МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай

Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл

Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM303
Багц цаг: 3

Товч агуулга

Дунд шатны герман хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагчийн түвшинд суралцагчид танил буюу хамгийн ойр наад захын салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг утга, учир холбогдлын хувьд хэл зүйн түвшинд алдаагүй ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож буй энгийн, нийтлэг тохиолдох нөхцөлд ойлголцох, энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар хэл зүйн хувьд алдаа мадаггүй, харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын анханаас ахисан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Зорилго

Индекс: GERM307
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM253
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM252
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM251
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: GERM708
Багц цаг: 2

Товч агуулга

Герман хэл сургах, сурах арга зүйд суралцах, гадаад хэл заах аргуудтай танилцах, өөрийн зааж буй хичээлийн арга барилыг өөрчлөх, хэлний бодлого, хэл шинжлэлийн үндэслэлийн үндсэн дээр заах арга зүйг эзэмшинэ.

Зорилго

Гадаад хэл сургалтын орчин үеийн чиг хандлага, судалгаа шинжилгээний хөгжил, шинэчлэл, үзэл санааны талаар байнга шинэ мэдээлэл, гүнзгий мэдлэг олгохоос гадна Герман хэлийг гадаад хүнд хоёрдогч хэл болгон заах арга зүйг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM101
Багц цаг: 3

Товч агуулга

Авиа зүй: Үгийн, өгүүлбэрийн аялга, асуух, хүүрнэх өгүүлбэрийн аялга Үгийн сан: А1.2 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 400-600 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн тийн ялгалын ай, түүний хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.

Зорилго

Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.2 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, хэл зүйн дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 2 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM100
Багц цаг: 3

Товч агуулга

Авиа зүй: Герман хэлний стандарт аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сан: А1.1 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 300-400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн хүйс, тоо, хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.

Зорилго

Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.1 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, авий зүй, дуудлага зүй, дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 1 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM102
Багц цаг: 9

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM103
Багц цаг: 12

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: GERM306
Багц цаг: 3

Товч агуулга

Дунд шатны герман хэлний хэлзүй 2 хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагч буюу В1.1, В1.2 ахисан түвшинд ажил, сургууль, чөлөөт цаг гэх мэт салбарын өөрт танил зүйлийн талаархи бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр тухайн гадаад хэлээр ярилцагч оронд аяллаар явж байх үед тохиолдох ихэнхи нөхцөл байдлыг даван туулах, мэддэг сэдэв, сонирхдог салбарынхаа талаар энгийн үгээр илэрхийлэх, өөрт тохиолдсон зүйл, туршлагаасаа өгүүлэх, итгэл найдвар, зорилгоо тодорхойлох, төлөвлөгөө, үзэл бодлын талаар товч үндэслэл, тайлбар өгөх зэрэг аман болон бичгийн харилцаа үйлдээ хэлний мэдлэгээ оновчтой хэрэглэж, хэлзүйн хувьд учир холбогдолтойгоор ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмших нөхцөл хийгээд асуудлыг даван туулах чадвар олгох ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Индекс: GERM300
Багц цаг: 3

Товч агуулга

Нэр үг, үйл үг, тэмдэг нэр, тооны нэр, төлөөний нэрийн төрлүүд, тэдгээрийн тийн ялгалын хувиргаа, үйл үгийн төрлүүд, тэдгээрийн одоо, төгс өнгөрсөн цагийн хувиргаа, үйл үгийн тусагдахууныг зөв тийн ялгалд хувирган, бичвэрт алдаагүй хэрэглэж, унших буюу сонсоод хэл зүйн хувиргааг таньдаг болно. Асуух, хүүрнэх, захирах хүсэх өгүүлбэрт гишүүдийг зөв байрлуулан, яриа бичгийн хэлнээ оновчтой хэрэглэх чадварт суралцана. Өгүүлбэрийг болон өгүүлбэрийн нэг гишүүнийг үгүйсгэж сурна. Нэр үгийн хүйсийг таньдаг, олон тоог зөв үүсгэдэг болно. Тухайлах, эс тухайлах ялгац гишүүн, цаг хугацаа, байршил, чиглэл заасан утгатай болон бусад угтлагыг зөв хэрэглэдэг болно.

Зорилго

Анхан шатны герман хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн буюу анхны түвшинд тодорхой хэрэгцээгээ хангахын тулд маш энгийн өгүүлбэр хийгээд өөрт танил өдөр тутмын илэрхийллээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийнх нь талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) асуулт тавих, мөн энэ төрлийн асуултанд хариу өгөхдөө хэл зүйн мэдлэгээ зөв оновчтой хэрэглэх чадварыг эзэмшүүлнэ. Харилцагч нь удаан бөгөөд тод ойлгомжтой ярьж, ойлгоход нь тусалж байвал энгийн өгүүлбэрийн гишүүдийн хэл зүйн холбоо хамаарлыг ялган таньж, энгийн илэрхийллийг зөв ойлгон, хялбар аргаар ойлголцох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий хэрэглээ болон герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар