Бидний тухай
Багш ажилтан
Сургалт нь ямагт хоёр талтай үйл явц болохын үүднээс нэг талаас багшийн ур чадвар, хичээл зүтгэл дан ганцаар амжилтын үндэс болохгүй бөгөөд үүнд суралцагчийн хичээл зүтгэл голлох үүрэгтэй байна. Иймээс багш, суралцагчдын аль аль нь байнгын идэвхтэй, эрэл хайгуулч байж шинэлэг, үр өгөөжтэй аргуудыг туршиж, хөгжүүлэн ашиглаж байх зайлшгүй шаардлагатай. Суралцагч бүр өөрийн гэсэн нас, хэл, сэтгэхүйн онцлогтой байхын зэрэгцээ мэдлэг боловсрол, ухамсар, хүмүүжил, хүсэл сонирхол, оюун ухааны өвөрмөц бүрдэл байдаг. Хүн өөрийн энэхүү давтагдашгүй онцлогт тохирсон сурах арга барил эзэмшин, түүнийгээ улам боловсронгуй болгон өдөр тутмын амьдралдаа хэрэглэх нь амжилттай сурахын үндэс болно.
Харилцаа, чадвар, чадамжид суурилсан хэлний хэрэглээг чухалчлах болсон өнөө үед суралцагчдын гадаад хэл эзэмших зорилгын нэн тэргүүнд тухайн хэлээр аль болох богино хугацаанд бусдын хэлж ярьж буйг алдаа мадаггүй ойлгон, санаа бодлоо илэрхийлж сурах явдал байна гэдгийг эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж байна. Суралцагчдын энэхүү бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн манай улсын сургуулиудад герман хэлний сургалт нь харилцаанд суурилсан гадаад хэлний заах арга зүйгээр орчин цагийн тт дэвшилд түшиглэн яюагдаж байна. Хэлэхүйн сонсож ойлгох чадвар эзэмшүүлэх сургалт нь герман хэлийн олон улсаын ттүвшинд сурах, сургах, үнэлэх суурь хөтөлбөр "Profile Deutsch"-ийг баримтална.
Хүмүүний сурах, сургах эрэлт, хэрэгцээ нийгмийн амьдралын бодит шаардлагад үндэслэнэ. Гадаад хэлний сургалт ч мөн ялгаагүй билээ. Харилцаа, чадвар, чадамжид суурилсан хэлний хэрэглээг чухалчлах болсон өнөө үед суралцагчдын гадаад хэлээр аль болох хурдан хугацаанд бусдын хэлж ярьж буйг алдаа мадаггүй ойлгон, санаа бодлоо илэрхийлж сурах явдал чухалд тооцогдож байна. Үүний нэн тэргүүнд гадаад хэлээр харилцах хэлэхүйн сонсож ойлгох чадвар тавигдана. Тус ойлголтыг хэлэхүйн үүднээс авч үзвэл нэгэн бүхэл ухагдахуун бөгөөд тус ажилд сонсож ойлгохыг аман эхэд агуулагдаж буй мэдээллийг сонорын эрхтнээр дамжуулан хүлээн авч, ухаарах, боловсруулахтай холбоотой тогтоох ба сэргээн санахад чиглэсэн сэтгэхүйн идэвхтэй үйл ажиллагаа хэмээн дүгнэж болно. Өнөөдөр манай улсад герман хэлийг бакалаврын түвшинд А1-В2 түвшинд мэргэжлийн болоод мэргэжлийн бус ангиудад судалж байна.
Хураангуй: Герман хэлийг МУИС-д 1968 оноос хойш мэргэжлийн хийгээд мэргэжлийн бус ангиудад заан сургаж ирсэн бөгөөд бүтцийн өөрчлөлт хөгжлийн тухайд өнөөг хүртэл Гадаад хэлний тэнхим, ГИБ факультет, Франц-герман хэлний тэнхим, Герман судлалын тэнхим, ЕСТ зэргээр харьяалуулан иржээ. Мэргэжлийн хөтөлбөрийн хувьд эдгээр он цагуудад герман хэлний хөтөч-орчуулагч, герман хэлтэй гадаад харилцааны ажилтан, герман хэлний багш, герман хэлний орчуулагч, герман орон судлалын мэргэжилтнийг академик түвшинд бэлдэн гаргажээ. Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн сургалт, судалгааны ажлын хүрээгээ хөгжлийн зорилго, зорилтдоо нийцүүлэн зэрэгцүүлсэн хэл шинжлэл, боловсрол судлал-заах арга зүй, хэл-орон судлал чиглэлээр амжилттай үргэлжлүүлж байна. Түлхүүр үг: герман хэлний тэнхимийн үүсэл, герман хэлний багш, судлаачдын сургалт-судалгааны ажлын өнөөгийн түвшин
Historically, German has been officially taught in Mongolia at the National University of Mongolia since 1968, and 2018 marks the 50th anniversary of the event. During this period, the concrete foundation for German language, culture, geography, translation training and comparative linguistics was formed in our country and thousands of specialists for German studies were born. Undoubtedly, this work has contributed to the development of bilateral relations and the achievement of a comprehensive partnership. Assessing and research the accumulated experience of German as foreign language Study in Mongolia, and its’ current trends will help guide future implementation. In the current foreign language training in Mongolia, “The Common European Framework of Reference for Languages: Learning, teaching and assessment” been successfully implemented and are being creatively used in the teaching and learning methodology. Although the usage of “Profile Deutsch” in German language teaching is commendable, it is important to understand and convey the basic concepts such as can do, language means, competence, strategies, techniques etc. in one’s own language, and to help students master the learning methods and techniques.
Анх хэлэхүйн сонсож ойлгох чадварын талаар оросын нэрт эрдэмтэн З. А. Кочкина 1964 онд “Иностранные языки в школе” 1964, № 5 сэтгүүлд “Аудирование: Что это такое?” сэдэвт судалгааны өгүүлэл хэвлүүлснээр (Кочкина, 2007) тус чиглэлийн судалгааны эхийг тавьсан гэж үздэг бөгөөд энэ цаг мөчөөс эхлэн үе үеийн эрдэмтэн судлаачид сонсож ойлгох чадварын талаар өөрсдийн судалгаа, онолын үндэслэл, зарчмыг дэвшүүлэх болжээ. Герман хэлийг гадаад хэлээр заах онол арга зүйн хувьд сонсож ойлгох чадварын талаарх судалгаа нэлээдгүй гараад байгаа боловч Монголын герман хэл суралцагчдын хувьд сонсож ойлгоход тулгарч буй бэрхшээлийг тодруулах, шийдвэрлэх арга замыг тодруулах нь чухал асуудлуудын нэгэнд зүй ёсоор тооцогдож байна.
Харилцаа, чадвар, хандлагад суурилсан өнөөгийн гадаад хэлний сургалтанд хэлэхүйн сонсож ойлгох чадвар нь ын үүрэг, оролцоо, ач холбогдол болоод түүний онол, аргазүйн үндсийн талаарх судалгаа нь харьцангүй сүүл үеийн судалгаанд тооцогдож байна. Энэ чиглэлээр эрдэмтэн судлаачид олон талын судалгааг хийн өөр өөрсдийн онол, таамаглалыг дэвшүүлж байгаа хэдий ч нэлээдгүй зүйл дээр нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна.
Мэдээлэл, технологийн хөгжлийн их эрин үеийн шаардлагаар өнөө үед хувь хүнээс техник, технологи, нийгэм соёлын олон талын мэдлэгтэй байх төдийгүй гадаад хэлний өндөр боловсрол шаардагдаж байна. Ялангуяа аль болох олон гадаад хэл сурах гэсэн өнөөгийн нийгмийн амин чухал хэрэгцээ шаардлагаас үүдэн олог зуун жилийн түүхтэй ой тогтоолтын аргуудыг орчин үеийн сэтгэл судлалын ололтуудтай хослуулан хэрэглэх нь өндөр ач холбогдолтой гэж сэтгэл судлал, сурган, заах аргазүйн эрдэмтэн судлаачид үзэж байна.