Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр програм хангамжийн төслийн гол гол ойлголтуудыг тайлбарлана. Програм хангамжийн менежерийн програм хангамжийг хөгжүүлэх явцад бусад инженерийн багуудтай(системийн инженерүүд, чанарын менежерүүд, тохируулгын менежерүүд, тестерүүд) хэрхэн харьцах, хөгжүүлэлтийн стандартыг баримтлах, үйл ажиллагааны хамгийн сайн загварыг сонгох, програм хангамжийн үнэ ба цаг хугацааг төлөвлөх, төлөвлөгөөг зохиох, баримтжуулах, хөгжүүлэлтийн явцад эрсдлийг тооцох, хүний нөөцийн асуудлыг авч үзэх, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах гэх мэт үйлдлүүдийг хэрхэн гүйцэтгэх талаар авч үзнэ.
Програм хангамжийн багийн ахлагч эсвэл програмын хэлтсийн удирдлага, менежерээр ажиллахын тулд програм хангамжийн инженерчлэлийн асуудлыг ойлгох, хүмүүсийг манлайлан ажиллах ур чадвартай болгох. Хичээлийн төгсгөлд оюутан програм хангамжийг хөгжүүлэх явцад хэрэглэгдэх менежементийн аргуудыг сурах болно. Ач холбогдол: Үүнд Програм хангамжийг хөгжүүлэхэд баримталж байгаа өөр байгууллагын бүтцийг бусад байгууллагууд Програм хангамжийг хөгжүүлэх явцад баримтлах өөр зохион байгуулалтын бүтэц, үйл явц загварыг ойлгох. Програм хангамжийг хөгжүүлэхэд ашиглагдах цаг хугацааны төлөвлөлт, цар хүрээг тогтоох нийтлэг аргуудыг сурах Програм хангамжийг хөгжүүлэх процессийг хөгжүүлэлтийн бүх шатны түвшинд тодорхойлж сурах Хувь хүний удирдлагын нийтлэг аргуудыг сурах
Програм хангамжийн зохиомжийн гүнзгийрүүлсэн судалгаа; хэв шинжит зохиомж; тогтолцоо; архитектур; COM; Corba; .Net зэрэг завсрын програм хангамжийн архитектур; завсрын програм хангамжид суурилсан хуваарилагдсан системийн зохиомж; бүрдүүлбэрт суурилсан зохиомж; хэмжлийн онол ба зохиомжид хэмжлийг ашиглах нь; бүтээмж, аюулгүй байдал зэрэг чанарыг хангасан зохиомжлол; програм хангамжийн дотоод чанарын хэмжил; програм хангамж болон түүний зохиомжийн үнэлгээ; дахин болон гэдрэг инженерчлэл
Өмнөх сурсан зүйл дээрээ үндэслэн хэв шинжит зохиомжийн гүнзгий судалгаа ,COM, Corba болон .Net агуулсан завсрын програм хангамжийн архитектур,Програм хангамжийн хэмжилийн үндэс, програм хангамжийн чанарын үнэлгээ ,Дахин болон гэдрэг инженерчлэлийн арга техникүүдийн талаас мэдлэг эзэмшүүлэх ба цаашид програм хангамжийн инженер болох мэргэжилтэнд суурь мэдлэг олгох ач холбогдолтой
Програм хангамжийн процессууд, програм хангамжийн шаардлагын шинжилгээ, зохиомж, кодчилол, тестлэлийн асуудлууд, тэдгээрийн арга технологийн хөгжил, програм хангамжийн чанар, чанарын хэмжээсүүд, програм хангамжийн зардлын үнэлгээ, програм хангамжийн төслийн менежмент, програм хангамжийн дахин ба урвуу инженерчлэл, програм хангамжийг халах
Програм хангамжийг хөгжүүлэх орчин үеийн арга технологиудыг судалж програм хангамжийг шинжлэх, бүтээх, хөгжүүлэх мэдлэг чадвартай болно.
Обьект хандалтад шинжилгээ зохиомжийн үндсэн ойлголтууд. Үүнд : Unified Modeling Language гэж юу болох , Requirements Analysis тодорхойлох, Use Case Diagram, Sequence Diagram, Class Diagram, Object Diagram, State Diagram, Activity Diagram, Deployment Diagram, Component Diagram зохиож сурах мөн эдгээрийг ашиглах tool сонгон авч түүнтэй ажиллаж сурна.
Энэ хичээлээр обьект хандалтад програмчлал болон визуаль програмчлал,уламжлалт шинжилгээ зохиомжийн хичээлүүд дээр олж авсан мэдлэгэн дээрээ тулгуурлан мэргэжлийн түвшинд хэрхэн бодох вэ ,обьект хандалтад шинжилгээ зохиомж , загвар хийж сурснаараа программын бүрэн хэмжээний обьект хандалтад баримтжуулалтыг хийж сурна.
Системийн шинжилгээ зохиомжийн удиртгал, Төслийг үндэслэх, Шаардлага тодорхойлох, Функцийн загварчлал, Бүтцийн загварчлал, Зан байдлын загварчлал, Зохиомжийн шатанд шилжих, Класс болон аргын зохиомж, Өгөгдөл удирдах давхаргын зохиомж, Хэрэглэгчтэй харилцах хэсгийн зохиомж, Архитектурын зохиомж, Системийг бүтээх, Суурилуулах болон ашиглах, Жишээ, Дүгнэлт
Компьютерийн ухааны нэг мэргэжих чиглэл нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн, өндөр чанартай, бүтээгдхүүнийг инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессийг ашиглан бүтээхээс гадна системийн зохиомж болон түүний үнэлгээнд анхаарах шаардлагатай. 80-иад оны сүүл хүртэл бүтцийн зохиомжийн арга өргөн хэрэглэгдэж байсан бөгөөд 90 оны эхээс объект хандлагат зохиомжийн арга техник практикт өргөнөөр нэвтэрч, одоог хүртэл хэрэглэгдэж байна. Иймд компьютерийн ухааны мэргэжилтэн объект хандлагат зохиомжийн аргыг систем хөгжүүлэлт хийхдээ ашиглаж сурах нь зайлшгүй. Энэ хичээлээр компьютерийн ухааны мэргэжилтэний мэдвэл зохих системийн зохиомж хийх үндсэн ойлголтыг авч үзэхийн зэрэгцээ түүнтэй, ялангуяа объект хандлагат зохиомжийн үед нягт уялдах шинжилгээний үе шатыг товч тоймлон оруулсанаас гадна түүнийг програм хангамжийн төслийн үед хэрхэн хэрэглэх талаар судална.
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.
Энэ хичээллийн зорилго нь компьютерийн ухааны үндсэн ойлголтыг оюутанд өгч цааш тухай чиглэлээр гүнзгийрүүлсэн судлах суурь мэдлэгийг олгоно. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзэх болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.
Энэ хичээлээр мэдээлэл, харилцаа холбооны технологи, компьютер тооцооллын суурь үндсэн ойлголт, ухагдахуун, хөгжил, нийгэмд гүйцэтгэх үүрэг, интернэт дээр суурилсан цахим хөгжлийн талаарх мэдлэг эзэмшинэ. Мэдээллийн системийн үндсэн ойлголт, төрөл, компьютерын системийн бүрэлдэхүүн хэсэг, техник хангамж, програм хангамж, компьютерын ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээллийг дүрслэх аргын талаарх мэдлэг эзэмшинэ. Компьютерын програм хангамж, хөгжүүлэлт, програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ, төрөл, үндсэн чиг үүргийг судалж, хэрэглээний чадвар эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, компьютер харааны үндсэн ойлголт, зураг засварлах хэрэгсэл ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндсэн ойлголтын мэдлэг, хэрэглээний чадвар эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж, мэдээллийн сантай ажиллах чадвартай болно. Компьютерын сүлжээ, бүрэлдэхүүн хэсэг, тоног төхөөрөмжийн үндсэн ойлголт, компьютерын дотоод сүлжээ ашиглах, мэдээлэл солилцох, интернэт, вэб технологи, хайлтын систем, интернэтийн хэрэглээ (үйлчилгээ), түүний төрлийн талаарх мэдлэг эзэмшинэ. Цахим сургалт, цахим сургалтын үүсэл, хөгжил, сургалтын төрөл, дэд бүтэц, систем, технологи, цахим сургалтын тэргүүлэх платформууд, хөгжлийн чиг хандлага, цахим засаг, цахим засаглал, үндсэн ойлголт, ухагдахуун, төрийн мэдээлэл солилцооны систем, төрийн цахим үйлчилгээ (e-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал, тоон гарын үсэг г.м.), цахим бизнес, цахим худалдаа, үндсэн ойлголт, цахим худалдааны төрөл, зах зээл, хэрэглээ, технологи, цахим төлбөр тооцоо, түүний төрөл, эрх зүйн зохицуулалтын тухай мэдлэг эзэмшинэ. Цахим орчин дахь онлайн хэрэглээг ажил хэргийн орчинд бүтээлчээр ашиглах чадвар эзэмшинэ. Мэдээллийн аюулгүй байдал, кибер аюул занал, түүнээс урьдчилан сэргийлэх, цахим орчны ёс зүй, цахим орчны аюулгүй ажиллагаа, хэрэглээний асуудал, хор хөнөөлтэй програм, түүнээс урьдчилан сэргийлэх програм хангамжийн тухай суурь мэдлэг эзэмшинэ. Хиймэл оюуны талаарх онолын суурь мэдлэг, түүний хэрэглээ, хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэг эзэмшинэ.
“Компьютер тооцооллын зарчим” хичээлийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, компьютер тооцооллын суурь мэдлэг олгох, компьютерыийн техник хангамжтай ажиллах, үйлдлийн систем, түгээмэл хэрэглэдэг програм хангамжийг ашиглах чадвар эзэмшинэ. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, нийгэмд гүйцэтгэх үүрэг, нийгмийн бусад салбаруудын уялдаа холбоо, интернэт, компьютерийн сүлжээ, цахим орчны ёс зүй, кибер аюул заналаас урьдчилан сэргийлэх, хиймэл оюун, түүний хэрэглээний тухай мэдлэг эзэмшинэ.