МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Болорчимэг, Д.Бямбадорж
"ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ОРЧИН, НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА", Алдархаан сумын түүхэн хөгжлийн судалгаа, 2022-5-14, vol. 1, pp. 8-16

Хураангуй

Уг судалгааны ажлаар Завхан аймгийн Зүүн бүсийн сумд болох Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын нийгэм, эдийн засгийн байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн орчны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд сумдын удирдлагын баг бүрэлдэхүүн болон сонгогдсон 60 бизнес эрхлэгчдийг хамруулсан. Энэхүү судалгаанаас тус сумдын бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээний зах зээл, санхүү, хэрэгцээ, бизнесийн орчны нөхцөл байдлын үнэлгээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар судлан үнэлгээ дүгнэлт өглөө.

Зохиогч(ид): Б.Болорчимэг, Д.Бямбадорж
"ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ОРЧИН, НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА" JOURNAL OF ACCOUNTING theory and practice, vol. 5, no. 2, pp. 17-24, 2021-12-15

https://catalog.num.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=118227

Хураангуй

Уг судалгааны ажлаар Завхан аймгийн Зүүн бүсийн сумд болох Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын нийгэм, эдийн засгийн байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн орчны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд сумдын удирдлагын баг бүрэлдэхүүн болон сонгогдсон 60 бизнес эрхлэгчдийг хамруулсан. Энэхүү судалгаанаас тус сумдын бичил бизнес эрхлэгчдийн ерөнхий мэдээлэл болоод тэдний үйлдвэр, үйлчилгээний зах зээл, санхүү, хэрэгцээ, бизнесийн орчны нөхцөл байдлын үнэлгээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар судлан үнэлгээ дүгнэлт өглөө.

Зохиогч(ид): Б.Болорчимэг, Д.Бямбадорж
"ЗАВХАН АЙМГИЙН СУМДЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ ANALYSIS OF THE CURRENT STATUS OF SECONDARY SCHOOLS IN ZAVKHAN AIMAG SOUMS", Орон нйтгийн тогтвортой хөгжлийн боловсролын асуудлууд, 2021-5-21, vol. 1, pp. 20-26

Хураангуй

Хураангуй: Дэлхийн улс орнууд бүх шатны боловсролийн хүртээмж, чанарт илүү их анхаарал хандуулж байна. Үүнээс ерөнхий боловсрол нь боловсролын тогтолцооны хамгийн чухал үе шат бөгөөд хүн насан туршид хэрэглэх мэдлэг, дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэг болоод нийгэмд амьдрах дадал зуршлыг олж авдаг байна. Ерөнхий боловсролын чанараас тухайн орны иргэдийн хөдөлмөрийн бүтээмж хамаарна. Монгол улс хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлтэй энэ он жилүүд дэх ерөнхий боловсролд оруулах санхүүжилтийн асуудлууд болоод сургуулийн хөгжил, сургуулиудын чанарын асуудалд анхаарал хандуулах зайлшгүй нөхцөл байдал тулгараад байгаа тул энэхүү судалгааны ажлын хүрээнд Завхан аймгийн Улиастай сумаас бусад 23 сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2020 оны суралцагчдын тоо, боловсролын төвшин, төгсөгчдийн тоонд анализ хийв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлын ашиглалт, нэг багшид ноогдох суралцагчдын тоо, нэг суралцагчид ногдох зардал зэрэгт тулгуурлан судалгааг хийж гүйцэтгэв. Энэ судалгааны үр дүнд зарим бүрэн дунд боловсролын сургуулиудын нөхцөл байдалд анхаарах нөгөөтэйгөөр дунд сургуулийн статуст шилжүүлэх болон сургуулиудыг бүсчлэн хөгжүүлэх асуудлуудыг хөндөхийг хичээлээ..

Зохиогч(ид): Б.Болорчимэг
"Сургалтын үйл ажиллагааг суралцахуйн үр дүнгээр үнэлэх асуудал", Хэл, соёл, соёл хоорондын харилцаа ОУЭШ-ний VII хурал, Монгол, 2020-10-16, vol. VII, pp. 165-173

Хураангуй

Хураангуй: Олон улсын төвшинд болон дотооддоо үйл ажиллагаа явуулдаг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудын бодлого ч сургалтын үр дүн буюу ямар мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж байгааг үнэлэхэд чиглэгдэж байна. Иймд үр дүнд суурилсан боловсролын тогтолцоонд суралцахуйн үр дүнгээр сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлтийг энэхүү судалгааны ажлаараа харуулахыг зорилоо. Суралцахуйн үр дүнг суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвар хандлагаар үнэлэх буюу зөвхөн онолын мэдлэг олгох бус практик ур, чадварыг онолтой хослуулах, мэдлэгийг хувирган хэрэглэх, бүтээлч чадвар эзэмшүүлж буй байдлаар үнэлэх болоод байна. МУ-ийн их дээд сургуулиудын төлөөлөл болгон ШУТИС, МУИС, ХААИС-дын оюутны суралцахуйн үр дүнг хэрхэн үнэлгээжүүлж байгааг судлан үзвэл суралцагчдыг үнэлгээжүүлж буй байдал, улирлын болон явцын шалгалтын оноо хуваарилалт нь харилцан адилгүй байна. Энэ нь суралцагчдын хувьд сургууль хооронд шилжихэд үнэлгээний асуудал зөрөөтэйн улмаас хүндрэлтэй асуудлуудыг үүсгэх талтай байна. Иймд их дээд сургуулиудын суралцагчдыг үнэлэх үнэлгээний журмыг нэг ижил стандартад оруулах шаардлагатай байна. МУИС-ийн Завхан сургуулийн 1-4-р төвшний (курсийн) оюутнуудын дүнгийн дунджийг хуучин болон шинэ сургалтын хөтөлбөрийн хувьд харьцуулан судлан үзэхэд хуучин хөтөлбөрөөр бол оюутан төвшин (курс) ахих тусам сурлагын амжилт гаргах хандлагатай байсан бол МУИС 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн хөтөлбөрт оюутан элсүүлэхээ больж бүрэлдэхүүн сургуулиудад оюутан элсүүлж тухайн оюутнуудын сурлагын дүнгийн амжилтаар эрэмбэлэн мэргэжлийн хөтөлбөр сонгуулдаг болсон. Ингэснээр суралцагчдын суралцаж буй төвшин (курс) багасах тусам сурлагын дундаж үнэлгээ өсч байна. Бакалаврын боловсрол эзэмших оюутан 120-оос доошгүй багц цаг судлах бөгөөд тухайн оюутны голч дүн нь 1,8-аас багагүй байх журмын заалтын хэрэгжилтийг 2011-2020 оны төгсөгчдийн голч дүн, голч оноогоор нь судлан авч үзвэл төгсөгчдийн голч дүн нь сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа нь оюутнуудын сурлагын чанар сайжирч байгааг харуулж байна. Мөн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт суралцагчийн магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжийг бий болгох үүднээс магистрын хөтөлбөрийн зарим хичээлийг бакалаврын төвшинд суралцах (МУИС-ийн сургалтын журмын 3.6.3 заалт) боломжоор хангаж байгаа нь Монголд боловсролын шинэчлэлт, өөрчлөлт хэрхэн явагдаж байгаагийн илрэл юм. Түлхүүр үг: Сургалтын үнэлгээ, сургах суралцахуйн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, Summary: Internationally accredited program policies aim to assess the effectiveness of the trainings and the skills they are preparing. The results of the learning outcomes of the results-based education system have been demonstrated by the results of this study. The learning outcomes can be evaluated by trainees' attitudes and or not by theory and knowledge, but with practical skills, theories, and knowledge acquisition and evaluation skills. As a representative of Mongolian universities, we examine how students from the Mongolian University of Science and Technology, the National University of Mongolia, and the Mongolian University of Agriculture are assessing the learning outcomes of students, evaluating students, and seasonal and per-student scores. This may lead to problems with the lack of evaluation when transferring learners to school. Therefore, it is necessary to include the standardized assessment of the students' assessment of the university. Comparing the average of 1-4 level students at the National University of Zavkhan for the old and new curriculum. In the old program, students were more likely to succeed than ever before. From the academic year of 2013-2014, the National University of Mongolia has dropped out of student proficiency program and enrolled in elementary schools and ranked in the success of the students' academic achievement. As a result, the level of student learning is decreasing as the average score is increasing. The undergraduate student will study at least 120 hours of study and the applicant's minimum score of not less than 1,8 will be determined by the median of 2011-2020 graduates and the median score of graduates is likely to grow in recent years indicates that students' learning is improving. Furthermore, the opportunities offered for undergraduate programs (under 3.6.3 of the Mongolian Law on Educational Procedures) enable students to pursue a master's degree program at the bachelor's degree program in Mongolia. This is a reflection of how educational reforms are happening in Mongolia. Key words: Assessment of learning, learning outcomes, training programs,





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар