Бидний тухай
Багш ажилтан
Бид энэхүү өгүүлэлдээ бөөний худалдааны бизнесийн байгууллага борлуулалтын орлогыг сайжруулах зорилгоор маркетингийн идэвхжүүлэлтийн аргууд ашигласан өгөгдөл дээр суурилан хугацааны явцад хэрхэн орлогын өөрчлөлтийг хянаж, сайжруулж, удирдаж болох боломжтойг судлах зорилгоор мэдлэгийн граф бүхий граф өгөгдлийн сан үүсгэж машин сургалтын арга ашиглан үнэлгээ хийсэн ажлыг танилцууллаа.
Виртуал бодит байдал (VR) технологи нь боловсрол, зугаа цэнгэл, соёлын өвийг сурталчлахад илүү гүнзгий, бодит мэдрэмжийг хэрэглэгчдэд олгодог хүчирхэг хэрэгсэл болон хөгжиж байна. Гэвч өнөөдөр ашиглагдаж буй виртуал аяллууд ихэвчлэн гара ар эсвэл удирдлага ашиглан хийгддэг учир хэрэглэгчийн оролцоо, мэдрэмжийг хязгаарладаг. Энэхүү судалгаагаар веб камерын тусламжтайгаар хүний нүдний хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд хянаж, ямар ч нэмэлт мэдрэгч төхөөрөмж ашиглахгүйгээр виртуал аяллыг илүү бодитой, хэрэглэгчид тааламжтай хэлбэрээр удирдах шинэлэг аргыг танилцууллаа. Энэхүү систем нь хүний нүдний харц болон физиологийн бусад үзүүлэлтүүдийг 360 градусын виртуал орчинтой холбон, хэрэглэгчийн анхаарал төвлөрөлд нийцүүлэн орчныг өөрчилдөг. Энэхүү аргыг олон түвшний дүрслэл, нүдний хөдөлгөөний загварчлал, анхааралд тулгуурласан динамик тохируулгаар баяжуулсан. Туршилтын үр дүнгээр веб камер ашигласан энэхүү технологи нь уламжлалт аргуудаас илүү хүртээмжтэй, хэрэглэгчийн танин мэдэхүйн ачааллыг багасгаж, илүү гүнзгий мэдрэмжийг төрүүлсэн нь тогтоогдсон. Иймд энэхүү судалгаагаар веб камерт суурилсан харааны хяналтын систем нь VR төхөөрөмж ашиглах боломжгүй эсвэл зардал өндөртэй орчинд илүү тохиромжтой, үр ашигтай шийдэл болохыг онцоллоо.
If technology is handled efficiently, every teacher has the opportunity to easily provide education to everyone anywhere, anytime using a radically different technology solution. Nowadays, many tools, technologies, and instructional designs are being invented and implemented to assist the teacher in sharing their knowledge with others. A teacher should be a producer, processor, distributor of knowledge, a guide to the right path, and an active examiner. Therefore, in addition to technological solutions and accessibility, the quality and assessment of e-learning are important issues. The evaluation of e-learning depends on many factors, such as the content of the course, the methodology, the technological environment, the teaching materials, and the participation of both the teacher and the students. It is not clear what knowledge is in itself, however, it is possible to know what abilities a student has mastered with certain tools, and the ontology based on the results of using this tool creates the graph of knowledge about that student. At present, the technology of building ontology is widely studied and used in most fields. Ontological studies in the field of education are mostly used to monitor the interaction of learning objects and to solve problems such as the modeling and enrichment of learning resources, optimal evaluation of learning, and integration of educational content recommendations into student learning methods. In this article, a simple learning environment at a low cost is aimed to be created while still providing high-quality education to the students. To reach that aim, we expanded the GitHub Classroom and Bookwidget systems with other software, constructed an ontology on each student to evaluate the efficiency of the teaching system, and created a graph of each student’s understanding.
This research paper examines the transition from traditional paper-based contracts to digital contracts, focusing on the benefits and downsides of this shift. The paper leverages the case study of E-Geree.mn, a blockchain-based digital contract management solution developed in Mongolia, to showcase the practical application of these benefits. The study analyzes the impact on environmental sustainability, operational efficiency, security, and legal compliance within the Mongolian context. Key findings highlight significant reductions in carbon footprints, improved efficiency with multi-party digital signatures, enhanced security through tamper-proof storage, and potential challenges related to digital adoption and regulatory frameworks.
In this article, we discuss web-based system development, including its trends, stages of software architecture development, comparison of service-oriented, microservices, and serverless architectures, and research on scalability. We also delve into software re-engineering techniques, methods for migrating old web system architectures to new ones, and the new architecture's structure and components. Our research and methodology aimed to improve the architecture of a web access system in need of change, and we implemented a test using a case study on the SiSi system of the National University of Mongolia.
Continuous practices, i.e., continuous integration, delivery, and deployment, are the software development industry practices that enable organizations to frequently and reliably release new features and products. CI/CD is the best practice for teams using a DevOps methodology and is best suited to agile methodologies. CI/CD automates code integration and delivery, allowing software development teams to focus more on business requirements. Implementing CI/CD and automating the delivery process fromapplication development to the live environment using pipelines, reducing the time and errors during manual delivery, the previously mentioned high-quality and reliable software products are delivered to the end user.This work will automate the workflow of software products from development to supply and delivery using pipelines.
In this article, we have studied how the technology implementing the "Serverless" architecture is used in modern software development by automating the tasks required for server development technical operations, making them independent of developers and how these technologies can be used in possible situations, the advantages and disadvantages of cloud technology. It also shows how this architectural solution supports the creation of a complex software solution that replaces the current physical and non-physical servers as well as comparative study of pricing and scalability of our testing system using AWS (Amazon Web Services), which provides 33% of the total use of "Serverless" architecture.
Энэхүү өгүүлэлд бид жижиглэн худалдаа хийдэг дэлгүүрийн хувьд зарагдсан барааны түүхэн өгөгдөлд тулгуурлан бараа, татан нийлүүлэлтийн таамаглалыг өгөгдөл олборлолтын apriori болон association rule-г ашиглан орлогыг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагчийн нэг удаагийн худалдан авалтын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, өгөгдөл олборлолтын өнгөрсөнд болсон зүйлс яагаад тохиолдсон болохыг ойлгох (descriptive analytics) арга алгоритмуудын талаар болон тэдгээрийг хэрхэн оновчтойгоор ашиглах талаар өгүүлнэ. Одоо үед аж ахуй нэгж, бизнесийн байгууллага бүр түүнчлэн хувь хүн хүртэл үйл ажиллагааны түүхэн мэдээллээс өгөгдөл олборлолтын арга техникүүдийг ашиглан шаардлагатай мэдээллийг мэдлэг болгон авч цаашдын ажил, амьдралын үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж байна. Өгөг дөл олборлолтын хувьд бусад хэрэгслүүдээр илрүүлэх боломжгүй эдийн засгийн үр өгөөж өгөх боломжтой нууцлаг зүй тогтол, холбооснуудыг ч илрүүлж чаддагаараа илүү давуу талтай.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран боловсролын бүх шатны байгууллагууд сургалтын үйл ажиллагаандаа цахим сургалтын технологиудыг нэвтрүүлж байна. Цахим сургалт нь боловсролын байгууллага, багш, суралцагчдад шинэ боломж, давуу талыг бий болгохын зэрэгцээ хүүхэд залуучуудын цахим хэрэглээг эрс нэмэгдүүлж байгаа билээ. Цахим сургалттай холбоотойгоор хүүхэд залуучуудын цахим хэрэглээ эрс өсөж, цахим орчинд хараа хяналтгүйгээр олон цагийг өнгөрүүлэх болсон тул цахим хэрэглээнд анхаарах шаардлагатай байна. Бид энэхүү өгүүлэлд дүйцсэн хөтөлбөрөөр зайнаас суралцагч хүүхдүүдийн цахим хэрэглээ, түүнд тулгуурлан тэдний зан төлөвийг судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна.
Боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж, сургалтыг шинэ шатанд гаргаж байна. Ялангуяа дэлхий дахинаа Ковид-19 цар тахалтай тэмцэж буй өнөө үед МХХТ нь боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, тасралтгүй байдлыг хангах тулгуур хэрэгсэл болж байна. Манай улсын тухайд 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Ковид-19 цар тахлын тархалтыг хязгаарлах урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг хаасан. Улмаар 2020 оны 9 дүгээр сард сургуулиудыг нээсэн боловч вирусын тархалтаас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас бүх шатны сургууль, цэцэрлэгийг дахин хаасан. Дээрх хугацаанд боловсролын сургалтын байгууллагууд өөрсдийн нөхцөл байдал, нөөц бололцоо, боломж, технологид тулгуурлан сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж ирсэн. Сургалтын байгууллага, багшийн хувьд хамгийн бага зардлаар хялбар байдлаар цахим сургалтын орчинг бүрдүүлж, сургалтыг тасралтгүй зохион байгуулах нь маш чухал. Энэхүү өгүүлэлд бид цахим сургалтын үйл ажиллагаанд ашиглахад хялбар технологиуд, цахим сургалтын объектын хувилбар бүтцийг авч үзсэн болно.
This paper aims to identify the critical cost drivers in the past project data and prediction for a software cost estimate with the help of data mining tools Weka. Cost drivers are multiplicative factors that determine the effort required to complete our software project. We used data mining tools Weka to identify the essential and standard cost drivers used to generate the estimate of a project.
Сүүлийн жилүүдэд зах зээл дээр хэрэглэгчээс өгөгдөл, мэдээлэл олж авах, уг өгөгдлийг ухаалгаар удирдах боломжтой хөдөлгөөнт төхөөрөмж дээр суурилсан мэдрэгч технологиуд бүхий програм хангамжийн хэрэглээ ихэссэн. Энэ төрлийн програм хангамжуудад юмсын вэбийн технологиудыг ашиглаж байна. Юмсын вэбүүд нь одоо байгаа вэб технологийг ашиглан олон тооны IoT протоколуудыг хооронд нь уялдуулж, юмсын интернэтийг (IoT) нэгтгэх програмын давхарга болгон ашиглахад зориулагдсан болно. Юмсын вэб буюу Web of Thing (WoT)-ийн гол зорилго нь эдгээр маш олон өөр төрлийн төхөөрөмжүүдийн хоорондын харилцааг WWW-тэй зохицуулах, Вэб стандартыг хангах юм. Үүнийг ашиглан өвчтөний хяналт, замын түгжрэлийг хянах, гэрлэн дохионы удирдлага, темпратур мэдрэгч, ухаалаг тоолуур гэх мэтийг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хянах вэб апп байж болно.Энэ бүх асуудлыг програмчлахын тулд одоогоор Mozilla WebThings сангуудыг ашиглаж байна. Энэхүү өгүүлэл нь Mozilla WebThings API-г судлан хэрхэн програмчлах талаар судалсан болно.
Хураангуй: Цар тахлын тархалтын оргил үед дэлхийн нийт суралцагчдын 91,3 хувь нь сургуульд явах боломжгүй, онлайн болон бусад ямар нэгэн хэлбэрээр сургалтаа үргэлжлүүлж, зарим улсад хязгаарлагдмал боломжоос хамаарч сургалт зогсоход хүрсэн байна. /en.unesco.org/ Харин Монгол Улсад 2020 оны 1-р сарын 27-оос эхлэн энэ цаг хугацааг хүртэл хичээлийн жил дуустал боловсролын байгууллагууд өөрсдийн нөөц боломжид суурилан цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цахим сургалтыг байгууллага бүр өөр, өөрийн нөхцөл бололцоон дээр тулгуурлан цахим сургалтыг явуулж байна. Боловсролд технологийн үүрэг роль 21-р зууны томоохон өөрчлөлтийг бий болгож байна. Хүн бүрт хаана ч, хэзээ ч технологийн эрс ялгаатай шийдлээр боловсролыг хялбар байдлаар олж авах боломжийг боловсролыг дамжуулах технологиудыг чадварлагаар ашиглаж чадвал багш бүрт боломж байна. Энэ үйл ажиллагаанд бидхамгийн хялбар, хамгийн бага зардлаар цахим сургалтын орчин бүрдүүлж суралцагчид чанартай боловсролыг хүргэхийн тулд Googleclassroom-г ашиглан бусад программ хангамжуудаар өргөтгөн сургалт явуулсан туршлагын талаар энэхүү өгүүлэлд бичлээ.. Түлхүүр үг: цахим сургалтын программ хангамжийн дэд бүтэц, googleclassroom, bookwidget, идэвхтэй сургалт, тестийн олон хэлбэр
Боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, орчин үеийн нийгэм болон зах зээл эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахад мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ), тэр дундаа боловсролын салбарын мэдээллийн систем (БСМС) чухал үүрэгтэй. Энэхүү өгүүлэлд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт өдгөө ашиглаж буй ESIS боловсролын салбарын мэдээллийн системийг үүлэн тооцоололд суурилсан дуудлагын үйлчилгээгээр өргөтгөх замаар боловсролын байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх, сургууль-эцэг эхийн харилцааг дэмжих дуудлагын үйлчилгээний технологийн шийдлийг дэвшүүлсэн болно. Энэхүү шийдлийг ESIS мэдээллийн системд хямд зардлаар богино хугацаанд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
The article covers some experiences of using and testing virtual ma-chines in computer networking classes. The experiments include building local network topology and architecture, configuration of operating systems, working with virtual network devices. There is a difficulty of implementing these experi-ments in laboratories at universities and colleges. Therefore, laboratories are shared by different field students at higher education institutions. This problem can be solved by the use of virtual machines and virtual networks that means students to work on their own virtual machines in own virtual networks. The use of virtual machines and network enables the other everyday activities and pro-cesses at the institutions run continuously. The article presents some experiments in the use virtual machines at laboratory works.
Recently years many researchers have been chosen research area of processing and analysis of huge amounts of data collected by web-based systems. Everyone is using mobile phones and smart devices to generate large amounts of data on the Internet. NoSQL database technology is based on Dr. Eric Brever's research on distributed systems. Today, countless smartphones and other devices are flooded with news, information, videos, and photos, and everyone is not just a consumer, but a creator. The amount of digital data generated and disseminated has increased dramatically, ushering in an era of unprecedented new approaches and solutions. This article discusses research on the NoSQL database Keywords: NoSQL, SQL, CAP Theorem, Consistency, Availability, Partition tolerance, ACID properties, BASE properties.
Өнөөдөр боловсролын салбарын эдийн засгийн үр ашигтай байдал, санхүүгийн сахилга бат, нөөцийн тэгш бөгөөд оновчтой хуваарилалт, түүний ашиглалт ба хяналтын асуудал чухлаар тавигдаж байна. Энэхүү өгүүлэлд боловсролын салбарын нөөцийн хуваарилалт, түүнд боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглах талаар өгүүлсэн. Түүнчлэн боловсролын удирдлагын мэдээллийн системийг нөөцийн хуваарилалтад ашиглаж буй талаарх Азийн зарим орны туршлагаас хуваалцаж, энэ чиглэлээр боловсролын салбарын мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.
Өдгөө дэлхийн улс орнууд боловсролын статистик мэдээлэл цуглуулах, боловсруулах, тайлагнах, түгээхэд болон бүх шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд боловсролын удирдлагын мэдээллийн систем (БУМС)-ийг өргөн ашиглаж байна. Манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мэдээллийн системийг боловсруулан нэвтрүүлж, сургуулийн барилга байшин, багш, суралцагчийн гэх мэт мэдээлэл бүхий бүртгэл, мэдээллийн систем бүрдээд байгаа нь багагүй ололт амжилт билээ. Энэхүү өгүүлэлд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон боловсрол, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго (TХЗ) 4 боловсролын шалгуур үзүүлэлтүүдийн бэлэн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид ТХЗ-ын үзүүлэлт, тэгш байдлын шинжилгээнд боловсролын салбарын мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.
Боловсролын статистик нь хүний амьдралын чанарын болон улс орны хөгжлийн чухал үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг (ҮСХ, 2018). Энэхүү өгүүлэлд боловсролд Монгол Улсын боловсролын салбарын статитик мэдээлэл, түүний боловсруулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан боловсролын салбарын статистик мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь монгол орны нутаг дэвсгэр дээр оршиж байгаа цахилгаан, эрчим хүчийг үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн цахилгааныг эрчим хүчийг түгээгч байгууллагуудад дамжуулах үйл ажиллаагаа хийдэг үндэсний том хэмжээний төрийн өмчийн байгууллага юм. Энэхүү өгүүлэлд цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг оновчтой, үр ашигтайгаар түгээх математик загварыг боловсруулж, уг загварт шаардлагатай коэфициентүүдийг машин сургалтын аргаар олон жилийн дундажийн өгөгдлөөр сургаж ашигласан тухай өгүүлнэ.
Энэ өгүүлэлд компьютерийн сүлжээний хичээл дээр виртуал машиныг ашигласан туршилтын тухай өгүүлнэ. Туршилт нь виртуал сүлжээний орчинд дотоод сүлжээний топологи зохион байгуулах, үйлдлийн системийн сүлжээний тохируулгыг хийх, виртуал сүлжээний төхөөрөмжүүдтэй ажиллах зэрэг болно. Ийм туршилтыг сургуулийн компьютерийн лабораторид гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг. Бодит байдал дээр компьютерийн лабораторийг олон салбарын оюутнууд ашигладаг. Энэ асуудлыг виртуал машин ашиглан, оюутан тус бүр өөрийн виртуал компьютерийн сүлжээ үүсгэн лабораторийн ажлаа гүйцэтгэх байдлаар шийдэж болно. Виртуал машин ашиглан биеэ даасан компьютерийн сүлжээ үүсгэснээр сургуулийн лабораторийн бусад үйл ажиллагаанд саад болохгүй байх боломжийг олгодог. Өгүүлэлд компьютерийн сүлжээний хичээлийн лабораторийн ажлуудыг гүйцэтгэхэд виртуал машин ашиглах зарим туршилтуудыг танилцуулна.
Using the SOLID principle of the five principles of object-oriented design, it is possible to establish the software more easily understandable, flexible and more sustainable. This article discusses the "Transmission Network Management Information System" which was implemented at the National Power Transmission Grid state-owned stock company as well as the difficulties faced and the solution found by using the five principles of object-oriented design
Using the SOLID principle of the five principles of object-oriented design, it is possible to establish the software more easily understandable, flexible and more sustainable. This article discusses the "Transmission Network Management Information System" which was implemented at the National Power Transmission Grid state-owned stock company as well as the difficulties faced and the solution found by using the five principles of object-oriented design
Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, өндөр чанартай програм хангамжийн бүтээгдэхүүнийг хямд зардлаар, богино хугацаанд амжилттай хөгжүүлэхэд эдийн засгийн тооцоо, төслийн удирдлага ихээхэн үүрэгтэй. Програм хангамжийн инженерчлэлд програм хангамжийн өртөг, үр ашгийн шинжилгээ, тооцоо хийх, үнэлэх, тэр дундаа түүнийг бүтээх өртгийг бодитой тооцоолж, таамаглах нь чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүлэлд програм хангамжийн өртөг тооцоолох аргачлал, програм хангамжийг бүтээх өртгийг таамаглахад өгөгдөл олборлолтыг ашигласан нэгэн шийдлийг авч үзсэн.