МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): О.Бумдарь
"ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ОРОН НУТАГ ДАХЬ ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ (2015-2023)" Philosophy, religious studies, vol. Vol. 26 , no. No. 595 (2024), pp. 96-110, 2025-4-30

https://journal.num.edu.mn/prs/article/view/9684

Хураангуй

Хураангуй: Тус өгүүлэлд Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэнээр төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчин шинэчлэгдсэн түүхэн байдлын тухай эхэнд товчхон өгүүлж, энэ үндсэн дээр ТСХХтХ-ийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж ирсэн байдлыг баримт бичигт дүн шинжилгээ хийх аргаар буюу 19 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн (Тэргүүлэгчдийн) хурлаас шашны байгууллагын талаар баталсан 2015-2023 оны хооронд хамаарах нийт 194 тогтоолд чанарын судалгааны контент анализ хийж, үр дүнг танилцуулав.

Зохиогч(ид): О.Бумдарь, Ц.Нямсүрэн
"The Great Repression of Lamas in Mongolia and the Ninth Panchen Lama" Studies in inner Asian History and Culture, vol. 8, pp. 0, 2025-4-29

https://www.jstage.jst.go.jp/browse/nairiku/_pubinfo/-char/en

Хураангуй

The Ninth Panchen Lama, Luvsantüvdenchoijinyam (1883–1937), significantly influenced Mongolia’s political landscape during the 1920s and 1930s. After fleeing Tibet in 1923, he spent 14 years in China and Inner Mongolia, where his movements became entangled with major political events in the Mongolian People’s Republic (MPR). During this time, the Panchen Lama was perceived as being linked to anti-state uprisings, with the Soviet Union and the Mongolian authorities viewing him as a potential agent of Japanese interests. Amid increasing tensions between Japan and the Soviet Union over influence in Mongolia, the Panchen Lama was framed as a threat to Mongolian sovereignty. In response, the Soviet Union and the Mongolian People's Revolutionary Party (MPRP) launched a campaign to suppress perceived opponents of Soviet influence, particularly targeting lamas due to their social and religious prominence. Disciples of the Panchen Lama were accused of collaborating with Japanese-backed counter-revolutionary activities, leading to the widespread repression of Buddhism. This systematic suppression, however, was not driven by any real threat from the Panchen Lama. Instead, it was part of the Soviet Union’s broader imperial strategy to maintain total control over Mongolia by dismantling religious and social structures under the pretext of safeguarding Mongolian independence.

Зохиогч(ид): О.Бумдарь
"1990-ЭЭД ОНЫ ЭХЭН ҮЕД МОНГОЛЫН ТӨРӨӨС БУРХНЫ ШАШНЫ ТАЛААР БАРИМТАЛСАН БОДЛОГО БА ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ", Монголын бурхны шашин судлал, Монгол Улс, 2024-8-26, vol. 3, pp. 8

Хураангуй

The constitutions of Mongolia from 1924, 1940, and 1960 recognized and legally guaranteed the fundamental human right to freedom of religion and belief. However, it is a historical fact that in reality, the state not only failed to ensure this constitutional right for its citizens but also implemented policies to destroy monasteries and maintain an atheist population. Therefore, the democratic changes and reforms of the 1990s, which encompassed all spheres of Mongolian social and spiritual life, marked a new beginning in the religious environment and state-monastery relations. After 1990, citizens and believers began to actively seek permission from the government to freely exercise their right to worship, to restore and build new temples in their areas, and to open religious services. This was a clear manifestation of how much Mongolians had been deprived of their freedom to practice their religion, honor their traditions, and freely perform their customs. At this time, the state faced the need to modernize its religious policy in line with the new social conditions. This work involved, on the one hand, granting citizens' petitions to establish temples, thus enabling the practical exercise of the constitutional right to freedom of religion, and on the other hand, reforming the legal framework of state-church relations and religious freedoms. This included guaranteeing freedom of religion in the new Constitution, creating laws and regulations to implement it, and repealing previous laws and regulations. This report will briefly discuss the state's policy towards religion, particularly Buddhism, in the early 1990s when Mongolia was transitioning from socialism to democracy, and how this policy was reflected and implemented in the legal regulation of state-monastery relations. Хураангуй: Монгол улсын 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудад төрөөс шүтэх итгэх болон эс шүтэх явдал нь хүний үндсэн эрх болохыг хүлээн зөвшөөрч, хуульчлан баталгаажуулсан байдаг. Гэвч бодит амьдралд Үндсэн хуулиар олгосон энэхүү эрхийг төр иргэддээ хангах нь битгий хэл сүм хийдийг устгах, иргэдээ шашингүй байлгах бодлогыг хэрэгжүүлж байсан нь түүхэн үнэн билээ. Тийм учраас Монголын нийгэм, оюун санааны амьдралын бүх хүрээг хамарсан 1990-ээд оны ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт нь шашин шүтлэгийн орчин, төр, шашны харилцаанд шинэ эхлэл тавьсан юм. 1990 он гарснаар иргэд, сүсэгтэн олон шүтэх бишрэх эрхээ чөлөөтэй эдлэх, үүний тулд нутаг орныхоо сүм хийдийг сэргээх, шинээр барих, хурал номоо нээх зөвшөөрлийг төр, засагт идэвхитэй тавих болсон байдаг. Энэ бол монголчуудад шашнаа шүтэх, ёс уламжлалаа дээдлэх, зан заншлаа чөлөөтэй үйлдэх эрх чөлөө хичнээн их үгүйлэгдэж байсны тод илрэл байв. Энэ үед төрөөс юуны түрүүнд шашны талаар баримталж ирсэн бодлогыг нийгмийн байгууллын шинэ нөхцөлд уялдуулан шинэчлэх шаардлага тулгарчээ. Энэ ажил нь нэг талаар сүм хийд байгуулахыг хүссэн иргэдийн өргөдлийг зөвшөөрөх замаар Үндсэн хуульд заасан шүтэх бишрэх эрхийг бодитойгоор эдлүүлэх, нөгөө талаар төр, сүм хийдийн харилцаа, шашин шүтлэгийн эрх зүйн шинэчлэлтийг хийх буюу иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг шинэ Үндсэн хуулиар баталгаажуулах, түүнийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох, өмнөх хууль, тогтоомжийг хүчингүйд тооцох зэрэг шат дараалсан ажлуудыг хийхээр эхэлжээ. Тус илтгэлд 1990-ээд оны эхэн үед буюу монгол улс социализмаас ардчилсан нийгэмд шилжих үед төрөөс шашны талаар, ялангуяа бурхны шашны баримталж байсан бодлогыг хураангуй авч үзэж, энэ бодлого төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн зохицуултад хэрхэн тусч хэрэгжсэнийг товч өгүүлэх болно.

Зохиогч(ид): О.Бумдарь, Ц.Нямсүрэн
"МУИС-Д “БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН ТУРШЛАГА, ОНЦЛОГ", Бодь мөрийн зэргийн сургалтын хөтөлбөр: уламжлал, шинэчлэл, 2023-10-26, vol. 1, pp. 1-11

Хураангуй

Хураангуй: Тус илтгэлд үндсэн хоёр агуулга хэлэлцүүлэхийг зорив. Юуны өмнө МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд 20 гаруй жил хэрэгжүүлж ирсэн “Бодь мөрийн зэрэг” хичээлийн хөтөлбөрийн агуулга, сургалт, судалгааны зарим үр дүн, онцлогийг холбогдох баримтад тулгуурлан авч үзсэн болно. Ингэхдээ уг хичээлийн хөтөлбөрийг анх боловсруулж, тухайн хичээлийг олон жил заасан тус тэнхимийн профессор О.Чимэг багш “Бодь мөрийн зэрэг”-ийн талаарх өөрийн тусгайлсан судалгааны үр дүнгээ энэхүү хичээлийн хөтөлбөрт тусгасан өвөрмөц онцлогтойг танилцуулав. Удаад нь, “Бодь мөрийн зэрэг”-т хүний сэтгэлийг ариусгах, оюуныг төгөлдөржүүлэх аргыг зааж, үүнд хүн бие, хэл, сэтгэлээ чинхүү дайчлахыг сургадагийг авч үзлээ. Үүний анхан шатанд сэтгэл хөдлөлөө удирдаж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэх зэрэг зарим ойлголтыг оюутнуудад тайлбарлахдаа “Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйд суралцахуй” хөтөлбөрийн арга, аргачлалыг нэвтрүүлж болох боломжийн талаар хөндөв. Тус хөтөлбөр нь дорнын, ялангуяа буддизмын билиг ухааны ололтыг өрнийн рационализмтай хослуулан, түүнийг орчин үеийн шинжлэх ухааны судалгааны амжилтуудаар дэлгэрүүлэн баяжуулж, шинжлэх ухааны үүднээс иргэний боловсролд нэвтрүүлж, дэлхийн олон оронд амжилттай хэрэгжүүлж буй туршлага юм. Иймээс энэхүү туршлага хийгээд түүний сургалтын арга, аргачлалыг дурдан буй хичээлийн заах аргад нэвтрүүлэх нь оюутнуудыг тус хичээлийн агуулгыг амьдрал практиктай холбон авч үзэх, хэрэглэх, цаашлаад дадал болгоход туслахаас гадна, хичээлийг чөлөөт сонголтоор судлах, буддизмыг сурч судалж, амьдралдаа хэрэгжүүлэх сонирхол бүхий хүмүүст “иргэн” статусаар сонгон суралцахад ач тустай хэмээн үзэв.

Зохиогч(ид): О.Бумдарь
"Аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шашны байгууллагын талаар гаргасан тогтоолуудад хийсэн шинжилгээ (2015-2022)", Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл, 2023-10-18, vol. 1, pp. 1-13

Хураангуй

Аливаа улс оронд төр, шашны харилцаа нь нийгмийн амьдралд төр, сүм хийдийн харилцаагаар дамжин хэрэгжиж, хууль эрх зүйн хүрээнд зохицуулагддаг. Энэ харилцааг Монгол Улсад 1924 оноос хойш өнөөг хүртэл дөрвөн Үндсэн хууль, нэг дүрэм, хоёр тусгай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актын хүрээнд зохицуулж иржээ. 1990 оноос хойш төр, сүм хийдийн харилцааг орон нутагт хуулиар олгосон эрхийнхээ дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага голлон хэрэгжүүлж ирсэн. Түүний үндсэн баримт бичиг болох эрх зүйн хэм хэмжээний актууд нь өнгөрсөн хугацаанд 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хурлаас иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах, “төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд баталсан олон тооны тогтоолууд юм. Тэдгээр тогтоолын агуулгыг үзвэл, нэг, тухайн аймгийн нутаг дэвсгэрт төр, сүм хийдийн харилцааг зохицуулсан “журам”-ууд баталсан, хоёр, шинээр сүм хийд байгуулахад зөвшөөрөл олгосон, үйл ажиллагааны эрхийг сунгасан, гурав, шашин шүтлэгийн холбогдолтой бусад асуудлаар гаргасан хэмээн гурав ангилж болохоор байна. Эндээс 2016 онд “Тунгаамал төв” ТББ-аас Нийслэл болон Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр баталсан журмуудыг анх судалсан бол, удаад нь 2022 оны 5 дугаар сарын 13-нд МУИС дээр зохион байгуулагдсан “Төр, сүм хийдийн харилцааны өнөөгийн сорилт” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд бид Архангай, Дорнод, Сүхбаатар гурван аймгаас бусад 18 аймгийн болон Нийслэлийн журмуудад агуулгын шинжилгээ хийсэн илтгэл хэлэлцүүлсэн билээ. Гэвч тэдгээр журмаас гадна аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аас шашны асуудлаар баталсан олон тооны тогтоолуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн ажил өнөө хэр үгүй юм. Иймд энэ судалгааг хийх нь Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон аймгуудын нутаг дэвсгэрт төр, сүм хийдийн харилцааг зохицуулах журмуудын хэрэгжилтийн бодит байдлыг орон нутгийн хэмжээнд нэгтгэн ойлгох, тулгамдаж буй асуудлуудыг тодруулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, түүндээ үндэслэн төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох болон, цаашилбал монгол дахь шашны эрх зүйн судалгаанд ач холбогдолтой юм. Иймээс энэ тухай тус илтгэлд хөндөхийг зорив. Үүний тулд, Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр төрөөс сүм хийдтэй харилцах харилцааг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс хэрхэн бүрдсэн тухай эхэнд өгүүлж, энэ үндсэн дээр төр, сүм хийдийн харилцааг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж ирсэн байдлыг 19 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн (Тэргүүлэгчдийн) хурлаас шашны талаар баталсан 2015-2022 оны хооронд хамаарах нийт 181 тогтоолд индуктив контент анализ хийж, үр дүнг танилцуулав.

Зохиогч(ид): О.Бумдарь, С.Дэмбэрэл
"ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВТ ХАДГАЛАГДАЖ БУЙ ХАМБА ЛАМ Х.ГААДАНД ХОЛБОГДОХ БАРИМТУУДЫН ШИНЖИЛГЭЭ (1981-1990)", Хархүүгийн Гаадан: Түүх, шашин соёл, зохист аялгууны асуудлууд, 2023-9-20, vol. 1, pp. 101-115

Хураангуй

Үндэсний Төв Архив (ҮТА)-ын Түүхийн баримтын архив дахь 363-р хөмрөг нь БНМАУ-ын үеийн Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн дэргэдэх Шашны Хэрэг Эрхлэх Зөвлөл (ШХЭЗ)-ийн баримтын хөмрөг юм. СнЗ нь анх 1934-1937 оны хооронд сүм хийдийн дэргэд Засгийн газрын тусгай төлөөлөгчийг суулгаж, улмаар 1937 оны 5-р сард СнЗ-ийн 10 дугаар хурлын тогтоолоор хүрээ, хийдийн дэргэдэх Засгийн газрын төлөөлөгчдийг ДЯЯ-ны харъяанд шилжүүлж, тус яамны харъяанд Шашны Хэрэг Эрхлэх Газрыг байгуулсан байна. Харин 1944-1969 онуудад Засгийн газрын дэргэд Шашны хэрэг эрхлэх төлөөлөгчийг томилон ажиллуулж, улмаар 1969-1990 оны хооронд Намын Төв Хороо (НТХ)-ны Улс төрийн Товчооны тогтоолоор СнЗ-ийн дэргэд “Шашны Хэрэг Эрхлэх Зөвлөл”-ийг байгуулан ажиллуулж ирсэн юм. Иймд ШХЭЗ нь тухайн түүхэн үед төрөөс шашны талаар баримтлах бодлого, хууль, дүрэм, тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих буюу төр, сүм хийдийн харилцааны асуудлыг хариуцсан төрийн гол байгууллага байв. Гэтэл нөгөө талаар 1944-1990 оны хооронд бүтэн 40 гаруй жил социалист төрийн шашны талаарх чанд хатуу бодлогын хүрээнд хурал номоо хурж ирсэн улсын хэмжээнд цор ганц хийд нь Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин байв. Иймээс ШХЭЗ нь Гандан хийд, түүний үе үеийн хамба лам нар, удирдлагуудтай тогтмол харилцаж заавар, чиглүүлэг өгч, нам, төрийн бодлогыг хэрэгжүүлж иржээ. Мөн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба нь АБЭТБХ-ын ерөнхийлөгч нь байж ирсэний хувьд ШХЭЗ-тэй шууд харилцаж байв. Иймээс энэ гурван байгууллагын харилцааны тухай баримтууд эдүгээ ҮТА дахь ШХЭЗ-ийн 363-р хөмрөгийн үндсэн баримтуудыг бүрдүүлж байна. Бид тус хөмрөг дэх Х.Гаадан хамбад холбогдох баримтуудыг авч үзэхдээ он цагийн хувьд түүний хамба ламаар ажиллаж байсан 1981-1990 оноор хязгаарлав. Тус илтгэлд, материалуудыг агуулгаар нь дараах дөрвөн хэсэгт ангилж, хураангуй өгүүлэв. Үүнд, нэг. МУИС-ийн багш Х.Гаадан Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдсон тухай. Хоёр. Гандангийн хүний нөөц, лам нарын бололвсролыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлсэн зарим ажлууд. Гурав. Хүмүүнлэгийн болон сүм хийд, шүтээн дурсгалуудыг хадгалах, хамгаалах талаар хэрэгжүүлсэн ажлын тухай. Дөрөв. Х.Гаадан хамбын энх тайвны төлөөх үйлс ба АБЭТБХ-ын ажлаас гэж бүлэглэв.

Зохиогч(ид): О.Бумдарь, Г.Эрдэнэбаяр
"КОМИНТЕРН БА МАХН-ЫН ЗҮГЭЭС БАНЧИН БОГДЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛСЭН СУРТАЛ УХУУЛГЫН ТУХАЙ (1929-1937) " Philosophy, religious studies, vol. №25 , no. 580, pp. 99-119, 2023-5-5

https://journal.num.edu.mn/phil/issue/archive

Хураангуй

Товч утга: 1920-иод оны сүүлч үеэс эхлэн Коминтерн болон МАХН-аас 1923 онд Төвөдөөс оргож Хятад, Өвөр Монголд ирсэн есдүгээр Банчин богдыг Японы БНМАУ-ын эсрэг хэрэгжүүлж буй бодлогод ашиглагдаж байна хэмээн дүгнэх болсон юм. Улмаар Коминтерн ба МАХН-ын зүгээс есдүгээр Банчин богдыг харлуулах суртал ухуулгын ажлыг БНМАУ ба Өвөр Монголд идэвхтэй явуулах болсон юм. Тус өгүүлэлд энэхүү суртал ухуулгын ажлыг хэрхэн явуулж байсныг холбогдох баримтуудад тулгуурлан авч үзсэн болно.

Зохиогч(ид): О.Бумдарь
"НУТГИЙН ИРГЭД СУВАРГА ХАЙРХАНАА ХЭРХЭН ШҮТЭЖ БУЙ ТУХАЙ", ТӨРИЙН ТАХИЛГАТ СУВАРГА ХАЙРХАН УУЛАНД ХОЛБОГДОХ ТҮҮХ, ШАШИН, СОЁЛЫН СУДАЛГАА, 2022-9-23, vol. 1, pp. 59-75

Хураангуй

Уул хайрханыг шүтэх монголчуудын үзэл нь байгаль шүтлэгт үндэслэгдсэн бөгөөд түүнд анимизм, фетишизм, маги зэрэг хүн төрөлхтний шашин шүтлэгийн анхны хэлбэр хадгалагдаж, үүн дээр бөөгий болон буддын шашны нөлөөг олж хөгжжээ. Энэ байдал Суварга хайрханы шүтлэгт ч тод илэрч буй. Иймээс Суварга хайрханы шүтлэг, тахилгын онцлог, зан үйлийн өвөрмөц содон шинж байдал нь ерөөс нутгийн ард иргэдийн дунд оршиж, хадгалагдан баяжигдаж ирсэн байна. Бид 2022 оны 7, 8-р сард хоёр удаа Архангай аймагт ажилласан юм. Энэ хугацаанд сэдэвт холбогдох эд өлгийн зүйл, цаасан суурьтай материал цуглуулан судалж ашиглахын зэрэгцээ мөн Суварга хайрханыг тойрсон Эрдэнэбулган, Цэнхэр, Булган сумдын иргэдээс ярилцлага авч чанарын судалгаа хийсэн билээ. Иймээс тус илтгэлийг гол төлөв тэдгээр ярилцлагуудад тулгуурлан бэлтгэв. Илтгэлд шашинтай шашингүй, тахилгатай тахилгагүй үеийг туулж Суварга хайрханы шүтлэгийн өв, уламжлалыг тээж авч ирсэн нутгийн иргэдийн хайрханыхаа тухай өөр өөрийн үзэл бодол, ойлголт, төсөөлөл, сонсож дуулсан, үзэж харсан зүйл, олж мэдсэн туршлага, тэр дагуу үйлддэг ёс заншил, хорио цээр зэрэг Суварга хайрхан уулын шүтлэгийн өнөөгийн бодит байдлыг авч үзэхийг зорьсон болно.

Зохиогч(ид): О.Бумдарь, С.Янжинсүрэн
"МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ҮНЭ ЦЭН, ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ" Philosophy, religious studies, vol. Volume 23, pp. 1-18, 2022-6-20

https://www.facebook.com/%D0%A4%D0%B8%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D1%84%D0%B8-%D1%88%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD-%D1%81%D1%83%D0%B4%D0%BB%D0%B0%D0%BB-%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB-130315707424947

Хураангуй

Товч утга: Монголчуудын соёлын амьдралд буддын соёл онцгой үүрэгтэй. Буддын шашин Монгол нутагт, нүүдэлчдийн соёлын хөрсөнд гурвантаа дэлгэрэн хөгжихдөө монгол төрхтэй өвөрмөц соёлыг бүтээж, соёлын өвийн сан хөмрөгт нь томоохон орон зай эзлэх болсон. Тиймээс Монгол Улс дахь буддын соёлын өвийг бүртгэх, хадгалах, хамгаалах, судлах ажил нь Монгол дахь соёлын өвийн судалгаанд үлэмж ач холбогдолтой юм. Соёлын салбарын мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тайлан, дүн мэдээнд Монгол дахь Буддын соёлын биет өв, түүний хадгалалт, хамгаалалтын талаарх мэдээлэл байдаг боловч тэдгээрийг нэгтгэн дүгнэж, судалж танилцуулсан нь хомс юм. Тиймээс бид тус өгүүлэлд, Монгол дахь Буддын соёлын биет өвийн үнэ цэн, Соёлын Өвийн Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй Буддын соёлын биет өвийн мэдээлэлд шинжилгээ хийж, үнэлж дүгнэв. Мөн Буддын соёлын өвийн сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын талаар хэрэгжүүлж ирсэн төрийн бодлогыг улируулан авч үзэв. Түлхүүр үг: Буддын соёлын биет өв, түүх, соёлын дурсгал, сүм хийд, хадгалалт, хамгаалалт Abstract: Buddhist culture has a special role in the cultural life of Mongolians. Buddhism has spread to Mongolia three times. During this time, a unique Mongolian culture was created, which has a large place in the cultural heritage of Mongolians. Therefore, the registration, preservation, protection, and study of Buddhist cultural heritage in Mongolia are important for the study of cultural heritage in Mongolia. Research, reports, and data from professional cultural organizations provide information on the tangible cultural heritage of Buddhism in Mongolia, and its preservation and protection, but there are few studies that summarize them. Therefore, in this article, we have summarized the value of Buddhist cultural heritage in Mongolia and the amount of the tangible cultural heritage of Buddhism registered in the Unified State Register of Cultural Heritage. Also, the government policy on the restoration, preservation, and protection of the temple's architecture was studied and introduced. Keywords: Buddhist tangible cultural heritage, historic-cultural monuments, temple, preservation, protection

Зохиогч(ид): О.Бумдарь
"1920, 30-аад онд Монголд дэлгэрсэн "Шамбалын дайны үзэл суртал" ба Банчин богдын асуудал", Залуу монгол судлаачид: Монгол судлал ба өнөө үе, 2022-5-28, vol. 1, pp. 8

Хураангуй

Есдүгээр дүрийн Банчин богд Лувсантүвдэнчойжиням (1883-1937) нь 1923 оны өвөл Төвөдөөс дүрвэснээс хойш 1937 онд Хөх нуурт жанч халах хүртлээ бүтэн 14 жил Дундад Иргэн улс хийгээд Өвөр Монголын нутгаар хэсүүчлэн амьдарчээ. Банчин богд Бээжин, Мүгдэнгээр дамжин 1927 онд Өвөр Монголд ирээд шашин номын өргөн дэлгэр үйл ажиллагаа явуулах болсон нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийгэм, улс төрийн амьдралд, цаашилбал Зөвлөлт Холбоот Улс, Коминтерний Монголын тухай бодлогод ч зохих түвшинд нөлөөлөх болсон юм. 1920-иод оны сүүл хагасаас эхлэн Монгол орны олон газар гарч хүчээр дарагдсан элдэв эсэргүүцлүүд, хил дамнасан дүрвэн нүүх хөдөлгөөн, 1932 оны зэвсэгт бослого, улс төрийн их хэлмэгдүүлэлт зэрэг Монголын нийгмийг цочроож, донсолгосон том том үйл явдлуудад Банчин богдын нэр өргөн хүрээнд холбогддог. Эдгээрийн нэг нь Банчин богдын Өвөр Монгол дахь шашны үйл ажиллагааны нөлөөгөөр идэвхижин, эцэстээ 1932 онд гарсан “ардын бослого”-ын үед босогчдын гол лоозон болж ашиглагдсан “Шамбалын дайн”-ы тухай үзэл суртал юм. Нэгэн үед Монголчуудын оюун санааг хүчтэй эзэмдсэн Буддын шашны энэхүү үзэл нь Шамбалын орны шашин Цогт цагийн хүрдний номлолд үндэслэгдсэн боловсорч иржээ.

Зохиогч(ид): О.Бумдарь, С.Дэмбэрэл
"Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт: асуудал, шийдэл", Төр, сүм хийдийн харилцааны өнөөгийн сорилт, 2022-5-13, vol. I, pp. 3-15

Хураангуй

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ (Хураангуй) С.Янжинсүрэн (доктор PhD, профессор) С.Дэмбэрэл (докторант) О.Бумдарь (доктор PhD) Философи, шашин судлалын тэнхим, МУИС Хураангуй: Монгол Улсын төрөөс шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хангах баталгааг 1992 оны шинэ Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоон, хэрэгжүүлэх болсноор өнөөдөр Монгол Улсад 60 гаруй шашны 410 шашны байгууллага, 1740 санваартан үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад шашны байгууллагуудын бүртгэл, судалгаа дутмаг, албан ёсны тоон мэдээ нь хоорондоо зөрдөг. Тухайлбал, 2016 онд ХЗДХЯ-наас улсын хэмжээнд шашны байгууллагын тооллогыг зохион байгуулж нийт 848 шашны байгууллага бүртгэсэн. Гэтэл эдгээр тоон дүн УБЕГ, Нийслэлийн статистикийн газар, ТЕГ, ЭЦГ-аас гаргасан мэдээтэй зөрдөг. 2014 онд Нийслэлийн статистикийн газраас нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан нэгдсэн тооллогоор 372 шашны байгууллага бүртгэж, түүний 89 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг тогтоожээ. Энэчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын тодорхой хувь нь албан ёсны зөвшөөрөлгүй байна. Эл бүхий байдал нь төрөөс шашны байгууллагуудын нэгдсэн бүртгэл, хяналт, судалгааг сайжруулах шаардлагатай байгаа илтгэнэ. Монголд төр, шашны харилцааг 1993 онд баталсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-иар зохицуулж байна. Хэдийгээр тус хуульд 5 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч өнгөрсөн 30 жилд шашнууд өргөжин тэлж, монголчуудын шашин, соёл, оюун санааны амьдралд гарсан өөрчлөлтэй уялдан тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлууд амьдрал, практикт урган гарах болсон. Ялангуяа шашны байгууллагуудын гадаад харилцаа, хяналт, бүртгэлийн асуудалд эрх зүйн илүү тодорхой зохицуулалтууд шаардагдаж байна. Нөгөө талаар Монгол улсад олон шашинт нийгэм бүрэлдэн бий болсон өнөө үед шашны асуудал эрхэлсэн төрийн албан хаагчид, сүсэгтнүүд хэн бүхэн шашны гадаад, дотоодын нөхцөл байдал, эерөг, сөрөг нөлөөллийг зөв үнэлж дүгнэх шашны талаарх шинжлэх ухааны мэдлэгтэй сайтай байхыг шаардаж байна. Тус илтгэлээр аймаг, нийслэлийн шашны байгууллагад зөвшөөрөл олгохтой холбогдсон журмуудыг нэгтгэн, анх удаа дүн шинжилгээ хийсэн болно.

Зохиогч(ид): О.Бумдарь
"Төвөдөөс дүрвэсэн есдүгээр Банчин богдын талаарх олон улсын ашиг сонирхол ба зөрчил" Historia Mongolarum, vol. № 20 , no. № 20 (576) , pp. 134-157, 2022-5-12

https://www.facebook.com/search/top?q=historia%20mongolarum

Хураангуй

Товч агуулга: Есдүгээр Банчин богд Лувсантүвдэнчойжиням (1883-1937) 1923 оны 11-р сард Төвөдөөс дүрвэснээс хойш бүтэн 14 жил Дундад Иргэн Улс хийгээд Өвөр Монголоор хэсүүчлэн амьдарчээ. Банчин богд Төвөдөөс гарахдаа анх Их хүрээ орохоор хөдөлсөн боловч Богд Жавзандамба жанч халсан нь Банчин богдын хүслийг талаар болгожээ. Энэ үед Банчин богдоос гарч болох ашгийг тооцсон ДИУ-ын удирдагчид түүнийг Бээжинд татан авчирснаар тэрээр олон улсын улс төрийн ертөнцөд хөл тавьсан юм. Тус өгүүлэлд, Банчин богдын Төвөдөөс гарсан тухай болон түүний Хятад, Өвөр Монголд өнгөрүүлсэн амьдралын эхний жилүүдийн үйл явдлыг ДИУ, Япон, БНМАУ болон ЗХУ-ын улс төрийн ашиг сонирхлын хүрээнд өгүүлэв.

Зохиогч(ид): О.Бумдарь
"МОНГОЛ БА ӨВӨР АЗИЙН ТҮҮХЭН ДЭХ ЕСДҮГЭЭР ДҮРИЙН БАНЧИН БОГДОД ХОЛБОГДОХ УЛС ТӨРИЙН ЗАРИМ АСУУДАЛ (1923-1928)", Ази Судлал Олон улсын хурал, Монгол улс, 2022-4-29, vol. Volume VIII, pp. 231-243

Хураангуй

Abstract: The ninth Panchen lived in the Republic of China and Inner Mongolia for 14 years after fleeing Tashilhunpo Monastery on November 15, 1923. During this time, Panchen Lama's life and activities, as well as related issues, attracts the attention of researchers from both religious and political perspectives. When ninth Panchen left Tibet, he first planned to go to the Urguu to meet Bogd Jivzundamba. However, when the ninth Panchen came down from the Tibetan plateau, the Bogd Jivzundamba died, and Panchen's goal came to a standstill. Due to the unstable political situation in China at that time, it was beneficial for the military organs of the Republic of China to attract the ninth Panchen Bogd. Therefore, the ninth Panchen was invited to Beijing. But, to prevent the ninth Panchen from falling into the hands of the Republic of China authorities, the Mongolian People’s Republic and the Soviet Union authorities discussed the possibility of inviting him to Mongolia. In this article, the ninth Panchen's departure from Tibet is described in the context of the multifaceted political interests and conflicts of the Republic of China, Inner Mongolia, Japan, the Soviet Union the Comintern (Communist International), and the Mongolian People’s Republic. Keywords: the ninth Panchen; the Republic of China; Soviet Union; Japan

Зохиогч(ид): О.Бумдарь
""САРАН ХӨХӨӨНИЙ НАМТАР" ЖҮЖГИЙН ГОЛ ДҮРҮҮДЭД ХИЙСЭН ГЕРМЕНЕВТИК ШИНЖИЛГЭЭ" Монголын соёл, урлаг судлал, vol. Tomus 41, no. 1-22, pp. 77-88, 2021-12-29

https://stf.mn/portfolio/tsubral/

Хураангуй

Хураангуй: Ноён хутагт Данзанравжаагийн дэглэсэн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн гол дүрүүдэд герменевтик арга зүйн шинжилгээ хийж, буддын философийн гурван төрөлхтний тухай сургаалаар тайлбарлахыг зорив. Жүжгийн дүрүүдээс Ямши, Лагана, Сурасдини нар нь өчүүхэн бага төрөлхтөн, Гулиранз, Эйлиг хоёр ялгамжаат бага төрөлхтөн, Номунбаясгалан, Сэрсэнмаа, Мадимахани, Машука хаан нар их төрөлхтний дүрүүд байна гэж үзэв. Бид тус өгүүлэлд гурван төрөлхтний сургаалаар ангилагдаж буй жүжгийн дээрх есөн гол дүрээс төлөөлөл болгон Номунбаясгалан, Гулиранз хаан, Лагана нарын дүрүүдийг сонгож, дүрийн ялгамжаа, жүжгийн үзэгдэлд илэрч буй дүр тус бүрийн дотоод сэтгэл, зорилго, үзэл санааг илтгэсэн гол өгүүлэмж, үг хэллэгүүдийг шинжилж, задлан тайлбарлахыг хичээлээ. Түлхүүр үг: Герменевтик, Саран хөхөөний намтар, гол дүрүүд, гурван төрөлхтөн, Данзанравжаа





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар