Бидний тухай
Багш ажилтан
Халхын Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу (Архангай аймгийн Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Рашаант) одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат Монголын бурхан шашны эрдэм төгөлдөр гэгээнтэн Агваанчойжирдондовын унасан газар, угаасан ус, нялх балчрынх нь дурсамж, гэгээнтэнд тодрох үеийн өвөө, хүүгийн яриа, бандид хэмээх цол хэргэмийн тухай улмаар төрсөн нутгийнх нь түмэн олон түүний лагшин мэндэлсний 135 жилийн ойгоор гэгээнтэний эснэсэн газарт “Лянхуа цогцолсон суварга” босгосон хийгээд одоогоос 100 жилийн өмнө 53 насан дээрээ зохиосон “Ард түмний ариун ёс оршвой” зохиолд бидний эдүгээ ч ярьдаг ардач үзэл, олон ургалч санаа агуулсны хувьд эргэцүүлэн бодууштай зүйл бишгүй байх агаад төр улсын гадаад дотоод бодлого, удирдах ажилтан сэхээтэн хүнд санаа сэдэл болох олон зүйлийг эш болгон өгүүлснээс товчлон буулгаж олны хүртээл болгохыг эрмэлзэв.
Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос хойш гуч гаруй жилд монголын нийгмийн хувьсал өөрчлөл, шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилтэй холбоотой үгийн сан ихээр өөрчлөгдөж байна. Иймээс бид монгол хэлний үгийн сангийн өнгөрсөн үеийн түүхийг судлахаас гадна орчин цагийн монгол хэлний үгийн сангийн хувьсал өөрчлөлтийг судлах шаардлагатай боллоо. Шинэ үг, шинэ хэллэг, шинэ утга, шинэ нэр томъёо үүссэн он цаг, үүсэж буй арга зам, нийгмийн эрэлт хэрэгцээ, үнэ цэнэ зэргийг танин мэдэх болоод хэлний бүтцийг эвдэж буй байдал, буруу үг хэллэг, нэр томъёог засаж залруулах, зөвийг нь толь бичигт оруулах, нийтийн хүртээл болгох, хожим хэлний үгийн сангийн хөгжлийн түүхийг судлан шинжлэх сан бүрдүүлэх зэрэгт маш чухал байгаа юм.
Хураангуй: Монголчуудын хүндэтгэлийн үг хэллэг дотроос хүүхэдтэй холбоотой үг хэллэг цөөнгүй байгааг харахад үр хүүхдээ бага балчир гэлгүй хүний зэрэгт тооцож хүндлэн хайрлаж буй нь хүнлиг нандин чанарын нэг илрэл юм. Хүүхэд багачуудыг өхөөрдөн энхрийлж, баяр баясгалантайгаар өсгөн бойжуулж хүмүүжүүлэх явдал монгол аж төрөх ёсны гол шинж болно. Хүүхэд багачуудыг нийгэмшүүлэн хүмүүжүүлэхэд олон талын хүчин зүйл, нөлөө байдгийн нэг нь тэдэнтэй эелдэг харьцан, нас биед нь тохирсон үг хэллэгээр хөхиүлэн баясгах явдал мөн. Тоогоор цөөн авч, хүүхдэд тохирсон, тэднийг энхрийлэн өхөөрдсөн утга, өнгө аястай сүүн шүдийг-цахиур, дээлийг-бариувч, гутлыг-бойтог, турахыг-шуугдах, өчүүхэн өвдөхийг-нусгайрах, үсийг анхлан авахыг-даахь үргээх /эрэгтэй/, сэвлэг үргээх /эмэгтэй/, хүүхэд нас барахыг-эндэх мэтчлэн хэлэх эдгээр үгсийг өхөөрдөл нэр, энхрэг үгс гэж нэрлэнэ. Ийнхүү өхөөрдөл буюу энхрэг үг гэдэг бол монгол хэлний үгийн сангийн өвөрмөц бүрэлдэхүүн хэсэг бөгөөд утгаараа хүний үр хүүхэд амьтны төл зулзага, хүүхдээс байгаль юмны чимээг хүлээж авч байгааг энхрийлэн илэрхийлсэн өнгө аястай үг юм.
Монгол хэлний хүндэтгэлийн үг бол ихэвчлэн үгийн сангийн аргаар буюу үгээр илэрдэг. Эндээс бид ойролцоо утгат үг, цээрлэл үг хоёр хүндэтгэлийн үгтэй хэрхэн холбогдож ямар арга замаар хүндэтгэлийн үгийн үүсгэж үгийн сангийн ямар ямар шинэ утга гаргаж буйг жишээ баримтаар тайлбарлан таниулахыг хичээв. Ийнхүү хүндэтгэлийн үгийг монгол хэлний утга зүй, үг зүй, найруулга зүй, өгүүлбэр зүй, ойролцоо үг, цээрлэл үг зэрэгтэй холбогдуулан судалж болохоос гадна угсаатны зүй, гүн ухаан, түүх, сэтгэл судлал, монголын зан заншилтай холбон судалж болох юм.
Хэл шинжлэлийн салбар ухаан улам бүр гүнзгийрэн тэлж аливааг ганц хэлзүйн үүднээс бус угсаатны зүй, сэтгэл судлал, математик, соёл судлал зэрэг олон салбар ухаантай уялдуулан судлан шинжилж, харьцуулалт хийдэг болжээ. Юмс үзэгдлийн мөн чанарын тоон утгыг ойлгоход ямар нэгэн хэмжүүрээр илэрхийлдэг. Хэмжүүр гэдэг нь хэм гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд хэм, хэмжээ, хэмжигдэхүүн, хэмжээс, хэмжилт, хэмжих хэмээх олон ойролцоо үгийг төлөөлнө.
Биеийн хэмжээсээр утга илэрхийлэх явдал зөвхөн нүүдэлчин монголчууд, буриад, тува, халимаг зэрэг үндэстний ахуй амьдралын олон талт үйлд илүүтэй их тусгалаа олсон байдаг. Монгол хэлэнд аливаа зүйлийн хэмжээг хүний биеийн хэсгүүдээр дүйцүүлэн жишиж илэрхийлэх явдал нэн арвин байгаа юм. Хүний биед хэмжээг илэрхийлж болохуйц олон өгөгдөл байгааг МНТ – оос эхлээд өнөөгийн зохиол бүтээлүүдэд олноор туурвисан жишээ баримтуудад тулгуурлах авч үзлээ. Хүний бие дэх хэмжээ илэрхийлэх өгөгдлүүдийг хэрэглэн босоо тэнхлэгт буюу өндөр, хэвтээ тэнхлэгт буюу өргөн зэрэг дөрвөн зүгт мөн сав ертөнцийн орон зай талбайг хэмжиж болно. Бид хүний бие дэх хэмжээсийн талаар судлан үзээд гадаад хэмжээс, дотоод хэмжээс гэж ялган авч үзлээ.
Иргэн гэх энэ үг эртний түрэг хэлэнд ямар утга агуулж байсан, дундад үеийн монгол хэлэнд ямар утга илэрхийлж байсан, эдгэрийн эх бичвэрийн буруу ташаа орчуулга зэргийг эрдэмтэд хэрхэн залруулж ирснийг жишээ баримтаар харьцуулан тайлбарлаж, авиа зүй, утга зүй, үгийн сангийнх нь талаас авч үзсэн болно.
Эрдэмтэн, судлаач, хэл шинжлэлч, багш Ё.Жанчивын эрдэм шинжилгээний зарим бүтээлийн талаар товч дүгнэн мэдээлэв.
Upper mentioned measurement stating words are still has its own uniqueness for people with semi nomadic lifestyle and culture. But study on measurement describing words, which covers specific percentage in word hoard of Mongolian language, their evolution, method of creation are extremely rare. Moreover study on Mongolian language, on words describing uniqueness of Mongolian traditional culture and lifestyle are significant for determining of word hoard structure of Mongolian language, its evolution development meaning. On the other hand, at thisage of rapid development and globalization, questions such as how to compare regular measurement stating words, should we define them by connecting them to traditions and methods are attracts attention.