Бидний тухай
Багш ажилтан
Хүн төрөлхтөн, улс орон, хот, хэл соёл, ажил мэргэжил, хэвлэл мэдээлэл, хайр дурлал, ирээдүйн төлөвлөгөө гэх мэт агуулгыг хамарна. Үндсэн болон нэмэлт сурах бичгийн хүрээнд агуулгыг системтэй үзэж судлуулах, олж авсан мэдлэгийг дасгал ажил, бие даах ажлын хүрээнд ганцаарчлан хийгээд багаар ажиллах хэлбэрээр дадлагажуулан бататгаж чадвар эзэмшүүлнэ. Энэ түвшний суралцагсад хувийн, нийгмийн, мэргэжил, боловсролын хүрээнд асуудлыг тайлж тайлбарлан лавлагаа хийж, мэдээлэл хүлээн авах, харилцагчийг, түүний шаардсан тодорхой, жишээ нь өвчний шинж тэмдгийг тоочих зэрэг тэр бүр оновчтой биш ч гэсэн зөв мэдээллээр хангах, аливаа төвөгтэй асуудлын учир шалтгааныг тайлж тайлбарлах, өгүүлэг, өгүүлэл, яриа, хэлэлцүүлэг, сурвалжлага, бичгээр үйлдсэн нарийвчилсан агуулгыг нэгтгэн дүгнэж өөрийн санаа бодлоо илэрхийлэх, мэдээллийг шалган нягталж, харилцагч хүний яриа түргэн эсвэл хэт дэлгэрэнгүй байвал давтан хэлэхийг үе үе хүсэн, сурвалжлагаа өмнөөс бэлдэн өгөх, нарийвчилсан зааврын дагуу зүйлийг хэрхэн хийхийг тайлж тайлбарлах, өөрийн мэдэх, хэвшиж дассан болон үл мэдэх шинэ асуудлаар мэдээлэл цуглуулж түүнээ бусадтай солилцох зэрэгт суралцана.
Герман хэлээр харилцах чадварыг Европын холбоонд нийтлэг мөрдөгдөх стандарт (GERR)-ын В1-В2 түвшинд хөгжүүлэх. Дээд шатны герман хэлний хичээл нь суралцагчдад Европын олон хэлний суурь хөтөлбөрийн “Бие даасан харилцагч” болон “Ур чадварт харилцагч” В2-С1 түвшний мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой. Ингэснээр урьдчилан бэлдээгүй сэдвээр ярианд шууд оролцож чөлөөтэй ойлголцож, эх хэлтэнтэй төвөггүй ойлголцон энгийн яриа өрнүүлэх, өргөн хүрээний сэдвээр ойлгомжтой, дэлгэрэнгүй нарийвчилсан байдлаар өөрийгөө илэрхийлэх, тавигдаж буй асуудлаар байр сууриа тайлбарлах, янз бүрийн боломжийн давуу ба сөрөг талыг тодорхойлох зэрэг аман болон бичгийн харилцаа үйлдээ хэлний мэдлэгээ оновчтой хэрэглэж, учир холбогдолтойгоор, ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх, нөхцөл хийгээд асуудлыг даван туулах чадвар олгох ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Дунд шатны герман хэлний ярих сонсох дадал 1 хичээл нь Европын олон хэлний сургалтын суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн завсрын буюу А2 түвшинд суралцагчдад өөрт танил сэдвээр тухайлбал хувь хүн, гэр орон, худалдан авалт, ажил мэргэжил, чөлөөт цаг гэх зэрэг өдөр тутмын амьдралын харилцааг илэрхийлэхэд хэрэглэгдэх үг хэллэг, нийтлэг хэрэглээний илэрхийллийг сонсоод зөв ойлгох, тухайн зүйлийн талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ бусадтай энгийн өгүүлбэрээр ойлголцох чадвар олгох зорилготой. Суралцагч энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын анханаас ахисан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, насан туршид сурахуйд сургана.

1. Найруулгын төрөл зүйл 2. Aгуулгыг товчлох, дэлгэрүүлэх, төсөөлөх, харьцуулах, ажиглах 3. Зөв найруулан бичих анхан шатны дүрэм, зөв бичихзүй, өгүүлбэрийн цэг тэмдэгт, үгзүй, өгүүлбэрзүйн асуудлууд 4. Герман хэлний найруулгазүйн хэм хэмжээ хийгээд айд нийцүүлэн бичих 5. Цогцолборыг зөв найруулан бичих, анхаарах асуудлууд 6. Хувийн болон албан бичиг баримт, бизнес захидал 7. Стандарт герман хэл, австрийн герман хэл, швейцарийн герман хэлний үгийн сангийн өөр хоорондын ялгаатай байдал, түүний жишээ
Хоёр орны хэл-соёл, сэтгэлгээний онцлогтой танилцаж, найруулгын төрөл зүйл бүрээр зөв найруулж сурах ба сурах бичиг болон бие даах ажлын сэдвийн хүрээнд агуулгыг системтэй үзэж судлуулах, танхимийн болон танхимийн бус сургалтаар олж авсан мэдлэгийг дасгал ажил, бие даах ажлын хүрээнд ганцаарчилсан хийгээд багаар ажиллах хэлбэрээр дадлагажуулан бататгаж, аман болон бичгийн хэлнээ зөв найруулан хэрэглэх, буруу найруулга бүхий бичвэрийн алдааг олж засварлах мэдлэг, чадвар эзэмшүүлэх.
Хэвлэл нийтлэл, телевиз, радио зэрэг мэдээллийн хэрэгслийн нийгэм, соёл, улс төрийн хүрээний сэдвээрх бичвэрийг герман хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс герман хэлнээ орчуулах дадал эзэмшинэ. Хэвлэл нийтлэлийн бичвэрүүдийн төрөл зүйлийг ялган таних, тэдгээрийн найруулгазүй хийгээд дискурсийн онцлогтой танилцах, судалж мэдэх, хэвлэл нийтлэлийн бичвэрийн нийгмийн зориулалт, нөлөөлөх үйлчилгээний онцлог зэргийг харгалзан дискурс анализ хийх, дүйцэл хангасан орчуулга хийх мэдлэг, чадвар, дадал эзэмших, хэвлэл нийтлэл, мэдээллийн орчуулга хийх явцад тохиолдох бэрхшээлийг даван туулах, асуудал шийдвэрлэх арга барилд сургах

Герман хэлийг монгол хүнд заах арга зүйн үндэс; Гадаад хэл суралцахуйн үндэс, хэлний ухамсар; Хэлний соёлын, харилцааны, хам сэдвээс хамаарсан онцлог; Хичээл ажиглалт ба төлөвлөлт; Сургалтын хөтөлбөр ба нэгж хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцах; Суралцагчдын дотоод ялгаатай байдлыг харгалзан үзэх нь; Хичээлд багшийн үүрэг; Сургалтын хэлбэр ба сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох шалгуур; Гадаад хэлний хичээлийн даалгавар, дасгалууд, тэдгээрийн хэлбэр, ялгаа, үүрэг; Хэл сурахад харилцах үйлийг баримжаалах; Танхимын зохион байгуулалтын ач холбогдол; Хичээлд дижитал мэдээллийн хэрэгсэл ашиглах нь; Насны онцлогт тохируулан хэл заах буюу бага насны хүүхэд, залуучууд, насанд хүрэгсдэд герман хэл заах арга зүйн зарчим; Сурах стратеги ба сурах арга техник; Төсөлт хичээл; Герман хэлний дүрэм заах арга зүй; Гадаад хэлний хичээлээр орон судлалын мэдлэг олгох нь; Герман хэлний хэлэхүйн 4 чадварыг хөгжүүлэх; Шалгалт, сорил боловсруулах хийгээд үнэлгээний ач холбогдол, үүрэг, шинж чанар; ЕОХСХ дэх чадамжийн түвшин, чадварын тодорхойлолт; Тест, шалгалт боловсруулах, дүгнэх;
Гадаад хэлийг сурах, сургах, үнэлэх үйл ажиллагааны онолын үндсэн мэдлэг, герман хэл заах онол, арга зүйн талаар мэдэж авах; Герман хэлийг монгол хүнд заахад онолын үндэслэл бүхий хандлагыг ялган ойлгох; Онолын мэдлэгээ бие даан хичээл бэлтгэхэд хэрэглэх; Нэгж хичээлийн төлөвлөгөө боловсруулж үзүүлэх; Хичээл заах арга барилд дадлагажих; Сургалтад суралцагчдын ялгаатай байдлыг харгалзан үзэх онол зарчмыг судалж мэдэх; Хичээлд дижитал болон аналог сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах арга зүйг турших; Хэлэхүйн ба хэл зүйн, орон судлалын мэдлэг олгох арга техникийг ашиглах; Үнэлгээний хэлбэр, арга зүйг турших;
Авиа зүй: Үгийн, өгүүлбэрийн аялга, асуух, хүүрнэх өгүүлбэрийн аялга Үгийн сан: А1.2 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 400-600 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн тийн ялгалын ай, түүний хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.2 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, хэл зүйн дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 2 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Авиа зүй: Герман хэлний стандарт аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сан: А1.1 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 300-400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн хүйс, тоо, хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.1 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, авий зүй, дуудлага зүй, дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 1 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Анхан шатны герман хэлний ярих сонсох дадал хичээл нь суралцагч Европын олон хэлний сургалтын суурь хөтөлбөрийн суурь харилцагчийн анхны буюу А1 түвшинд маш энгийн өгүүлбэр хийгээд өөрт танил өдөр тутмын илэрхийллээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийнх нь талаар (тухайлбал хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) асуулт тавих, мөн энэ төрлийн асуултанд хариу өгөх чадварыг эзэмшүүлнэ. Харилцагч нь удаан бөгөөд тод ойлгомжтой ярьж, энгийн аргаар ойлголцох замаар хэлний ерөнхий хэрэглээ болон герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцахын зэрэгцээ өөрийн үнэлгээнд суралцах, албан бус болон насан туршид сурахуйд сургана.