МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Санасэр
"МУИС-ийн засаглалын хөгжлийн асуудлууд", Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Судалгааны их сургууль, , 2024-4-24, vol. 1, pp. 1-13

Хураангуй

Хөгжиж буй орнуудын төрийн өмчит их дээд сургуулийн удирдлагын тогтолцооны онцлогт ихэвчлэн улс төрийн хамаарал ихтэй, багш ажилчид, оюутнууд, эрдмийн бодлого барьдаг алба хэлтэс нь сургуулийн удирдлага, хяналтын бүхий л үйл ажиллагаанд тодорхойгүй байдлаар оролцдог, санхүүгийн болон санхүүгийн бус ил тод байдал хангалтгүй, хүний нөөцийн бодлого шинэчлэгддэггүй, Удирдах зөвлөл, захирлыг сонгохдоо засгийн газрын оролцоо өндөр зэрэг түгээмэл асуудлууд байдаг. Энэхүү ажил нь МУИС-ийн засаглал нь олон улсын сайн засаглалын туршлагад нийцтэй эсэхийг тодорхойлох, сайн засаглалын загварчлал боловсруулах, санал зөвлөмж өгөхөд чиглэгдэж байна.

Зохиогч(ид): С.Санасэр, Н.Сонинтамир, Ч.Анхбаяр
"Relationship between good corporate governance and financial performance" JOURNAL OF ACCOUNTING theory and practice, vol. 7, pp. 47-52, 2023-12-1

https://journal.num.edu.mn/accounting/article/view/7431

Хураангуй

Good corporate governance has multiple impacts on stakeholders, the environment, and society. There are many ways to define good corporate governance. In this study, we try to define good corporate governance in Mongolian listed companies and find that companies with good governance led to good financial performance. An empirical analysis is made based on the 2016-2020 audited reports regarding some of the corporate governance and financial performance indicators of the first and second classification joint stock companies of the Mongolian Stock Exchange. The result of this study concludes that good corporate governance has a positive effect on financial performance.

Зохиогч(ид): С.Санасэр, Н.Сонинтамир, Ч.Анхбаяр
"Relationship between good corporate governance and financial performance", International conference on value of accounting Information and Sustainability, , 2023-9-6, vol. 1, pp. 1-6

Хураангуй

Good corporate governance has multiple impacts on stakeholders, the environment, and society. There are many ways to define good corporate governance. In this study, we try to define good corporate governance in Mongolian listed companies and find that companies with good governance led to good financial performance. An empirical analysis is made based on the 2016-2020 audited reports regarding some of the corporate governance and financial performance indicators of the first and second classification joint stock companies of the Mongolian Stock Exchange. The result of this study concludes that good corporate governance has a positive effect on financial performance.

Зохиогч(ид): С.Санасэр
"Компанийн сайн засаглал ба санхүүгийн гүйцэтгэл, ашигт ажиллагааны хамаарал" Хүний нөөцийн удирдлага, vol. 58 , pp. 91-101, 2023-5-17

https://esan.mn/c/magazine

Хураангуй

Компанийн сайн засаглал нь оролцогч талууд, хүрээлэн буй орчин, нийгэмд олон талт нөлөөлөл үзүүлдэг учраас судалгааны ач холбогдол өндөртэй болж байна. Компанийн сайн засаглалыг тодорхойлох янз бүрийн арга хандлагууд бий. Бид энэ удаад компанийн сайн засаглалыг Монголын компаниуд дээр тодорхойлох оролдлого хийж, сайн засаглалтай компаниуд нь сайн санхүүгийн гүйцэтгэлтэй байдаг эсэхийг судлах зорилгоор энэхүү өгүүллийг бэлтгэлээ. Үүний тулд, өгүүллийнхээ эхний хэсэгт компанийн сайн засаглалын үзэл хандлага, компанийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих аргууд, тэр дундаа компанийн санхүүгийн гүйцэтгэлийг үнэлэх үзүүлэлтүүд зэргийн талаар онол арга зүйн тойм судалгаа хийв. Өгүүллийн дараагийн хэсэгт Монголын хөрөнгийн биржийн нэг ба хоёрдугаар ангиллын компаниудын засаглалын зарим үзүүлэлтүүд болон санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг хамааруулан шинжилгээ хийсэн. Компанийн сайн засаглал талаас том хувьцаа эзэмшигчдийн эзэмшлийн хувь, хувьцаа эзэмшигчдийн тоо, хувьцаа эзэмшигчдийн хурлын тоо, ноогдол ашиг тараадаг эсэх, тайлангаа цагтаа тайлагнадаг эсэх, ТУЗ-ийн гишүүдийн тоо болон хараат бус гишүүдийн тоонууд зэрэг үзүүлэлтүүдийг холбогдох хоёрдогч эх үүсвэрүүдээс авч шинжилсэн. Санхүүгийн гүйцэтгэл талаас сангийн яамнаас баталсан үзүүлэлтүүд, ялангуяа санхүүгийн тогтвортой байдал, ашигт ажиллагаан ыгүйцэтгэл дээр илүү төвлөрч хамаарлыг авч үзсэн. Энэхүү ажлын чухал үр дүн нь сайн засаглалтай компани санхүүгийн сайн гүйцэтгэлтэй байдаг уялдаа ажиглагдсан.

Зохиогч(ид): Ө.Зулбаяр, Ө.Номинцэцэг, С.Санасэр, Ц.Цолмон, Р.Шарбанди, Ж.Ариунаа
""Олон улсын бизнес" хичээлийн хамтлагийн туршлага", Бизнесийн удирдлагын мэдлэг ур чадварыг хичээлээр дамжуулан хүргэх, заах арга зүй, 2023-1-23, vol. 1, pp. 1-31

Хураангуй

Тус эрдэм шинжилгээний хуралд ОУБ хичээлийн онцлог, CLO- PLO уялдаа, ном сурах бичиг, семинарын хичээлийн бүрдэл хэсгүүд, лекцийг удирдан явуулах арга барил, семинарыг удирдан явуулах арга барил, MS sharepoint ашиглан хичээлийн цахим хуудас үүсгэх зэрэг агуулгаар илтгэл хэлэлцүүллээ.

Зохиогч(ид): С.Санасэр
"Менежмент", 2022-5-25
Зохиогч(ид): С.Санасэр
"DIFFERENCES IN THE WEIGHT OF CORPORATE GOVERNANCE ASSESSMENT CATEGORIES IN VARIOUS TYPES OF BUSINESS IN MONGOLIA", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Монгол, 2022-5-17, vol. 1, pp. 4

Хураангуй

: Компанийн сайн засаглал нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, технологи, бизнесийн өсөлт, хөгжил гэх мэт олон чиглэлд хамааралтай байдаг ба хамгийн чухал нь өөрийн бүхий л оролцогч талуудын хөгжил, өөрчлөлтөд нөлөөлж байдаг. Монгол улсад компаниудын засаглалын үнэлгээ, судалгаа сүүлийн арав гаран жилд тодорхой хэмжээнд хийгдэж ирсэн. ОУЭЗХАХБ-ын Компанийн засаглалыг оноогоор үнэлэх арга зүйн хувьд түгээмэл ашиглагддаг категоруудаас хувьцаа эзэмшигчдийн эрх, хувьцаа эзэмшигчидтэй тэгш харилцах, оролцогч талуудын үүрэг, нээлттэй ил тод байдал, төлөөлөн удирдах зөвлөийн хүлээх үүрэг хариуцлага гэсэн 5 категорыг сонгож хувьцаат компани, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн өөр хэлбэр бүхий компаниудын багцад хийсэн өөрийн судалгааны өгөгдөлд тулгуурлан ямар компаниудад компанийн засаглалын үнэлгээний аль аль категориуд ямар ялгаатай жин эзэлж байгааг тодорхойлох судалгаа болон түүний үр дүн, дүгнэлтийг энэхүү илтгэлд авч үзнэ.

Зохиогч(ид): С.Санасэр
"Монголын санхүүгийн компанийн засаглал ба оролцогч талуудтай харилцаж байгаа үүрэг, хариуцлага" Хүний нөөцийн удирдлага, vol. 2021 оны эхний дугаар, pp. 1, 2021-5-1

www.monhrm.mn

Хураангуй

Компанийн засаглалын асуудал нь зөвхөн тухайн компанийн бус бусад бүхий л оролцогч талуудын хувьд чухал ач холбогдолтой талаар сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд улам илүү яригдах боллоо. Ялангуяа олон хувьцаа эзэмшигчид, ажилчид, хэрэглэгч, үйлчлүүлэгч, бэлтгэн нийлүүлэгчтэй компанийн хувьд үр ашигтай байх, эсвэл амжилтгүй ажиллаж, алдагдал хүлээх, дампуурах нь зөвхөн томоохон хувьцаа эзэмшдэг эздийн асуудал бус тухайн компанитай хамаарал бүхий бүх талын асуудал болж цар хүрээ нь улам илүү болж байгааг бид сүүлийн хэдхэн арван жилд илүү олноор харж байна. Компанийн оролцогч талуудтайгаа харилцдаг эрх, үүрэг ямар түвшинд байгаа болон цаашид юун дээр илүү анхаарах тухай энэхүү судалгаанд өөрийн өмнө хийж байсан компанийн засаглалын үнэлгээний датаг ашиглаж, цар тахлын нөхцөл байдлын энэ үеийн онцлогтой уялдуулан санхүүгийн компаниудыг сонгон авч үнэлэлт, дүгнэлт хийж санал зөвлөмж гаргахыг зорилоо. In recent years, the impact of corporate governance has become increasingly crucial around the world, not just for the corporations but for all stakeholders. In particular, for a corporation with numbers of shareholders, employees, customers, cients and suppliers, efficiency, or failure, gain, or loss is not just a matter of shareholders, but for all entities and stakeholders around that corporation and the challenges spread widely in the last few decades. The purpose of this study is to use the data of previous corporate governance assessments of my team and given this period of pandemic era to define the level of role and responsibilities of the company in its relationship with stakeholders and aiming to make conclusions and recommendations on what to focus on.

Зохиогч(ид): С.Санасэр, Ө.Зулбаяр, Ж.Ариунаа
"Тогтвортой хөгжил ба компанийн нийгмийн хариуцлага дахь сорилтууд (Олон улсын туршлага)" Бизнес ба инноваци, vol. 2019/09 (17), pp. 26-38, 2019-9-30

bs.num.edu.mn

Хураангуй

НҮБ-ын гишүүн орнуудаас 2015 онд баталсан тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад улс орнууд ажиллаж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Компани болон оролцогч талуудын урьд өмнөхөөс илүүтэйгээр эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд нөлөөлж байгаа байдлыг тогтвортой хөгжлийг хангахад ашиглах боломжтой харагдаж байна. Улс орон бүрт компанийн нийгмийн хариуцлагатай холбоотой асуудал янз бүрийн цаг хугацаанд өөр өөр байдлаар хөгжиж ирэхийн зэрэгцээ тулгарч буй асуудал нь ч ялгаатай байна. Бид бусад улс орнуудын компанийн нийгмийн хариуцлагын тэргүүн туршлага дээр тулгуурлан Монгол улсын засгийн газраас ямар чиглэлээр КНХ-ын асуудалд оролцож болох талаар судлахыг зорилоо.

Зохиогч(ид): С.Санасэр
"HUMAN RESOURCE DEVELOPMENT IN AIMAG/SOUM GOVERNOR’S OFFICES (Cross-Border Town of Mongolia)" INTERNATIONAL RESEARCH JOURNAL, vol. №01(55)2017, no. ISSN 2227-6017 (ONLINE), ISSN 2303-9868 (PRINT), pp. 16-18, 2019-9-1

Хураангуй

Zamyn Uud border town like Mongolia demonstrates the potential of border crossings, to become an important trading center. In addition, Zamyn Uud border town like Mongolia is a major mining center of the country. In recent years, growth in migration observed from different parts of the country to the border town of Zamyn Uud like. Since increasing the population in the border town, Governor's office faced with issues in the provision of high quality services to the citizen of the city, due to the lack of qualified staff. The article deals with the problem of human resource development in the Cross-Border Town of Mongolia. Based on our research proposed methodological approaches and recommendations for capacity- building of human resources.

Зохиогч(ид): Г.Цэрэн, Б.Болор, С.Санасэр
"Environmental activities in Mongolia" Международный научно-исследовательский журнал, vol. 4, no. 05(59), pp. 6-12, 2017-5-9

Хураангуй

ABSTRACT. The development of mining industry in Mongolia characterized by high input, energy consumption, and pollution has done so much harm to the environment that environmental stress in Mongolia has raised to the extent that it affects the country’s economic and social sustainability. The aims of the paper are highlight in short the importance of the corporate social responsibility practices in terms of environmental activities in Mongolia, and to analyze the results of a research regarding MBA students’ perception on environmental activities of Mongolian companies. By using primary data obtained from a survey based on a questionnaire, this research analyzes the corporate social responsibility activities of Mongolian companies with respect to following five areas: environmental policies and plan considerations, top management support to the environmental concerns, environmental control and organizing specifics, barriers to the implementation of environmental activities and stakeholders involvement and future trends. KEW WORDS: corporate social responsibility, environmental disclosures, environmental management practices,





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар