Бидний тухай
Багш ажилтан
Монгол орны хувьд хот суурин газруудад хүн ам суурьших үйл явц ХХ зууны сүүлийн хагаст явагдаж эхэлсэн хэдий ч 1990 оны нийгмийн өөрчлөлттэй холбоотой зөв зохистой суурьшил, хүн амын нягтшилын бодлого алдагдсан. Олон хүн бөөгнөрөн суурьших байгалийн нөхцөл, нөөц багатай манай орны хувьд томоохон хот суурин газрууд ихэвчилэн томоохон голын хөндий, уулын ам хөндийн системд төвлөрсөн шинжтэй байгаа нь хүн амын төвлөрөлтэй уялдан техноген нөлөөлөлд хялбар өртөх, байгаль орчны тэнцэл алдагдах үндсэн шалтгаан болж байна. Энэ судалгааны ажлын хүрээнд баруун бүсийн хөгжлийн томоохон төв болох Завхан аймгийн Улиастай хотын орчны бохирдол, антропогени нөлөөллийг тодорхойлох зорилгын хүрээнд хөрсний хүнд металлаас хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлиийн үнэлгээг тооцоолох, Улаанбаатар хотын хөрсний судалгааны үр дүнг харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Улиастай сумын төвийн бүсд газар ашиглалтын эрчим, төрөл, нягтшилтай уялдуулан хөрсний 38 цэгээс холбогдох стандартын дагуу өнгөн хөрсний дээжлэлт гүйцэтгэсэн бөгөөд хэмжилтийн үр дүнгийн үнэмшилийг нэмэгдүүлэх зорилгоор Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Улиастай төвийн мониторингийн цэгүүдийг хамруулсан. Лабораторийн задлан шинжилгээг МУИС-ийн Хүрээлэн буй орчны лаборатори болон Япон улсын Каназава их сургуулийн Байгаль орчны технологийн хүрээлэнгийн Геохимийн лабораторид хөрсний хүнд элементийн агууламжыг ICP-MS болон ICP-OES аргазүйгээр хэмжилт гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгийн урьдчилсан боловсруулалтаас үзэхэд Улиастай хотын хүрээнд хүнцэлийн агууламж анхаарал татахуйц өндөр агууламтай байгаа бол хүлцэх агууламжаас кобальт, хром зэрэг элементүүд давсан утгатай байгаа бөгөөд бохирдлын гол тархалт нь голын арал орчмын бүс, цахилгаан станц, сургуулийн халаалтын уурын зуух зэрэг газрууд багтаж байна. Улиастай хот нь орчим жилийн хугацаанд баруун бүсийн засаг захиргаа, эдийн засгийн бүс болж байсан газар ашиглалтын түүхтэй бүс нутгийн хувьд хөрсний бохирдол анхаарал татах хэмжээнд хүрсэн байна. Улаанбаатар хот нь нийгэм-эдийн засгийн голлох төв ач холбогдол бүхий суурин газрын хувьд хөрсний бохирдолд хүчтэй өртөн, хар тугалга, хром, азот зэрэг элементүүд цагаан хаалга, баянбүрд, 100-н айлын худалдааны төв, Нарантуул ОУХТ зэрэг газруудад бүртгэгдсэн байна. иймд хөрсний бохирдолоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээг USEPA-ийн аргыг ашиглан хүүхэд том хүн дээр тооцоолсон. Үр дүнд бидний Улаанбаатар хотын гэр хороололд хийгдсэн тооцоотой харьцуулахад Улиастай сумын хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээний үр дүн эрсдэл өндөр гарсан нь суурийн газрын хөрсний хүнд металлын бохирдол хот хөдөөд нүүрснээс шалтгаалан ижилхэн өндөр байгааг харуулж байна.
Уг судалгааны ажлаар Завхан аймгийн Зүүн бүсийн сумд болох Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын нийгэм, эдийн засгийн байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн орчны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд сумдын удирдлагын баг бүрэлдэхүүн болон сонгогдсон 60 бизнес эрхлэгчдийг хамруулсан. Энэхүү судалгаанаас тус сумдын бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээний зах зээл, санхүү, хэрэгцээ, бизнесийн орчны нөхцөл байдлын үнэлгээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар судлан үнэлгээ дүгнэлт өглөө.
Уг судалгааны ажлаар Завхан аймгийн Зүүн бүсийн сумд болох Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдын нийгэм, эдийн засгийн байдал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн орчны өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд сумдын удирдлагын баг бүрэлдэхүүн болон сонгогдсон 60 бизнес эрхлэгчдийг хамруулсан. Энэхүү судалгаанаас тус сумдын бичил бизнес эрхлэгчдийн ерөнхий мэдээлэл болоод тэдний үйлдвэр, үйлчилгээний зах зээл, санхүү, хэрэгцээ, бизнесийн орчны нөхцөл байдлын үнэлгээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар судлан үнэлгээ дүгнэлт өглөө.
Хураангуй: Дэлхийн улс орнууд бүх шатны боловсролийн хүртээмж, чанарт илүү их анхаарал хандуулж байна. Үүнээс ерөнхий боловсрол нь боловсролын тогтолцооны хамгийн чухал үе шат бөгөөд хүн насан туршид хэрэглэх мэдлэг, дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суурь мэдлэг болоод нийгэмд амьдрах дадал зуршлыг олж авдаг байна. Ерөнхий боловсролын чанараас тухайн орны иргэдийн хөдөлмөрийн бүтээмж хамаарна. Монгол улс хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлтэй энэ он жилүүд дэх ерөнхий боловсролд оруулах санхүүжилтийн асуудлууд болоод сургуулийн хөгжил, сургуулиудын чанарын асуудалд анхаарал хандуулах зайлшгүй нөхцөл байдал тулгараад байгаа тул энэхүү судалгааны ажлын хүрээнд Завхан аймгийн Улиастай сумаас бусад 23 сумдын ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2020 оны суралцагчдын тоо, боловсролын төвшин, төгсөгчдийн тоонд анализ хийв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлын ашиглалт, нэг багшид ноогдох суралцагчдын тоо, нэг суралцагчид ногдох зардал зэрэгт тулгуурлан судалгааг хийж гүйцэтгэв. Энэ судалгааны үр дүнд зарим бүрэн дунд боловсролын сургуулиудын нөхцөл байдалд анхаарах нөгөөтэйгөөр дунд сургуулийн статуст шилжүүлэх болон сургуулиудыг бүсчлэн хөгжүүлэх асуудлуудыг хөндөхийг хичээлээ..
ХУРААНГУЙ Монгол улсыг сонирхсон гадаад улсууд, гадны түрэмгийлэгчид Ховд болон Улиастай хотуудад газар зүйн тулгуур бүс болгон үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан. Орос улс болон Манж Чин улстай 1858 он, 1860 он, 1869 он, 1881 онуудад удаа дараа “Монголд хийх өөрийн орны худалдааны эрхээ баталгаажуулах” гэрээ байгуулсан. Тухайлбал, 1858 оны гэрээнд Оросын худалдаачид Хиагт – Хүрээ - Бээжин гэсэн чиглэлээр өргөн эрхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Мөн 1860 оны Бээжингийн нэмэлт гэрээгээр Монголд худалдаа хийх бүрэн эрхийг олж авсан юм. Хятадын худалдааг бодвол Оросын худалдаа нэлээд хожуу эхэлжээ. ТҮЛХҮҮР ҮГ: Өрсөлдөөн, бүтээгдэхүүн, Оросын худалдаа, Хятадын худалдаа, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, үнэ ба үнийн өөрчлөлт, экспорт, импорт, реэкспорт, реимпорт, хэрэглээний чиг хандлагын өөрчлөлт ABSTRACT Foreign countries and invaders were performing their operations in Khovd and Uliastay. These provinces were the main center of their geographical region. Mongolia made contracts about “Confirming their trade rights with Russia and the Ancient China” in 1858, 1860, 1869 and 1881. For instance, according to the contract of 1858 , Russian merchants would have functioned their wide range of trade in the route of Khiagt- Huree- Beijing. Furthermore, Beijing was gained authority to trade in Mongolia by the additional contract of 1860. Russian trade was started more lately than Chinese. KEY WORDS: Competition, product, Russian trade, Chinese trade, kinds of production, price and change of price, export, import, re-export, re-impot, change of consumption