МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Т.Ганчимэг, А.Энхбат
"Нийтийн салбарын стратегийн удирдлага-3", 2020-12-1
Зохиогч(ид): А.Энхбат, М.Ганди
"Төсвийн орлогоос Ирээдүйн өв санд хөрөнгө хуримтлуулах болон Засгийн газрын өрийг барагдуулах харьцуулсан судалгаа" Мөнгө санхүү, vol. 2019/02 (06), no. 2523-417X, pp. 85-97, 2019-12-6

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малтмалаас орж ирэх их хэмжээний, тогтворгүй орлогыг захиран зарцуулах шаардлага улсуудад урган гардагаас баялгийн сангуудыг үүсгэн байгуулдаг билээ. Манай улсын хувьд 2019 оны байдлаар Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв сан хэмээх хоёр баялгийн сан байгаа бөгөөд энэ оны туршид Ирээдүйн өв санд 363 тэрбум төгрөг хуримтлуулсан бөгөөд оны эцэст энэ тоо 500 тэрбум төгрөгт хүрч улмаар өсөх хандлагатай байна. Гэхдээ Засгийн газрын өрийн ӨҮЦ-ийн ДНБ-д эзлэх өрийн зохистой хэмжээ 40% атал 2018 оны сүүлийн байдлаар 58.9% хүрсэн байгаа энэ үед өрийн дарамт, хүү өндөр байхад мөнгөө ийн хуримтлуулах нь зохистой эсэхийг авч үзсэн болно. Бид Засгийн газрын өрийн өнөөгийн байдлыг авч үзэхдээ өрийн төлөлтийн төсвийн орлогод үзүүлж буй дарамт, өрийн зохистой хэмжээний шалгуур үзүүлэлтүүдийг тооцож судалсан. Мөн Ирээдүйн өв сангийн хуулийн хэрэгжилтийг судалж, зорилтот хөрөнгө оруулалтын өгөөж ба сангийн засаглал нь бодитоор үр ашигаа өгч байгаа эсэхийг судалсан. Эцэст нь өрийн эргэн төлөлт 2021 оноос эхлэхэд төсөвт учрах дарамт хүндэрч, өрийн дахин санхүүжилт, цаашлаад зээлжих зэрэглэл буурч, ирээдүйн өрийн өртөг өсөх аюул бий гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс төсвийн орлогоос Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгө ба өрийн эргэн төлөлтөд зориулах хөрөнгийн балансыг дахин авч үзэх шаалдлагатай байгааг энэхүү судалгаагаар авч үзлээ.

Зохиогч(ид): А.Энхбат, Г.Янжинсүрэн
"Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам" Бизнес ба инноваци, vol. 2019/06 (15), no. 2616-3845, pp. 51-78, 2019-6-1

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг бий болгох, иргэдэд улсын төсөв, санхүүгийн хөрөнгийг Засгийн газар, төрийн байгууллагууд хэрхэн үр ашигтай захиран зарцуулж байгаа мэдээллийг хүргэхэд чухал ач холбогдолтой эрх зүйн зохицуулалт болох “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг судлан, шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, цаашид энэ хуулийн хэрэгжилтийг сайжрууулахад анхаарах асуудлын талаар санал, дүгнэлт, зөвлөмжийг гаргасан.

Зохиогч(ид): А.Энхбат
"Орон нутгийн хөгжлийн сангийн өнөөгийн байдал, сайжруулах арга зам" Мөнгө санхүү, vol. 2019/01/(04), no. 2523-417X, pp. 22-41, 2019-5-30

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Энэхүү судалгааны ажлын хүрээнд төсвийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн ил тод нээлттэй байдал, төв болон орон нутгийн төсвийн харилцааг шинэчлэх болон орон нутгийн хөгжлийн дэмжихэд чухал ач холбогдолтой эрх зүйн зохицуулалт болох Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг судлан, шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж, цаашид энэ хуулийн хэрэгжилтийг сайжрууулахад анхаарах асуудлын талаар санал, дүгнэлтийг гаргасан. Судлаач нь Монгол Улсын Үндэсний Аудитын Газарт Монгол Улсын Ерөнхий аудитын зөвлөхөөр 2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байх үедээ ОНХС-нгийн хэрэгжилтийн байдалд аудит хийхэд аудитын багтай хамтран ажиллаж байсан бөгөөд энэхүү судалгааны ажилд 2014-2017 оны ОНХС-ийн хөрөнгийн хэрэгжилтийн байдалд хийсэн аудитын тайлангуудыг ашигласан болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар