Бидний тухай
Багш ажилтан
Төсөв нь үндэсний орлогын зохих хэсэг төрийн мэдэлд төвлөрч, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын хөгжилд чиглэсэн нийгэм-эдийн засгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашигладаг. ТӨСӨВ нь улс орны нийгэм-эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн санхүүгийн нэгдсэн төлөвлөгөө юм. Улсын төсвийн онол арга зүйн асуудлыг эдийн засгийн шинэчлэлийн өнөөгийн байдалтай харьцуулсан байдал хэрэгжүүлэх арга замуудын талаар ярилцана. Төсвийн бодлогын хүрээнд Төсвийн урсгал орлого, хөрөнгийн орлого буцалтгүй тусламжийн тухай, Төсвийн орлогын шинжилгээ, Татварын нэр төрлийн орлогын төсөвт үзүүлэх нөлөөлөл, Татвар, гаалийн байгууллагууд болон бусад байгууллагуудын орлогын төлөвлөлт, Татварын бодлого болон бусад салбарт нөлөөлөх, Төсвийн зарлагын удирдлага, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэг хэсэг нь төсвийн хөрөнгө оруулалт, Салбар бүрийн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын уялдаа, Салбаруудын төсвийн норм, норматив, Төсвийн зарлагыг бэлтгэх асуудал, Төсвийн гүйцэтгэл, дотоод хяналтын асуудал, Төсвийн орлого зарлагын урьдчилсан таамаглал, шинжилгээний талаар судлаж үзнэ.
Хичээлийн зорилго нь магистрын оюутнуудад төсвийн талаархи дунд хугацааны төсвийн төлөвлөлт, төсвийн үйл явц, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гадаад өр, төлбөр, төсвийн хууль эрх зүйн орчин, төв болон орон нутгийн төсвийн хоорондын харилцааны асуудлыг авч үзнэ.
Лимагийн тунхаглал түүний үзэл санаа төрийн аудитын хэрэгцээ шаардлага, төрийн аудит эзэн- агентын онолд тулгуурлах нь аудитын мөн чанар зориулалт, аудитын дээд байгууллагын тогтолцоо, Наполеоны загвар, Вестлинетерийн загвар, зөвлөлийн загвар. Төрийн аудитын олон улсын стандартууд, төрийн байгууллагын санхүүгийн тайлангийн аудитын арга зүй; Санхүүгийн аудитаар гүйцэтгэх ажлын агуулга, санхүүгийн аудитын үе шатууд, санхүүгийн тайлангийн талаарх санал дүгнэлт; Гүйцэтгэлийн аудит; Гүйцэтгэлийн аудын арга зүй; Гүйцэтгэлийн аудит нь арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөг шалгах аудит болно. Эхлэл, хэрэгжилт, аудитын дүн, зөвлөмж боловсруулах; МУ-ын төрийн аудитын тогтолцоо, үйл ажиллагаа, үр дүн гэсэн сэдвүүдийн хүрээнд судална.
Төрийн санхүүгийн хяналт, шалгалтын тогтолцоо, хяналт шалгалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж аудитын дээд байгууллагын үйл ажиллагааны үндсийг ойлгуулахад оршино.
Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болохынхувьд төрийн санхүүгийн мөн чанар, үйлчлэх хүрээ, төрийн санхүү-татварын орлого, зарлагын талаар судална. Мөн түүнчлэн төрийн эдийнзасагт гүйцэтгэх үүрэг, оролцоо, төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж, арга зам, төсвийн орлого, зарлагын шинжилгээхийнэ.
Төрийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо, төсвийн орлого, зарлагын удирдлага, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж, арга замын талаар онол, арга зүйн мэдлэг олж авснаар төсвийн орлого, зарлагын байдлыг шинжилж дүгнэх, шийдвэр гаргах, хянах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
Санхүүгийн салбарын ахисан түвшний суралцагчдын заавал үзэх мэргэшүүлэх хичээл бөгөөд орчин үеийн төрийн санхүүгийн шинжлэх ухааны зарчим, онол арга зүйг практик жишээнд тулгуурлан цогцоор нь судална. Төрийн санхүү болон эдийн засаг дахь Засгийн газрын үүрэг, хамрах хүрээ, татвар болон төсвийн зарлагын удирдлагыг судлахын зэрэгцээ төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага болон алдагдалд дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөх арга зүйг эзэмшинэ. Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болох макро-эдийн засгийн секторуудын хоорондын харилцан хамаарал, бодит сектор, мөнгөний сектор, Засгийн газрын болон гадаад секторуудын үйл ажиллагаа, оролцоог судална.
Улс орны эдийн засгийн бодлогын хүрээнд макро түвшний санхүүгийн асуудлыг судлан шинжилж, шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхээс гадна төрийн санхүүгийн бодлого,зорилт, бодлогын арга хэрэгслүүд, сангийн бодлогын талаар онолын мэдлэг олгох, төрийн санхүүгийн бодлого боловсруулах арга, техник, стандартыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд энэхүү хичээл нь дараах конпетенц буюу цогц чадамжийг ахисан түвшний суралцагчдад эзэмшүүлнэ. Академик компетенц: • Орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны үзэл баримтлал, зарчим арга зүйг судлан амьдралд хэрэгжүүлэх онолын мэдлэг олгох • Макро-санхүүгийн хүрээнд ОУВС болон дэлхийн бусад банк, санхүүгийн байгууллагууд болон судлаачдын өндөр түвшний, мэргэжлийн түвшинд хянагддаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдсэн шилдэг бүтээлүүдийг судлан онолын ялгаатай үзэл баримтлал, зарчмуудад харьцуулалт хийх, үнэлэх чадвар • Улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй хямралтай бодит орчинд төсөв, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх Судалгааны компетенц: • Макро эдийн засгийн судалгааны асуудлын хүрээнд төсөв, санхүүгийн таамаглал боловсруулах, загварчлал ашиглах,бодлогын хувилбар дэвшүүлэх, харьцуулсан судалгаа, дүн шижиллгээ хийх чадвар • Улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд бодит сектор, гадаад сектор, Засгийн газрын секторын болон мөнгөний статистик судалгааны тайлан, мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, харьцуулан дүгнэлт гаргах чадвар • Улсын төсөв, санхүүгийн хүрээнд тоон болон чанарын судалгааг нарийн дэс дараатай хийж, дүгнэн боловсруулах чадвар • Засгийн газрын төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага санхүүжилтийн иж бүрэн судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмших • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн судалгаа, тендер, хөрөнгө зарцуулалтын ёс зүйн зарчим баримтлах онол, арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмших Ерөнхий компетенц: • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай байх чадвар • Багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх, бие даан тасралтгүй суралцах чадвар • Харилцааны ур чадвар
Санхүүгийн салбарын магистрант, докторант оюутнуудын заавал үзэх мэргэшүүлэх хичээл бөгөөд орчин үеийн төрийн санхүүгийн шинжлэх ухааны зарчим, онол арга зүйг практик жишээ ашиглан судлана. Төрийн санхүү болон эдийн засаг дахь Засгийн газрын үүрэг, хамрах хүрээ, татвар болон зарлагын удирдлагыг судлахын зэрэгцээ төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага болон алдагдалд шинжилгээг хийж үнэлэлт дүгнэлт өгөх арга зүйг эзэмшинэ. Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болох макро-эдийн засгийн секторуудын хоорондын харилцан хамаарал, бодит сектор, мөнгөний сектор, Засгийн газрын болон гадаад секторуудын үйл ажиллагааг судална.
Улс орны эдийн засгийн бодлогын хүрээнд макротүвшиний санхүүгийн асуудлыг судлан шинжилж, шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхээс гадна төрийн санхүүгийн бодлого,зорилт, бодлогын процессын онолын мэдлэг олгох, төрийн санхүүгийн бодлого боловсруулах арга, техник, стандартыг эзэмшүүлэхэд хичээлийн зорилго оршино. Энэхүү зорилгыг хангахын тулд энэхүү хичээл нь дараах конпетенц буюу цогц чадамжийг магистр, докторантуудад эзэмшүүлнэ.