МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: CULT102
Багц цаг: 3

Товч агуулга

Харилцааны хэм хэмжээ, харилцааны бүс, үе хоорондын харилцааны соёл, албан харилцааны соёл болон монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, чадварыг хөгжүүлнэ. Мөн түүнчлэн бусдын соёлд хүндэтгэл, хүлээцтэй хандах харилцааны дадал бий болно. Ярих ур чадвар, ярианы найруулга, илтгэлийн төрөл, хэлбэр, илтгэлийн бүтэц, илтгэх арга, илтгэх бичих аргуудыг таниулж, илтгэх чадварыг хөгжүүлнэ. Эсээний үүсэл, хөгжил, төрөл хэлбэр, бүтэц, эсээ бичих арга барил, үе шатуудыг танилцуулж, эсээ бичих арга барилд сургана. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийн хэл найруулга, эшлэл авах, ном зүй бичих зэргийг таниулна.

Зорилго

Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд нийтийн өмнө ярих, мэдээлэл хийх, илтгэх, эсээ бичих, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл унших чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUTR221
Багц цаг: 3

Товч агуулга

Орос ардын аман зохиолыг: XI-XVII зууны оросын эртний уран зохиол, XVIII, XIX, XX зууны, орчин үеийн оросын уран зохиол гэсэн 6 үндсэн хэсэгт хувааж судална. Игорийн цэрэглэсэн тууж, XVIII зууны уран зохиол, түүний урсгал классицизм, XIX-р зууны - романтизм, сентиментализм, реализм болон гол төлөөлөгчдийг, ХХ зууны үеийн оросын уран зохиолын хөгжил, эдгээр зууны уран зохиолын уран сайхны суут ололт болох шүүмжлэлт модернизм: символизм, акмеизм, футуризм, XX, XXI зууны оросын уран зохиолын сонгодог бүтээлүүдтэй танилцаж, системтэй үзнэ.

Зорилго

Оросын сонгодог уран зохиолын гол төлөөлөгч болон шилдэг бүтээлүүдтэй танилцах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUTR350
Багц цаг: 3

Товч агуулга

Орос ардын аман зохиолыг: XI-XVII зууны оросын эртний уран зохиол, XVIII, XIX, XX зууны, орчин үеийн оросын уран зохиол гэсэн 6 үндсэн хэсэгт хувааж судална. Игорийн цэрэглэсэн тууж, XVIII зууны уран зохиол, түүний урсгал классицизм, XIX-р зууны - романтизм, сентиментализм, реализм болон гол төлөөлөгчдийг, ХХ зууны үеийн оросын уран зохиолын хөгжил, эдгээр зууны уран зохиолын уран сайхны суут ололт болох шүүмжлэлт модернизм: символизм, акмеизм, футуризм, XX, XXI зууны оросын уран зохиолын сонгодог бүтээлүүдтэй танилцаж, системтэй үзнэ.

Зорилго

Оросын сонгодог уран зохиолын гол төлөөлөгч болон шилдэг бүтээлүүдтэй танилцах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUAS453
Багц цаг: 3

Товч агуулга

Шинжлэх ухааны хувьд түүх юу илэрхийлдэг? Түүхээ судалснаар оросын иргэншлийн үүсэл гарал болон түүхэн хөгжлийн өвөрмөц онцлог, үе шат, үндсэн хүчин зүйл ба тус улсын нийгмийн хөгжил, бүтэц, түүний онцлог, байгаль цаг уурын нөлөө, үнэн алдартны шашны нөлөө, олон үндэстний шинжтэй холбоотой асуудалтай танилцаж өөрийн улсын түүх, уламжлалаараа бахархах, бусад ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг болно.

Зорилго

Монгол улсын мөнхий хойд хөрш болох ОХУ дэлхийн түүхэн үйл явцад эзлэж буй байр суурь, үүсэл гарал, хөгжлийн үе шат, гүйцэтгэсэн үүрэг ба ач холбогдол. Орос ард түмний үүсэл гарал, түүхэн замнал, уламжлалтай танилцаж, ард түмэн бүр өөрийн зохих туухийн замтай, хөгжлийн онцлогтой, түүнд тулгуурлан өөрийн үзэл бодол, сэтгэхүй, сэтгэлгээтэй гэдгийг мэдсэнээр аливаа ард түмэнд хүлээцтэй хандах, үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, уламжлалд нь хүндэтгэлтэй ханддаг болох юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RULI450
Багц цаг: 2

Товч агуулга

Орос монгол хэлний хэл зүйн бүтцийн онцлог, тэдгээрийн ижил төстэй болон ялгаатай хэв шинжийг судлах; - Зэрэгцүүлсэн хэл зүйн гол гол ойлголттой танилцах; - Орос монгол хэлний хэл зүйн бүтцэд дүн шинжилгээ хийх; - Орос монгол хэлний хэл зүйн систем зэрэгцүүлэн судалгаа.

Зорилго

Орос, монгол хэлийг авиан зүй, үг зүй, үг бүтэх ёсон, өгүүлбэр зүй, үгийн сангийн түвшинд зэрэгцүүлэн судалж, нийтлэг ба ялгаатай талыг тодруулж, гадаад хэл заах аргад ашиглах дадал, чадвартай болгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH230
Багц цаг: 3

Товч агуулга

Орос хэлний авиа зүйн тогтолцоо, түүний өвөрмөц онцлогтой танилцах, сонсож, ойлгох, зөв дуудах чадвар эзэмшүүлэхийн тулд дараах багц сэдвүүдийг үзнэ. Орос хэлний эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцоо, эдгээр нь хэлэхүйн явцад хэрхэн өөрчлөгдөх, үгийн өргөлт, өгүүлбэрийн аялга, өгүүлбэрийн утга бүхий хэсэгт хуваан зөв дуудах, бичвэрийг зөв унших, сонсож ойлгох зэрэг чадварыг монгол хэлний ойлголтуудтай зэрэгцүүлэн үзсэний үндсэнд эзэмших. Орчин цагийн орос хэлний авиа зүйн онолын үндсэн мэдлэг олгож, эхийг сонсож ойлгох, зөв дуудах чадвар дадал эзэмшүүлнэ.

Зорилго

Орос хэлний утга зохиолын хэлний авиа зүй, аялгын хэм хэмжээг эзэмшүүлнэ. Авиа зүйн онолын хичээлээр орос хэлний авианы тогтолцоо, түүний онцлог, авиа, авиалбарын хувилбар; хэлэхүйн хэмнэл; аялгын хэв шинж; өргөлт; галиг бичгийн тухай мэдлэг олгоно. Хичээлийн ерөнхий агуулга орос, монгол, хэлний авианы тогтолцоог зэрэгцүүлсэн судалгаан дээр үндэслэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSS253
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: REDU300
Багц цаг: 3

Товч агуулга

Орос хэл заах аргын ерөнхий асуудал, хэл шинжлэлийн болон сэтгэл зүйн үндэслэл, гадаад хэл сургалтын арга, зарчимтай танилцуулна. Орос хэлний авиан зүй, дүрэм, үгсийн санг заах аргачлал, хэлэхүйн үйл ажиллагааны ярих, сонсох, унших, бичих гэсэн 4 төрлийг харилцан уялдаатай заах аргачлал, сургалтад техник хэрэгсэл, үзүүлэн таниулах материал, үзэж буй хэлний эх орон - Оросын түүх соёл, ололт амжилт, ард түмний амьдралтай танилцуулах аргачлалыг судална.

Зорилго

Хичээлийн сэдэв, анги бүлгийн онцлогт тохируулан сургалтын зарчмыг хэрэгжүүлэх, арга барилаа сонгох чадвартай болгох; Авиан зүй, дүрэм, үгийн сан, өгүүлбэр зүйг заах ерөнхий арга эзэмшинэ; Техник хэрэгсэл, үзүүлэн таниулах материал ашиглаж сурах; Конспект бичиж сурах;

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSS252
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSS100
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутан нь энгийн төвшинд (элементарный уровень) орос хэлний авиа зүй, үг бүтээвэр(үгийн бүтэц – үндэс, төгсгөл;үгийн язгүүр, залгавар), хэл зүй (нэр үг- аиьтай ба амьгүй, тоо ба хүйс;нэр үгйин тийн ялгаллын тогтолцоо,төлөөний үг, тэмдэг нэр, үйл үг, тооны үг, дайвар үг, туслах үг,өгүүлбэрзүй – энгийн ба нийлмэл өгүүлбэр;үгсийн сан – 780 нэгж бий болгоно.

Зорилго

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутан ОХУлс ALTE-ийн гишүүний хувьд боловсруулсан Төрийн стандартын зургаан төвшин (level) эхний буюу энгийн төвшины (элементарный) мэдлэгийг эзэмшиж суурь төвшины орос хэлийг судлах шаардлага хангасны илэрхийлэл болно. Оюутан нь дээрх хоёр төвшинийн шаардлага хангасан тохиолдолд хоёругаар семестрт 3 багц цагтай ТРКИ –2 (level-2) төвшинд суралцах боломжоор хангагдана.Цаашид 3 Бц ТРКИ-3(level-3) төвшинд суралцаж ОХУ-ын их дээд сургуульд магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаг боломжтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUAS454
Багц цаг: 3

Зорилго

Орчин үеийн орос орны тухай суурь болон мэргэжлийн мэдлэг эзэмшинэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH235
Багц цаг: 3

Товч агуулга

Танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, баяр цэнгүүн, амралт чөлөөт цаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, шуудан холбоо харилцаа, нийслэл хот, улсын түүх, ажил хайх, ажилд орох гэх мэт сэдвээр унших, сонсох, ярианд оролцох болон зөв ярьж, бичиж сурна.

Зорилго

Энэхүү хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн суурь мэдлэг олгох шатны A2-В1 (ТБУ-ТРКИ-1) түвшинд хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёлын сэдвээр сонсож ойлгоод, харилцан яриа өрнүүлж сурна. Оюутан хичээлийг судалснаар 2,600 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH236
Багц цаг: 3

Товч агуулга

Боловсрол, соёл урлаг, биеийн тамир, улс төр, эдийн засаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зэвсэгт хүчин, хот, хөдөөгийн ялгаа, нүүдэл, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, хүрээлэн буй орчин, нийгмийн тулгамдсан асуудал, сансар огторгуй, орчин үеийн харилцаа холбооны хэрэгсэл, орчин үеийн шинэ хандлага, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал, олон улсын байгууллага талаарх асуудлуудыг хөндөж бичвэрт дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх, санал солилцох зэргээр ярилцаж, үзэл бодлоо зохион бичлэг, найруулан бичлэг, эссе хэлбэрээр илэрхийлнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь ОХУ-ын орос хэлний босго түвшин В1 (ТРКИ I) түвшинд явагдана. Оюутан энэ хичээлийг судалснаар нийгэм-ахуй, нийгэм соёлын хүрээнд 2,300 үгийг мэддэг, унших, бичихэд идэвхитэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH320
Багц цаг: 3

Товч агуулга

II түвшинд үзсэн соёл, ёс суртахууны сэдвийг үргэлжлүүлэхээс гадна: I. Орфография. Орфоэпия. Фонетика. II. Грамматика III. Лексика IV. Фразеология V. Язык и культура VI. Языковая картина мира. Языковое сознание VII. Живые процессы в соременном русском языке VIII. Геолингвистика IX. Язык и общество зэрэг материал судалж ярианы хичээлийг хэлшинжлэлийн мэргэжлийн сэдвээр ярилцана. Сэдэв бүрийг дотор нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ

Зорилго

Нийгэм, соёлын асуудалд орос хэлний хувьсал, өөрчлөлтийг тусгасан эх бичвэрийг сонсож ойлгон цэгцтэй ярьж сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH232
Багц цаг: 2

Товч агуулга

Мэндлэх, танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон зай, зүг чиг, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, амралт чөлөөт цаг гэх мэт сэдвээр сонсох, ярианд оролцох, зөв ярихад сургана.

Зорилго

Тухайн хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн анхан шат А1 (ТЭУ), суурь мэдлэг олгох А2 (ТБУ) түвшинд суралцагсад өдөр тутамд тохиолдох сонсох бичвэрийн гол агуулга, чухал мэдээллийг сонсож, ойлгох түүнчлэн өдөр тутмын сэдвээр асууж, хариулж сурах ба харилцан ярилцах арга барилд суралцана. Оюутан хичээлийг судалснаар 780 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: RUSH233
Багц цаг: 2

Товч агуулга

1-р ангийн оюутнуудад унших, бичих дадал хичээлээр орос орны тухай үндсэн мэдээлэл өгч, тодорхой мэдлэгийг олгоно. Орос орны нийгмийн амьдралд тохиолдож буй бэрхшээл, амжилт, ололт, эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хөгжил, соёл, хэл, зан заншил, боловсрол зэрэг сэдвүүдийг уншиж танилцах, тухайн сэдэвтэй холбоотой үг хэллэгийг тайлбарлах, хэрэглэж хэвшүүлэх зорилготой. Мөн эдгээр шинэ үг хэллэгээ шууд орчуулахын зэрэгцээ оросоор үг хэллэгийн утгыг задлан тайлбарлах, ойролцоо утгатай үгийг хамт тэмдэглэж авснаар үгийн баялагийг нэмэгдүүлж уншиж ойлгох чадварыг төлөвшүүлнэ. Ахуйн болоод нийгмийн амьдралын бүхийл хүрээнд тохиолдох үйл явдлын тухай богино өгүүллэгүүүдийг 100 -500 үгтэй болтол томсгох дарааллаар уншиж, шинэ үгтэй ажиллаж, авиа зүй, хэл зүйн холбогдолтой материалуудыг эзэмшүүлж, уншсан зүйлийн дагуу асуултанд хариулж, багш болон нөхөдтэйгээ ярилцах, ойлгосноо өөрийн үгээр илэрхийлэх, товчлон бичих, найруулан бичих, сонсож ойлгох чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн дараах сэдвүүдийг судална.

Зорилго

Орос орны хэл, зан заншил, ахуй, соёл урлаг, шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг сэдвийг сайн мэдэх. Нийгэм, соёлын хүрээний бичвэрийг уншиж ойлгох чадвартай болгох.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар