МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: INTD201
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд :  Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд  ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци  ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл  ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс  Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага

Зорилго

Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT202
Багц цаг: 3

Товч агуулга

Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.

Зорилго

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT614
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн бүтэц нь 4 хэсэг, 6 модуль байх ба компанийн засаглалын суурь ойлголтууд онолын загварууд, Монголын компанийн засаглалын төлөв байдал, олон улсын компанийн засаглалын асуудлуудыг тайлбарлаж ярилцаж эхэлнэ. Эхний хэсгийн гол агуулга бол бизнесийн өмчийн олон хэлбэрүүд, өмчлөл болон гүйцэтгэх удирдлагын ялгаатай байдал, сайн компанийн засаглалын үр ашиг, давуу тал, боломжуудыг тайлбарлах юм. Хоёр дахь хэсэг нь өмчлөл ба хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн компанийн засаглалын үндсэн гурван оролцогч талуудын талаар авч үзнэ. Үүнд өмчийн эзний хувьд хувьцаа эзэмшигчдийн үүрэг, хувьцаа эзэмшигчдийн идэвхижлийн онол гүйцэтгэх бус болон хараат бус гишүүдын ач холбогдол, том болон институцын хувьцаа эзэмшигчийн идэвхижил, хувьцаа эзэмшигчийн идэвхитэй үйл ажиллагаанд саад бологч хүчин зүйл, ТУЗ-ын бүтэц, эрх, үүрэг, ТУЗ-ын захирлууд, гүйцэтгэх захирлын цалин урамшуулал, манлайлалын талаар судална. Гурав дахь хэсэг сайн засаглалын гол шинжүүд болох тайлагнал, ил тод байдалын талаар судална. Үүнд компанийн санхүүгийн баримтуудыг унших, ойлгох, ил тод байдал болон тайлангуудыг тодорхойлох, сайн засаглал дахь нягтлан бодох бүртгэл, аудитын ач холбогдлыг ойлгох, цаг хугацаандаа, үнэн зөв тайлан гаргахын ач холбогдол, тайлангаар хувьцаа эзэмшигчдийг хамгаалах ТУЗ-ын үүрэгийг авч үзнэ. Төгсгөлд нь компанийн нийгмийн хариуцлага сэдвийн хүрээнд ойлголт авна. Үүнд түргэн өөрчлөгдөж буй даян дэлхий, оролцогч талуудын хэрэгцээ шаардлага, компаниудын нийгмийн хариуцлагын талаархи ойлголт, компанийн нийгмийн хариуцлагын олон улсын хандлага, компанийн нийгмийн хариуцлагыг шүүмжлэгч талын хандлага гэсэн агуулгатай байна.

Зорилго

Хувийн болон төрийн өмчит байгууллагуудын компанийн засаглалын талаархи мэдлэг, тэдгээрийн урт хугацааны стратегийн томъёолол, үр ашигтай удирдлагын зарчим, төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах үр ашигтай ажиллах зарчим, ТУЗ-ын захирлууд болон гүйцэтгэх захирлын цалин, хууль эрхзүйн орчин болон тайлан мэдээлэлийн талаар цэгцтэй мэдлэгтэй болоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мт
Индекс: MNGT720
Багц цаг: 3

Товч агуулга

Компанийн засаглалын суурь онол, загварууд, олон улсын компанийн засаглалын тэргүүн туршлагууд, бизнесийн өмчийн хэлбэрүүд, сайн компанийн засаглалын үр ашиг, өмчлөл болон гүйцэтгэх удирдлагын ялгаатай байдал, хувьцаа эзэмшигчид, тэдний үүрэг, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх бус болон хараат бус гишүүдын ач холбогдол, гүйцэтгэх удирдлагын зардал, ил тод, тайлагнадаг байдал, хариуцлагатай ба шударга зарчим гэж юу болох, сайн засаглал дахь нягтлан бодох бүртгэл, аудитын ач холбогдлыг ойлгох, цаг хугацаандаа, үнэн зөв тайлан гаргахын ач холбогдол, компанийн хариуцлага сэдвийн хүрээнд ойлголт авна.

Зорилго

Нээлттэй буюу хувьцаат компаниуд, хувийн болон төрийн өмчит компаниудын засаглалын олон улсын тэргүүн туршлага, онол хандлагуудыг тайлбарлаж компанийн засаглалын цэгцтэй мэдлэг, компанийн сайн засаглалын үндсэн зарчмуудыг ойлгож тухайн сэдвийн хүрээнд судалгаа хийх, ажиллах мэдлэг, чадвартай болоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Нббт
Индекс: INTD401
Багц цаг: 3

Товч агуулга

Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.

Зорилго

Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар