Бидний тухай
Багш ажилтан
Монгол, ОХУ-ын төрийн байгуулал: хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүхийн байгууллага, улс төрийн намууд, сонгууль; - Хоёр талын хамтын ажиллагаа: албан есны айлчлал, гэрээ хэлэлцээр, албан есны мэндчилгээ, илгээлт, мэдэгдэл, хурал, чуулган; -Олон улсын байдал:ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, мансууруулах бодис болон хүний наймаа - Олон улсын байгууллага, үйл ажиллагаа - Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа: тухайн орны эдийн засгийн тэргүүлэх салбар чиглэл, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл, - Эрүүл мэнд нийгмийн хамгаалал: хүн амын эрүүл мэнд,нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, спортын арга хэмжээ тэмцээн уралдаан - Боловсрол, cоел шинжлэх ухаан: боловсролын салбарт гарч буй өөрчлөлтүүд, соелын арга хэмжээ, урлаг соелын тоглолт, боловсрол соел шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, - Экологийн асуудлууд: 2 орны экологийн тогтолцоо, дулаарал, цөлжилт, агаарын бохирдол, байгалийн гамшиг, -Уул уурхай: ашигт малтмалын орд газрууд, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, уул уурхайн хөгжил,- Аялал жуулчлал: монгол орны байгалын үзэсгэлэнт газрууд, монгол орноос олдсон палеонтологийн дурсгал, олдворууд, монголын сүм дуган, музей зэрэг сэдвээр орчуулах
нийгэм улс төрийн сэдэвтэй үг, өгүүлбэрийн утгын тайлбарыг тайлж сурах, монголоор орчуулах -хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэвтэрч буй нийгэм улс төр, урлаг спорт, соёлтой холбогдолтой мэдээллийг монгол , орос хэл рүү зөв орчуулах нийгэм улс төрийн холбогдолтой тогтсон нэр томьёог зөв орчуулж сурах
Энэ хичээлээр оюутан оросоос монгол, монголоос орос хэл рүү бизнесийн аман ба бичгийн орчуулга хийх дадал чадвар эзэмшинэ. Үүний тулд: 1) хэрэгцээ, шаардлагатай үг хэллэгийг зохих хэмжээнд эзэмших; 2) зорилгыг хэрэгжүүлэхэд оросоос монгол, монголоос орос руу бизнесийн сэдэвтэй холбоотой бичиг баримт боловсруулах, найруулах, өөрчлөх, дахин хянах.
Оюутанд өнөөгийн зах зээлийн нийгэмд нэвтэрч буй бизнес, эдийн засаг, санхүүтэй холбоотой нэр томьёо, хэвшмэл хэллэгтэй танилцах; мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болох; оросоос монгол, монголоос орос хэл рүү бизнесийн бичгийн орчуулга болон аман орчуулга хийх чадвартай болох; бичгийн орчуулга болон хэлмэрчилгээний бизнесийн орос хэлний дадал эзэмших.
Мэндлэх, танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон зай, зүг чиг, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, амралт чөлөөт цаг гэх мэт сэдвээр сонсох, ярианд оролцох, зөв ярихад сургана.
Тухайн хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн анхан шат А1 (ТЭУ), суурь мэдлэг олгох А2 (ТБУ) түвшинд суралцагсад өдөр тутамд тохиолдох сонсох бичвэрийн гол агуулга, чухал мэдээллийг сонсож, ойлгох түүнчлэн өдөр тутмын сэдвээр асууж, хариулж сурах ба харилцан ярилцах арга барилд суралцана. Оюутан хичээлийг судалснаар 780 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.
Ахуйн болоод нийгмийн амьдралын бүхий хүрээнд тохиолдох үйл явдлын тухай уншиж, шинэ үгтэй ажиллаж, авиа зүй, хэл зүйн мэдлэгээ баталгаажуулж, уншсан зүйлийн дагуу асуултанд хариулж, багш болон нөхөдтэйгээ ярилцах, ойлгосноо бичгээр илэрхийлэх, товчлон бичих, найруулан бичихчадварыг эзэмшүүлнэ
Зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг эзэмшинэ. Зөв унших арга барил эзэмшсний дараа өргөлт, зогсолт, хурд, аялгыг тохируулан уншиж сурна. Өгүүлбэр, догол мөр, бичвэрийн утга санаа, бүтцэд задаргаа хийх, тэдгээрт асуулт тавих, төрөл бүрийн төлөвлөгөө зохиож сурах, тулгуур үгийг олох, тэдгээрт түшиглэн өгүүлбэрийг өөрчлөн найруулах, товчлол хийх, дэлгэрүүлэх. Өгүүлбэр, догол мөр, бичвэрийн холбох хэрэглүүртэй танилцах, хэрэглэж сурах, төлөвлөгөөний дагуу бичвэр зохиох, үзэж буй сэдвээр санал бодлоо бичгээр илэрхийлэх.