МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Чацарганы химийн судалгаа", Natural conditions, resources, history and culture of Western Mongolia and consolidated regions, ОХУ, Монгол, 2025-9-27, vol. 10, pp. 5

Хураангуй

. Эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна. Чацарганын талаар зарим домгийг өгүүлбэл МЭӨ 12-р зууны үед эртний Грекчүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг үүнээс үүдэн уг ойг чацарганын төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний Монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан ба дэлхийн хагасыг эзлэхэд чацарганын ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Чацарганын жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм[14].

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Внедрение учебной программы-классные часы и электронные", Natural conditions, resources, history and culture of Western Mongolia and consolidated regions, ОХУ, Монгол, 2025-9-26, vol. 10, pp. 5

Хураангуй

Сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх цахим хичээлийг зохион байгуулсанаар хүүхдүүдэд гарах эерэг үр дүнг судлах зорилготой судалгааны ажлаа хийсэн. Судалгааны ажлын үр дүнд танхимын ба цахим хичээлийг тайлбарласан ном, гарын авлагыг уншиж судлах, судалгааны асуулт боловсруулах, судалгаа авах, судалгааны үр дүнд боловсруулалт хийх дүгнэлт бичих шаардлага байна. Танхимын сургалт нь цахим сургалтаас хүртээмж чанарын хувьд илүү боловч цахим хичээлийг үр дүнтэй сайжруулж заах боломжтой гэж үзэж байна.

Зохиогч(ид): Д.Ганчимэг, Б.Гантөмөр
"ЭКО ЦЕМЕНТИЙН ГӨЛТГӨНИЙН СУДАЛГАА", Natural conditions, resources, history and culture of Western Mongolia and consolidated regions, ОХУ, 2025-9-19, vol. 17, pp. 123

Хураангуй

Энэ судалгаанд Ховд аймгийн Ховд Эко цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болох Тарагтын ордын гөлтгөнө, Увс аймгийн нутагт байх Баруунцэрдийн илэрцийн гөлтгөнийг ашиглалаа. Эрдэс түүхий эдийн дээж авах цэгийн арга, дундаж дээж бэлтгэх байршлын арга, эрдэс түүхий эдийн эрдсийн найрлагыг тодорхойлох термоанализын болон рентгенфазын анализын аргууд, химийн найрлагыг тодорхойлох силикатын задлан шинжилгээний арга /13/, цементэд нэмэх гөлтгөнийн зохистой хэмжээг тогтоох Гудовичийн арга/13/ зэрэг аргуудаар хийж гүйцэтгэлээ. Тарагтын гөлтгөнө дэх хоёр молекул уст кальцийн сульфат 81,32%, Баруунцэрдийн гөлтгөнө дэх хоёр молекул уст кальцийн сульфат 72,69% тус тус агуулагдаж байна. Тарагтын гөлтгөнөд агуулагдах ислүүдийн хэмжээ нь Хоёр молекул уст кальцийн сульфатын (CaSO4 ×2H2O) – ын агууламжаас хамааруулан MNS-962-86 стандартаар 80-90% CaSO4 × 2H2O агуулсан учир нэгдүгээр зэрэглэлийн гөлтгөнө болохыг тогтоолоо.

Зохиогч(ид): Д.Ганчимэг, Б.Гантөмөр
"Биохимическое исследование макро и микроэлементов/Artemisis scoparia waldst.etseit/", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVII хурал, ОХУ, Тонгол, 2025-8-9, vol. 10, pp. 8

Хураангуй

Энэхүү судалгаагаар Монгол орны баруун бүсэд ургадаг чацарганы хаягдал шаарны биохимийн найрлага болон биологийн идэвхт бодисыг тогтоох зорилготойгоор 2023–2024 оны Ховд, Увс аймгийн нутаг дэвсгэрт ургадаг Чацаргана (Hippophae rhamnoides) зүйлийг сонгон авч, ард иргэдээс хаягдаж байгаа чацарганы шаарны үр, хальсыг нь харьцуулан, хаягдал шаарыг дахин ашиглах боломжийг судалсан. Судалгаанд Ховд аймагт тариалсан “ Үр жимс” хоршооны чацарганы шаарыг 2024 оны 10 сард авсан, мөн Увс аймаг дахь “UFC” группын чацарганы хаягдал шаарыг тус тус авч хэрэглэн, хуурай болтол хатааж, нунтаглан бэлтгэж судалгаанд ашигласан

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Изучение теплотворной способности некоторых пастбищных растений", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVII хурал, орос, 2025-2-5, vol. 12, pp. 25

Хураангуй

монгол орны ургамалжилт бэлчээрийн , эмийн ургамлын ангилал ургамлын дулаан гаргах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар бичсэн байна

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"5, 4 –дигидрокси 7-О--D- дифруктопиранозил 6-ацетоксифлавоны бүтэц байгуулалтыг таньж тодорхойлсон нь" Хими-2024, vol. 12, no. 22, pp. 96, 2024-6-11

ww.chemconference.ac.mn

Хураангуй

Орчин үед ургамлын биологийн идэвхт бодисын химийн найрлага, фармакологийн судалгаа өргөссөнтэй холбоотой тэдгээрийн молекулын бүтэц, байгуулалтын судалгаа эрчимтэй хийгдэж байна.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"5, 4 –дигидрокси 7-О--D- дифруктопиранозил 6-ацетоксифлавоны бүтэц байгуулалтыг таньж тодорхойлсон нь", Хими 2024, 2024-6-11, vol. 22, pp. 96

Хураангуй

Ургамлын фитохимийн судалгааг хроматографын (баганат болон нимгэн үеийн хроматограф) аргуудыг ашиглан явуулсны дүнд уг ургамалд 2 фенолт болон терпент нэгдлүүд байгааг илрүүлж, ургамлын газрын дээд хэсгээс 5, 4-дигидрокси-7-О--D-дифруктопиранозил 6-ацетоксифлавон, 5 гидрокси-3-метаокси- 4 - О -  -D – глюкопиранозил флавон болох бодисуудыг тухайн зүйл ургамлаас ялгаж бүтэц, байгуулалтыг таньж тодорхойлсон явдал нь энэ судалгааны ажлын гол үр дүн юм

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Ургамлын химийн судалгаа", МУИС-ийн баруун бүсийн сургуулийн багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал, 2024-5-2, vol. 1, pp. 1

Хураангуй

Монголчууд яргуй идсэн ямааны махыг хэрэглэн биеэ тэнхрүүлдэг уламжлалтай байснаас гадна хүйтэн, сэрүүн орнуудад хамгийн эрт цэцэглэдэг өвөрмөц ургамал тул түүний эрт үед нийлэгжүүлдэг хоёрдогч метаболитыг ялган судлах нь онол ба танин мэдэхүйн ач холбогдолтой сонирхолтой объект болж байна.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Биохимическое исследование ячменя сорта "АЛТАЙ - АРДА-1" произрастающего в Монголии" NATURAL CONDITIONS, RESOURCES, HISTORY AND CULTURE OF WESTERN MONGOLIA AND CONTIGUOUS REGIONS, vol. 16, no. 16, pp. 42-44, 2023-11-30

http://www.westmonconf.org/

Хураангуй

Халтар арвайн Алтай-АРпа-1 сортод агуулагдах микроэлементүүдийн агуулгыг Сутай сортод агуулагдах микроэлементүүдтэй харьцуулахад рубиди, цайр, лантан, цери, селен зэрэг элементүүд харьцангуй өндөр агуулгатай байна.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Inhibitory Effects of Compounds on the Growthof Babesia and Theileria", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хурал, Монгол Ховд, 2023-9-29, vol. 22, pp. 2

Хураангуй

3. Шар яргуйн цэцгээс ялгасан флавоноидын бабезиоз өвчин үүсгэгч Babeisia caballi (B.caballi), Theileria equi(T.equi) эгэл биетнүүдийн өсөлтийг дарангуйлах идэвхийг судлах

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Халтар Арвай -(Hordeum sativum vulgare Altaicum)- н биохими, фитохимийн судалгаа", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хурал, Монгол Ховд, 2023-9-29, vol. 16, pp. 42-44

Хураангуй

Бид Баян-Өлгий аймгийн Баян-Нуур суманд шилэн сонголт хийж Хөх тарианы Сутай сорттой харьцуулсан “Нүцгэн үрт Халтар арвайн Алтай – АРпа-1(Hordeum sativum vuigel altaicum) нутгийн эндемик сортыг сонгон авч түүний биохими, фитохимийн судалгааг хийснээрээ шинжлэх ухааны ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Биохимическое исследование ячменя сорта "АЛТАЙ - АРДА-1" произрастающего в Монголии" NATURAL CONDITIONS, RESOURCES, HISTORY AND CULTURE OF WESTERN MONGOLIA AND CONTIGUOUS REGIONS, vol. 16, no. 16, pp. 42-44, 2023-9-29

http://www.westmonconf.org/

Хураангуй

В настоящее время большое значение имеет изучение ячменя " Алтай - АРПА-1" отобранных на полях фермерского хозяйства коопеоатива " Ахтолых" в Баяннуур сомоне аймака Баян -Улгий

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"INHIBITORY EFFECTS OF COMPOUNDS ON THE GROWTH OF BABESIA AND THEILERIA" NATURAL CONDITIONS, RESOURCES, HISTORY AND CULTURE OF WESTERN MONGOLIA AND CONTIGUOUS REGIONS, vol. 16, no. 11, pp. 38-41, 2023-9-28

http://www.westmonconf.org/

Хураангуй

By the chemical investigation of P. flavescens, 21 flavonoids, including a new chalcone C-glucoside and two new flavanone C-glucosides were isolated. For the isolated compounds, inhibitory activity against Babesia caballi and Theileria equi, which causes fatal diseases in horses, was estimated.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Inhibitory Effects of Compounds on the Growthof Babesia and Theileria", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, нөөц, ард түмний түүх, хэл, соёл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XVI хурал, Монгол Ховд, 2023-9-27, vol. 22, pp. 2

Хураангуй

Дэлхий нийтэд мал амьтан, хүний цусны улаан эсэд Babesia, Theileria төрлийн эгэл биетэн халдварласнаас үүсдэг бабезиоз өвчтэй амьтдыг эмчлэх, халдваргүйжүүлэхэд диамидин, диминазен ацетурат, имидокарб, эуфлавин, трифан хөх зэрэг нийлэг аргаар гарган авсан эмийг хэрэглэж байгаа боловч эдгээр нь гаж нөлөө ихтэй байдаг.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Эмийн ургамлын судалгааны тоймоос", МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал /Байгалийн ухаан/, 2023-4-20, vol. 13, pp. 2

Хураангуй

Ховд Их сургуулийн Химийн тэнхимийн багш нар эмийн ургамлын фитохимийн судалгааг Баруун бүс нутгийн Их нууруудын хотгор, Монгол Алтайн нуруу, Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Монгол Алтайн тойргийн уулархаг нутгаар тархан ургадаг эмийн ургамлын судалгааг гадаад, дотоодын судлаачдын хамт явуулж ирсэн.

Зохиогч(ид): Д.Ганчимэг, Х.Ууганбаяр
"Халтар арвайн биохими, фитохимийн судалгаа", МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал /Байгалийн ухаан/, 2023-4-20, vol. 2, pp. 1-12

Хураангуй

Арвай нь (Hordeum L) эрт дээр үеэс хүн төрөлхтөн хүнсний үйлдвэрлэлд өргөн хэрэглэж ирсэн чухал ач холбогдол бүхий үр тарианы ургамлын нэг юм.

Зохиогч(ид): Д.Ганчимэг
"Чонын өргөс (Garduus crispus) химийн судалгаа", МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал /Байгалийн ухаан/, 2023-4-20, vol. 2, pp. 2-8

Хураангуй

Монголчууд эрт дээр үеэс арвайгаар сайхан амттай болсон гурил хийж аяганы хийц, аян замын хүнсэнд хөц хийж хоолны хольцондоо ашигласаар ирсэн түүхтэй





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар