourth Session of the 14th National People’s Congress concluded on March 12, 2026, during which three laws and several resolutions and decisions were formally adopted.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Хиймэл оюун ухаан ба эрх зүй:Боломж, сорилт ба ирээдүйн чиг хандлага" Олон улсын харилцаа, vol. 2024 №1 /48/, no. ISSN2308-9040, pp. 80-91, 2025-12-1

www.spsirpa.num.edu.mn

Хураангуй

Хураангуй: Хиймэл оюун ухаан (ХОУ) нь компьютер болон программ хангамжийг ашиглан хүний сэтгэхүйг дуурайлган, мэдээлэл боловсруулах, суралцах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргах зэрэг чадварыг хөгжүүлэх орчин үеийн шинжлэх ухаан, технологийн нэгэн чухал салбар юм. Энэхүү ажилдаа ХОУ-ны хөгжлийн түүхэн үе шатууд, үндсэн онолууд, технологийн хөгжлийн гол чиглэлүүдийг тоймлон танилцуулж, түүний ашиглалтын боломжууд болон сорилтууд, олон улсын эрх зүйн субъект болох талаас нь шинжилж үзсэн. ХОУ-ны хөгжлийн үндсэн суурь нь XX зууны дунд үеэс эхэлсэн бөгөөд энэ нь технологийн хөгжлийн хурдацтай ахиц дэвшлийг дагаж гарч ирсэн инноваци, алгоритмуудын тусламжтайгаар өнөөгийн түвшинд хүрсэн. Сүүлийн жилүүдэд ХОУ нь хүний амьдралын бүхий л хүрээ, тухайлбал эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл, тээвэр, санхүүгийн салбарт гүнзгий нөлөө үзүүлэх болжээ. Энэ нь зөвхөн хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна аливаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, илүү үр ашигтай системийг бий болгох боломжийг нээж өгч байна. Судалгаанд НҮБ, ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага, Европын Холбоо, Европын Зөвлөл зэрэг байгууллагын баримт бичиг, мөн Монгол Улсын хууль эрх зүйн баримт бичигт тулгуурлан дүн шинжилгээ хийлээ.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭН ДЭЭР", Хятад, Монгол, Оросын Тинк Танкын олон улсын 5 дах удаагийн форум, Хятад, Монгол, Орос, Япон, Солонгос, 2025-8-27, vol. 2025.08, pp. 10

Хураангуй

Зүүн хойд Ази нь дэлхийн эдийн засгийн чухал бүс нутаг бөгөөд Хятад, Япон, БНСУ, ОХУ, Монгол зэрэг улсууд багтдаг. Энэ бүс нутагт эрчим хүчний асуудал нь стратегийн, эдийн засгийн, геополитикийн үүднээс маш чухал байр суурьтай. Эрчим хүчний өнөөгийн чиг хандлагыг дараах үндсэн чиглэлүүдээр авч үзэж болно. Ногоон эрчим хүчийг нэмэгдүүлэх зорилгоор улс орнууд сэргээгдэх эрчим хүч (салхи, нар, усан цахилгаан станц) ашиглалтыг эрчимтэй нэмэгдүүлж байна. БНСУ, Япон зэрэг улс нүүрснээс татгалзаж, нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах “тэг хаягдал” (net-zero) зорилго тавьсан. Хятад улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн сааралжилтыг зогсоох зорилготой. Эрчим хүчний интеграци ба бүс нутгийн хамтын ажиллагаа Зүүн Хойд Азийн супер сүлжээ (Super Grid) төслийн санаачилга идэвхтэй яригдаж байгаа. Энэхүү сүлжээ нь Монголын сэргээгдэх эрчим хүчийг (ялангуяа салхи, нарны, цөмийн ) Хятад, Япон, Өмнөд Солонгос руу дамжуулах боломжтой. Энэ чиглэлд Монгол улс стратегийн чухал байр суурь эзэлж байгаа. Бүс нутгийн хэмжээнд улс орнууд сэргээгдэх эрчим хүчээр тогтвортой эрчим хүчээр хангах бодлого баримталж байна. Цөмийн эрчим хүчний шинэчлэл: Япон улс Фүкүшимагийн дараа цөмийн эрчим хүчнээс түр татгалзсан ч одоо дахин ашиглалтад оруулж эхэлж байна.БНСУ цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө сэргээж, цөмийн станцын экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Хятад бол цөмийн эрчим хүчийг хамгийн хурдацтай хөгжүүлж буй орнуудын нэг нэг томоохон жишээ юм. Оросын эрчим хүчний экспортын чиг хандлага: ОХУ нь Зүүн Хойд Азийн байгалийн хий, нефтийн томоохон нийлүүлэгч байсаар байна. Барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ Азийн зах зээл рүү илүү анхаарал хандуулж шинэ эрчим хүчний зах зээл рүү хүрээгээ тэлж байна. Монголын оролцоо ба боломж: Монгол улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй (ялангуяа Говь дахь нар, салхи). Бүс нутгийн эрчим хүчний интеграцид нэгдэх, хөрөнгө оруулалт татах, “ногоон экспортлогч орон” болох боломжтой. Зүүн Хойд Азийн эрчим хүчний чиг хандлагыг нүүрсхүчлийн хийг бууруулах, бүс нутгийн интеграцид нэгдэх, тогтвортой цэвэр эрчим хүчний шийдэлд хүрэх, эдийн засгийн хувьд геополитикийн шинэ стратеги хэрэгжүүлэх чиг хандлагатай байна.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа, Б.Батчимэг
"МОНГОЛ ХЯТАДЫН ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА: ХУДАЛДАА ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА", Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа:түүхэн тойм ба хэтийн төлөв, 2025-6-13, vol. 2025.06, pp. 10

Хураангуй

УТСОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн Ахлах багш Д.Өнөрмаа /Ph.D/ Ахлах багш Б.Батчимэг “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” ба Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа”, Хураангуй: Монгол-Хятад 2 улсын улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал асуудал юм. Иж Бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлснээр хоёр улс хүчин чармайлтаа илүү бататгаж, шинэ салбаруудыг хамруулах, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх, боломжит сорилтуудыг ухаалгаар даван туулах шаардлагатай цаг үе ирж байна. Монгол Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг илүү тогтвортой стратегийн хамтын ажиллагааны механизмыг байгуулах, олон талт зохицуулалт хийж олон улсын асуудалд хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх нь зүйтэй. Монгол-Хятад-Орос эдийн засгийн коридорыг бодитой хэрэгжүүлж төмөр зам, авто зам, эрчим хүчний дамжин өнгөрөх дэд бүтцийг хурдтай хөгжүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрүүдийн чиглэлийг уялдуулах нь хамтын ажиллагааны чухал түлхэц болохоос гадна эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх түлхэц болж өгөх юм. Түлхүүр үг: Иж бүрэн стратегийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн коридор

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Impact of Economic Sanctions on Foreign Direct Investment Flows" World Affairs, vol. 47, no. 2 (2023), pp. 3-10, 2025-1-17

http://spsirpa.num.edu.mn

Хураангуй

Abstract: Global foreign direct investment (FDI) flows gradually recovered after the Covid -19 pandemic, however, the impact of the international business and investment environment on FDI has increased due to the crisis i Ukraine. The United States and the European Union(EU) have imposed strict sanctions in order to quickly stop the special military operations of Russia. Sanctions in many areas by the international community are intended to stop the war by putting pressure on the economies of Russia and its supporters. The financial and energy restrictions have been the most influential sanctions, bringing a negative effect on Russia in short term. Russia’s retaliatory sanctions in turn, aimed at reinforcing its independence from these sanctioning countries. With this article we examined changes in Russian FDI, by mainly focusing on financial, energy and trade sanctions. Keyword: Economic sanctions, FDI

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"IMPACT OF ECONOMIC SANCTIONS ON FOREIGN INVESTMENT FLOWS " World Affairs, vol. 47, no. 2(2023), pp. 3-10, 2025-1-17

http://spsirpa.num.edu.mn

Хураангуй

Abstract: Global foreign direct investment (FDI) flows gradually recovered after the Covid -19 pandemic, however, the impact of the international business and investment environment on FDI has increased due to the crisis i Ukraine. The United States and the European Union(EU) have imposed strict sanctions in order to quickly stop the special military operations of Russia. Sanctions in many areas by the international community are intended to stop the war by putting pressure on the economies of Russia and its supporters. The financial and energy restrictions have been the most influential sanctions, bringing a negative effect on Russia in short term. Russia’s retaliatory sanctions in turn, aimed at reinforcing its independence from these sanctioning countries. With this article we examined changes in Russian FDI, by mainly focusing on financial, energy and trade sanctions. Keyword: Economic sanctions, FDI

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа ба Монгол Улс", 2025-1-10
Зохиогч(ид): Д.Өнөрмаа, Б.Батчимэг
"Бүс ба зам санаачлагын хэрэгжилт:Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх боломж, хэтийн төлөв" World Affairs, vol. 2023 /01/46/, no. ISSN2308-9040, pp. 102-127, 2025-1-1

www.spsirpa.num.edu.mn

Хураангуй

Хураангуй: Монгол Улс дэлхийн хүчирхэг гүрнүүд болох ОХУ, БНХАУ-тай мөнхийн хөршүүд билээ. Тэдээр улсын зүгээс өөрийн улсын хөгжил дэвшил, мөн бүс нутаг, дэлхий дахины хамтын ажиллагаанд идэвхитэй оролцон, эдийн засгийн санаачлагууд гаргасан билээ. Манай улсын хувьд хөрш хоёр орны дэвшүүлсэн санаачилгад нэгдэн өөрийн улсын нийгэм, эдийн засагт тус дөхөм үйл ажиллагаанд оролцох явдал нь бүс нутаг болон дэлхийн зах зээлд гарах нэгэн чухал алхам болоод байна. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд улс орнууд өөрийн улсад ашигтай санаачилга, хамтын ажиллагаанд нэгдэж байна. Манай улсын хувьд ч мөн адил “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөрөөр дамжуулан дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүс орчмын хөгжил, аялал жуулчлал, эдийн засгаа солонгоруулах зэрэг олон зорилтуудыг тавьсан.

Зохиогч(ид): С.Баясгалан, Д.Өнөрмаа
"Mongolia-Korea (RoK) cooperation in technology", Korean Studies and Contending Issues between Mongolia and Korea, Republic of Korea, 2024-5-10, vol. 01, pp. 1-5

Хураангуй

future perspective cooperation between Mongolia and the Republic of Korea in information and technology, also in innovation. Korea is a high developed country in terms of innovation and technology development and can be a role model for Mongolia at this field.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа: Ураны салбарын жишээн дээр", Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуууд -гарц шийдэл, 2023-6-29, vol. 002, pp. 165

Хураангуй

Ураны салбарын ОУ-ын хамтын ажиллагаа сайжруулах хэтийн төлөвийг тодорхойлох

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Шинэ эриний Монгол Хятадын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа: Коксжих нүүрсний жишээн дээр", ШИНЭ ЭРИНИЙ МОНГОЛ-ХЯТАДЫН ХАРИЛЦАА: УЛС ХООРОНДЫН ҮЛГЭР ЖИШЭЭ ХАРИЛЦААГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ" ХЯТАД-МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, МУ, БНХАУ, 2023-6-8, vol. 1, pp. 01

Хураангуй

Монгол Хятадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нүүрсний салбарын экспортыг нэмэгдүүлэх асуудалд тэр дундаа коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цаашид угааж экспортлох асуудлыг хөндөх

Зохиогч(ид): Д.Өнөрмаа, Б.Батчимэг
"Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол улс, БНХАУ, ОХУ гурван улсын эдийн засгийн коридорыг уялдуулан хөгжүүлэх боломж, хэтийн төлөв" Олон улсын харилцаа, vol. 01, no. ISSN2308-9040, pp. 235, 2023-5-31

www.sirpa.num.edu.mn

Хураангуй

Монгол улс дэлхийн хүчирхэг гүрнүүд болох ОХУ, БНХАУ-тай мөнхийн хөршүүд билээ. Тус улсуудын зүгээс өөрийн улсын хөгжил дэвшил, мөн бүс нутаг, дэлхий дахины хамтын ажиллагаанд идэвхитэй оролцон, эдийн засгийн санаачлагууд гаргасан билээ. Манай улсын хувьд хөрш 2 орны дэвшүүлсэн санаачлагад нэгдэн өөрийн улсын нийгэм, эдийн засагт тус дөхөм үйл ажиллагаанд оролцох явдал нь бүс нутаг болон дэлхийн зах зээлд гарах нэгэн чухал алхам болоод байна. “Бүс ба зам” санаачлагийн хүрээнд улс орнууд өөрийн улсад ашигтай санаачлага, хамтын ажиллагаанд нэгдэж байна. Манай улсын хувьд ч мөн адил “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөрөөр дамжуулан дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүс орчмын хөгжил, аялал жуулчлал, эдийн засгаа солонгоруулах зэрэг олон зорилтуудыг тавьсан.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"дэлхийн тулгамдсан асуудлууд: Хүн амын өсөлт", SIRPA FORUM 2022 ГЛОБАЛ ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН СОРИЛТ, БОЛОМЖУУД, МУ, АНУ, БНЭУ, БНХАУ, 2022-12-10, vol. 1, pp. 5

Хураангуй

дэлхий нийтийн хүн амын өсөлт 2023 онд 8 тэрбумд хүрсэн явдал нь дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Монгол улсын нутаг дэвсгэр дээрх цөмийн технологийн ашиглалт:боломж, хэтийн төлөв", Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлууд шийдвэрлэх арга зам, 2022-9-28, vol. ISBN978-9919-9872-2-0, pp. 139-149

Хураангуй

Манай улс 1992 онд бүс нутгийн хамтын ажиллагааны гэрээ, 2010 онд Азийн цөмийн хамтын ажиллагааны форумд нгэдэн орсноор цөмийн технологийн түвшинд хүний наац бэлдэх төсөл хөтөлбөрт өргөнөөр оролцох болсны үр дүнд цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах болсон.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа: Монгол Улсын жишээн дээр ", 2021-2022 оны хаврын улирлын Магистр, Докторын Эрдэм Шинжилгээний Хурал, 2022-4-20, vol. 235, pp. 235-237

Хураангуй

Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа, өнөөгийн байдал

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Дэлхийн тулгамдсан асуудлууд: Уур амьсгалын өөрчлөлт", SIRPA FORUM 2021: ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА – МОНГОЛ УЛС, Монгол, 2022-4-5, vol. 2022, pp. 232-354

Хураангуй

Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн аюултай үйл явцын нэг нь дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй явагдаж байгааг цаг уур судлалын хүрээлэнгүүд анхааруулж байна. Цаг уур судлаачдынхаар дэлхийн температур өнгөрсөн мянгантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн бөгөөд цаг агаарын энэхүү огцом, хурдацтай дулаарал нь хүний хүчин зүйлээс ихээхэн шалтгаалж байгаа нь дэлхийн хэмжээнд нэн тулгамдсан асуудал болоод байна. Дулаарлын энэ өөрчлөлт нь дэлхийд нүүрлэж буй цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн нэг шалтгаан болоод зогсохгүй дэлхийн мөс, цасан бүрхүүл хайлснаас далай, тэнгисийн усны түвшин ихээхэн нэмэгджээ. Түүнчлэн дэлхийн хурдацтай дулаарлын нөлөөгөөр Хойд мөсөн далайн мөсний дор хуримтлагдсан асар их метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар АНУ-ын Сансар судлалын үндэсний төвөөс (NASA) сэрэмжлүүлж байна Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж агаарын температур 0.74 хэмээр нэмэгдсэн төдийгүй үүнтэй холбогдон үүсэх олон улсад тулгамдаж буй асуудлууд, эдийн засгийн эрсдэлт нөхцөл байдал зэрэг нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой эсрэг арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Ураны салбар дахь Монгол Оросын хамтын ажиллагаа, цаашдын төлөв хандлага", Diplomatic relations between Mongolia and Russia-100 years; past, present and future, Mongolia, 2021-6-5, vol. 235-245, pp. 453-457

Хураангуй

Дэлхийн улс орнууд нүүрс, нефть, байгалийн хийг ашиглан эрчим хүчээ үйлдвэрлэхийг хязгаарлаж цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг ихээр сонирхох болж байна. Үүнд бүс нутгийн хамтын ажиллагаа, тэр дундаа ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол зэрэг улс орнууд бүс нутгийн ураны хамтын ажиллагаанд голлон тоглогч болж байна. Цөмийн эрчим хүч гэдэг өнөөдөр хүн төрөлхтөнд байгаа эрчим хүч үүсгэх аливаа технологитой харьцуулахад үйлдвэрлэлийнхээ үед байгаль орчинд хамгийн бага хохирол учруулдаг, хямд өртөгтэй технологи. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түлш нь уран. БНХАУ нь цөмийн эрчим хүчийг маш ихээр сонирхож өөрийнхөө өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахад зориулан энэ салбарт эрчимтэй ажиллаж байгаагийн сацуу ОХУ-ын хувьд цөмийн технологийн дэвшилтэт технологи, туршлагаараа дэлхийг тэргүүлж байна. Монгол улсын хувьд ураны нөөц 130 орчим мян/т гэж тогтоогдсон бөгөөд манай улс ураны нөөцөөрөө дэлхийд 16-д ази тивдээ 6-д орж байгаа боломжоо ашиглан гадаад орнууд тэр дундаа хөрш орнуудын зах зээлээс эрчим хүчний найдвартай эх үүсвэр олох асуудлыг чухалчлан үзэж улмаар Хятадын эрчим хүчний бодлого Монгол Улс руу хандаж байгаа хандлага, ОХУ-ын дэвшилтэт технологийг нутагшуулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Ураны салбар дахь Монгол-Оросын хамтын ажиллагаа", Diplomatic relations between Mongolia and Russia-100 years; past, present and future, Монгол, 2021-5-6, vol. 2022, pp. 232-354

Хураангуй

Дэлхийн улс орнууд нүүрс, нефть, байгалийн хийг ашиглан эрчим хүчээ үйлдвэрлэхийг хязгаарлаж цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг ихээр сонирхох болж байна. Үүнд бүс нутгийн хамтын ажиллагаа, тэр дундаа ОХУ, БНХАУ, Казахстан, Монгол зэрэг улс орнууд бүс нутгийн ураны хамтын ажиллагаанд голлон тоглогч болж байна. Цөмийн эрчим хүч гэдэг өнөөдөр хүн төрөлхтөнд байгаа эрчим хүч үүсгэх аливаа технологитой харьцуулахад үйлдвэрлэлийнхээ үед байгаль орчинд хамгийн бага хохирол учруулдаг, хямд өртөгтэй технологи. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түлш нь уран. БНХАУ нь цөмийн эрчим хүчийг маш ихээр сонирхож өөрийнхөө өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахад зориулан энэ салбарт эрчимтэй ажиллаж байгаагийн сацуу ОХУ-ын хувьд цөмийн технологийн дэвшилтэт технологи, туршлагаараа дэлхийг тэргүүлж байна. Монгол улсын хувьд ураны нөөц 130 орчим мян/т гэж тогтоогдсон бөгөөд манай улс ураны нөөцөөрөө дэлхийд 16-д ази тивдээ 6-д орж байгаа боломжоо ашиглан гадаад орнууд тэр дундаа хөрш орнуудын зах зээлээс эрчим хүчний найдвартай эх үүсвэр олох асуудлыг чухалчлан үзэж улмаар Хятадын эрчим хүчний бодлого Монгол Улс руу хандаж байгаа хандлага, ОХУ-ын дэвшилтэт технологийг нутагшуулах асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"МОНГОЛ ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦААШДЫН ТӨЛӨВ" Хууль Сахиулахын Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Бага Хурлын эмхтгэл 2017, vol. ISBN 978-99973-3-014-7, no. ISBN 978-99973-3-014-7, pp. 000, 2021-1-5

sirparo@num.edu.mn

Хураангуй

: Аливаа улсын эрчим хүчний салбар нь аюулгүй байдлын баталгаа нь болдог. Дэлхийн улс орнууд нүүрс, нефть, байгалийн хийг ашиглан эрчим хүчээ үйлдвэрлэхийг хязгаарлаж цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг ихээр сонирхох болж байна. Үүнд бүс нутгийн хамтын ажиллагаа, тэр дундаа ОХУ, БНХАУ, Япон, Монгол зэрэг улс орнууд бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд голлон тоглогч болж байна. БНХАУлс нь өөрийнхөө өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахад зориулан эрчим хүчний салбарт анхаарлаа ихэд хандуулж байгаа билээ. Манай улсын хувьд газарзүйн байрлал, байгалийн баялаг, боломжуудыг ашиглан эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах цаашлаад нар, салхи, ус, цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна хөрш орнуудадаас эрчим хүч импортлогч улс биш харин экспортлогч орон болохыг эрмэлзэх хэрэгтэй. Үүнд юуны түрүүнд бүс нутгийн хамтын ажиллагаа тэр дундуу ЗХА-ийн улс орнуудтай хамтран ажиллах, Азийн супер сүлжээнд холбогдох асуудал их чухал.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Дэлхийн эдийн засгийн чиг хандлага: Сарс ба Ковид 19 жишээн дээр", SIRPA Forum-2020, 2020-12-5, vol. 4, pp. 218

Хураангуй

Дэлхийн эдийн засгийн чиг хандлага: Сарс ба Ковид 19 жишээн дээр тайлбарласан.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Хөрш орнуудын ураны салбар дахь хамтын ажиллагаа", SIRPA-FORUM 2019, 2019-5-12, vol. XX, pp. 100

Хураангуй

Уран нь байгальд дангаар оршдоггүй бөгөөд дэлхий дээр газар сайгүй, тухайлбал, хөрс, чулуулаг мөн далайн усанд байдаг байгалийн метал юм. Уран хэмээх метал нь бага хэмжээний цацраг идэвхит чанартай ба түүнээс ялгарах дулаан нь дэлхийн бүрхүүлийн дулаан хэмийг хадгалж, хүйтрэлийг хязгаарладаг. Ураны энэ шинж чанараас шалтгаалж, түүнийг цөмийн эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх түүхийн эд болгон ашигладаг. Байгаль дээр байгаа уран нэгэн төрлийн хүнд металл. Байгаль дээр ураны гурван төрөл зүйл нь оршдог. Уран- 238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0,72 процентын агууламжтай.

Зохиогч(ид): Д.Өнөрмаа
"Regional cooperation in uranium field" International Journal of Scientific & Engineering Research, vol. 10, no. 5, pp. 422-442, 2019-5-1

Хураангуй

Abstract: World countries are reducing their energy production source of coal, crude oil and natural gas and are proceeding to generate power with nuclear energy and renewable energy. In this situation, regional cooperation, including cooperation of Russia, China, Kazakhstan and Mongolia, on uranium is becoming a more important factor. Nuclear energy causes minimum damage to the environment and is a cost-effective technology. Uranium is the main source of nuclear energy production. China has been working intensively in favor of nuclear energy to meet its growing energy needs increase.In the case of Mongolia, Mongolia has nearly 130 thousand-uranium reserves and is placed 16th on highest uranium reserves in the world and 6th in Asia. Mongolia should to pay special attention to China’s energy policy, and adoption of Russian advanced technology.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар