МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH101
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр археологийн шинжлэх ухааны мөн чанар, судалгааны үндсэн арга зүйнүүдэд суралцахаас гадна эртний соёл иргэншлүүдийн үүссэн замнал болон шалтгаан, оршин тогтнуулж байсан тогтолцоо, хүчин мөхөстөхөл хүргэсэн хүчин зүйлс зэрэг олон талын ойлголтуудыг хэрхэн археологийн хэрэглэгдэхүүнээр дамжуулан боловсруулдаг үйл явцтай танилцана. Ингэхийн тулд хүний (Homo sapiens sapiens) гарал үүслээс эхлүүлээд дэлхийн өнцөг бүрт хэзээ, яаж очин суурьшсан болох; анхны суурингуудын үүсэл, хөгжил; анхны хотууд бий болох нийгэм-соёл-эдийн засгийн үндэс; анхны төрт улсууд, соёл иргэншлүүд зэрэг сэдвүүдийг хөндсөн судалгаануудыг авч үзнэ. Ингэснээр энэ хичээлийн хөтөлбөрт багагүй хэмжээний цаг хугацаа, орон зай багтсан болно. Сэдэвчилсэн лекц болон семинар дээр дэлхийн нэг хэсгийн соёл иргэншлийн судалгааг танин мэдэхээс гадна тус судалгаанд ашигласан орчин үеийн археологийн арга зүй, шинжилгээнүүдийн үр дүн хэрхэн бидний ойлголтыг баяжуулж, гүнзгийрүүлж байгааг хэлэлцэх болно.

Зорилго

Өнгөрсөн үеийн соёлуудын судалгаатай хамааралтай олон шинжлэх ухааны салбаруудын дотроос археологийн шинжлэх ухаан өнөө үед тэргүүлэх эгнээнд алхах боллоо. Энэ нь зөвхөн шинэ технологи, арга барилыг судалгааны арга зүйд эрчимтэй нэвтрүүлж эхэлсэнтэй холбоотойгоос гадна биет хэрэглэгдэхүүнийг археологчид хэрхэн тодорхойлолт, тайлбар, онол болгон хувиргаж байгаа шинэ зарчмуудтай холбоотой болно. Ингэснээр археологийн шинжлэх ухааны мөн чанар өөрчлөгдөж нэгэн үе олдвор, хэрэглэгдэхүүн боловсруулдаг байсан мэргэжилтнүүд өнөө үед бие даасан байдлаар эртний соёлуудын ойлголтуудыг эд мөрийн баримт, нарийвчилсан шинжилгээн дээр тулгуурлан бий болгож байна. Энэ бүхний цаана өмнөх үеийн бидний ойлголт, мэдлэг зөвхөн өргөжин тэлсэн төдийгүй илүү гүнзгийрч, нарийсч байгаа юм. “Дэлхийн эртний агуу соёл иргэншлүүд” хичээлийг үзсэнээр археологийн болон бусад салбарын оюутнууд хэрхэн археологийн судалгаагаар дамжин эртний соёл иргэншлүүдийн ойлголтууд төрөн гарсан, өнөө үед тэдгээр соёл иргэншлүүдийг бид ямар замаар илүү мэддэг болсныг арга зүйн болон онолын үүднээс танин мэдэх учиртай. Тус хичээл зуун хувь Англи хэлээр явагдах байдал нь ирээдүйд Европ, Австрали, Хойд Америкийн их сургуулиудад очин суралцах оюутнуудын хэлний мэдлэг, хэрэглээг арвижуулах юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH218

Индекс: ANTH101
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр орчин үеийн эртний судлалын шинжлэх ухааны түүх, онол аргазүйн үндэс, судалгааны шинэ чиг хандлагуудтай танилцах бөгөөд олон улсад нэрд гарсан археологийн судалгааны нээлт бүтээлүүдтэй танилцаж, судалгааны аргазүйн жишээг тухайн бүс нутагт ба манай улсын нутаг дэвсгэрт явуулсан судалгаанд үндэслэн тайлбарлана. Үүний зэрэгцээ сонгодог археологи буюу Грек-Ромын археологи, египетолог, өвөг ба эртний түүх, Өрнөд Азийн эртний судлал зэрэг археологийн уламжлалт төрөл салбарын тухай танилцуулахын хажуугаар бас археологи дахь байгалийн шинжлэх ухааны судалгааны арга барилын үүрэг [мод ба органик материалаас дендрохронолог ба С14-өөр он цагийг тогтоох], араг ясны олдворыг судлах анагаах ухаан ба антропологийн шинжилгээ, том талбайг геофизикийн аргаар судлах, агаарын зургийн археологи зэрэг орчин үеийн археологийн ажлын салшгүй хэсэг болж хувирсан аргуудын тухай судлах болно. Археологийн эх сурвалжийн төрөл, он цаг, тархалтын хүрээ, соёлт давхаргын болон он цаг тогтоох аргуудын тухай ойлголт, угсаа гарвалын хамаарлын талаарх мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн Монголын археологийн ухааны хөгжлийн түүх, судалгааны гол ололтууд ба археологийн шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийн тухай, Монгол Улсад археологийн хайгуул, малтлага судалгаа явуулах хууль эрхзүйн орчинтой танилцана.

Зорилго

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаануудын дотроос сүүлийн хориод жилийн турш манай оронд хамгийн идэвхтэй хөгжиж байгаа салбарын нэг нь археологийн ухаан билээ. Энэ хугацаанд Монголын археологичид бие даан болон гадаадын мэргэжил нэгт нөхдийн хамтаар эрт дундад үеийн түүхийг судлах эх хэрэглэгдэхүүнийг баяжуулсан хэдэн арван томоохон малтлага хийсний зэрэгцээ Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах нээлтүүдийг хийжээ. Иймээс ч Монголын археологийн ухаан эх орондоо төдийгүй хилийн чанадад ч олон нийтийн анхаарлын төвд байж ихээхэн сонирхол татах болов. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн орчин цагийн хотжилт, үйлдвэржилт, соёлын даяаршлын нөлөөгөөр байгаль эх, өвөг дээдсийнхээ уламжлалт амьдралын хэвшил, түүх соёлын үнэт зүйлсээс улам бүр холдож хүнийссээр байна. Ийм учраас “Археологийн удиртгал” хичээлийг судлах нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд өнгөрсөн үеийн тухай аль болох их мэдээллийг аварч үлдэх, боловсруулах онолын системтэй мэдлэг, аргазүйн үндсийг эзэмших, өвөг дээдсээс уламжилсан хуучин соёлын өвөө сонирхон судлах, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд залуу хойч үеийг эх түүхээрээ бахархах, түүх соёлоо дээдлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд Монголын төрийн бодлогод нийцнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH700
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр орчин үеийн археологийн шинжлэх ухааны шинэ чиг хандлагуудтай танилцах бөгөөд олон улсад нэрд гарсан археологийн судалгааны нээлт бүтээлүүдтэй танилцаж, судалгааны аргазүйн жишээг тухайн бүс нутагт явуулсан судалгаанд үндэслэн тайлбарлана. Үүний зэрэгцээ сонгодог археологи буюу Грек-Ромын археологи, египетолог, өвөг ба эртний түүх, Өрнөд Азийн эртний судлал зэрэг археологийн уламжлалт төрөл салбарын тухай үзнэ.

Зорилго

Орчин үеийн археологийн шинжлэх ухааны гол чиглэлүүд, арга зүй зэргээр цогц мэдлэг өгөх, орчин үеийн археологийн хээрийн шинжилгээний хайгуул, малтлага судалгаа явуулах онол, аргазүйн үндсэн мэдлэгийг бататгах, олдвор ба олдворын цогц байдлыг шинэ чиглэлийн аргазүйн дагуу гүнзгийрүүлэн судалж тайлбар өгөхөд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH705
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр археологийн олдворын дижитал өгөгдлийн тухай, түүнтэй холбоотой асуудлууд, археологийн хоёр хэмжээст зурган өгөгдлийн боловсруулалт, түүний ижил төсөөтэй байдлын шинжилгээ, археологийн том талбарын дүрсжүүлэлд, археологийн гурван хэмжээст өгөгдлийн боловсруулалт, гурван хэмжээст өгөгдлүүдийн ижил төсөөтэй байдлын шинжилгээ, засварлалт, гадаргуу байгуулалт, физик шинж чанарын тооцоолол ба "Agisoft Metashape" программ хангамж зэргийг судлах болно.

Зорилго

​​Энэ хичээл нь археологийн уламжлалт шинжилгээний аргыг мэдээллийн технологийн шинэ аргатай хослуулан шинээр таамаг дэвшүүлэх, туршилтын үр дүнг тайлбарлах, тайлагнах, цаашдын судалгааны нөөц бололцоо ба дижитал санг нэмэгдүүлэх зорилготой юм. Сүүлийн хоёр зуунд археологийн дурсгалт газрууд, олдворуудыг хэрхэн дүрсэлж, сэргээн босгосон тухай түүхэн тойм; археологийн дижитал өгөгдлийн өнөөгийн асуудал, сорилтууд; уламжлалт болон дижитал өгөгдлийн шинжилгээний арга, техник; хэвлэлд тавигдах стандарт шаардлагуудыг онолын түвшинд судална. Археологийн зурган өгөгдлийн чанарыг сайжруулах, онцлог цэгийн мэдээллийг боловсруулах, ижил төсөөтэй байдлыг шинжлэх, археологийн том талбарыг дүрсжүүлэх, археологийн томоохон талбарыг “Панорама” ба “360” зэрэг хоёр хэмжээст дижитал зураг хэлбэрт үзүүлж харуулах, гурван хэмжээст дижитал өгөгдлийг боловсруулах, засварлах, гадаргууг байгуулах, физик шинж чанарыг тооцоолох, шинжлэх ба “Metashape” программ дээр ажлыг бодож төлөвлөх практик мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ.​

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH800
Багц цаг: 3

Товч агуулга

Олдворуудын оношлогоо буюу эх сурвалжийн тухай мэдлэг. Хоёр өөр газраас олдсон ижил төрлийн олдворуудыг хэрхэн тайлбарлах вэ? Түүхийн эх сурвалжаар археологийн олдворуудыг хэрхэн тайлбарлах вэ? Археологийн олдворуудаар түүхийн эх сурвалжийг хэрхэн тайлбарлах вэ?. Эх сурвалжийн тухай мэдлэг буюу олдворын тайлбар -Түүхийн эх сурвалж, археологийн эх сурвалжийн хоорондын харьцааны асуудлыг судална.

Зорилго

Тус хичээлээр түүхэн болон археологийн эх сурвалжийн уялдаа холбооны асуудал, эх сурвалжтай ажиллах, эх сурвалжид шүүмжлэлтэй хандах арга барилд сургана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар