МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI202
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр шашин шүтлэгийн үүсэл, түүхэн хэв маягууд, хүн төрөлхтний түүхэнд ул мөрөө үлдээсэн хийгээд одоог хүртэл уламжлагдан шүтэгдэж байгаа овгийн шүтлэгүүдийн ертөнцийг үзэх үзэл, домгийн сэтгэлгээ, зан үйл, хорио цээрийн ёсон, өвөрмөц онцлог хийгээд тэдний ялгаатай байдлыг авч үзнэ. Ингэхдээ тэдгээрийн хувцас, эд хэрэглэл, бэлгэ тэмдэг, үсэг бичиг болон аман яруу найргийг үндэс болгохдоо эртнээс уламжлагдсан зан үйлд нь тулгуурлана. Овгийн шашин шүтлэгийн зан үйл, дэг ёс, хорио цээр нь тухайн овгуудын өдөр тутмын амьдрал, үзэл санаанд нь хэрхэн тусч хөгжсөөр ирснийг судалгаанд үндэслэн авч үзнэ.

Зорилго

Тус хичээлээр оюутнуудад шашин шүтлэгийн гарал үүсэл, домгийн талаарх эрдэмтдийн үзэл онол, эртний шүтлэгийн хэлбэрүүд, хүн төрөлхтний эртний ертөнц дэх шашны янз бүрийн уламжлал, домгийн сэтгэлгээ нь итгэл үнэмшил, хорио цээр, зан үйлтэй хэрхэн холбогддог шалтгаан болон монголын бөө мөргөлийн талаарх системтэй мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Хичээлийг үзсэнээр оюутнууд эртний шашин шүтлэгийг судлах түүх, археологи, антропологи, домог зүй, утга зохиол, сэтгэл зүй, текстологи, зан үйл, ид шид, газарзүйн шинжлэх ухааны хандлага, арга зүйн ойлголттой болно. Мөн Монголын бөө мөргөлийг бусад улс, үндэстний шүтэж байсан хийгээд одоог хүртэл шүтэгдсээр байгаа шаманизм, түүнтэй ижил төстэй шүтлэгтэй харьцуулан судлах арга зүйн чиг баримжаатай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI602
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI311
Багц цаг: 3

Товч агуулга

Эртнээс одоог хүртэл шашин шүтэх, эс шүтэхийн сэтгэлзүйн үндэс, нийгэм, хувь хүнд үзүүлэх нөлөөг хэрхэн тайлбарлаж ирсэн түүхэн тоймыг авч үзнэ. Мөн шашныг дарангуйлал ба фанатизм, психоанализ, зөн совин ба зөн билиг, эмэгтэйчүүд, бясалгал-төвлөрөл, хүлцэнгүй ба хичээнгүй, амар амгалан, аз жаргал зэрэг сэтгэлзүйн ойлголтуудтай холбон тайлбарлаж, шашны талаарх сэтгэл судлаачдын онол, үзэл баримтлалтай танилцана. Шашнуудын сургаал номлол, эх сурвалжуудад хүний сэтгэл санаа, түүнд нөлөөлөх шашны дотоод арга зүйн талаар судална. Орчин үед хүний сэтгэл санааг тогтоох, тайвшруулах, эерэг сэтгэл хөдлөлийг дадал болгох, сэтгэлээ удирдах, сэтгэлийн хат суулгах, хувь хүн сөрөг зан авираар нийгэм хамт олонд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаарх шашны зарим арга зүйг шинжлэх ухаантай хослуулан хэрэглэх болсон тухай тоймлон авч үзнэ.

Зорилго

Эртнээс өнөөг хүртэлх шашны үзэл сургаалуудын төвд хүний сэтгэл байж ирснийг судар, номуудад нь тулгуурлан авч үзэх ба сүсэг бишрэлийн сэтгэлзүй болон нийгэм-соёл, байгаль газарзүй, танин мэдэхүйн үндсийг шашин судлаач эрдэмтэд хэрхэн тайлбарласныг тоймлон судалж, шашин шүтдэг, шүтдэггүй хүмүүсийн сэтгэлзүйн онцлог, ялгаа, шашны нийгэм, хувь хүмүүсийн амьдралд үзүүлэх нөлөөний талаар цэгцтэй мэдлэг эзэмшинэ. Шашны психологид суралцаж, эл чиглэлээр судалгаа хийх арга зүйгээс эзэмших ач холбогдолтой. Click here to enter text. Хичээлийн зорилтууд: • Шашны психологийн гол төлөөлөгчдийн үзэл, онолтой танилцах. • Шашин шүтдэг, шүтдэггүй хүний сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх • Шашнуудын сэтгэлийг авч үзсэн эх сурвалж, бичвэрүүдтэй танилцах. • Шашнууд дахь сэтгэл заслийн арга зүйг танин мэдэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI100
Багц цаг: 3

Товч агуулга

Шашин судлал нь нийгэм-хүмүүнлэгийн ухааны биеэ даасан салбар бөгөөд шашин судлалын шинжлэх ухааны хөгжилд шинжлэх ухааны олон салбар хамаатай тухай; дэлхийн улс үндэстэн, хүн ардын шашин шүтлэгийн өнөөгийн нөхцөл байдал, шашнуудын хэтийн төлөвийн тухай; Шашны нийгэмд эзлэх байр суурь, нийгэм болон хувь хүний амьдралд гүйцэтгэх үүрэг, шашны бүтэц бүрэлдэхүүн, шинж чанарын тухай; Шашнуудын сургаал ном, байгууллага, сүм хийд, нийгэмлэг цуглаан, уламжлал, зан үйл, домог болон санваартан, номлогчдын үйл ажиллагааны тухай; Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр сүм хийдийн харилцаа болон монголчуудын шашин шүтлэгийн түүхэн уламжлал, өнөөгийн байдал, хэтийн төлөв, төр, шашны харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын тухай; Шашин нь иргэншил, соёлын харилцаа, байгаль экологи, уламжлал, ёс суртахуун, техник технологийн дэвшил, хүний эрх, эрх чөлөө, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд хэрхэн холбогдох тухай авч үзнэ.

Зорилго

Тус хичээлээр нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбаруудын шашны талаарх онолын үзэл баримтлал, гол төлөөлөгчдийн судалгаа, эх зохиолтой танилцах; дэлхийн нөлөө бүхий шашны уламжлалуудыг судлах; шашны хувь хүн, бүлэг, нийгэм, улс төр дэх үүргийг шинжлэх; шашны олон янз байдал, шашин хоорондын харилцааг ойлгох зэрэг шашин судлалын гол сэдвүүдийн талаарх суурь мэдлэг эзэмшинэ. Энэ нь суралцагчдын хүн төрөлхтний түүх, шашин, соёл, шинжлэх ухааны мэдлэгийг тэлж, сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэж, олон талт нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх, харьцуулах, эрэгцүүлэх, шашин шүтлэгтэй холбоотой үзэгдэл, үйл явц, үйл ажиллагаанд шинжлэх ухаанч байр сууринаас хандах чадвар эзэмшүүлэх, өөрийн үндэстний шашин, соёлыг ойлгох, бусдын соёл, шашинд хүндэтгэлтэй хандаж сурах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI312
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр буддын логикийн судалгааны түүхэн тойм, эртний Энэтхэг дэх буддын логикийн хөгжлийн үе шатууд, Дигнага, Дармакиртигийн зохиосон буддын логикийн эх зохиолуудын тухай болон Төвөдөд уламжлан хөгжсөн буддын логик (Учир шалтгааны ухаан)-ыг тоймлон авч үзнэ. Ингэхдээ буддын логикийн үндсэн ойлголтыг дуйра буюу хураангуй хүрээ, лориг буюу оюун судлал, дагриг буюу нотлох ухаан гэсэн үндсэн гурван судлагдахуунаар авч үзнэ. Мөн дөрвөн үнэний сургаал, хутагтын найман мөр, сансрын хүрд, түүнд төрөл авах шалтгаан болсон шүтэн барилдлагын 12 гишүүний гол утга санаатай танилцах болно. Мөн буддын логик, гүн ухааны чиглэлээр зохиол бүтээл туурвиж байсан монголын томоохон эрдэмтдийн намтар, зохиол бүтээлтэй танилцана.

Зорилго

Хичээлээр суралцагчдад буддын логикийн үндсэн судлагдахууны талаар системтэй мэдлэгийг олгож, аливаа асуудалд дүн шинжилгээ зөв хийж, үндэслэлтэй аргумент дэвшүүлэх, логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Энэ нь оюутнуудад цаашид буддын гүн ухааныг чойрын ботиудаар гүнзгийрүүлэн сурч, судлахад онол, аргазүйн үндэс болох ач холбогдолтой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI326
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI212
Багц цаг: 3

Товч агуулга

1.Шашин ба түүний гарал үүсэл Шашин ба түүний гарал үүслийг судалж ирсэн түүхийн тойм, дэлхийн шашин судлалын сонгодог төлөөлөгчид, шашны түүхэнд холбогдох археологийн дурсгалт зүйлс, шашны үүсэл, эртний шашны хэлбэрүүд ба шашны түүхэн хэв маягууд. 2.Овгийн байгууллын үеийн шашин Австралийн уугуул иргэдийн шашин. Онгон шүтэх ёс ба хар дом. Америкийн ард түмнүүдийн шашин. Визионизм. Африкийн ард түмнүүдийн шашин. Овгийн ахлагчдын шүтлэг ба цалигчлал. Эртний славянчуудын шашин шүтлэг. Өвөг дээдсийн шүтлэг. Гол тэнгэрүүд ба байгалийн эздийн тухай төсөөлөл Эртний германчуудын шашин. Гол сурвалжууд. Эртний шашин шүтлэг ба нийт германчуудын тэнгэрүүд. Кельтүүдийн шашин. Мэргэжлийн тайлгачид.

Зорилго

Энэ хичээлийг үзсэнээр шашны гарал үүсэл, овгийн байгуллын үеийн шашин шүтлэгийн талаар мэдлэг олж авна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI312
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд эртний Энэтхэгт Буддын гүн ухаан үүссэн түүхэн болон үзэл санааны эх сурвалж, эх зохиолын эмхэтгэл, Өмнөд, Зүүн Азийн болон Төв Азийн орнуудад дэлгэрсэн түүх, ялангуяа Төвд, Монголын бурханы шашны түүх, чойрын таван ботийн бүтэц агуулга, зава болон тайлбар шастируудын утга санаа, Ганжуур, Данжуур дахь чойрын ном зохиолууд, Төвд, Монголын буддын гүн ухааны мэргэдүүд, тэдний зохиол бүтээлүүд, тэдгээрийн бүтэц агуулга зэргийг авч үзнэ.

Зорилго

Хүн төрөлхтний философи сэтгэлгээний түүхэнд томоохон байр суурь эзэлдэг Буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, түүний Энэтхэг, Төвд, Монголд дэлгэрсэн түүх, Монголын Буддын гүн ухааны гол гол төлөөлөгчид, тэдний зохиол бүтээлийн тойм, утга агуулгыг чойрын таван ботийн хүрээнд авч үзэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL226
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн хүрээнд эртний Энэтхэгт Буддын гүн ухаан үүссэн түүхэн болон үзэл санааны эх сурвалж, эх зохиолын эмхэтгэл, Өмнөд, Зүүн Азийн болон Төв Азийн орнуудад дэлгэрсэн түүх, ялангуяа Төвд, Монголын бурханы шашны түүх, чойрын таван ботийн бүтэц агуулга, зава болон тайлбар шастируудын утга санаа, Ганжуур, Данжуур дахь чойрын ном зохиолууд, Төвд, Монголын буддын гүн ухааны мэргэдүүд, тэдний зохиол бүтээлүүд, тэдгээрийн бүтэц агуулга зэргийг авч үзнэ.

Зорилго

Хүн төрөлхөтний философи сэтгэлгээний түүхэнд томоохон байр суурь эзэлдэг Буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, түүний Энэтхэг, Төвд, Монголд дэлгэрсэн түүх, Монголын Буддын гүн ухааны гол гол төлөөлөгчид, тэдний зохиол бүтээлийн тойм, утга агуулгыг чойрын таван ботийн хүрээнд авч үзэх





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар