Бидний тухай
Багш ажилтан
Нүүдэлчдийн нийгэм нарийн зохион байгуулалттай байх асуудал онолын хүрээнд ямагт судлаачдын толгойг гашилгасаар ирсэн. Үүний гол шалтгаан нь нүүдэлчдийг маш хязгаарлагдмал үүднээс харж үздэгтэй холбоотой. Үүнээс гадна археологийн судалгаанд ашиглагддаг “нарийн зохион байгуулалт” хэмээх нэр томьёо хүртэл өөрөө олон асуудалтай юм. Анхандаа нарийн зохион байгуулалтын тодорхойлолтыг тогтолцооны тухай онолууд болон улс төрийн эдийн засаг дээр тулгуурлан боловсруулсан. Гэтэл энэ бүхний цаана нийгмийн анги давхаргатай, аж үйлдвэржсэн эдийн засагтай, төвлөрсөн засаглалтай суурин нийгмүүд байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ өгүүлэлд бид нарийн зохион байгуулалтын сонгодог тодорхойлолтууд Евразийн тал нутгийн нүүдэлчдийн босгосон улс төрийн зохион байгуулалтыг шинжлэхэд тохиромжгүй гэж үзэж байгаа. Тийм учраас нэгдэлт, цар хүрээ, нүүдлийн үйл явц дээр тулгуурлаж нарийн зохион байгуулалтыг томьёолох шинэ хандлагыг нэвтрүүлж байна. Энэхүү хандлагын тусламжтайгаар умард Монголын хоёр хөндийн биет өвийг илүү оновчтой тайлбарлах, цаашилвал НТӨ 1-р мянганы төгсгөлд Хүннүгийн төр мандахад хүргэсэн дэд бүсийн зохион байгуулалтыг тайлбарлах боломж бүрдэж байгаа юм.
Буган хөшөөний тархалтаас хамаараад бүс нутгийн тухай ойлголтыг археологийн үүднээс хэрхэн боловсруулсан болохыг өгүүлэв.
Археологийн судалгааны хандлага, дэвшүүлэн буй асуудлууд, боловсруулж буй үр дүнгүүд хэрхэн антропологийн хэв шинжтэй болж байгаа нүүдэлчдийн археологийн судалгааны жишээн дээр авч үзэн танилцуулсан.
Climate change is increasing the intensity and frequency of extreme heat events. Ecological responses to extreme heat will depend on vegetation physiology and thermal tolerance. Here we report that Larix sibirica, a foundation species across boreal Eurasia, is vulnerable to extreme heat at its southern range margin due to its low thermal tolerance (Tcrit of photosynthesis: ~ 37–48 °C). Projections from CMIP6 Earth System Models (ESMs) suggest that leaf temperatures might exceed the 25th percentile of Larix sibirica’s Tcrit by two to three days per year within the next two to three decades (by 2050) under high emission scenarios (SSP3-7.0 and SSP5-8.5). This degree of warming will threaten the biome’s continued ability to assimilate and sequester carbon. This work highlights that under high emission trajectories we may approach an abrupt ecological tipping point in southern boreal Eurasian forests substantially sooner than ESM estimates that do not consider plant thermal tolerance traits.
Pastoral nomadic groups in the Eurasian steppe were in existence for more than a few millennia, paving the way for the emergence of steppe polities that maintained close and dynamic interactions with their sedentary farming neighbors. Despite the critical role of iron materials in the genesis of these mobile political entities, surprisingly little is known about the mode of iron acquisition adopted by mobile pastoralist groups. This is particularly true for mobile communities located far away from the population centers where technological capabilities and material resources were more likely to converge in innovative ways. In this article, we present a microscopic examination of small cast iron objects bearing evidence of a unique thermal treatment in the molten state to obtain rapid decarburization, specifically for small-scale steelmaking from a nonlocal material, cast iron. This highly sophisticated technique was carried out on-site at a Mongol period habitation located in north-central Mongolia. These findings are important as they demonstrate that mobile pastoralists of the Mongolian steppe developed various methods of small-scale iron production that allowed them to enjoy a degree of self-sufficiency in one of the most critical areas of material culture, iron, and steel production.
Төслийн хээрийн шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэн хэлэлцүүлэв.
Булган аймгийн Тэшиг сумын дэргэдэх Харгал нуурны ёроолын тунадасны давхаргыг судалсан байдлыг танилцуулах, үр дүнг хэлэлцүүлэх, археологийн судалгааны үр дүнтэй харьцуулан авч үзэх.
Археологийн шинжлэх ухаан тодорхойлдог шинж чанараасаа гадна тайлбар буюу онол боловсруулдаг хандлагатай болж байгаа. Энэхүү хандлагын дагуу Монголд хийж байгаа археологийн судалгаанууд мөн тайлбар боловсруулдаг болсноор илүү гүнзгий, нарийн мэдлэгийг боловсруулах боломж бүрдэнэ. Үүний тулд судалгааны ба үр дүн боловсруулах арга зүйн саналуудыг оруулж өгсөн болно.
Булган аймгийн Тэшиг сумын нуагт байх Харгал нуураас эртний цаг уур ба хүрээлэн буй орчинтой холбоотой дээжнүүдийг авч судалсан байдлыг харуулсан үзүүлэн.